Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/332

 

 

 

10.12           332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0315/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Т.Е- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Е-д холбогдох эрүүгийн 2218001870358 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******************* мэргэжилтэй, “*****************” ХХК-д ********************** ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  *********************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т.Е-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т.Е- нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр www.facebook.com сайтад ****** ******нэртэй хаягаас “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Э.Э.А-т 300000 төгрөгийн зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 24.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр www.facebook.com сайтад ****** ******нэртэй хаягаас “Барьцаагүй зээл олгоно" гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Ц.Ц.С-эд 2.000.000 төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар баримт бичгийн бүрдэл, зээлийн хүүний төлөлт гэж 34.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр www.facebook.com сайтад ****** ******нэртэй хаягаас “Барьцаагүй зээл олгоно гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн С.С.Т-рт 200.000 төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 16.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр www.facebook.com сайтад ****** ******нэртэй хаягаас “Барьцаагүй зээл олгоно гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн С.С.С-д 200.000-300.000 төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 16.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр www.facebook.com сайтад ****** ******нэртэй хаягнаас “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Ү.Ү.Э-д 800.000 төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 32.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр www.facebook.com сайтад ****** ******нэртэй хаягаас “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Б.Б.М-д 1.000.000 хүртэл төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 22.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 27-ний өдөр www.facebook.com сайтад ****** ******нэртэй хаягаас “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Б.Б.Н-эд зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар урьдчилгаа мөнгө төл гэж 36.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр www.facebook.com сайтад ****** ******нэртэй хаягаас “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Э.Э.Ө-т 800.000 төгрөгийн зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар хүүний төлбөр гэж 64.000 төгрөг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Т.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 8 хүнийг фэйсбүүкээр залилсан. Хэргээ хүлээж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Эрүүгийн 2218001870358 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.Э.А-ын өгсөн: “...Миний цалин буугаагүй байсан, мөнгөний хэрэгцээ гараад байсан учир фейсбүүк дээр байсан зээл олгоно гэсэн групп дээрээс ****** ******гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож би өөрийн учраа хэлээд 300000 төгрөг зээлэхээр болоход шимтгэл гэж 24.000 төгрөг бодогдоно, тэрийгээ урьдчилаад хийчих тэгээд чиний мөнгө чинь орчихно гэж хэлэхээр нь би итгэхгүй байсан бөгөөд утсаар нь ярихад нэг эрэгтэй хүн надтай яриад надад тайлбарлахаар нь би итгэсэн. Би чатаар нь өөрийнхөө иргэний үнэмлэхийн зураг болон дансны хуулганы зургаа дарж явуулсан. Над руу ************ дугаартай дансыг явуулахаар нь би 24.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа намайг фейсбүүк хаягаараа блок хийчихсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 12-13/,

 

Хохирогч Ц.Ц.С-ийн өгсөн: “...барьцаагүй зээл олгоно гэж зар оруулсан байхаар нь зээл авах гээд фейсбүүк чатаар холбогдсон. Тэгээд би 2 сая төгрөг зээлмээр байна гэсэн чинь овог нэр, регистрийн дугаараа гэхээр нь бичээд явуулсан чинь баримт бичиг бүрдүүлэх төлбөр 34.000 төгрөгийг ************ данс руу хий гэж чат бичсэн. Би өөрийнхөө ашигладаг Хаан банкны ********* тоот данснаас ************ тоот Т.Е- гэсэн нэртэй данс руу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 34.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад нэг хоногийн дотор зээл чинь гарна гэж чат бичсэн. 34.000 төгрөг хийгээд баримтыг нь чатаар явуул гэж зээл олгох хүн чат бичээд байхаар нь би дансны хуулгын зургийг чатаар тэр хүн рүү явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх 49-52/,

 

Хохирогч С.С.Т-рийн өгсөн: “...Тэр хүн надад доод тал нь 200.000 төгрөг зээлэх боломжтой гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгсэн чинь зээлийн хүү нь 16.000 төгрөг болно. ************ тоот данс руу шилжүүл гэсэн. Би өөрийнхөө ашигладаг хаан банкны 592********** тоот данснаас 16.000 төгрөгийг ************ тоот данс руу шилжүүлсэн. Тэр зээл гаргана гэсэн хүн 95******* дугаараас миний гар утас руу залгаад баталгаажуулж байна гэж хэлсэн. Надтай тэр үед эрэгтэй хүн ярьсан. Тэгээд мөнгө шилжүүлж зээл олгоход 5 минут болно гэж хэлээд фейсбүүк хаягаа утасны дугаараа блоклоод алга болсон.” гэх мэдүүлэг /1-р хх 80-83/,

 

Хохирогч С.Солонгын өгсөн: “...300.000 төгрөгийн зээл авъя гэсэн чинь хүү нь 16.000 төгрөг болох юм байна. ************ Т.Е- гэсэн данс руу шилжүүлчих гэхээр нь өөрийнхөө 5005************ тоот данснаас 16.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь 5-10 минутын дараа зээл чинь орно гэсэн. Тэгээд дахин хариу өгөөгүй алга болсон. Миний фейсбүүк хаягийг блоклоод дахин харьцаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 112/,

 

Хохирогч Ү.Ү.Э-ын өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк хаягаараа фейсбүүк үзэж байтал нэг фейсбүүк хаягаас барьцаагүй зээл олгоно гэсэн зар оруулсан байхаар нь холбогдсон. Тэгсэн чинь 800000 төгрөгийн зээл олгох боломжтой. Гэхдээ зээлийн хүүг нь урьдчилан төлөх ёстой, 32.000 төгрөг болно гэсэн. Хэдэн цагийн дараа зээл чинь орно, иргэний үнэмлэхийн зураг, дансны мэдээллээ чатаар явуул гэсэн. Тэр хүний явуулсан хаан банкны ************ тоот данс руу өөрийнхөө 503*************** тоот данснаас гүйлгээний утга дээр нь ЗЮ************гэж регистрийн дугаараа бичээд 32.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 32.000 төгрөгийг хийсний дараа тухайн фейсбүүк хаягаас миний хаягийг блоклоод холбоо барихгүй алга болчихсон.” гэх мэдүүлэг /1-р хх 141-142/,

 

Хохирогч Б.Б.М-ын өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Мягмар Мийк нэртэй фейсбүүк хаягаараа фейсбүүк үзэж байтал ****** ******гэсэн хаягтай хүн зээл олгоно гэсэн зар оруулсан байхаар нь зээл авахаар харилцсан чинь зээл олгоно, хүүг нь эхлээд авна, иргэний үнэмлэхийн зургаа явуул, 2 цагийн дотор зээл олгоно, 1 сая хүртэл зээл олгоно гэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэхийн зургаа явуулсан. Тэгсэн хаан банкны ************ гэсэн данс бичсэн. Би өөрийнхөө 50************* тоот данснаас 22.000 төгрөгийг зээлийн хүү гэж ************ Т.Е- гэсэн данс руу хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 171-172/,

 

Хохирогч Б.Б.Н-ийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ****** ******гэх фейсбүүк хаягаас барьцаагүй зээл олгоно гэсэн утгатай пост фейсбүүк орчинд байхаар нь би өөрийнхөө ашигладаг фейсбүүк хаягаас мэдээлэл авах гээд зурвас бичсэн юм. Тэгсэн тухайн хаягаас урьдчилгаа мөнгө шилжүүлчих 5-10 минутын дараа баталгаажна гэсэн утгатай зурвас ирэхээр нь дансны дугаараа явуулчих гэхэд тухайн хаягаас ************ гэх дугаартай дансны дугаар ирэхээр нь би тухайн данс руу 1 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө ашигладаг 507************* дугаартай данснаас 36000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн мөнгөө шилжүүлчхээд хэсэг хугацааны дараа нөгөө хаяг руу зурвас бичих гэтэл тухайн фейсбүүк хаяг намайг хандах эрхгүй болгосон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 200-201/,

 

Хохирогч Э.Э.Ө-ийн өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Энхжаргалын Э.Ө- нэртэй фейсбүүк хаягаараа фейсбүүк үзэж байтал Каш На\п нэртэй хаягаас барьцаагүй зээл олгоно гэсэн зар оруулсан байхаар нь холбогдсон. Тухайн үед би найз охинтойгоо байр түрээсэлж байгаад түрээсийн мөнгөгүй болоод байсан болохоор зээл авъя гэж шийдээд холбогдсон. Тэгсэн чинь тус хаягаас иргэний үнэмлэхийн зургаа явуул гэсэн. Би явуулсан. Бас интернэт банк ашигладаг бол хуулгаа явуул гэсэн. Би фейсбүүк чатаар явуулсан. Тэгсэн чинь 800.000 төгрөг зээлэх боломжтой юм байна, хүү нь 64.000 төгрөг болно. Т.Е- гэсэн нэртэй ************ тоот дансаа над руу чатаар явуулсан. Тэгээд би өөрийнхөө 59************* тоот данснаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ************ тоот данс руу нь 64.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 230-231/,

Гэрч Б.Б* өгсөн “...Т- Т.Е- бид хоёр эхнэр нөхөр юм. Гэхдээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа...Т.Т.Е- өөрөө хэлэхдээ фейсбүүкээр хүмүүстэй харьцаж байгаад хэдэн хүнээс мөнгө авсан гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 230-231/,

 

Шүүгдэгч Т.Т.Е-гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа /1-р хх 31-36/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Т.Т.Е- нь  үргэлжилсэн үйлдлээр “Rain Rain” гэсэн фейсбүүк хаяг ашиглан 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Э.Э.А-т 300000 төгрөгийн зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 24.000 төгрөг шилжoүлэн авч залилсан, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Барьцаагүй зээл олгоно" гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Ц.Ц.С-эд 2.000.000 төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар баримт бичгийн бүрдэл, зээлийн хүүний төлөлт гэж 34.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Барьцаагүй зээл олгоно гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн С.С.Т-рт 200.000 төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 16.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Барьцаагүй зээл олгоно гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн С.С.С-д 200.000-300.000 төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 16.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Ү.Ү.Э-д 800.000 төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 32.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Б.Б.М-д 1.000.000 хүртэл төгрөгийг зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар зээлийн хүүний төлөлт гэж 22.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 02 дугаар сарын 27-ний өдөр “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Б.Б.Н-эд зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар урьдчилгаа мөнгө төл гэж 36.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр “Барьцаагүй зээл олгоно” гэх зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон иргэн Э.Э.Ө-т 800.000 төгрөгийн зээл олгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ************ тоот дансаар хүүний төлбөр гэж 64.000 төгрөг шилжүүлэн авч нийт 8 удаагийн гүйлгээгээр бусдад 244000 төгрөгийн хохирол учруулан залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Т.Е-гийн үйлдэл нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч Т.Т.Е- нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь хохирогч нарын тайлбар /2-р хх 19-26/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн гэмт  хэргээ хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Т.Е-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Т.Е- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин С.Т-р болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Е-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Т.Е-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Е-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Е- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Т.Т.Е- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин С.Т-р болтол шүүгдэгч Т.Т.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т.Е-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ