| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 131/2016/0098/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/093 |
| Огноо | 2016-06-22 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2016/ШЦТ/093
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл
Нарийн бичгийн дарга: Т.Гангэрэл
Иргэний нэхэмжлэгч *******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар *******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, , хувьд ногдох хөрөнгөгүй, ******* ******* овогт *******ын //.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай овогт ийн //
Монгол Улсын иргэн, , хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, овогт ийн //
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн ын эзэмшлийн 32 тооны адууг мотоцикпь хэрэглэн тууж Баянхонгор аймгийн сумын нэгдүгээр багийн нутаг "Шанаган" гэх газарт *******, ******* хүргэж өгч улмаар *******, ******* нар нь дээрх 32 тооны адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн ын эзэмшлийн адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн сумын хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай *******ийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн ын эзэмшлийн адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хологджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... ******* нь намайг дээшээ нуруунаас гараад 2 тооны сувай адуу аргалаад туугаад Шанаган гэх газарт хөөгөөд хүрээд ир гээд гуйгаад байсан. Би сумын 1 дүгээр багийн нутаг Адуун чулууны нуруу гэх газарлуу яваад очиход "Адуун чулууны" араар Хээр халзан азрагатай 10 гаран тооны адуу байсан. Намайг тэнд очиход харанхуй болсон байсан. Би тэр 10 гаран тооны адууг туугаад хөндий гатлаад урагш нь давуулж туугаад "Шанаган" гэх газрын хажуухан чулуун хороон дээр ирэхэд нь ирсэн машинаас 2-лаа бууж ирэхэд нь би адуугаа аваарай гэж хэлээд яваад өгсөн. *******тай нэг хүн бууж ирсэн тэр хүнийг нь би танихгүй царайг нь хараагүй. Тэгэхэд харанхуй байсан болохоор хэлж мэдэхгүй байна. Чулуун хорооны хажуу талд нь адуу тогтсон байсан. Миний унаж явсан мотоциклийг манай аав надад 2014 онд худалдаж авч өгсөн мотоцикль байсан юм. Улсын дугаар бичиг баримт байхгүй мустанг-150 маркийн улаан өнгийн мотоцикль байгаа юм.
...Манайх 10 гаран тооны адуутай манай адуунд сувай гүү байхгүй. нь намайг хүний адуу туугаад ир гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл хулгай хийгээд ир гэж хэлсэн юм.
...Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд ******* нь бор гүүтэй халзан азаргатай, хүрлэг голцуу адуу нуруугаад буюу Далтын ханан, Даамайн эх, Адуунчулууны эх хавьд байгаа байх ахдаа туугаад сумын төврүү ойртуулаад өг гэсэн би ойртуулж өгсөн. Мөн адууг ойртуулж өгснөөс 2-3 хоногийн дараа нь надруу ******* нь залгаад дансны дугаар өг гэсэн би өгсөн. Тэгэхэд надруу 160,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэрийг нь аваад үрээд дуусгасан...гэх мэдүүлэг. /хх-ийн 90-93, 103-105/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2016 оны 01 дүгээр сарын дундуур байсан. Өөрийн холын ах дүүгийн хүүхэд болох *******тэй утсаар ярьж наад нуруунд чинь бор гүүтэй халзан азаргатай адуу байгаа, чи нааш нь туугаад сумын төвийн арын Шанаган гэх газарт ойртуулаад өгөөч гэж хэлж ******* нь надад орой нь Шанаган гэх газарт адууг туугаад ирэхээр болсон. Би машин хайгаад олдохгүй болохоор нь тай уулзаад машинаа өгчих яаралтай ажилтай ороод ирэх хэрэг байна гэхэд машинаа өгсөн. Тэгээд би машин тэрэг унаж чадахгүй юм чинь өөрийн найз ийн тай уулзаад машин бариад яваад өгөөч гэж хэлж гуйсан. Ингээд бид 2 буюу ын хар өнгийн 48-68 БНХ улсын дугаартай дунд гарын жийп маягийн машиныг аваад аймгийн төвөөс 15 цагийн үед гарч явсан. Ингээд замдаа утасны сүлжээгүй газарт явж байгаад сүлжээтэй газарт ирэхэд нэг танихгүй утасны дугаараас залгасан байхаар нь эргүүлээд залгасан чинь байсан. Уг дугаар нь гэсэн дугаар байсан бөгөөд нь энэ миний дугаар байгаа юм гэж хэлээд би энэ дугаартай явж байгаа, та надруу энэ дугаарлуу залгаарай адууг олчихлоо гэж хэлсэн. Би тэгэхэд нь сумын хойд талруу газрын цагаанд Шанаган гэх газарт туугаад ир гэж хэлсэн. Тэгээд 17 цагийн үед Шанаган гэх газарт ирэхэд нь адууг мотоцикльтой ганцаараа туугаад ирсэн байсан. Ингээд нь яваад өгсөн. бид 2 үлдээд Очирбатын адууг чулуун хорооруу шахаж байгаад хүрлэг зүсмийн, хар зүсмийн, хондон зүсмийн 3 гүүг магнайдаж буюу дэлдэж барьж аваад би нугасалж гаргасан юм. Ингээд шөнийн 23 цагийн үед байх 3 тооны адуугаа нядлаад 4 мөч болгож машинд ачиж хийгээд хүрлэг гүүний шир, 3 гүүний толгой, шийр зэргийг чулуун хорооны чулуугаар дараад үлдээсэн, ингээд аймгийн төврүү 23 цагийн үед явсан. Ингээд аймгийн төвд орж ирээд д машинд адууны мах байгаа зарах хэрэгтэй байна гэхэд нь хүн рүү яриад зарах болж арван мянгатад буюу 3 дугаар баг 6 дугаар гудамж 1 тоотод нэг цагаан өнгийн амжиргаа гэдэг машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүнд зарсан. Адууг зарсан учир нь надад таних хүн байхгүй гэхэд таньдаг хүнтэй гээд залгаж зарах болсон юм. Нийт дууны мах 722,000 төгрөг болсон тэр өдрөө 422,000 төгрөг өгсөн, маргааш нь 300,000 төгрөг өгсөн. Миний хувьд энэ мөнгийг бүгдийг авсан. Энэ мөнгөнөөс 160,000 төгрөгийг аар банкнаас т шилжүүлүүлсэн. д 25 литр бинзений мөнгө гэж өгч байсан хэдэн төгрөг болж байснаа санахгүй байна. Үлдсэн мөнгийг нь би өөрөө ганцаараа хэрэглэж дуусгасан юм....гэх мэдүүлэг. /хх-ийн 107-108, 110-112/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... сумруу явсан. Машинд бид 2 явсан, өөр хүн яваагүй. Мөн ******* нь би машин барьж чадахгүй, чи барьж чаддаг юм чинь яваад өг би хүнээс өрөндөө адуу авах гэж байгаа юм гэж хэлсэн. Ингээд бид 2 суманд нилээн аажуухан ирэхэд буюу сум руу орж ирж байхад ******* нь адуу авах айл нь өнөөдөр адуу гаргадаггүй гэсэн гээд надад 3-н тооны адуу зааж өгсөн, тэрийг нь гаргаж аваад явна гээд Шанаган гэх газарт ирсэн. Тэгэхэд адуу тууж ирсэн гэх нэг хүн байсан би тэр хүнийг танихгүй уулзаагүй. Тэр хүн нь адууг хорооруу хамжиж шахалцаад 3 тооны адууг нь бугуйлдаж барьж аваад тэр адуу тууж ирсэн хүн явсан. Тэр бугуйл нь мяндсан бугуйл байсан бөгөөд ******* нь аймгийн төвөөс авч ирсэн байх учир нь машинаас гаргаж ирсэн юм. Тэр адуу тууж ирсэн нэг хүн нь мотоцикльтой. Нүүрэндээ маск өмссөн байсан, хүйтэн байсан болохоор царайг нь хараагүй. Нэрийг нь мэдэхгүй байна. ******* нь алаг гүү, хар гүү, зээрд гүү гэсэн 3 тооны адууг нугасалж гаргасан, би адууг хамжиж хуулалцаад махыг нь машиндаа ачиж ирсэн. Толгой шийрийг нь тэндээ үлдээсэн.
... унаж явсан машины талаар худал мэдүүлсэн учир тэрийгээ залруулж хэлье гэж бодож байна. Тэр үед миний унаж явсан машин нь дунд гарын жийп маркийн хар өнгийн 48-68 БНХ гэсэн дугаартай *******ын найзын машин гэж байсан. Мөн би 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ******* нь надад дансны дугаартай хамт 160,000 төгрөг өгч нэг дансанд хийлгэсэн уг данс нь хэний данс байсныг нь би мэдэхгүй. ******* нь надад уг адууны махыг зараад мөнгө төгрөг өгөөгүй. Би машины эзэн болон хэнрүү мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Адууг тэр үед нэг мотоцикльтой хүн тууж ирээд *******тай уулзаад яваад өгсөн. Одоо тэр хүн нь Түшиг буюу байсан юм байна лээ ...гэх мэдүүлэг/хх-ийн 115, 117-118/
Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд
...би 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Адуун чулууны ар хэсгээр залгаа Далтын ханан гэх газарт өөрийнхөө хээр халзан азрагатай 32 тооны адуу байхыг хамгийн сүүлд харсан. Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр уг газарт адуугаа харахаар очиход бүгд алга болсон байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр адуугаа хайгаад явсан чинь манай адуу "Далтын ханан" гэх газарт бэлчээртээ ирсэн байсан ба адуугаа бүртгээд үзсэн чинь 4 тооны адуу алга байсан юм. Тэгээд 4 тооны адуугаа хайгаад байсан чинь сартай хүрэн морийг Шанаган гэх газарт сумын 1 дүгээр багийн иргэн гэдэг залуугийн адуунд байхыг нь олж авсан. Ингээд адуугаа олохгүй байсан чинь тэр Шанаган гэх газарт байх чулуун хорооны дотор талд чулуу овоолсон юм шиг байхыг нь манай ах харсан гэсэн тэгээд үзсэн чинь манай алга болсон 3 тооны адууны толгой , хүрлэг гүүний шир зэрэг зүйл байсныг цагдаагийн байгуулагад мэдэгдсэн. Би адуугаа 2100000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 /
Шүүхийн хэлэлцүүлэгт ******* мэдүүлэхдээ:
Би өөрийн төрсөн дүү , хоч нь аас 2000 000 төгрөг болон 10 хонь, 1 адуу, монгол үхрийн 1 бяруу нийт 3.500 000 төгрөгөнд бодож тухай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлэхээр анхны эзэн тай холбоо барьсан боловч татвар нь төлөгдөөгүй тул одоог хүртэл өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй, тээврийн хэрэгслийг 2900000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Иргэний нэхэмжлэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би 2016 оны 02 дугаар сарын эхээр цагаан сараас өмнө өөрийн төрсөн дүү ын аас хар өнгийн суудлын 4868 БНХ улсын дугаартай япон улсад 1998 онд үйлдвэрлэгдэж 2008 онд Монголд орж ирсэн Ниссан Пирсаж маркийн хөдөлгүүрийн багтаамж В-2380, хөдөлгүүрийн 1545220 дугаартай, арлын 1130012675 дугаартай тээврийн хэрэгслийг 2.900.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд бичиг баримтыг нь шилжүүлж авах гэхэд хүний нэр дээр байдаг гээд авч чадаагүй байгаа юм. Уг эзэн нь гэж хүн надтай уулзаж байсан ч дахин уулзаж чадаагүй. Энэ машиныг манай дүү гэж хүнээс авсан гэсэн. Тэр хүн нь гэж хүнээс авсан гэсэн.Найз нь малын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ миний машиныг ашиглан үйлдсэн байна... гэх мэдүүлэг/хх-ийн 35 /
Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Манай хадам дүү нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Адуун чулууны ар хэсгээр, залгаа Далтын ханан гэх газарт өөрийнхөө Хээр халзан азрагатай 32 тооны адууг байхыг хамгийн сүүлд хараад нөгөөдөр нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр уг газарт адуугаа харахаар очиход бүгд алга болсон байна гэж надруу утсаар хэлсэн. Тэгээд нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр адуугаа хайгаад явсан чинь адуу нь "Далтын ханан" гэх газарт бэлчээртээ ирсэн байна гээд 4 тооны адуу алга болсон байна гээд надад зүсийг нь хэлсэн юм. Хондон гүү /байдас/, хээлтэй, сартай хастамгатай, хүрлэг гүү / байдас /, хээлтэй , сартай хас тамгатай, им тамгагүй хар гүү өнгөрсөн жилийн сувай, энэ жил хээлтэй байсан, сартай хүрэн морь / соёолон / гэсэн 4 тооны адууны зүсийг хэлж би хүн амьтнаас сургалж байхад 2016 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр шиг санагдаж байна. сумын 1 дүгээр багийн иргэн / нэрийг нь мэдэхгүй байна гэх / гэдэг залуугийн адуунд сартай хүрэн морь байхыг нь олж авсан. Ингээд бусад 3 тооны адуугаа олохгүй байсан чинь сумын 1-р багийн нутаг Шанаган гэх газарт байх чулуун хороон дээр ирээд хороон дотор ороод явж байхад дотор талд нь чулуу овоолсон юм шиг байхыг нь хараад үзсэн чинь манай дүүгийн алга болсон 3 тооны адууны толгой, хүрлэг гүүний шир, 3 гүүний хээл зэрэг зүйл байсан юм. Би өөрийнхөө гар утсаар зургийг нь авч угаалгасан юм. Учир нь хэсгийн төлөөлөгч байхгүй мөд ирэхгүй гэж сонсоод нотлох баримт устаж үгүй болох магадлалтай учир зургийг нь авсан. Одоо надад Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг Шанаган гэх газарт байх чулуун хороонд дүү ын алдагдсан адууны толгой, шийр, адууны гэдэс болон хээлийг харуулсан, мөн алдагдсан хүрлэг гүүний нэг ширхэг ширний, тухайн үед хэргийн газарт байсан машины болон мотоциклийн мөрийг харуулсан А-4 цагаан цаасан дээр хэвлэсэн 8 хуудас бүхий 19 ширхэг гэрэл зураг, фото цаасан дээр угаалгасан 7 ширхэг зураг зэрэг байгаа...гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би худалдан авсан малын мах болон худалдсан малын махны талаар тэмдэглэл хөтөлдөг юм. 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэж дууддаг залуу ирээд адууны мах өгсөн. Ирэхдээ 48-68 БНХ гэсэн улсын дугаартай маркийг нь мэдэхгүй хар өнгийн машинаас 3 адууны мах, 2 ширний хамтаар ирснийг нь худалдаж авсан. Нийт 361 кг мах болоод нэг кг-ийг нь 2000 төгрөг гээд нийт 722,000 төгрөг өгсөн. Адууны мах өгөхөд 3-лаа байсан шиг санагдаж байна. Би энэ хүмүүсээс одоо харах юм бол ыг танина бусад хүмүүсийг нь танихгүй. Адууны ширний хувьд тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж авсан байна. Уг машины дугаар нь цасанд дарагдсан мэдэгдэхгүй болохоор нь тэр цасыг нь арилгаж байгаад бичиж авсан юм. Би уг залууг Өлзийт сумын хүүхэд болохоор хөдөөнөөс ирж дээ гэж бодсон тэрнээс хаанаас ирсэн талаар нь асуугаагүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 39-41/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..би гэдэг залуугаас гарал үүсэл нь байна уу гэхэд байхгүй гээд миний өөрийн адууны мах гэж хэлж байсан. Мөн 3 адууны мах өгч байгаа мөртлөө 2 адууны шир өгөхөөр нь жаахан сэжиглээд юмыг яаж мэдэх вэ гэж бодоод эхнэртээ чи тал мөнгийг нь одоо өг, талыг нь маргааш банкнаас авч өгнө гэж хэлээд явуулчих гэж хэлээд гарч машины дугаарыг нь харах гэхэд машины дугаар нь шавар шалбааг, цастай хөлдсөн харагдахгүй байхаар нь гэртээ буцаж ороод шалны алчуур авч гарч ирээд машины дугаарыг харсан. Тэгэхэд 4868 БНХ гэсэн дугаартай хар өнгийн комбо хэлбэртэй машин байсан. Мөн адууны ширийг нь дэлгэж үзэх гэхэд хөлдүү боосон байсан учир дэлгэж нарийн үзээгүй, гэхдээ зүсийг нь эхнэртээ хэлж тэмдэглэлийн дэвтэрт зээрд цайвар сүүлтэй, хар гэсэн 2 адууны шир байсныг хэлж бичүүлсэн юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43/
Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би өөрийнхөө дугаарыг 2016 оны 01 дүгээр сарын дундуур 15,16-ны үед байх *******т өгч 3 хоног гэртэй барьж байгаад надад буцаан өгсөн. ******* нь миний утасны цэнэг дууслаа чи утсаа өгч бай би хүнтэй ярих ажилтай байна гэж хэлж миний утсыг нь гуйж аваад салсан юм. Ингээд миний утсыг өгөхгүй 3 хоноод буцааж өгсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 48-19 /
Гэрч Б.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2016 оны 01 дүгээр сарын дундуур байх өдрийг нь мэдэхгүй байна.Хөх толгой орчимд явж байгаад *******тай тааралдсан тэгэхэд ******* нь намайг хөдөө хамт яваад ирье гэхлээр нь би бүл муутай явж чадахгүй гээд салаад явсан. Тэгээд намайг ахындаа байхад танихгүй дугаараас миний гэсэн дугаарын утас руу ******* нь залгаад машинаа өгчих гэхэд нь би чи чинь жолооч биш биз дээ гэхэд манай нэг найз жолооч байгаа юм. Би хөдөө яваад өдөртөө ирнэ гээд байхаар нь машинаа өгөх болсон тэгээд нэг танихгүй залуутай ирсэн тэр хүнийгээ машин барьдаг манай найз байгаа юм гэж байсан. Би тэгэхэд нь чи өдөртөө ирнэ шүү, би маргааш ажилтай гэхэд өдөртөө ирнэ гээд 15 цагийн үед унаад явсан. Маргааш өдөр 17 цагийн үед ирсэн гээд ярихад нь би машинаа авах гээд очиход машин чинь халаад явдаггүй хүнтэй наймаа хийгээд 3 адуу авчирсан гэж байсан. Тэгээд намайг энэ адууны махыг гайгүй үнээр зарах хэрэгтэй байна, чи зараад өгөөч гэхэд нь би мах худалдаж авдаг гэж хүний утсыг мэддэг болохоор залгаж асуухад авъя гэсэн. Ингээд би ******* болон хамт машин барьж явсан гэх залуутай хамт ын гэрт ирээд махыг нь борлуулсан. Тэгэхэд би өөрийн найз гийн утсыг авч явсан учир нь намайг хаана байна гээд утсаа авах гээд хүрээд ирсэн. Ингээд бид нар 4-лээ болоод махыг нь буулгаж өгөөд тал мөнгийг нь авсан. Маргааш нь үлдэгдэл мөнгөө өгнө гэж байсан учир би зах дээр ирж үлдэгдэл 300,000 төгрөг авах гэхэд ын эхнэр нь гарал үүслийн гэрчилгээгээ хийлгээд өг гэхлээр нь би цагдаа ороод гарал үүслийн гэрчилгээ хийлгэе гэхэд цагдаа хэний мах юм гэхэд нь би миний мах байгаа юм гээд хэлсэн. Би *******ыг хулгай хийгээд ирснийг нь мэдээгүй ...гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51/
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2016 оны 01 дүгээр сарын дундуур байсан байх тэгэхэд Б. нь хөдөөнөөс ирээд миний утас болохгүй байна гээд миний утсыг гуйж нэг өдөр барьж байсан. Би утсаа авъя гээд араас нь залгахад энд айлд байна хүрээд ир танайхтай ойрхон гээд хэлсэн. Тэгэхэд хаана байна гэхэд 3 дугаар баг 6 дугаар гудамж 01 тоот гэсэн хаяг хэлсэн тэр хаяг нь манайхаас ойрхон байсан учир би яваад очиход Б. нь өөрийнхөө тухайн үед унаж байсан 48-68 БНХ улсын дугаартай машинтай 2 хүний хамт байсан бөгөөд айлын хашааруу машинаа ухраагаад оруулж байсан. Би эхлээд хамт байсан хүмүүсийг нь таниагүй очиход таньдагаас ******* нь нэг танихгүй хүний хамт байсан. Тэгээд айлын хашаанд машинаа оруулаад зогсож адууны нойтон мах буулгах гэхэд машины хойд тээшний хаалганы түгжээ ажиллахгүй доошоо унаад байсан учир би тэрийг нь барьж өгч нөгөө хэд уг адууны нойтон махыг зөөж өгч дуусгаад тэр айлд орж цай уугаад гарсан. Тэгэхэд тэр Б.ы машиныг хөдөө авч явсан хүмүүс мах авчирсан юм байна Б. нь хүнд зарж өгч байгаа юм байна гэж ойлгосон. ...гэх мэдүүлэг. /хх-52/
Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний үнэлгээчин гийн “...хондон гүү/хээлтэй/, хүрлэг гүү/байдас/ хээлтэй, хар гүү сувай хээлтэй, дээрх 3 ширхэг адууг 2100.000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт / хх-ийн 66-67/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-8/, хураан авах тухай тогтоол, тэмдэглэл/хх-ийн 9-22/, хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн 23-25/, адуу үнэлсэн тухай тайлан/хх-ийн 66-67/, авто машин үнэлсэн тухай тайлан /хх-ийн 76-78/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухайтэмдэглэл/хх-ийн 94-101/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд/хх-ийн 119-128/, гэрч ын тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 167-168/, хураан авах тогтоол тэмдэглэл/хх-ийн 232-233/, шилжүүлсэн талаарх зарлагын баримт /хх-ийн 145-146 /, шүүгдэгч *******ийн насыг тоолсон тухай тэмдэглэл/хх-ийн 162/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн сумын 1-р багийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4 тоот тодорхойлолт/хх-ийн 150/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 153/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 165/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн сумын 1-р багийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13 тоот тодорхойлолт/хх-ийн 149/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 154/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 163/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/431 тоот тодорхойлолт/хх-ийн 148/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 155/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 164/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн ын эзэмшлийн 32 тооны адууг мотоцикпь хэрэглэн тууж Баянхонгор аймгийн сумын нэгдүгээр багийн нутаг "Шанаган" гэх газарт *******, ******* хүргэж өгч улмаар *******, ******* нар нь дээрх 32 тооны адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн ын эзэмшлийн адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн сумын хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай *******ийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,
Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм хэрэглэж Баянхонгор аймгийн сумын нэгдүгээр багийн нутаг "Далтын ханан" гэх газраас иргэн ын эзэмшлийн адуунаас хээлтэй хондон зүсмийн гүү, хээлтэй хүрэн алаг зүсмийн гүү, хээлтэй хар зүсмийн гүү нийт 3 тооны адууг хулгайлан нядалж бусдад 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн ...Би тэр 10 гаран тооны адууг туугаад хөндий гатлаад урагш нь давуулж туугаад "Шанаган" гэх газрын хажуухан чулуун хороон дээр ирэхэд нь ирсэн машинаас 2-лаа бууж ирэхэд нь би адуугаа аваарай гэж хэлээд яваад өгсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 90-93, 103-105/
Шүүгдэгч *******ын... бид 2 үлдээд Очирбатын адууг чулуун хорооруу шахаж байгаад хүрлэг зүсмийн, хар зүсмийн, хондон зүсмийн 3 гүүг магнайдаж буюу дэлдэж барьж аваад би нугасалж гаргасан юм...гэх мэдүүлэг. /хх-ийн 107-108, 110-112/
Шүүгдэгч *******ын ... ******* нь алаг гүү, хар гүү, зээрд гүү гэсэн 3 тооны адууг нугасалж гаргасан, би адууг хамжиж хуулалцаад махыг нь машиндаа ачиж ирсэн. Толгой шийрийг нь тэндээ үлдээсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 115, 117-118/
Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд
... манай алга болсон 3 тооны адууны толгой , хүрлэг гүүний шир зэрэг зүйл байсныг цагдаагийн байгуулагад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 /
Иргэний нэхэмжпэгч *******н ... Би 2016 оны 02 дугаар сарын эхээр цагаан сараас өмнө өөрийн төрсөн дүү ын аас хар өнгийн тээврийн хэрэгслийг 2.900.000 төгрөгөөр худалдаж авсан.... гэх мэдүүлэг/хх-ийн 35 /
Гэрч С.ийн ... сумын 1-р багийн нутаг Шанаган гэх газарт байх чулуун хороон дотор талд нь чулуу овоолсон юм шиг байхыг нь хараад үзсэн чинь манай дүүгийн алга болсон 3 тооны адууны толгой, хүрлэг гүүний шир, 3 гүүний хээл зэрэг зүйл байсан ...гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 3 адууны мах, 2 ширний хамтаар худалдаж авсан. Нийт 361 кг мах болоод нэг кг-ийг нь 2000 төгрөг гээд нийт 722,000 төгрөг өгсөн....гэх мэдүүлэг. /хх-ийн 39-41/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. 4868 БНХ гэсэн дугаартай хар өнгийн комбо хэлбэртэй машин байсан. Мөн адууны ширийг нь дэлгэж үзэх гэхэд хөлдүү боосон байсан учир дэлгэж нарийн үзээгүй, гэхдээ зүсийг нь эхнэртээ хэлж тэмдэглэлийн дэвтэрт зээрд цайвар сүүлтэй, хар гэсэн 2 адууны шир байсныг хэлж бичүүлсэн юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43/
Насанд хүрээгүй гэрч ийн ...Би өөрийнхөө дугаарыг 2016 оны 01 дүгээр сарын дундуур 15,16-ны үед байх *******т өгч 3 хоног барьж байгаад надад буцаан өгсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 48-19 /
Гэрч Б.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... би ******* болон хамт машин барьж явсан гэх залуутай хамт ын гэрт ирээд махыг нь борлуулсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51/
Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний үнэлгээчин гийн “...хондон гүү/хээлтэй/, хүрлэг гүү/байдас/ хээлтэй, хар гүү сувай хээлтэй, дээрх 3 ширхэг адууг 2100.000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт / хх-ийн 66-67/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Прокуророос шүүгдэгч *******, *******, ******* нарыг урьдчилан үгсэн тхиролцож бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх ба хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар *******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, мөн шүүгдэгч *******ыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэргийг сэдэж, санаачлан бусад этгээдүүдийг татан оролцуулах зэргээр идэвхитэй үйлдэлд хамтран оролцсон ба тухайн хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд хүлээн мэдүүлсэн бөгөөд энэ нь тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж олсон малыг хамтран нядалж, зарж борлуулж, ашиг олсон зэрэг үйлдлүүдээр хангалттай нотлогдсон болно
Шүүгдэгч *******, *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 163-165/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалзав.
Харин шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан боловч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...яллагдагч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан..” зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ Ниссан персаж " маркийн 48-68 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* байх тул 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн , шүүгдэгч А.ын өмчлөлийн 20 толгой мал зэргийг эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 04 дүгээр сарын 12, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ¹0289066 тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийг *******, ******* нарт тус тус буцаан олгох, 19 ширхэг гэрэл зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх, 1 ширхэг шаргал хутгыг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, гэмт хэргийг улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хувьд ногдох хөрөнгөгүй, битүүмжилсэн зүйлүүд нь шүүгдэгч нарын өмчлөлийнх болох нь эргэлзээтэй, холбогдох баримтуудыг хэрэгт хийгээгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байх ба шүүгдэгч нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн ыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч ******* ******* овогт *******ын , овогт ийн , ийн нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр зурагаан сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүгдэгч *******ыг гурван сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч А.Ууанбаярт оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар баривчлах ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зургаан сарын хугацаагаар баривчлах ялд багтаан шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг зургаан сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан *******т оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар, шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил зургаан сарын хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан *******, ******* нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******, ******* нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ¹0289066 тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч *******д буцаан олгож, 19 ширхэг гэрэл зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх, 1 ширхэг шаргал хутгыг устгасугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *******н өмчлөлийн ниссан персаж маркийн 48-68 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.ын өмчлөлийн 20 толгой мал зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг өмчлөгч *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн өмчлөлийн мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж. түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА