Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух, Ж овогт Ц.Д /РД:*/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг,* тоотод оршин суух, Т овогт Б.Б /РД:*/-д холбогдох

 

Эцэг тогтоолгох, охин Л.Д эцэг Б.Б овоглуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Золбоо оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Б.Б нь Л хамтран амьдарч байгаад тэдний дундаас охин Л.Д 2002 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Хүүхдийг төрөөд 1 нас 8 сартай байхад эх нь өөр хүнтэй суугаад орхиод явсан. Тэр үед охин Д эхээр нь овоглож байсан бөгөөд одоо охин 16 нас хүрсэн. Охин маань одоо эцгээрээ овоглуулах хүсэлтэй байдаг тул Л.Д эцэг Б.Б мөн болохыг тогтоож, эцгээр нь овоглуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа Миний бие Л 2000 онд танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2002 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин Д төрсөн. 2004 онд Л нь охин бид хоёрыг орхиод явсан. Үүнээс хойш эргэж ирээгүй, холбоо бариагүй. Охин Д маань ээж Д бид хоёрын асрамжид амьдарч байгаа. Д нь миний төрсөн охин мөн гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д болон хариуцагч Б.Б нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэхээр хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эдгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Б.Б холбогдуулан эцэг тогтоолгох, охин Л.Д эцэг Б.Б овоглуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасны дагуу охин Л.Д асран хамгаалагч буюу түүний эмээ нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь Ц.Л 2000 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2002 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин Л.Д төрсөн болох нь зохигчдын тайлбар, Л.Д №147 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Б нь охин Л.Д өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2002 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Л.Д эцэг нь Т овогт Б.Б мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200  төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Д олгох нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2002 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Л.Д эцэг нь Т овогт Б.Б мөн болохыг тогтоосугай.

 

2. 2002 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Л.Д эцэг нь Т овогт Б.Б мөн болохыг тогтоосон тул овог сольж, бичилт хийхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200  төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Д олгосугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ