Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

      Улсын яллагч  Г.Ундрах,

      Хохирогч Д.Оюунтунгалаг,

      Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн  эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Бадруушийн Түмэндэмбэрэлд холбогдох  2233000910082 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Овоотын 7-708 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Бадруушийн Түмэндэмбэрэл /РД: ТГ91040806/,

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг овоот хорооллын 7-708 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Д.Оюунтунгалагийн бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйх, 2 хөлийн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт õýðýãò õîëáîãäæýý. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг овоот хорооллын 7-708 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Д.Оюунтунгалагийн бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйх, 2 хөлийн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1.Хохирогч Д.Оюунтунгалагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр би эмнэлэгт хэвтэх гэж байсан. Өглөө эрт шинжилгээ өгчхөөд олон гол дэлгүүрийн хажууд явж байхад Байгалиа гээд найз таараад шартаж үхлээ яах вэ гэсэн. Тэгэхээр нь гэрт 40,000 төгрөг байсныг 20,000 төгрөгийг аваад өөрөө өөрөөсөө хулгай хийж авсан. Хоёулхнаа 0.75 шилтэй архи уугаад согтсон. 2 ач гэрт орж ирсэн. Бэр хүүхдүүдээ авах гэж орж ирэхэд нь элдвээр хэлсэн. Миний ч буруу байгаа. Бэрийгээ очиж элдэв янзаар хэлсэн юм шиг байна лээ. Хоёрхон эмэгтэй хүн 0.75 архи уухаар ухаан алдсан байгаа юм. Нэг ухаан орсон чинь толгойноос цус гарч байсан. бэр дээр очоод толгойноос цус гараад байна энийг янзалъя гэж байхад эмч дуудсан. Хажуу айл дуудсан юм шиг байна лээ. Толгой оёулахгүй бол болохгүй гээд  эмнэлэг дээр очоод  толгой дээр 3 оёдол тавьсан. 2 шилбэндээ нэгэнд нь 3 нэгэнд нь 1 оёдол тавиулаад нэг нь өвдөгний доод талд нэг нь шилбэ нь дээр. Тэгээд эмч цагдаа дуудсан юм билээ гэсэн мэдүүлэг,

2.Гэрч О.Лхагвагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тухайн өдөр ажилтай байсан болхоор яг юу болсон талаар сайхан мэдэхгүй байна. Манай ээж Д.Оюунтунгалаг нь сүүлийн үед архи их уух болсон. Архи уухаа боль гэж хэлээд нэмэр байхгүй. Дээр нь архи уучхаад ирэхээрээ манай эхнэр Д.Түмэндэмбэрэлийг балай авгай гээд хараагаад орилоод байдаг байсан. Би байхаараа ээжийг загнаад гэрт нь оруулчихдаг байсан. Маргааш нь эрүүл болохоор нь ээжид хэлхээр тэр талаараа санадаггүй. Харин манай эхнэр тэрэнд нь уурлаад байдаг байсан. Харин яг хэрэг болдог өдөр б ажилтай байж таараад ий зүйл болсон байна. Тэрнээс өмнө ийм хэрүүл маргаан болж байгаагүй. Би Д.Түмэндэмбэрэлтэй гэр бүл болоод 11 жил болж байна дундаасаа 4 хүүхэдтэй Манай эхнэр ааштайн хувьд ааштай, түргэн зантай, уур нь амархан гардаг хүнд хар буруу санаад яваад байдаггүй. Шууд хүний нүүрэн дээр хэлчихдэг зантай...” гэх мэдүүлэг (хх-ийн 71-р хуудас),

  3.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №966 дугаартай дүгнэлтэд:

  1.Д.Оюунтунгалагийн биед дагзны хуйх, 2 хөлийн шилбэнд шархнууд тогтоогдлоо.

  2.Дээрх шархнууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

  3.Уг Шархнууд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт (хх-ийн 18-р хуудас),

 

          4.Аюулын зэргийн үнэлгээ. (хх-ийн 26-27-р хуудас),

          5.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ. (хх-ийн 28-36-р хуудас),

6.2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймаг Сайхан сум хамтарсан багийн хурлын тэмдэглэл. (хх-ийн 37-43-р хуудас),

7.Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 сарын 23-ны өдөр хадам ээж архи ууж ирсэн. Хаалга руу чулуу шидээд орилоод байсан. Манай 2 ихэр хүүхдүүд хаалга онгойлгосон чинь гэр лүү нь гүйгээд орсон. Уур хүрээд галын хайчаар хадам ээжийг цохисон. Гэм буруугаа би ухамсарлаж байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”  гэжээ.

Хохирогч Д.Оюунтунгалагийн биед учирсан дагзны хуйх, 2 хөлийн шилбэнд шарх бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь хохирогчийн толгой руу галын хайчаар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь Д.Оюунтунгалагийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийг хүний биед хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 Прокуророос Б.Түмэндэмбэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Түмэндэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй  гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын хайчийг хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д  заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Бадруушийн Түмэндэмбэрэлийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын хайчийг хохирогч Д.Оюунтунгалагт буцаан олгосугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА