Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1567

 

 

 

 

 

    2022        10         27                                   2022/ШЦТ/1567

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ..... овогт Б.Г-д холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1994 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймаг Завхан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Луча ХХК-нд ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

....... овгийн Б.Г / РД:0000000/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь “2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 5 дугаар гудамжны 147 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Х-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд зовхи, хоёр дал, хоёр бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, баруун ташаа, хоёр гуя, зүүн шилбэнд шинэ цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

            - Хохирогч Х.Х-ийн “...манай найз бид хоёр гэрийнхээ цоожийг эвдээд гэр рүү орсон. Дөнгөж ороод ороо засаад байж байтал нөхөр гаднаас орж ирээд “та хоёр одоо ороо засаад яах гэж байсан юм бэ, одоо та хоёр тэгээд шалдан хамт унтах уу” гэж орилоод манай найзыг цохиж авсан. Тэгэхээр чи буруу ойлгоод байна гэж гараад явсан. Тэгээд би хувцсаа өмсөж байтал нөхөр уурлаж миний хувцсыг тайлаад “саяны залуутайгаа чи ингэж шалдан нүцгэн байсан уу гэж орилон намайг олон удаа алгадаж, гэр цээж, нуруу руу гутлаараа өшиглөж, төмөртэй тэлээгээр намайг маш олон удаа цохиж зодсон. Дараа нь цүнх, усны сав авч цохисон. 20-30 аад минут намайг ингэж зодож “чамайг ална” гэж над руу орилж байсан Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хоёр хүүхэдтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дэх тал/

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Ц-гийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “...Х.Хорол-Эрдэнийн биед хоёр нүдний дээд зовхи, хоёр дал, хоёр бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, баруун ташаа, хоёр гуя, зүүн шилбэнд шинэ цус хуралт зүүн дал, зүүн гуянд хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хоёр нүдний дээд зовхи, хоёр дал, хоёр бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу баруун ташаа, хоёр гуя, зүүн шилбэнд шинэ цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн дал, зүүн гуяны хуучин цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж ба үзүүлэхээс 2-с дээш хоноогийн өмнө үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх 13024 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/

            - Аюулын зэргийн үнэлгээ  /хх-ийн 4-6 дахь тал/

            - Гэрч Ж.До-ийн "... Би босоод зөрөөд гарах гэсэн чинь нөгөө залуу намайг түлхсэн. Х.Хорол-Эрдэнэ нөхрийгөө тэврээд манай оюутны ангийн хүүхэд байгаа юм гэж хэлээд тайлбарлаж өгсөн чинь нөгөө залуу ойлгохгүй хутга аваад над руу далайсан. Би хутгийг нь гарнаас нь салгачихаад гэрээс нь гарсан. Би өмнө нь нөхрийг нь зодож байсан гэдгийг сонсож байсан учраас найзыгаа зодуулж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... 2-3 хоногийн дараа X Хорол-Эрдэнэ над руу залгаад нөхөртөө зодуулсан шүүх эмнэлгээр явж байгаа. чамайг дуудвал очоорой гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/

            - Яллагдагч Б.Гийн "... Би 2022 оны зун яг сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна өмнө нь шоудаад айлд хоноод гэртээ ирэхгүй байхаар нь ганц нэг удаа цохиж байсан. гэхдээ гэмтэл шарх учрахаар хэмжээнд цохиж байгаагүй. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э нь “2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ........ тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Х.Х-г хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд зовхи, хоёр дал, хоёр бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, баруун ташаа, хоёр гуя, зүүн шилбэнд шинэ цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэ-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн“...Х.Х-н биед хоёр нүдний дээд зовхи, хоёр дал, хоёр бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, баруун ташаа, хоёр гуя, зүүн шилбэнд шинэ цус хуралт зүүн дал, зүүн гуянд хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хоёр нүдний дээд зовхи, хоёр дал, хоёр бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу баруун ташаа, хоёр гуя, зүүн шилбэнд шинэ цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн дал, зүүн гуяны хуучин цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж ба үзүүлэхээс 2-с дээш хоноогийн өмнө үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх ...... дугаартай шинжээчийн дүгнэлт  гарчээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Х.Хорол-Эрдэнийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгч  Б.Г нь хохирогч Х.Х-н эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хуульд зааснаар торгуулийн ял шийтгэлийг 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэж байгааг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Г нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Х.Х нь гэм хорын хохиролд гомдол санал байхгүй тул шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогт Б.Г  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 сарын хугацаагаар хязгаарлаж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ