Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       А.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга         Б.Болорчимэг

Шүүгдэгч П.Болдоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Боржигон овогт Пүрэвийн Болдоод холбогдох эрүүгийн 2231000000185 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р баг, 7-06 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигин овгийн Пүрэвийн Болдоо, /РД:МА76070314/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Болдоо нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт Б.Лхагвадоржийн эрх чөлөөнд халдаж хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн чамархай, мөр, бугалга, шуу, сарвуу, цээж, хэвлийд, баруун шуу, гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, бугалга, нуруунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Болдоо мэдүүлэхдээ: “...Би  урьд нь мэдүүлэг өгсөн тул одоо дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байна...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхагвадорж мэдүүлэхдээ: “..и гэртээ иртэл ээж байхгүй байхаар нь утасдаж асуухад Оюунчимэгийн гэрт байна одоо очлоо, түр хүлээж бай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би байшингийнх нь гадна хүлээж байхад Болдоо байшингийн хажууд зогсож байснаа чи тийм их том хулгайч юм уу гэсэн яриа өгүүлэл гаргаж над дээр ирээд шууд л надтай зууралдаад авсан. Тэгээд бид хоёр зууралдсан чигээрээ хойд талын хашаа руу орсон чинь Болдоо шууд л гартаа байсан хайчаар миний хэвлий хэсэг рүү 4-5 хатгасан. Тэгэхээр нь доош тонгойход миний толгой мөр хэсэгрүү мөн адил хатгасан учир би өөдөөс нь ухас хийгээд бариад авах гэтэл миний зуүн гар хэсэг рүү 2 удаа хатгасан. Тэгтэл манай ах Лхагважав араас гүйж ирээд Болдоог надаас салгаад тэр хоёр ноцолдоод цааш явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагважав мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний орой хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Манай дүү Лхагвадорж гарч тамхи татъя гэхээр нь араас нь гутлаа өмсөөд гарчихсан чинь байшингийн цаад талд Болдоо, Лхагвадорж нар хоорондоо зууралдсан байдалтай, Болдоо гартаа хайч барьчихсан Лхагвадоржийн гар хэсэг рүү хатгаж байсан. Тэгээд яваад очтол намайг “ална шүү” гэж хэлэхээр нь хашааны ёроолд байсан мод аваад модоор гар яваад өгсөн. Салгаад хайчийг булааж авсан. Тэгтэл Лхагвадорж цаашаа ганцаараа яваад өгсөн. Тэр хоёр өмнө нь маргаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бүрэнбаяр мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим амарч байхад дуудлага гарч эмнэлэг дээр очиход биедээ олон тооны шархтай хүн ирсэн байсан тул сувилагчийн хамт шарханд цэгцлэлт хийгээд нийт 19 оёдол тавьж цэвэр боолт хийсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Сувданцэцэг мэдүүлэхдээ: “...Манай нөхөр толгой гарнаас нь цус гарчихсан гэртээ ирээд хаалгаа түгжээд цагдаа дууд гэж хэлээд эмнэлэг рүү явсан. Тухайн үед хэлээгүй маргааш нь манай нөхөр Болдоо гэнэт урдаас гарч ирээд намайг миний бие рүү хатгачихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 329 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Лхагвадоржийн биед толгоид зүүн чамархай, мөр, бугалага, шуу, сарвуу, цээж, хэвлийд, баруун шуу, гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, бугалга, нуруунд зулгаралт цус хуралтын зөөлөн эдии няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй, олон удаагиин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ^эмтлиин хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 44-45 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3-6 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 7-9 дүгээр тал/,

Эмчийн тодорхойлолт, /хх-ийн 46-47 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 64-66 дугаар  тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 74 дүгээр тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 75 дугаар тал/,

Жолоочийн лавлагаа, /ХХ-н 76-р тал /

Хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П.Болдоо нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт Б.Лхагвадоржийн эрх чөлөөнд халдаж хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн чамархай, мөр, бугалга, шуу, сарвуу, цээж, хэвлийд, баруун шуу, гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, бугалга, нуруунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхагвадорж мэдүүлэхдээ: ....би байшингийнх нь гадна хүлээж байхад Болдоо байшингийн хажууд зогсож байснаа чи тийм их том хулгайч юм уу гэсэн яриа өгүүлэл гаргаж над дээр ирээд шууд л надтай зууралдаад авсан. ... Болдоо шууд л гартаа байсан хайчаар миний хэвлий хэсэг рүү 4-5 хатгасан. Тэгэхээр нь доош тонгойход миний толгой мөр хэсэгрүү мөн адил хатгасан учир би өөдөөс нь ухас хийгээд бариад авах гэтэл миний зуүн гар хэсэг рүү 2 удаа хатгасан. Тэгтэл манай ах Лхагважав араас гүйж ирээд Болдоог надаас салгаад тэр хоёр ноцолдоод цааш явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагважав мэдүүлэхдээ:   ....байшингийн цаад талд Болдоо, Лхагвадорж нар хоорондоо зууралдсан байдалтай, Болдоо гартаа хайч барьчихсан Лхагвадоржийн гар хэсэг рүү хатгаж байсан. Тэгээд яваад очтол намайг “ална шүү” гэж хэлэхээр нь хашааны ёроолд байсан мод аваад модоор гар яваад өгсөн. Салгаад хайчийг булааж авсан. Тэгтэл Лхагвадорж цаашаа ганцаараа яваад өгсөн. Тэр хоёр өмнө нь маргаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бүрэнбаяр мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим амарч байхад дуудлага гарч эмнэлэг дээр очиход биедээ олон тооны шархтай хүн ирсэн байсан тул сувилагчийн хамт шарханд цэгцлэлт хийгээд нийт 19 оёдол тавьж цэвэр боолт хийсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Сувданцэцэг мэдүүлэхдээ: “...Манай нөхөр толгой гарнаас нь цус гарчихсан гэртээ ирээд хаалгаа түгжээд цагдаа дууд гэж хэлээд эмнэлэг рүү явсан. Тухайн үед хэлээгүй маргааш нь манай нөхөр Болдоо гэнэт урдаас гарч ирээд намайг миний бие рүү хатгачихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 329 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Лхагвадоржийн биед толгоид зүүн чамархай, мөр, бугалага, шуу, сарвуу, цээж, хэвлийд, баруун шуу, гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, бугалга, нуруунд зулгаралт цус хуралтын зөөлөн эдии няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй, олон удаагиин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлиин хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 44-45 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3-6 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 7-9 дүгээр тал/  зэрэг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан   баримтуудаар  нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

П.Болдоогийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч П.Болдоог  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч П.Болдоо нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч П.Болдоо нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

П.Болдоо нь үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Болдоод оногдуулсан торгох   ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан  4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж ,торгох ялын биелэлтэнд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Б.Лхагвадорж нь шүүгдэгч П.Болдоос нэхэмжлэх зүйл байхгүй гэж бичгээр баримт гаргаж ирүүлсэн тул /хх-н 78-р хуудас/ П.Болдыг энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.

Энэ хэгийн улмаас  битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон  хоноггүй бөгөөд шүүгдэгч П.Болдоод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Болдоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Пүрэвийн Болдоог  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч П.Болдоогийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч П.Болдоо нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч П.Болдоо нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                          ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ