Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.,

Хохирогч З.*******,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.*******од холбогдох 2223001290162 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Завхан аймгийн сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн сумын ******* багийн нутаг “*******тай *******ын *******” гэх нэртэй газарт байрлах өөрийн гэрийн гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч М.******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн сумын ******* багийн нутаг “*******тай *******ын *******” гэх нэртэй газарт байрлах өөрийн гэрийн гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:

Хохирогч З.*******гийн “...Би Завхан аймгийн сумын ******* баг “*******тай *******ын *******” гэх газар ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр болох *******той гэрлэж, хамт амьдраад 6 жил болж байгаа бөгөөд хүү 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, одоо настай юм. ******* хамт амьдарч байх хугацаандаа олон удаа гар хүрч, зодож байсан. Сүүлд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр сумын ******* багийн нутаг “*******тай *******ын *******” гэх газар гэртээ байх үед ******* гаднаас согтуу ирээд ямар ч шалтгаангүйгээр намайг зодож, гэрийн гадна байсан униар шүд рүү цохиж 1 шүд хугарсан. Одоо 1 шүд унах гэж байгаа. Хугарсан шүд маань хиймэл шүд байсан ба өмнө нь бүдэрч унаад хугалж байсан. ...Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.гийн “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд сумаас миний утас руу залгаад “танай охин ******* нөхөртөө зодуулсан гээд манай гэрт хүрээд ирлээ, охиноо яаралтай ирж аваарай, нөхөртөө алуулах юм шиг байна” гэхээр нь өөрийн төрсөн хүү болох ныг “эгчийгээ очиж авч ир” гээд явуулсан. Тэгээд н *******г хүүхдийнх нь хамт манайд авч ирж өгсөн. Тухайн үед зүүн нүд, уруул нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Хувцсыг нь тайлж үзэхэд зүүн гарын тохой, зүүн талын гуя нь хөхөрсөн байсан. Би *******гаас “хэнд юунаас болж зодуулсан” талаар асуухад “нөхөр бид хоёр ойрдоо хэрүүл маргаантай байгаа” гээд зодуулсан талаараа ярихгүй байсан. Гэтэл настай хүүхэд нь аав ээжийг хөлөөрөө өшиглөөд, гараараа нүүр лүү нь цохиод байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

- Гэрч А.ын “...Би тухайн үед хонио хариулж яваад 17 цагийн орчим гэр рүүгээ явж байтал манай гэр рүү хүүхдээ дагуулсан эмэгтэй хүн очиж явсан. Гэртээ иртэл ******* гэх эмэгтэй хүүхдээ дагуулаад ирсэн байхаар нь “юу болов“ гэж асуухад “******* архи ууж ирчхээд намайг зодоод байхаар нь танайд хүрээд ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би *******гийн ээж болох руу утсаар залгаад “охиныг чинь хүн зодоод манайд ирсэн байна” гэхэд “наанаа хонуулчих” гэж хэлсэн. Тэгээд *******г нөхөр ******* нь ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.ын  гаргасан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00000038 дугаартай “...Иргэн З.*******гийн  биед доод эрүүний баруун 1 дүгээр шүдний 4 дүгээр зэргийн хөдөлгөөн, зүүн нүд, зүүн тохой хэсэгт цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр  үүснэ. З.*******гийн биед учирсан гэмтлүүд хохирогчийн зааж байгаа хугацаатай тохирч болно. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой.  З.*******гийн унасан гэх шүд байхгүй тул хиймэл болон өөрийн шүд эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. З.*******гийн биед доод эрүүний баруун 1-р шүдний 4-р зэргийн хөдөлгөөн, зүүн нүд, зүүн тохой хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

- Шүүгдэгч М.*******ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 2-ны өдөр нь ямаагаа айлд аваачиж өгөхөөр тоолж будсан. Тэгээд нэг ишиг, нэг ямаа дутсан байсан. Тэгээд би *******д гэрийн ажлаа хийгээрэй гээд малаа туугаад явсан. Завхан аймгийн сумын төвөөс дээш байдаг “Солон” гэх газар руу 90 тооны ямаагаа хүнд харуулахаар аваачиж өгсөн. Буцаж ирээд сумын төв дээр ирээд 2 шил архи уучхаад 20 цагийн орчимд гэр рүүгээ явсан. Гэртээ ирэхэд ******* гэрийн ажлаа ч хийгээгүй байсан. Тэгэхээр нь би “гэрийн ажлаа хийхгүй яасан юм бэ” гээд жаахан уурласан. Тэгтэл саахалт айлын ын гэр лүү яваад өгсөн байсан. Тэгээд сумын төвөөс авчирсан нэг шил архинаасаа хэд татчихаад амарсан. Маргааш өглөө нь нүүх гээд эхнэр хүүхдээ очиж авсан. Тэр үед жаахан халамцуу байсан. Тэгээд гэртээ *******г авч ирээд гэрээ ачаалж байсан тэгээд *******гийн дүү над руу залгаад ”яагаад байгаа пизда вэ, Би очиж эгчийгээ авна” гээд утсаа салгасан би тухайн үед уур хүрээд *******гийн нүүр рүү гараараа цохчихсон. Тэгээд удалгүй дүү нь ирээд аваад явсан. ...Би эхнэртээ гар хүрч зодсон буруугаа ойлгосон. Дахиж ийм үйлдэл хийхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 9-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч М.******* нь хохирогч З.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, бие биенээ хүндлэх хүндлэл болон нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хохирлын талаар:

Хохирогч З.******* нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Прокуророос шүүгдэгч М.*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч М.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 60,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч М.*******ын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 60 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 60,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 60 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 60,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар шүүгдэгч М.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ