Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр                               Дугаар 2022/ШЦТ/113                           Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Д.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Баярмаа,

Шинжээч С.Отгонбат,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Ховогт Дгийн Дид холбогдох 2228002150129 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум явах хатуу хучилттай авто замын 30 дахь километрт 3775 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,” мөн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, “23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг тус тус зөрчин осол гаргаж, Д.Сгийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Дийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өгнө. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хоёр хүүхдээ салхилуулахаар Хавцгайтын ам руу явсан. Хавцгайтын аманд очоод хоёр хүүхдээ тоглуулангаа 0,5 граммын шилтэй архинаас талыг нь уусан. Буцаж явах замдаа машин гүйцэж түрүүлэх гэж эгнээнээсээ гарахад өөдөөс машин ирж байсан. Буцаж ороод явж байхад гэнэт машин яах ийхийн зуургүй дальбалзаж тоормос гишгэх боломжгүй замын хажуу руу ойчсон. Ойчсон дараа бага хүү орилж байхаар нь хүүгээ гаргаж аваад охиноо гаргаж авахад охин маань өнгөрсөн байсан. Ийм хэрэг холбогдсондоо өөрийгөө зөвтгөх зүйл байхгүй, дахин ийм алдаа гаргахгүй байж чадна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хэрэг хэдэн цагт яаж болон талаар өөрөө нүдээрээ хараагүй учраас мэдэхгүй байна. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би 1 дүгээр сургууль дээр ерөнхий элсэлтийн шалгалтын хянагч багшаар ажиллаж байсан. Өдөр 13 цагийн үед гар утсаа хураалгаж шалгалтад ороод 04 цаг 30 минутад гарч ирсэн. Тэр үед цэнэгтэй үлдээсэн миний гар утасны цэнэг дууссан байсан. Гар утсаа аваад машин руугаа алхаж байхад өмнөөс манай нөхрийн ажлын газрын 2 найзынх нь эхнэр гүйгээд ирсэн. Д.Д хүүхдүүдээ салхилуулж яваад ирэх замдаа осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд машинаа унаад явах гэж байхад манай нөхрийн ажлын газрынх нь найз нь гүйж ирээд манай машиныг бариад бид хоёр хэргийн газар аймгаас 30 километрт очсон.  Очиход эмнэлэг ирээд явсан цагдаа нар үзлэг шинжилгээ хийгээд байж байсан. Намайг хүүхэд рүү ойртуулаагүй. Бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Манайх 4 хүүхэдтэй байсан. Охин маань бидний 3 дахь хүүхэд байсан. Буяны ажилд зарцуулсан 30 сая гаруй төгрөгийг нөхөр маань өөрийн ажиллаж хөдөлмөрлөсөн мөнгөөрөө дуусгасан. Гэмт хэрэгт холбогдсоноосоо хойш манай нөхөр бид нараас байнга уучлалт гуйж охиныхоо талаар бодох бүрд сэтгэл шимширч байна гэж хэлдэг гэмшиж байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй гэж итгэж байна. Нөхөр маань хүний итгэлийг даах чадвартай хүн би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдолгүй гэв.

Шинжээч С.Отгонбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Уг дүгнэлтийг гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундааны хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, цогцост хийсэн үзлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, акт, гэрэл зураг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэгтэй танилцаж гаргасан. Хамгийн гол шалтгаан нь замын нөхцөл байдал, ослын газрын гэрэл зурагтай танилцахад тухайн зам нь эргэлттэй зам байсан. Эргэлттэй зам дээр эргэж чадаагүй, баруун гар тал руугаа унасан байсан. Жолооч хурдаа тохируулж яваагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас самбаачлах хугацаа байхгүй байсан учраас осол гарсан. Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн хэргийн газрын тэмдэглэл дээр гарсан тоормосны мөрийг томьёогоор бодож мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд тус болохын тулд гаргасан. Тухайн үед 97.9 километр цагийн хурдтай явж байсан гэж тодорхойлсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч өөрийгөө удирдах чадваргүй болсноор самбаачлах, замын байдлыг дүгнэх чадваргүй болсноор зам тээврийн осол гарсан. Суурингийн гаднах замд 80 километр цагийн хурдтай явах ёстой гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Бид хоёр 2007 оноос эхлэн гэр бүл болж хамт амьдарч байна. Энэ
хугацаанд бид хоёр 4 хүүхэдтэй болсон 2 хүү 2 охинтой болсон байсан. Манай нөхөр архи нээх уугаад байдаггүй. Хааяа нэг уулзалт нийллэг дээрээ өөрөө хэмжээгээ мэдээд
тохируулаад угаад байдаг. Гэр бүлдээ халамж хайр сайтай ажил нь 14 хоног ажиллаад 14 хоног амардаг амраад ирэхээрээ хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэнэ хоол ундыг нь хийж өгнө бид нарт маш түшигтэй. Хүүхдүүдээ тэмцээнд уралдаанд орох хичээл номоо хийх зэрэгт нь манай нөхөр Д л тусалдаг амарч байх үедээ бол манай гэрийн үйлчлэгчийн ажил хийж байгаад л ажилдаа явдаг. Тухайн үед хүүхдүүдээ салхинд гаргаж яваад л тухайн зам тээврийн ослыг гаргасан тухайн үед санамсар болгоомжгүй байдлаас
болж осол гарсан. Гэр бүлдээ хүүхдүүдээ бол маш сайн аав надаас илүү хүүхдүүдээ
халамжтай манай хүүхдүүд аав хурдан ажлаасаа ирээсэй гэсэн хүмүүс л байдаг. Би бол
ажил ажил гээд байнга ажил дээр байдаг болохоор манай хүүхдүүд аавдаа маш сайн
байдаг аав нь хүүхдүүдээ маш халамжтай байдаг. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хавтаст хэргийн 42-44 дэх тал/

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би тухайн өдөр машины засварлчихаад шалгах гээд Баяндалай сум явах хатуу хучилттай автозамаар 30 гаран километр газар явсан тухайн үед надтай нэг улаан өнгийн Хонда пит маркийн тээврийн хэрэгсэл хөтөл дээр зөрсөн. Тэгээд би цаашаа 5 орчим километр яваад эргээд Даланзадгад сумын чиглэлд буюу баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан чинь замын урд талд нөгөө надтай зөрсөн улаан өнгийн пит маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай байсан. Тэгээд би машинаа зогсоод тухайн осол болсон газарт ойртож очиход танихгүй нэг залуу охиноо тэврээд уйлаад байсан. Би уг залуу дээр очиход охины толгой зулай хэсэг нь цөмөрч хэлбэр дүрсээ алдсан байдалтай нас барчихсан байсан. Би уг нас барсан охиныг удаан харч чадаагүй харахад их аймар болсон байсан. Тухайн залуугаас юу болсон талаар асуухад тухайн залуу шоконд орчихсон байдалтай байгаад байсан. Тэгээд тухайн залуу би машинаа барьж явж байгаад онхолдчихлоо гээд байсан. Би нэрийг нь асуухад Д гэдэг гэж хэлсэн. Яагаад ямар шалтгааны улмаас зам тээврийн осол гарсныг бол огт мэдээгүй. Ямар ч байсан Д тээврийн хэрэгслээ жолоодож явж байгаад онхолдоод тэгээд тухайн зам тээврийн осол гарсан гэдгийг мэдсэн. Тухайн тээврийн хэрэгсэл Баяндалай сумаас Даланзадгад сумын чиглэлд буюу замын урд талын эгнээнд баруунаас зүүн тийшээ чиглээд явж байсан. Надтай зөрж өнгөрөх үедээ Д тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Тухайн үед 80-90 орчим километр цагийн хурдтай явж байсан. Доос архи үнэртэж байсан. Би архи уучихсан согтуу байна гэж бодсон гэжээ. /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн тээврийн хэрэгсэл миний өмнөөс ирж байгаа хурд нь миний явж байсан хурднаас арай хурдан явж байгаа харагдсан. Би тухайн үед өгсөөр газарт явж байсан болохоор 75-80 километр цагийн хурдтай явж байсан. Тэгэхэд миний өмнөөс ирж байсан улаан өнгийн тээврийн хэрэгсэл надаас арай хурдан явж байсан. Уг улаан өнгийн тээврийн хэрэгсэл нь замын уруу хэсэг рүү явж байсан болохоор надаас арай хурдан явж байсан байх. Би өөрийн явж байсан хурдан дээр үндэслээд уг машин надаас арай хурдан явж байсан болохоор 80-90 километр цагийн хурдтай явж байсан гэж дүгнэж мэдүүлсэн юм гэжээ. /хавтаст хэргийн 51 дэх тал/

Шүүгдэгч Д.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би тухайн өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас 11 цаг 30 минутын үед өөрийн хоёр хүүхэд болох С, Х нарын хамт хавцгайтын ам орох гээд явсан. Тухайн үед Хавцгайтын ам орох хүртэл бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд би хавцгайтын аманд очоод хоёр хүүхдээ салхинд тоглуулангаа Даланзадгад сумаас гарахдаа авсан байсан 0.5 граммын архиа ганцаараа уусан. Тэгээд 14 цагийн үед эргээд Даланзадгад сум орохоор явсан. Тухайн үед бол би согтсон зүйл байгаагүй. Хавцгайтын аманд байхдаа 0.5 граммын архины талыг нь уусан байсан. Тэгээд явж байтал машин маань гэнэт шарваад шууд замаас гараад онхолдож зам тээврийн осол болсон. Би тухайн зам тээврийн осол болсны дараа машинаас хоёр хүүхдээ гаргаж авсан. Х зүгээр байсан. С охин маань нас барчихсан байдалтай байсан. Би ослын дараа шоконд ороод хэн ирж байгаа юм болж байгааг бол сайн мэдэхгүй байсан. Би одоо тухайн болсон ослын талаар ярихад надад үнэхээр хэцүү байна. Энэ талаар эргэж бодоход надад их аймшигтай байна. Би өөрийн охиноо алдсандаа үнэхээр их гэмшиж байна. Би 0.5 граммын Блүга нэртэй архийг Хавцгайтын аманд байхдаа ганцаараа уусан. Тухайн үед их согтсон зүйл байгаагүй. өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн хянаж чадаж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хавцгайтын амнаас машинаа барьж яваад зам тээврийн осол болсон газар хүртэл явсан гэжээ. /хавтаст хэргийн 88-90 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Д.Сгийн цогцост гавлын хуйхны урагдал, гавлын орой яс дух баруун чамархай дагзны суурь зүүн чамархай хэсгийн заагаар шахагдсан хугарал, тархины эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, нуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин өмнө нь авсан гэмтэл тогтоогдсонгүй.Талийгаач Д.С нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /хавтаст хэргийн 54-56 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Хгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хонда Фит маркийн 37-75 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дгийн Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 3.4б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,” мөн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 23.8 “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад Хонда Фит маркийн 37-75 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дгийн Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а- заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 67-68 дахь тал/

Автомашины тормосны мөрөөр хурд тодорхойлох “Хонда Фит маркийн 37-75 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Дгийн Д нь тухайн зам тээврийн осол гарах үед явж байсан тээврийн хэрэгслийн хурдыг дээрх томъёогоор тодорхойлоход 97.9 км/ц хурдтай явсан байх магадлалтай гэдгийг тодорхойлов” гэжээ. /хавтаст хэргийн 69 дэх тал/

Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 87 дугаартай албан бичигт “Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус төвд хүсэлт ирүүлсэн Хондо пит маркийн 37-75 ӨМӨ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.6 /шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй/ гэсэн заалтыг үндэслэн техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ. /хавтаст хэргийн 72 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтэд: “Honda Fit маркийн автомашин нь 2022 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.500.000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хавтаст хэргийн 76-79 дэх тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-19 дэх тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-25 дахь тал/   

Эд зүйл баримт, бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-36 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91 дэх тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 93-110 дахь тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 114 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 115 дахь тал/

Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 116-117 дахь тал/

Нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 118 дахь тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 120 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 121 дэх тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 122 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 123 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Дийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Д.Дийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум явах хатуу хучилттай авто замын 30 дахь километрт 37-75 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, Д.Сгийн амь насыг хохироосон үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д нь зам тээврийн ослыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж үйлдсэн нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн “Хонда Фит маркийн 37-75 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дгийн Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 3.4б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,” мөн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 23.8 “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад Хонда Фит маркийн 37-75 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дгийн Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэсэн хуулийн заалт байдаг. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийг хуулийн хүрээнд авагдаагүй нотлох баримт гэж маргаж мэтгэлцэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай байна” гэх тайлбар, дүгнэлтийг гаргасан.

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгаж тогтоох журмын  2.3-т зааснаар Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна.

2.4-т Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ.

2.5-т Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль /%o/ , эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль /%o/ илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж журамласан.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь гэрч Б.Бий “...Доос архи үнэртэж байсан. Би архи уучихсан согтуу байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “1.55 хувийн согтолттой гэх” /хавтаст хэргийн 122 дахь тал/, шүүгдэгч Д.Дийн согтуурлын хувийг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 123 дахь тал/, шүүгдэгч Д.Дийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 0.5 граммын Блүга нэртэй архийг Хавцгайтын аманд байхдаа ганцаараа уусан. Тухайн үед их согтсон зүйл байгаагүй. Өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн хянаж чадаж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хавцгайтын амнаас машинаа барьж яваад зам тээврийн осол болсон газар хүртэл явсан гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 88-90 дэх тал/ хангалттай тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх  жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 122-123 дугаар тал/ зэргийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

 Тус зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Д.Дийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан охин Д.Сгийн амь нас хохирч, хүү Д.Хн биед гэмтэл тогтоогдоогүй болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн  “ Талийгаач Д.Сгийн цогцост гавлын хуйхны урагдал, гавлын орой яс дух баруун чамархай дагзны суурь зүүн чамархай хэсгийн заагаар шахагдсан хугарал, тархины эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, нуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин, өмнө нь авсан гэмтэл тогтоогдсонгүй.Талийгаач Д.С нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-56 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 374 дугаартай шинжээчийн “ Д.Хгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх  /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хохирол, хор уршгийг ялгаж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хор уршигт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Д.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас  7 настай Д.С охины  амь нас хохирсон нь Үндсэн хуулиар олгосон хүний амьд явах эрх зөрчигдөж улмаар тухайн этгээдийн ирээдүйд эрүүл саруул аюулгүй орчинд өсөж хүмүүжих, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго нь дуусгавар болж байгаа нөхөгдөшгүй хүнд хохирол гэж үзнэ.

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Д нь аар тус тус тогтоогдож байна.

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 120 дахь тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр  /хавтаст хэргийн 121 дэх тал/ Хондо пит маркийн 37-75 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь шүүгдэгч Д.Д болох нь тогтоогдсон.

Уг тээврийн хэрэгсэлд техникийн шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй, зах зээлийн үнэлгээ 2.500.000 төгрөг болох нь Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 87 дугаартай “Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус төвд хүсэлт ирүүлсэн Хондо пит маркийн 37-75 ӨМӨ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.6 /шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй/ гэсэн заалтыг үндэслэн техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 72 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн “Honda Fit маркийн автомашин нь 2022 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.500.000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 76-79 дэх тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж нь оршуулгын зардалд 30 гаруй сая төгрөгийг  шүүгдэгч Д.Д гаргасан тул хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгч Д.Дийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж  байна. Мөн Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Д.Дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.Дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Дийг согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Дийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

 Шүүх шүүгдэгч Д.Дид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Дид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа хугацааг тоолохоор тогтоосон болно.

Шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

   Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 245569 дугаартай A B C CE D M ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, Өмнөговь аймаг дахь шүүхийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байх 37-75 ӨМӨ улсын дугаартай honda pit маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны өмчлөгч шүүгдэгч Д.Дид буцаан олгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ховогт Дгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

 5. Шүүгдэгч Д.Доос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.  

            6. Шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 245569 дугаартай A B C CE D M ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгасугай.

8. Өмнөговь аймаг дахь шүүхийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байх 37-75 ӨМӨ улсын дугаартай honda pit маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт  хууль ёсны өмчлөгч шүүгдэгч Д.Дид буцаан олгосугай.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ