| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2018/00814/И |
| Дугаар | 156/ШШ2019/00046 |
| Огноо | 2019-01-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2019/00046
| 2019 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 156/ШЗ2019/00046 | Хэнтий аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2018/00814/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: ................... тоотод оршин суух, Б.Э (РД: ...............)-д холбогдох,
Нэхэмжлэгч: ....................... байрлах, ...............ХХК-ийн нэхэмжлэлтэй,
зээл, зээлийн хүү, алдангийн 23 832 640 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч............... ХХК-ийн захирал С.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...иргэн Б.Э нь тус компанитай 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ЗУ-........ тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 14 800 000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлсэн байна.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлийн ..-.. ... Toyota harrier маркийн автомашин барьцаалан дээрх зээлийг авсан байдаг.
Зээлдэгч Б.Э нь гэрээний хугацаанд зээл авснаас хойш нийт 3 удаа төлөлт хийсэн ба энэ нь үндсэн зээлээс 1 200 000 төгрөг, хүүгээс 1 728 000 төгрөг төлсөн. Гэрээ ёсоор алданги тооцох ёстой ч түүнийг огт тооцоогүй ба сарын төлөлтөө тухайн сардаа багтаан төлөх тухай гэрээний дагуу шаардлага тавьсан ч төлөөгүй ба одоо үндсэн зээлийн үлдэгдэл 13 600 000 төгрөг үлдсэн.
2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй, зээл төлөх гэрээний үндсэн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусах хэдий ч зээлдэгч Б.Э нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх гэдгээ илэрхийлсэн, зээлийг төлж дуусгахыг шаардаж биечлэн 7-8 удаа уулзахад Б.Э нь зээлийн барьцаа хөрөнгө болох зээлдүүлэгчийн өмчлөлд фидуцийн гэрээгээр шилжсэн байсан ..-..... дугаарын Toyota harrier маркийн автомашиныг гэрээг зөрчиж бусдад буюу Хэнтий аймгийн цагдаагийн хошууч Б гэгчид шилжүүлэн өгсөн худалдсан гэх ойлгомжгүй тайлбарыг өгч, одоо манай байгууллагын өмчлөлд шилжсэн тээврийн хэрэгсэл хаана байгаа, хэн ашиглаж байгаа нь мэдэгдэхгүй болсон, зээлдэгч Б.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гадна машин надад байхгүй, би зээлийн эргэн төлөлт хийхгүй, барьцаа хөрөнгө болох дээрх машинаа өөрсдөө олж ав гэсэн тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг төлөх үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн.
2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 13 600 000 төгрөг, үндсэн хүү 544 000 төгрөг, алданги 9 688 640 төгрөг, нийт 23 832 640 төгрөгийг зээлдэгч Б.Э-аас гаргуулж өгнө үү... (хх-ийн 1-2 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б.Э-аас мөнгө авна гэж байхгүй, машинаа авах саналтай байна... гэв.
Хариуцагч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...би ........... ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. ................ ХХК-ийн нэхэмжилсэн 23 832 640 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.
............... ХХК Улаанбаатар хотын төв салбараас уг зээлийг ............. ХХК захирал Л-ээс Toyota harrier маркийн автомашин барьцаалж 14 700 000 төгрөгийн зээл авч зээлийг сар болгон заасан хугацаанд гэрээний нөхцлийн дагуу төлж байгаад 2018 оны 07 дугаар сараас уг зээлийг одоог хүртэл төлж барагдуулаагүй нь үнэн болно.
....энэ хэрэгт маргаангүй тул нэмж гаргах нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй... гэв. (хх-ийн 16-17 тал).
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....... ХХК нь хариуцагч Б.Э-аас "зээл, зээлийн хүү, алдангийн 23 832 640 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Э нь шүүх хуралдааны явцад барьцаат зээлийн гэрээний 23 832 640 төгрөгийг ............ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ......... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох зээл, зээлийн хүү, алдангийн 23 832 640 төгрөгийг гаргуулах тухай хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч ....... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277 113 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 138 5565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 138 5565 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч компанид, хариуцагч Б.Э-аас 138 5565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид тус тус олгосугай.
3. Хариуцагч Б.Э-ын барьцаанд тавьсан ..-..... улсын дугаартай toyoto harrier маркийн аютомашиныг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай захирамжаар битүүмжилсэн болохыг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6-т зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ