Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1523

 

 

 

 

 

 

 

 

2022          10            20                                  2022/ШЦТ/1523

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

            улсын яллагч Ж.Бүрэнжаргал,

            шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Н.Г,

            шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Л. Т, ........овогт Ал . М нарт холбогдох эрүүгийн ............ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

 

          Монгол Улсын иргэн, ........ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай.

          Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

          -Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........ дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар,

          -Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ....... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211, 123, 131 дүгээр зүйлийн 2, 3, 2, дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

          -Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0.. дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  123, 125, 211 дүгээр зүйлийн 2, 2, 2 дахь хэсэгт зааснаар 10 жил 9 сарын хорих ялаар,

          -Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 361 дугаартай захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялын хүрээнд дүйцүүлэн тооцож эдлээгүй үлдсэн 6 жил 1 сар 5 хоногийн хорих ялаас чөлөөлсөн.

         

          .... овогт Л- Т  /РД: ВК8111111111/,

 

           Монгол Улсын иргэн, ...... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ....... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай.

          -Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

          -Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ..........угаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

          -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

          -Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан.

         

          .......... овогт А. М /РД: УП999999999/,

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч Л.Т нь А.Мтэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өглөөний 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн хажууд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажууд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй сууж байсан хохирогч Г.Аг хойш түлхэн унагаад халаасанд байсан “Редми” 5 Жи маркийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 1.079.400 төгрөгийн хохирол учруулсан,

            Яллагдагч А.М нь Л.Ттай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өглөөний 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн хажууд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажууд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй сууж байсан хохирогч Г.Аг дээрэмдэн ирэхийг даалгасны улмаас яллагдагч Л.Т нь уг газарт сууж байсан хохирогч Г.Аг хойш түлхэн унагаад халаасанд нь байсан “Редми” 5 Жи маркийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 1.079.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т мэдүүлэхдээ: Сансрын үйлчилгээний төв дээр хүмүүстэй хамт 2, 3 хоног уусан. Хэрэг болохын өмнөх өдөр би 30 дугаар байрны орцонд орж унтаад өглөө гараад явж байсан чинь сансрын үйлчилгээний урд 2 согтуу хүн сууж байсан. Наад талд нь Ш, цаана нь нэг согтуу залуу сууж байсан. Би хажуугаар нь гарахдаа нэг тамхилчаач гэсэн чинь зайлаарай пүнкер үнэртүүлсэн писда минь гэхээр нь утсыг нь авсан. Цаашаа гарч гүйгээд саадны тэрүүгээр тойрсон чинь М шорлог зардаг газрын ар талын цэцгийн мандал шиг юман дээр сууж байхаар нь би дуудаад чи энэ утсыг зараадах, зарж чадах уу гэсэн чинь М юун утас юм гэсэн. Тэгээд би зараад өгөөч гэсэн чинь М баар хаахаас өмнө би асууя гэсэн. М намайг та өөрөө зарахгүй яасан юм гэхээр нь би чи арай цэвэрхэн хувцастай гайгүй явж байгаа юм чинь зараад өгчих гэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: 2022 оны 06 дугаар сарын 16-ны орой Т бид 2 архи уусан. Сансрын түнелийн тэнд байдаг хүмүүстэй нийлээд архи уусан. Би согтоод тэнд саравчинд унтсан. Т тэр хэд яасныг мэдээгүй. Үүрээр би унтаж байгаад босоод тамхи олж татах гээд сансрын түнелийн тэнд шорлогны тэнд очиж суусан. Тэнд хүнээс тамхи гуйж асуугаад тамхи татсан. Тэгээд байж байтал Т ах намайг дуудсан. Дуудахад нь би очоод яасан бэ гэтэл утас гаргаж ирээд надад өгсөн. Тэгээд чи энийг зараад өгөөч, зарж өгч чадах уу гэж надаас асуусан. Үүр болж байна, баар хаах гэж байна, баарны тэндээс 1, 2 хүнээс асуугаад үзье гээд би дагуулаад явсан. Доошоо буугаад хуучин окланд гээд баар байдаг, тэр баарны тэнд очоод хамгаалагчаас би юм асуучих уу гээд утас байгаа юм, таньдаг утас авчих хүн  байна уу гээд асуусан чинь ямар утас юм, би үзье гээд өөрөө авч үзсэн. Үзэнгүүтээ надад байгаа нь 70.000 төгрөг байна зарах юм уу гэхээр нь би Т ахаас асуутал тэг тэг гэхээр нь утсыг нь шууд өгөөд 70.000 төгрөг аваад Т ахад өгсөн. Тэгээд Т ах дагуулаад шөлөндөө орж хоол идсэн. GS 25 гэх дэлгүүр орж 0.75-н хараа архи авсан. Тэндээс түнел рүү дээшээ явах уу гээд дээшээ алхаж байхад ТҮЦ-рүү жижиг кола, хайрцаг тамхи авсан. Дээр саравчинд очиж уугаад би тасарсан, тасраад эрүүлжүүлэхэд хоносон байсан. Өглөө эрүүлжүүлэхээс Баянзүрх дүүргийн 2 дугаар хороон дээр шууд авчирсан. Сансар гээд байцаагчийн өрөөнд оруулсан чинь Т ах байж байсан. Би татаж унах гээд байсан, 2-3 удаа түргэн дуудаж намайг авч явсан, би санахгүй байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

-Хохирогч Г.Агийн “...2022 оны 06 дугаар сарын 16-ны оройн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Аялгуу” гэх бааранд найз Батчулууны хамт орсон. Тэндээсээ гараад эсрэг талын баар гэсэн бичигтэй баар луу ороод, өглөөний 5 цагийн орчим гараад найз Батчулууны хамт ТҮЦ-ийн хажууд очиж суусан.Гэтэл манай найз тасраад унасан, би хажууд нь сууж байтал нэг үл таних эрэгтэй хүн ирээд, миний кармаанаас утас авах гээд байхаар нь би эсэргүүцсэн чинь надад хүч хэрэглэн миний утасыг  авсан. Би эсэргүүцсэн боловч чадаагүй учир нь надаас том биетэй хүн байсан. Миний дээрэмдүүлсэн гар утас “Редми” 5 Жи маркийн гар утас байсан ба 2021 оны 10 дугаар  сард лизингээр 1.990.000 төгрөгөөр авсан. Тэр залуу улаан өнгийн цүнхтэй, өндөр, сахалтай, 40 орчим насны туранхай хүн байсан. Миний биед зовуурь гэмтэл байхгүй.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед надад “Редми”  5 гар утас дээрэмдүүлэн хохирсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 11-19-р хуудас, 160-р хуудас/,

-Шүүгдэгч Л.Тын “...Би тухайн үед хохирогч Амартүвшингийн гар утасыг халааснаас нь авсан чинь М хажуу талаас орж ирээд миний гараас утас аваад цааш явсан. Хохирогчоос ганцхан гар утас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-р хуудас/

-Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэрэг гарсан байдлыг харуулсан 1 ширхэг сиди/ /хх-ийн 145-р хуудас/,

-Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, “Редми” 5 Жи маркийн гар утас 1.079.400 төгрөг /хх-ийн 33-р хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 96-100-р хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

           

Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн хажууд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажууд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй сууж байсан хохирогч Г.Аг хойш түлхэн унагаад цээжин дээр нь өвдөглөн эсэргүүцлийг нь дарж халаасанд байсан “Редми” 5 Жи маркийн гар утасыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 1.079.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч Г.Агийн мэдүүлэг, шүүгдэгч Л.Тын мэдүүлэг, Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерийн бичлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Улсын яллагч шүүгдэгч М, Т нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 5 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансрын үйлчилгээний төвийн хажуу талын түргэн үйлчилгээний цэгийн хажууд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ хамгаалах чадваргүй сууж байсан Амартүвшингийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Энэ хэргийн улмаас хохирогчид 1.079.400 төгрөгийн хохирол учирсан боловч хохирол төлбөр төлөгдөөгүй. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон. Эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдаж ирсэн гэв.

Шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Н.Г гэм буруугийн талаарх саналдаа: “Тын хувьд үйлдсэн гэмт хэргээ би ганцаараа үйлдсэн, М ямар ч хамааралгүй  гэж мэдүүлэг өгч байгаа. Тийм учраас Тын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэг гэсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Мийн өмгөөлөгч Ц.М гэм буруугийн талаарх саналдаа:Сая шүүхийн хэлэлцүүлэгт сонслоо, сиди бичлэг үзлээ. Өөрийн үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл яллах дүгнэлтэд бүлэглэж үйлдсэн гэж байна. Сиди бичлэг дээр  М огт байгаагүй. Мэдээж дараа нь тэр гар утас ямар арга замаар олдсон, тэрийг борлуулсан тухай, гэмт хэргийн шинжтэй олдсон уу үгүй юу гэдгийг мэдээд тодруулаагүй байна. М зарж өгсөн гэдгээ хүлээж байгаа. М нь ямар утас вэ гэдгийг асуусан, зараад Тд өгсөн байна.  Бүхий л нөхцөл байдал, нотлох баримтаас үзэх юм бол Мийг бүлэглэж дээрэм хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Хэлэлцүүлэгт харлаа, сиди бичлэг үзлээ, шүүгдэгч нарын мэдүүлгийг сонслоо. Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. М энэ гэмт хэрэгт оролцоогүй гэдэг нь бүхий л баримтаар тогтоогдож байна” гэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй,  хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, хохирогч гэрч  шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, бие биеэ давхар нотолсон үнэн зөв гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу  гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах” эрхтэй гэж тус тус заасан.

 

            Шүүгдэгч Л.Т  нь хохирогч Г.Агийн  гар утасыг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан буюу “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймээс шүүгдэгч Л.Тыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. 

            Хохирогч Г.Ад 1.079.400 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Л.Таас 1.079.400 төгрөг гаргуулан хохирогч Г.Ад олгуулахаар шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч А.Мийг прокуророос Л.Тыг согтуу хүн байна, очоод дээрэмдээд ир гэж даалгасан, хүч хэрэглэн хохирогчийн эд зүйл дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 Шүүгдэгч Л.Т нь хэрэг мөрдөн шалгах шатанд М л намайг очоод дээрэмдээд ир гэж явуулсан гэж мэдүүлж байсан ч шүүхийн хэлэлцүүлэгт М миний гар утас дээрэмдсэнийг мэдээгүй би утсыг нь аваад харин М дээр очиж заруулсан гэж мэдүүлж байна. Шүүгдэгч М нь мөрдөн шалгах шатнаас л уг хэргийг би бүлэглэн үйлдээгүй, гар утсыг зарж өгсөн, юун утас вэ гэж асуухад юм хэлээгүй гэж мэдүүлж байжээ.

Хохирогч Г.А мөн ... Гэтэл манай найз тасраад унасан, би хажууд нь сууж байтал нэг үл таних эрэгтэй хүн ирээд, миний кармаанаас утас авах гээд байхаар нь би эсэргүүцсэн чинь надад хүч хэрэглэн миний утасыг  авсан. Би эсэргүүцсэн боловч чадаагүй учир нь надаас том биетэй хүн байсан. Тэр залуу улаан өнгийн цүнхтэй, өндөр, сахалтай, 40 орчим насны туранхай хүн байсан... гэж нэг хүн байсан талаар мэдүүлсэн.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хяналтын камерийн бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад шүүгдэгч Л.Т нь ганцаараа хохирогч дээр очиж арагш унаган дээр нь гарч байгаад босоод цаашаа тойрч явж байгаа, ойр хавьд нь М бичигдээгүй харагдаж байна.

Иймээс шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг үндэслэн  Дархчуул овогт Алтанзулын Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар сиди хураагдаж ирснийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Н.Г эрүүгийн хариуцлагын саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаанд хорих ялтай. Прокурор Л.Тд 2 жил 6 сарын  хугацааны хорих ял оногдуулах санал гаргаж байна. Тэрийг багасгаж 2 жил болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т гаргасан тайлбартаа:Өглөө бол уулзаагүй, Штай би үг дуугараагүй, сайн танихгүй, яриагүй. Тэр хавийн хүмүүс уучихаад яваад өгдөг. Таньдаг хүмүүс ч байхгүй. Хохирогчид би хохиролыг төлнө” гэв.

   Шүүхээс шүүгдэгч Л.Түвшижаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Тын цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч А.М нь 102 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч Л.Таас нь хохиролд 1.079.400 төгрөгийг хохиролд гаргаж хохирогч Г.Ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

            Шүүгдэгч Л.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

            Шүүгдэгч А.Мийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, даруй суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч .... овогт Л.Тыг бусдын эд хөрөнгийг

илээр хүч хэрэглэж хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Шүүгдэгч Л.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ын цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Таас 1.079.400 төгрөг, гаргуулан хохирогч .......... тоот хаягт оршин суух Г.А /РД: ЙЮ9........./-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ........овогт А- Мд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            9. Шүүгдэгч А.М нь 102 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            10. Шүүгдэгч Л.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

            11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.АЮУШЖАВ