Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Алтантогос

Шүүгдэгч С.Үднарангийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат

Шүүгдэгч Г.Солонгын өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго

Гэрч С.Дулам, Э.Эрдэнэсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Самдангийн Үднаран, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэндэв овогт Ганхүрэлийн Солонго нарт холбогдох эрүүгийн 2021005340167 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын 3-3-2 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Самдангийн Үднаран /РД: ЖЮ 78120301/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Талын шилтгээн хотхоны 2-27 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дэндэв овогт Ганхүрэлийн Солонго /РД: УК 90090621/.

         Шүүгдэгч С.Үднаран нь Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл 1 дэх, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.1 дэх хэсэгт заасан “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, 11.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 11.2.4 дэх хэсэгт заасан “цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах” гэсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28.1 дүгээр зүйл “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5-д “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж тус 3 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Г.Солонготой хамтран Х.Халиунаа нь тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэдэггүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад 2019 оны 02 дугаар 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар “дуу хөгжмийн багшаар авч ажиллуулах”-аар шийдвэрлэн түүнд 2019 оны 02 дугаар сараас 06 дугаар сарыг дуусталх хугацаанд 4,845,858 төгрөгийн цалин олгосон, Х.Уранчимэгийг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд цагийн тооцоонд ажилласнаар бүртгэж нийт 2,780.873 төгрөгийн, 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд цагийн тооцоонд ажилласнаар бүртгэж нийт 3,564.424 төгрөгийн 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд цагийн тооцоонд ажилласнаар бүртгэж нийт 1,708.755 төгрөгийн бүгд 8,054.052 цалинг олгосон, С.Дуламыг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд цагийн тооцоонд ажилласнаар бүртгэж түүнд нийт 1,435.956 төгрөгийн цалинг олгосон, Э.Энхбаатарыг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад 2018 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуусталх хугацаанд 2,809.540 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд 2,142.132 төгрөгийн нийт 4,951.672 төгрөгийг туслах тогооч, манаач зэрэг албан тушаалуудад авч ажиллуулсан гэж цалин олгосон, Ц.Ганболдыг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад 2020 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд 2,422.102 төгрөгийн цалинг олгосон, мөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт бүжигчин ажилтай А.Санчирдоржийг Хөгжимт драмын театраас хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй байхад 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б/32 дугаар тушаал гаргаж хөгжмийн багш орон тоо дээр авч ажиллуулан 1.297.952 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар мөн хөгжмийн багшаар авч ажиллуулан 260.515 төгрөгийн цалин, нийт 1,558.467 төгрөгийн цалинг олгосон, мөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт хөгжимчин ажилтай Б.Дөлгөөнийг Хөгжимт драмын театраас хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй байхад С.Үднаран нь өөрийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар харуул орон тоо дээр нийт 3 сар авч ажиллуулан 1.284.721 төгрөгийн цалин олгосон, мөн 2021 оны 06- 08 дугаар саруудад ээлжийн амралтаа эдэлсэн хүний оронд авч ажиллуулан нийт 1,570.215 төгрөгийн цалин нийт 2.854.936 төгрөг олгосон, мөн Т.Оюунсүрэнг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхлээгүй байхад ажил хөдөлмөр эрхлэснээр цагийн тооцоог гаргаж түүнд 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 13.639.875 төгрөгийн цалин олгон төрд хохирол учруулсан, мөн тус цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан О.Энхсоёлын тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхлээгүй байх үед “Адаг дулаан” ХХК-д ажиллаж байхад (2019 оны 02 дугаар сараас 06 дугаар сарыг дуустлах хугацаанд) түүний нэр дээр дээр 2,369,135 төгрөгийн цалин, мөн тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан Х.Хэрлэнг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхлээгүй байх үед 2018 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд түүний нэр дээр дээр 2,002.120 төгрөгийн цалин, мөн 2019 оны 07 дугаар сард ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө гэж 325.638 төгрөгийг олгосон буюу нийт 2,327.758 төгрөгийн цалинг олгосон, мөн тус цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан Э.Эрдэнэсувдыг 2016 оны 11 дүгээр сард жирэмсэний амралтаа эдлэхээр ажлаас түр чөлөөлөгдсөн үед 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустлах хугацаанд 2,955.059 төгрөгийн цалин хөлсийг олгосон, мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байхад 2018 оны 06 дугаар сард 10 хоногийн 185.508 төгрөгийн, 07 дугаар сард 19 хоногийн 371.016 төгрөгийн нийт 556,524 төгрөгийн цалинг туслах багш, өдрийн жижүүрээр ажилласан гэж тооцож олгосон буюу бүгд 3.511.553 төгрөгийн цалинг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үед олгосон,

         мөн тус цэцэрлэгт туслах багш ажилтай Б.Болорчимэгт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот тушаалаар 300.000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж нэрийдлээр олгож, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Евро бил” ХХК-ийн захирал Ж.Намжилцэрэн рүү шилжүүлүүлсэн, мөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт бүжигчин ажилтай Б.Ширмэнтуяад бүжиг заалгаж байгууллагын цалин хөлсний зардлаас цалин олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” бүрэн эрхээ хэтрүүлсэн, мөн Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дугаар зүйлийн 6.4.2-д заасан “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” гэснийг зөрчиж Б.Ширмэнтуяагаар бүжиг заалгасан гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сард 112.460 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сард 300.452 төгрөгийн нийт 412.912 төгрөгийн цалин байгууллагын харилцах данснаас цалин гэж олгож төсвийн хөрөнгийг тус тус зориулалтын бусаар зарцуулсан,

шүүгдэгч Г.Солонго нь цэцэрлэгийн эрхлэгч С.Үднарантай хамтран Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.3 “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах”, 20.2.3 “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах”, 20.2.8 “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх” гэсэн эрх үүргээ хэрэгжүүлэхдээ цэцэрлэгийн эрхлэгч С.Үднарангийн гаргасан шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28.1 дүгээр зүйл “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5-д “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй О.Энхсоёлд 2019 оны 02-06 дугаар сарын хугацаанд 2.369.135 төгрөгийн цалин, Х.Хэрлэнд 2018 оны 10-12 дугаар сард 1.912.152 төгрөгийн цалин, 2019 оны 07 дугаар сард ээлжийн амралтын олговор гэж 325638 төгрөг нийт 2.237.790 төгрөгийн цалин, Х.Халиунаад 2019 оны 02-06 дугаар сарын хугацаанд 4.845.858 төгрөгийн, Х.Уранчимэгт 2020 оны 06 сараас 10 дугаар сар, 2021 оны 06 сараас 2022 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 8.054.052 төгрөгийн цалин, С.Дуламд 2019 оны 01 сараас 04 дүгээр сард 1.435.956 төгрөгийн цалин, Э.Энхбаатарт 2018 оны 07, 08 дугаар сард 497471 төгрөгийн, 2019 оны 01 сараас 06 дугаар сард 2.142.132 төгрөгийн цалин, Ц.Ганболдод 2022 оны 01 сараас 04 дүгээр сард 2.422.102 төгрөгийн цалин, А.Санчирдоржид 2018 оны 09, 10 дугаар сар, 2019 оны 08 дугаар сард нийт 1.558.467 төгрөгийн цалин, Б.Дөлгөөнд 2021 оны 01 сараас 03 дугаар сард 1.284.721 төгрөгийн, 2021 оны 06-08 дугаар сард 1.570.215 төгрөгийн цалин, Б.Ширмэнтуяад 2018 оны 11 дүгээр сард 300452 төгрөгийн цалин, Т.Оюунсүрэнд 2020 оны 01 сараас 2022 оны 04 дүгээр сарын дуустал 13.639.875 төгрөгийн цалин, Э.Эрдэнэсувдад 2018 оны 07 дугаар сард 371.016 төгрөгийн цалин тус тус бодож олгож бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Үднаран шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч Г.Солонго шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Алтантогос шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Гэрч С.Дулам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  “Би Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Хаана байдгийг нь ч мэдэхгүй байна” гэв.

Гэрч Э.Эрдэнэсувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт 2016 оноос 2018 оны хооронд эмчээр ажиллаж байсан. 2018 оны 01 дүгээр сараас хойш тус цэцэрлэгт ажиллаагүй ба ажиллаж байсан гэж цалин аваагүй. Би ямар үндэслэлээр цалин хөлс авч байсан болохоо сайн санахгүй байна. Би 2018 оны 01 дүгээр сард ажлаасаа гарч 3 дугаар сард “Адуунчулуун” компанид эмчээр ажилд орсон. Би өөрийн дансанд мөнгө орж байсан болохыг мессежээр орлогын мэдэгдэл ирсэн тохиолдолд мэддэг байсан. Байгууллагад мөнгө хэрэгтэй гэхээр нь би С.Үднаран даргад өөрийн нэр дээр зээл авч өгсөн. Миний дансанд орж ирсэн мөнгөөр зээлээ төлдөг байсан. Надад зээл төлөлтөөс илүү мөнгө шилжүүлж байгаагүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Алтантогос мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Боловсрол шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн санхүүжилтийг олгож байгаа. Үүнээс өмнө Хэрлэн сумаар дамжуулж төсвийг олгож байсан. Мөн цэцэрлэгийн төрийн сангийн гүйлгээг хянаж, баталгаажуулж байгаа. Хөдөлмөр эрхлээгүй иргэдэд цалин хөлс олгосон гэдэг асуудлыг мэдээгүй. Анхан шатны баримт буюу цалингийн цэс, байгууллагын даргын тушаалыг үндэслэж төрийн сангийн гүйлгээг хийж байгаа. Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн төрийн сангийн гүйлгээг хийхэд анхан шатны баримтад ямар нэгэн зөрчил гарч байгаагүй. Хөдөлмөр эрхлээгүй хүнд цалин хөлс олгож болохгүй, мөн давхардуулж цалин хөлс олгож болохгүй. Албан тушаалтны буруутай үйлдлээс төрд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Хуулийн байгууллагын тогтоосон хэмжээгээр хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэжээ. /3-р хх-ийн 105-112/

Гэрч Б.Болорчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сар өдрийг нь санахгүй байна, багцаагаар 2018 оны 10 дугаар сар орчимд байх. Манай хүү булчирхайн хорт хавдартай учир хүүгээ эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу явахаар болсон. Ингээд захиралтай уулзаад чөлөө гуйхад тэрээр “Байгууллагын дотоод журамд нэг удаагийн тусламж гэж 300.000 төгрөгийн тусламж олгодог,  тэрийг чинь би авчихъя, өргөдөл бичээд өгчих” гэхээр нь би  бичиж амжаагүй. Гэтэл миний дансанд 300.000 төгрөг орж ирэхэд дарга над руу яриад наад мөнгөө энэ данс руу шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. Тэр данс нь Хэрлэн сум 7 дугаар багт байрлах “Евро 10000” дэлгүүрийн данс байсан. Дэлгүүрээс бараа аваад өрөндөө өгсөн юм шиг байна лээ...” гэжээ. /1-р хх-ийн 112-114/

Гэрч О.Энхсоёл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 02 дугаар сарын эхээр ажлаасаа 3 сарын хугацаатай чөлөө авахаар болж даргад өргөдөл өгсөн. ...ингээд даргатай уулзаад учраа хэлэхэд дарга Үднаран нь “За чи чөлөөгөө ав ав, харин надад цалин авдаг картаа орхиорой” гэж хэлсэн.  Би тухайн үед картгүй байсан учир удаагүй цалингийн  Хас банкны ... тоот данстай картаа өгсөн. Би картаа өгөхдөө намайг чөлөөтэй байх хугацаанд цалин бодуулна гэж ойлгоогүй. ...би 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс цэцэрлэгийн тогоочийн ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг ажлаас түр чөлөөлсөн тухай ямар нэг шийдвэр гараагүй. Би “Адаг дулаан” ХХК-нд ажиллахдаа бас Хас банкаар цалингаа авахаар болсон. Тэгээд банкинд очиход та Хас банкны цалингийн данстай байна, үүнийгээ харилцах данс болгож одоо цалингийн данс нээлгэ гээд данс нээж өгсөн. Тиймээс ... тоот дансны картаа хаалгах шаардлагатай болоод хаалгасан. Гэтэл Үднарангийн ашиглаж байсан карт нь ашиглах боломжгүй болоод над руу уурлаад ярьж байсан. Үднаран нь тэр картаар миний 2019 оны 02, 03 дугаар сарын цалинг авсан. Харин 2019 оны 04, 05 дугаар сарын цалинг би Үднаран руу интернэт банкаар шилжүүлж байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 10-ны орчим ээлжийн амралтын мөнгө ороход дарга шилжүүл гэхээр нь би шилжүүлэхгүй гэснээс болж бид хоёр маргасан...” гэжээ. /1-р хх-ийн 115-117/

Гэрч Х.Хэрлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт туслах багшаар анх ажилд орсон. Ингэж ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сард ажлаас халагдсан. Би хувь хүнээс хүүтэй мөнгө зээлээд тэр хүмүүс нь мөнгөө нэхэж ажил дээр ирдэг байсан. ...цэцэрлэгийн эрхлэгч С.Үднарангаас 3 сарын хугацаатай чөлөө  хүссэн. Тэр үед С.Үднаран нь “Тэгэлгүй яах вэ, ажилчдаа дэмжилгүй яахав, чи 5 жил ажилласан тэтгэмжээ авах чинь болж байгаа юм байна, би чамайг чөлөөтэй үед хүн ажиллуулж, чиний нэрээр цалин олгож нийгмийн даатгалыг чинь тасалдуулахгүй байя, чиний оронд Энхжаргал гэж хүнийг ажиллуулна, чи түүнд цалингаа шилжүүлж байгаарай” гэж хэлсэн. Ингээд би 2018 оны 09 дүгээр сарын 10-н хэднээр ажлаас чөлөө аваад явсан. Ингээд Солонгос улс руу виз гараагүй учир Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтод тогоочоор ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 10-даар ирсэн. Тэр үед эрхлэгч С.Үднаран нь над руу фэйсбүүкийн чатаар “Байгууллагадаа хэрэглэх гэсэн юм, 500.000 төгрөг байна уу” гэхээр нь би байхгүй гэж хариулсан. Тэгсэн чинь нилээн олон хоногийн дараа С.Үднарангаас “чамайг ажлаас чинь чөлөөллөө, зөндөө харж үзлээ” гэсэн чат бичсэн байсан. Тэгэхээр нь  би нэг их хөөцөлдөөгүй орхичихсон. Харин гэнэт халагдсаны төлбөр авах ёстой гээд сүүлд хөөцөлдөхөд 1.300.000 орчим төгрөгийг Үднарангийн ээж Нарангэрэл гэж хүн надад өгсөн. Би ажлаас чөлөө аваад ”Гашуун сухайт” руу явсны дараа миний цалингийн ХААН банкны ... тоот данс руу 9 дүгээр сард 10 хоног ажилласан цалин гэж 147.0 мянган төгрөг дансанд орсныг би өөрөө авч хэрэглэсэн. Гэтэл намайг ажиллаагүй байх хугацаанд буюу 10 дугаар сард 389.654 төгрөгийн цалин орсон. Би тэр үед цалингийн картаа ээж Алдармаад орхисон байсан. 10 дугаар  сарын цалинг ээж Энхжаргал гэх манай цэцэрлэгийн үйлчлэгч хүний данс руу шилжүүлсэн. Мөн 11 дүгээр сард 511.947 төгрөгийн цалин ороход мөн Энхжаргалын данс руу шилжүүлсэн. 12 дугаар сард 667.947 төгрөгийн цалин ороход мөн Энхжаргалын данс руу ээж шилжүүлсэн байсан...” гэжээ. /1-р хх-ийн 118-120/

Гэрч Д.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрлэн нь өөрийнх нь оронд ажиллаж байгаа цалингаа надад 10, 11, 12 дугаар саруудад өгсөн. Дээрх саруудад яг хэдэн төгрөгийн цалинг Х.Хэрлэнгээс авсан гэдгээ санахгүй байна. Х.Хэрлэнгийн дансанд туслах багшийнх нь цалин ороход Х.Хэрлэн нь над руу тухайн цалингаа шилжүүлж байсан. Харин тэр үед надад туслах тогоочийн цалин бодогдож ордог байсан тухайн цалин миний ХААН банкны ... тоот дансанд ороход нь би АТМ-ээс бэлнээр нь авч 10, 11, 12 дугаар сарын цалингаа цэцэрлэгийн эрхлэгч С.Үднаранд өгдөг байсан...” гэжээ. /1-р хх-ийн 136-138/

Гэрч Б.Энхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 3 дугаар цэцэрлэгт арга зүйчээр 2012-2019 онд ажиллаж байсан. ...телевизээр Х.Халиунааг харж байсан, гэхдээ уулзаж үзээгүй. Намайг ажиллаж байх хугацаанд Халиунаа дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаагүй. ...эрхлэгч Үднаран нь миний дансаар мөнгө шилжүүлж авмаар байна гэхэд нь би зөвшөөрсөн. Албаны ажилд хэрэглэх гэж байгаа мөнгө байгаа юм гэж хэлдэг байсан. Надад шилжиж ирсэн мөнгөний утга дээр Халиунаагаас гэж мөнгө орж ирж байсан. Би мөнгийг нь бэлнээр гаргаж өгч байсан шиг санаад байна. Манай гэрийн ойролцоо АТМ  байдаг болохоор ажилдаа ирж очихдоо мөнгийг  гаргаж өгдөг байсан...” гэжээ. /1-р хх-ийн 140-142, 144, 147-148/

Гэрч М.Намжилдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай дээрх “Евро 10000”, Сити центр худалдааны төвийн 2 давхарт байх дэлгүүрүүдээс Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Үднаран нь бичиг хэргийн материалыг зээлээр худалдаж аваад дараа нь мөнгөө өгдөг. ...Манай дэлгүүрээс тус цэцэрлэгийн эрхлэгч Үднаран гэгч нь ирж юм авдаг гэж манай худалдагч нар надад хэлсэн, түүнээс өөрөөр цэцэрлэгийнх нь нярав, нягтлан бодогч зэрэг ажилтнууд ирж бараа авдаггүй...” гэжээ. /1-р хх-ийн 163-165/

Гэрч Х.Халиунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сард шиг санаж байна. Үднаран дарга намайг тус болооч гэж хэлсэн. Цэцэрлэгийн гадна талаар хашаа бариулсан мөнгийг  нь өгөх гэсэн юм, нэг удаа цалин гаргаад авчихья гэсэн. Ингээд миний нийгмийн даатгалын дэвтрийг авсан. Цалин оронгуут утасдаад надад дансны дугаар өгдөг байсан. Би орсон цалинг буцаагаад өгч байсан. Би нэг сар цалин гаргана гэж хэлчихээд хэд хэдэн удаа цалин оруулахаар нь одоо болоогүй юм уу гэж Үднаран даргаас асуухад цэцэрлэг, өр зээл ихтэй  байна гэж хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 209-210/

Гэрч Т.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2006 оноос хойш Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт харуулаар ажиллаж байгаа. ...манайд дангаараа үйлчлэгч гэх албан тушаалтай хүн байхгүй. Мөнхбадам коридор хэсгээ хариуцан цэвэрлэдэг, ангиудын цэвэрлэгээг бүлгийн багш болон туслах багш нар хариуцан хийдэг. ...харуулууд зөвхөн зун л амардаг бусад үед харуулууд амардаггүй. Тэгэхээр Дөлгөөн 2021 оны өвөл ажилласан байх боломжгүй. ...Цэрэндоржийн Ганболд гэх хүнийг танихгүй. ...Х.Уранчимэг гэх хүнийг танина. Манай харуул Энхбаатарын эхнэр нь байгаа юм. Хувиараа такси үйлчилгээнд явдаг нөхрөө ажилд нь хүргэж өгөөд аваад явж байдаг ба Х.Уранчимэг манай байгууллагад ажилладаггүй. ...Болдын Балданлхам харуулаар ажиллаж байгаагүй. Энхцэцэгийн Энхбаатар нь манай цэцэрлэгийн эрхлэгчийн нөхөр юм. ...би 1 сарын хугацаанд амардаг намайг амралттай байх хугацаанд ажилласан байх, Энхбаатар намайг ажиллаж байхад хамт ажиллаж ээлж хүлээлцэж байгаагүй. ...Энхбаатар гал тогоонд ажиллана гэж байхгүй, манай цэцэрлэгт тогоочоор Бадмаараг, туслахаар Энхсоёл, Бямбажав нар ажиллаж байгаа...” гэжээ. /3-р хх-ийн 115-116/

Гэрч Б.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүрэлбаатар, Энхбаатар, Хатанбаатар бид нар харуулаар ажилладаг. Хатанбаатар бид хоёр 10 гаран жил ажиллаж байна. Энхбаатар, Хүрэлбаатар нар ажилд ороод 2-3 жил болж байгаа. ...Цэрэндоржийн Ганболд гэх хүнийг танихгүй, манай цэцэрлэгт ажиллаж байгаагүй... Х.Уранчимэгийг танина, манайд ажиллаж байгаагүй, нөхөр Энхбаатар нь харуулаар ажилладаг. ...Болдын Балданлхам харуулаар ажиллаж байгаагүй. ...Энхцэцэгийн Энхбаатар бол манай эрхлэгчийн нөхөр байгаа юм... тэр гал тогоонд ажиллана гэж байхгүй...” гэжээ. /3-р хх-ийн 119-120/

Гэрч С.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 09 сараас харуулаар ажиллаж байгаа. Цэрэндоржийн Ганболд гэх хүнийг танихгүй. Манай байгууллагад ажилладаггүй. ...Х.Уранчимэг гэх хүнийг танихгүй. ...Энхцэцэгийн Энхбаатарыг танина, манай цэцэрлэгийн эрхлэгчийн нөхөр байгаа юм. Харин цэцэрлэгт ажиллаж байсан талаар санахгүй байна...” гэжээ. /3-р хх-ийн 127-128/

Гэрч Х.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анх бол Үднаран эрхлэгч намайг өдрийн жижүүрээр орох уу ер нь  нөөцөд нэг хүн байх ёстой юм гэж хэлсэн. ...нэг сар жижүүрээр ажилласан юм. Үүнээс хойш бол ажиллаагүй. Цэцэрлэг өр ширтэй байна, мөнгө хэрэгтэй  байгаа, таны нэр дээр цалин гаргаад авъя гэсэн. Би тэгэхээр нь болдог юм бол тэгэхгүй юу даа, дараа нь  эгч нь өр ширэнд орохгүй юм байгаа биз дээ гэхэд Үднаран нь болно гэхээр нь би зөвшөөрсөн. Надад цалин гаргаж өгдөг байсан. 2020 онд 4 сарын цалинг нягтлангийн дансанд шилжүүлсэн. Нягтлан тухайн мөнгөөр байгууллагын өрийг дардаг гэсэн. Нягтлан бодогч Солонгын ХААН банкны дансанд мөнгийг шилжүүлдэг байсан. Би 2020 онд цэцэрлэгт 5 сар ажилласан. Нэг сарын цалинг нь өөрөө авсан. Учир нь ажилласан учраас 1 сарын цалинг авсан. 2021 оны 06 дугаар сараас одоог хүртэл цалин авч байгаа. Энэ хугацааны цалинг мөн Солонгын дансанд  шилжүүлж  байгаа. ...би бэлэн мөнгөний машин дээр очоод мөнгө шилжүүлдэг. Мөнгө шилжүүлэхээр данс эзэмшигчийн нэр нь Солонго гээд гараад ирдэг юм. Солонгын дансны дугаарыг одоо мэдэхгүй байна...” гэжээ. /3-р хх-ийн 135-136/

Гэрч Т.Оюунсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...3 дугаар цэцэрлэгт орохдоо үйлчлэгчээр орсон юм. 2020 оны 01 дүгээр сараас Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт үйлчлэгч албан тушаалтай явж байгаа. ...хүүхэд хөгжлийн төв дээр 3 хоног ажилладаг үлдсэн хоёр хоногт нь Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт хүний оронд ажилладаг. Ихэвчлэн туслах багш нар байхгүй үед дуудагдаж ажилладаг. ...үйлчлэгч байгаа тохиолдолд би үйлчлэгчээр  ажилладаггүй. ...Төрийн бус байгууллагын ажлыг давхар хийнэ. Шаардлагатай үед дуудсан цагт ирж ажиллана гэж Үднарантай тохиролцсон. ...тэтгэвэр тогтоолгох гэж чөлөөлөгдөөд буцаад үйлчлэгчээр ажилд орсон байгаа. Нэг сар хүрээгүй хугацаанд чөлөөлөгдсөн...” гэжээ. /3-р хх-ийн 139-140/

Гэрч А.Санчирдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг бүжгийг заахад 300.000 төгрөгийн ханштай байдаг юм. Би өмнө мөн өөр цэцэрлэгт цагаар ажилладаг байсан, сарын 250.000 төгрөг авдаг байсан. Тэрэнтэй л адил явна гэж тохирч бүжиг заасан. ...илүү орсон мөнгийг нь Үднаран эгчид  өгдөг байсан. Дансны хуулга харвал гарч ирэх л  байх. Би бол 250.000 төгрөгөө л авсан...” гэжээ. /3-р хх-ийн 143-144/

Гэрч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаагүй. Би энэ талаар цэцэрлэгийн эрхлэгчтэй ярилцаагүй манай эхнэр мэдэж байгаа. Манай эхнэр Мөнхцэцэг нь цэцэрлэгт нярав хийж байгаа. ...Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн дивизын бүлгийн галчийн цалин надад орж байсан. Би энэ талаар мэдэхгүй, тухайн дансны картыг хэрэглээд байдаггүй, манай эхнэрт байдаг...” гэжээ. /3-р хх-ийн 155-156/

Гэрч С.Дулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Эрдэнэсувд гэх хүнийг танина. Манай эгч Сувдаагийн  охин юм.  Эрдэнэсувд нь тухайн үед Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт ажилладаг байсан. Цэвэрлэгчийн оронд түр ажиллаад өгөөч гэж гуйхад нь би чадахгүй гэсэн. Би Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэг хаана байдаг талаар мэдэхгүй. Надад цалингийн талаар огт хэлээгүй. ...миний дансанд мөнгө цалин орсон талаар мэдэхгүй, би тэгж хүнд мөнгө шилжүүлж чадахгүй, өөрөө ч данснаасаа мөнгө авч чадахгүй хүн гуйдаг юм. Миний данснаас яаж мөнгө авсан гэдгийг та нар л тогтоох байх...” гэжээ. /3-р хх-ийн 167-168/

Гэрч Э.Эрдэнэсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Адуунчулуун” ХК-д ажилд орсон, одоог хүртэл ажиллаж байгаа. 2018 оны 06, 07 сард Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй...” гэжээ. /1-р хх-ийн 155-157, 3-р хх-ийн 181-183/

Гэрч Б.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2011 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл Хөгжимт драмын театрт ажиллаж байна. ...3 дугаар цэцэрлэгт 2021 оны зун харуулаар ажиллаж байсан. 2021 оны 03 сард харуулаар ажиллаагүй. Харин ажилчдад морин хуур хөгжмийг заасан. Цалин хөлсөө хэсэгчлэн авсан...” гэжээ. /3-р хх-ийн 147-148/

Гэрч Б.Ширмэнтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 06 дугаар сараас хойш Хөгжимт драмын театрт бүжигчнээр ажиллаж байна. 2018 оны 6, 7, 8 дугаар сард жижүүр хийлүү, яг сайн санахгүй байна. 2018 оны 11, 12 дугаар сард хөгжмийн багшаар ажилласан эсэхээ яг сайн он сараар нь санахгүй байна. Ямар ч байсан бүжиг заагаад өгчих гэхээр нь очоод зааж өгдөг байсан. Цагийн багшаар түр ажиллаж байсан гэж ойлгож байна. Гэхдээ тушаал шийдвэрийг нь харж байгаагүй...” гэжээ. /3-р хх-ийн 171-172/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 20/

Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Төлбөр тавих тухай” акт /1-р хх-ийн 23-24/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 94-98/

Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн цагийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, ажлын цаг ашиглалтын бүртгэлийн дэвтэр, цагийн бүртгэлийн хуулбар /1-р хх-ийн 99-107/

“Гоё тавилга” дэлгүүрийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 108-109/

Гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 110-111/

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 2-6/

3-р цэцэрлэгийн дотоод журам /2-р хх-ийн 96-112/

Банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 126, 136-137, 3-р хх-ийн 54/

Б.Болорчимэгийн ХААН банкны ... харилцах дансны дэлгэрэнгүй хуулга  /2-р хх-ийн 130-131/

С.Үднарангийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 24-33/

Г.Солонгын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 234-247/

3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалын хуулбар, өргөдлийн хамт /2-р хх-ийн 185-186/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /3-р хх-ийн 55-59/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 78-85, 92-94/

Хохирогч, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 96-104/

Цалингийн цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл, тооцоолол /3-р хх-ийн 191-201, 9-р хх-ийн 38-39/

Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 208-211/

Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 тоот “Самдангийн Үднаранг ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /5-р хх-ийн 233/

Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт /5-р хх-ийн 236-238/

Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 тоот “Ганхүрэлийн Солонгыг ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар /5-р хх-ийн 239/

Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /5-р хх-ийн 240-243/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /9-р хх-ийн 05-09, 10-14/

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9-р хх-ийн 17-36/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /9-р хх-ийн 66-69/

Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай /9-р хх-ийн 92-94/

Аудитын төлбөр тавьсан актыг төлсөн баримт /9-р хх-ийн 117-140/

С.Үднарангаас цэцэрлэгийн үйл ажиллагаа, хөрөнгөтэй холбогдуулан гаргаж өгсөн нотлох баримтууд /9-р хх-ийн 144-193/

С.Үднарангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 87-88, 10-р хх-ийн 02-04/

Г.Солонгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 235-237/

С.Үднарангийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 124/

Г.Солонгын иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-ийн 247/

Г.Солонгын иргэний оршин суугаа газрын хаягийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа /9-р хх-ийн 230-231/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 248-249/ зэрэг нотлох баримт болон шүүх хуралдаанд шүүгдэгч С.Үднарангийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатаас шинээр гаргаж өгсөн;

Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/

Үднарангийн Эрхэсийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хуудас/

Хохирлын 5.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Алтантогост хүлээлгэн өгсөн баримт /1 хуудас/

Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 63 тоот “4.661.800 төгрөгийн актын биелэлтийг хүргүүлсэн тухай” албан бичиг, түүний хавсралт /2 хуудас/

С.Үднарангийн ХААН банкин дахь дансны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших дэлгэрэнгүй хуулга /63 хуудас/ нотлох баримтууд мөн шүүгдэгч Г.Солонгын өмгөөлөгч Ө.Батболдоос шинээр гаргаж өгсөн;

Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/

Б.Болортөгс, Г.Солонго нарын гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /1 хуудас/

Болортөгсийн Гэгээгийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хуудас/

Болортөгсийн Бишрэлийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хуудас/

“Ягаан цээнэ” ӨЭМТ-ийн тодорхойлолт /1 хуудас/

С.Үднарангийн хохирлын мөнгийг зуун хувь өөрөө хариуцах тухай хүсэлт /1 хуудас/

Г.Солонго нь 2019 оны 03 дугаар сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдар өвчний улмаас 9 сарын хугацаанд эмчлүүлж байсан баримтууд /41 хуудас/

Г.Солонгын Хас банкин дахь дансны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших дэлгэрэнгүй хуулга /31 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.

         Шүүгдэгч Сартуул овогт Самдангийн Үднаран нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, 11.1.2-д заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 11.2.4-д заасан “цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах” гэсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5-д “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж нягтлан бодогч Г.Солонготой хамтран

         Х.Халиунааг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад “Дуу хөгжмийн багшаар авч ажиллуулах” тухай Б/16 тоот тушаалыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарган түүнд 2019 оны 02 дугаар сараас 06 дугаар сарыг дуусталх хугацаанд 4.845.858 төгрөгийн цалин олгож,

         Х.Уранчимэгийг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад цагийн тооцоонд ажилласнаар бүртгэж, 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд 2.780.873 төгрөгийн, 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд 3.564.424 төгрөгийн, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд 1.708.755 төгрөгийн нийт 8.054.052 төгрөгийн цалин олгож,

         С.Дуламыг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад цагийн тооцоонд ажилласнаар бүртгэж 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд 1.435.956 төгрөгийн цалин олгож,

         Э.Энхбаатарыг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад туслах тогооч, манаач зэрэг албан тушаалд ажилласан гэж, 2018 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуусталх хугацаанд 2.809.540 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд 2.142.132 төгрөгийн нийт 4.951.672 төгрөгийн цалин олгож,

         Ц.Ганболдыг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад 2020 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд 2.422.102 төгрөгийн цалин олгож,

         мөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин А.Санчирдорж, хөгжимчин Б.Дөлгөөн, бүжигчин Б.Ширмэнтуяа нарыг тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй байхад:

         А.Санчирдоржийг хөгжмийн багшаар ажилласан гэж 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б/32 дугаар тушаал гаргаж 1.297.952 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б/39 дүгээр тушаал гаргаж 260.515 төгрөгийн нийт 1.558.467 төгрөгийн цалинг олгож,

         Б.Дөлгөөнийг харуулаар ажиллуулах А/01 дүгээр тушаалыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарган 1.284.721 төгрөгийн, мөн 2021 оны 06 дугаар сараас 08 дугаар саруудад ээлжийн амралтаа эдэлсэн хүний оронд авч ажиллуулсан гэж 1.570.215 төгрөгийн нийт 2.854.936 төгрөгийн цалин олгож,

         Б.Ширмэнтуяад холбогдуулан тушаал гаргаагүй боловч түүнийг ажилласан гэж 2018 оны 06 дугаар сард 112.460 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сард 300.452 төгрөгийн нийт 412.912 төгрөгийн цалин олгож,

         мөн Т.Оюунсүрэнг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхлээгүй байхад ажлын цагийн тооцоог гаргаж 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 13.639.875 төгрөгийн цалин олгож,

         мөн туслах тогооч О.Энхсоёлыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхлээгүй, “Адаг дулаан” ХХК-д ажиллаж байхад 2019 оны 02 дугаар сараас 06 дугаар сарыг дуустал хугацаанд 2,369,135 төгрөгийн цалин олгож,

         мөн туслах багш Х.Хэрлэнг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байхад 2018 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 2.002.120 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сард 325.638 төгрөгийн нийт 2.327.758 төгрөгийн цалин олгож,

         мөн эмч Э.Эрдэнэсувдыг 2016 оны 11 дүгээр сараас жирэмсний амралтаа эдлэхээр ажлаас түр чөлөөлөгдсөн үед 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд 2.955.059 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байхад туслах багш, өдрийн жижүүрээр ажилласан гэж тооцож 2018 оны 06, 07 дугаар сард 556.524 төгрөгийн бүгд 3.511.553 төгрөгийн цалин олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг;

шүүгдэгч Дэндэв овогт Ганхүрэлийн Солонго нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах”, 20.2.3 “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах”, 20.2.8 “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх” гэсэн эрх үүргээ хэрэгжүүлэхдээ 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5-д “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж, эрхлэгч С.Үднарангийн гаргасан шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй О.Энхсоёлд 2019 оны 02-06 дугаар сарын хугацаанд 2.369.135 төгрөгийн цалин, Х.Хэрлэнд 2018 оны 10-12 дугаар сард 1.912.152 төгрөгийн цалин, 2019 оны 07 дугаар сард ээлжийн амралтын олговор гэж 325.638 төгрөг нийт 2.237.790 төгрөгийн цалин, Х.Халиунаад 2019 оны 02-06 дугаар сарын хугацаанд 4.845.858 төгрөгийн цалин, Х.Уранчимэгт 2020 оны 06 сараас 10 дугаар сар, 2021 оны 06 сараас 2022 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 8.054.052 төгрөгийн цалин, С.Дуламд 2019 оны 01 сараас 04 дүгээр сард 1.435.956 төгрөгийн цалин, Э.Энхбаатарт 2018 оны 07, 08 дугаар сард 497.471 төгрөгийн, 2019 оны 01 сараас 06 дугаар сард 2.142.132 төгрөгийн нийт 2.639.603 төгрөгийн цалин, Ц.Ганболдод 2022 оны 01 сараас 04 дүгээр сард 2.422.102 төгрөгийн цалин, А.Санчирдоржид 2018 оны 09, 10 дугаар сар, 2019 оны 08 дугаар сард нийт 1.558.467 төгрөгийн цалин, Б.Дөлгөөнд 2021 оны 01 сараас 03 дугаар сард 1.284.721 төгрөгийн, 2021 оны 06-08 дугаар сард 1.570.215 төгрөгийн нийт 2.854.936 төгрөгийн цалин, Б.Ширмэнтуяад 2018 оны 11 дүгээр сард 300.452 төгрөгийн цалин, Т.Оюунсүрэнд 2020 оны 01 сараас 2022 оны 04 дүгээр сарын дуустал 13.639.875 төгрөгийн цалин, Э.Эрдэнэсувдад 2018 оны 07 дугаар сард 371.016 төгрөгийн цалин тус тус олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Алтантогосын “...Хөдөлмөр эрхлээгүй хүнд цалин хөлс олгож болохгүй, мөн давхардуулж цалин хөлс олгож болохгүй...” гэх, гэрч С.Дуламын “Би Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаагүй. Хаана байдгийг нь ч мэдэхгүй байна” гэх, гэрч Э.Эрдэнэсувдын “...Би Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт 2016 оноос 2018 оны хооронд эмчээр ажиллаж байсан. 2018 оны 01 дүгээр сараас хойш тус цэцэрлэгт ажиллаагүй ба ажиллаж байсан гэж цалин аваагүй. Би ямар үндэслэлээр цалин хөлс авч байсан болохоо сайн санахгүй байна. Би 2018 оны 01 дүгээр сард ажлаасаа гарч 3 дугаар сард “Адуунчулуун” компанид эмчээр ажилд орсон. ...Миний дансанд орж ирсэн мөнгөөр зээлээ төлдөг байсан. Надад зээл төлөлтөөс илүү мөнгө шилжүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.Энхсоёлын “...би 2019 оны 02 дугаар сарын эхээр ажлаасаа 3 сарын хугацаатай чөлөө авахаар болж даргатай уулзаад учраа хэлээд дарга Үднаранд Хас банкны ... тоот данстай картаа өгсөн. ...би 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс цэцэрлэгийн тогоочийн ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг ажлаас түр чөлөөлсөн тухай ямар нэг шийдвэр гараагүй. Би “Адаг дулаан” ХХК-нд ажиллахдаа цалингийн карт нээлгээд Хас банкаар цалингаа авахаар болсон. ...тоот дансны картаа хаалгах шаардлагатай болоод хаалгасан. Гэтэл Үднарангийн ашиглаж байсан карт нь ашиглах боломжгүй болоод над руу уурлаад ярьж байсан. Үднаран нь тэр картаар миний 2019 оны 02, 03 дугаар сарын цалинг авсан. Харин 2019 оны 04, 05 дугаар сарын цалинг би Үднаран руу интернэт банкаар шилжүүлж байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 10-ны орчим ээлжийн амралтын мөнгө ороход дарга шилжүүл гэхээр нь би шилжүүлэхгүй гэснээс болж бид хоёр маргасан...” гэх,

гэрч Х.Хэрлэнгийн “...чамайг чөлөөтэй үед хүн ажиллуулж, чиний нэрээр цалин олгож нийгмийн даатгалыг чинь тасалдуулахгүй байя, чиний оронд Энхжаргал гэж хүнийг ажиллуулна, чи түүнд цалингаа шилжүүлж байгаарай” гэж хэлсэн. Ингээд би 2018 оны 09 дүгээр сарын 10-н хэднээр ажлаас чөлөө аваад явсан. ...миний цалингийн ХААН банкны ... тоот данс руу 9 дүгээр сард 10 хоног ажилласан цалин гэж 147.0 мянган төгрөг дансанд орсныг би өөрөө авч хэрэглэсэн. Гэтэл намайг ажиллаагүй байх хугацаанд буюу 10 дугаар сард 389.654 төгрөгийн цалин орсон. Би тэр үед цалингийн картаа ээж Алдармаад орхисон байсан. 10 дугаар  сарын цалинг ээж Энхжаргал гэх манай цэцэрлэгийн үйлчлэгч хүний данс руу шилжүүлсэн. Мөн 11 дүгээр сард 511.947 төгрөгийн цалин ороход мөн Энхжаргалын данс руу шилжүүлсэн. 12 дугаар сард 667.947 төгрөгийн цалин ороход мөн Энхжаргалын данс руу ээж шилжүүлсэн байсан...” гэх, гэрч Д.Энхжаргалын “...Хэрлэн нь өөрийнх нь оронд ажиллаж байгаа цалингаа надад 10, 11, 12 дугаар саруудад өгсөн. Дээрх саруудад яг хэдэн төгрөгийн цалинг Х.Хэрлэнгээс авсан гэдгээ санахгүй байна. Х.Хэрлэнгийн дансанд туслах багшийнх нь цалин ороход Х.Хэрлэн нь над руу тухайн цалингаа шилжүүлж байсан. Харин тэр үед надад туслах тогоочийн цалин бодогдож ордог байсан, тухайн цалин миний ХААН банкны ... тоот дансанд ороход нь би АТМ-ээс бэлнээр нь авч 10, 11, 12 дугаар сарын цалингаа цэцэрлэгийн эрхлэгч С.Үднаранд өгдөг байсан...” гэх,

гэрч Б.Энхзулын “...би 3 дугаар цэцэрлэгт арга зүйчээр 2012-2019 онд ажиллаж байсан. ...телевизээр Х.Халиунааг харж байсан, гэхдээ уулзаж үзээгүй. Намайг ажиллаж байх хугацаанд Халиунаа дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаагүй. ...Надад шилжиж ирсэн мөнгөний утга дээр Халиунаагаас гэж мөнгө орж ирж байсан. Би мөнгийг нь бэлнээр гаргаж өгч байсан шиг санаад байна...” гэх, гэрч Х.Халиунаагийн “...Үднаран дарга намайг тус болооч гэж хэлсэн. ...миний нийгмийн даатгалын дэвтрийг авсан. Цалин оронгуут утасдаад надад дансны дугаар өгдөг байсан. Би орсон цалинг буцаагаад өгч байсан...” гэх,

гэрч Т.Хатанбаатарын “...манайд дангаараа үйлчлэгч гэх албан тушаалтай хүн байхгүй. ...Дөлгөөн 2021 оны өвөл ажилласан байх боломжгүй. Цэрэндоржийн Ганболд гэх хүнийг танихгүй. ...Х.Уранчимэг гэх хүнийг танина. Манай харуул Энхбаатарын эхнэр нь байгаа юм. Хувиараа такси үйлчилгээнд явдаг нөхрөө ажилд нь хүргэж өгөөд аваад явж байдаг ба Х.Уранчимэг манай байгууллагад ажилладаггүй. ...Энхцэцэгийн Энхбаатар нь манай цэцэрлэгийн эрхлэгчийн нөхөр юм. ...Энхбаатар гал тогоонд ажиллана гэж байхгүй...” гэх, гэрч Б.Батсайханы “...Цэрэндоржийн Ганболд гэх хүнийг танихгүй, манай цэцэрлэгт ажиллаж байгаагүй... Х.Уранчимэгийг танина, манайд ажиллаж байгаагүй, нөхөр Энхбаатар нь харуулаар ажилладаг. ...Энхцэцэгийн Энхбаатар бол манай эрхлэгчийн нөхөр байгаа юм... тэр гал тогоонд ажиллана гэж байхгүй...” гэх, гэрч С.Хүрэлбаатарын “...Цэрэндоржийн Ганболд гэх хүнийг танихгүй. Манай байгууллагад ажилладаггүй. ...Х.Уранчимэг гэх хүнийг танихгүй. ...Энхцэцэгийн Энхбаатарыг танина, манай цэцэрлэгийн эрхлэгчийн нөхөр байгаа юм. Харин цэцэрлэгт ажиллаж байсан талаар санахгүй байна...” гэх,

гэрч Х.Уранчимэгийн “...Цэцэрлэг өр ширтэй байна, мөнгө хэрэгтэй  байгаа, таны нэр дээр цалин гаргаад авъя гэсэн. Би тэгэхээр нь болдог юм бол тэгэхгүй юу даа, дараа нь  эгч нь өр ширэнд орохгүй юм байгаа биз дээ гэхэд Үднаран нь болно гэхээр нь би зөвшөөрсөн. Надад цалин гаргаж өгдөг байсан. 2020 онд 4 сарын цалинг нягтлангийн дансанд шилжүүлсэн. Нягтлан тухайн мөнгөөр байгууллагын өрийг дардаг гэсэн. Нягтлан бодогч Солонгын ХААН банкны дансанд мөнгийг шилжүүлдэг байсан...” гэх,

гэрч Т.Оюунсүрэнгийн “...3 дугаар цэцэрлэгт орохдоо үйлчлэгчээр орсон юм. 2020 оны 01 дүгээр сараас Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт үйлчлэгч албан тушаалтай явж байгаа...” гэх,

гэрч А.Санчирдоржийн “...нэг бүжгийг заахад 300.000 төгрөгийн ханштай байдаг юм. Би өмнө мөн өөр цэцэрлэгт цагаар ажилладаг байсан, сарын 250.000 төгрөг авдаг байсан. Тэрэнтэй л адил явна гэж тохирч бүжиг заасан. ...илүү орсон мөнгийг нь Үднаран эгчид  өгдөг байсан...” гэх,

гэрч Ц.Ганболдын “...би Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаагүй. Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн дивизын бүлгийн галчийн цалин надад орж байсан. Би энэ талаар мэдэхгүй, тухайн дансны картыг хэрэглээд байдаггүй, манай эхнэрт байдаг...” гэх,

гэрч Б.Дөлгөөний “...2021 оны 03 сард харуулаар ажиллаагүй. Харин ажилчдад морин хуур хөгжмийг заасан. Цалин хөлсөө хэсэгчлэн авсан...” гэх, гэрч Б.Ширмэнтуяагийн “...2018 оны 6, 7, 8 дугаар сард жижүүр хийлүү, яг сайн санахгүй байна. 2018 оны 11, 12 дугаар сард хөгжмийн багшаар ажилласан эсэхээ яг сайн он сараар нь санахгүй байна. Ямар ч байсан бүжиг заагаад өгчих гэхээр нь очоод зааж өгдөг байсан. Цагийн багшаар түр ажиллаж байсан гэж ойлгож байна. Гэхдээ тушаал шийдвэрийг нь харж байгаагүй” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Төлбөр тавих тухай” акт,

Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн цагийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, ажлын цаг ашиглалтын бүртгэлийн дэвтэр, цагийн бүртгэлийн хуулбар, банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, цалингийн цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл, тооцоолол, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт, Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 тоот “Самдангийн Үднаранг ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 тоот “Ганхүрэлийн ........... ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийг хамааруулан ойлгохоос гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж хуульчилсан. Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 тоот “Самдангийн Үднаранг ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 тоот “Ганхүрэлийн ................ ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар С.Үднаран нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Г.Солонго нь тус цэцэрлэгийн нягтлан бодогч болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нар нь нийтийн албан тушаалтан болно.

         Түүнчлэн Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Үднарангийн “Туслах багш Б.Болорчимэгт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/47 тоот тушаалаар 300.000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгож, уг мөнгийг бусдын данс рүү шилжүүлүүлсэн, мөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин Б.Ширмэнтуяад бүжиг заалгасан гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сард 112.460 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сард 300.452 төгрөгийн нийт 412.912 төгрөгийн цалин олгосон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Шүүгдэгч С.Үднаран нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/47 тоот тушаалаар туслах багш Б.Болорчимэгт 300.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож, уг мөнгийг цэцэрлэгийн зардалд шилжүүлүүлж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Б.Болорчимэгийн “...Манай хүү булчирхайн хорт хавдартай учир хүүгээ эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу явахаар болсон. Ингээд захиралтай уулзаад чөлөө гуйхад тэрээр “Байгууллагын дотоод журамд нэг удаагийн тусламж гэж 300.000 төгрөгийн тусламж олгодог,  тэрийг чинь би авчихъя өргөдөл бичээд өгчих” гэхээр нь би  бичиж амжаагүй. Гэтэл миний дансанд 300.000 төгрөг орж ирэхэд дарга над руу яриад наад мөнгөө энэ данс руу шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Намжилдуламын мэдүүлэг, Б.Болорчимэгийн ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 тоот “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалын хуулбар, Б.Болорчимэгийн өргөдөл, банкын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байхаас гадна Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин Б.Ширмэнтуяаг тус цэцэрлэгт ажиллаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сард 112.460 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сард 300.452 төгрөгийн нийт 412.912 төгрөгийн цалин олгож бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул дээрх хоёр үйлдлийг шүүгдэгч С.Үднарангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд нэгтгэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.Үднаран нь нийтийн албан тушаалтны хувьд өөрт хуулиар олгогдсон эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хийх ёсгүй үйлдлийг хийж өөрийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй ажилтан, мөн бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа ажилтан зэрэг нийт 12 хүнийг өөрийн байгууллагад ажилласнаар тооцож, нягтлан бодогч Г.Солонготой хамтран үндэслэлгүй цалин олгож улсад 48.384.276 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Үднарангийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нь “Эмч Э.Эрдэнэсувдыг 2016 оны 11 дүгээр сараас жирэмсний амралтаа эдлэхээр ажлаас түр чөлөөлөгдсөн үед 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд 2.955.059 төгрөгийн цалин олгосон үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2022 оны 08 дугаар сард С.Үднаранг яллагдагчаар татсан учраас энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлтийг гаргаж байх боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Үднаран нь Э.Эрдэнэсувдад 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд 2.955.059 төгрөгийн, мөн үргэлжлүүлэн 2018 оны 06, 07 дугаар сард 556,524 төгрөгийн цалинг хууль бусаар олгосон учраас түүний энэхүү үргэлжилсэн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Самдангийн Үднаранг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, шүүгдэгч Г.Солонгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 8.038.550 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тогтмол орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үднарангийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солонгын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан С.Үднаранд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, Г.Солонгод оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн бөгөөд шүүгдэгч С.Үднаран нь 11 настай нэг хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, шүүгдэгч .............. хувьд бага насны хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг, хорт хавдар өвчнөөр өвчилж эмнэлгийн хяналтанд байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн болно.   

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Үднарангийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч ................ өмгөөлөгч Ө.Батболд нар нь “Шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарыг нийт 11 ажилтанд хууль бусаар цалин хөлс олгосон асуудлаар шалгасан бөгөөд энэ талаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээс огт асууж, байцаагаагүй учраас хохирол төлбөр тогтоосон 4 нэр бүхий хүнээс бусад ажилтанд холбогдох хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх санал хүсэлтийг гаргаж байх боловч эрүүгийн 2021005340167 дугаартай хэрэгт улсад учирсан хохиролтой холбоотойгоор Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга Г.Алтантогосыг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр тогтоож мэдүүлэг авсан учраас түүнээс шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарын үйлдэл холбогдол бүртэй өөрөөр хэлбэл хохирол нэмэгдсэнтэй холбогдуулан нэмж мэдүүлэг аваагүй нь энэхүү хэргийн хохирлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан ба шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарын хамтран үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас улсад 48.384.276 төгрөгийн хохирол учирсан болох нь Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн цалингийн цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл, тооцоолол, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Энэхүү хохирлоос шүүх хуралдааны өмнө шүүгдэгч С.Үднарангаас иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчид бэлнээр өгсөн 5.000.000 төгрөг болон Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Төлбөр тавих тухай” актаар Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаагүй Х.Хэрлэн, О.Энхсоёл нарт ажилласнаар тооцож цалин олгосон 4.661.800 төгрөгнөөс шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нар нь Төрийн сангийн 100070024401 тоот дансанд 3.038.550 төгрөгийг төлсөн болох нь банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт /9-р хх-ийн 131-137, 139, 140/-аар нотлогдож байх тул нийт 8.038.550 төгрөгийг хасч үлдэгдэл 40.345.726 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулахыг шийдвэрлэх эрхийн хүрээнд шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үднарангаас 30.345.726 төгрөгийг, шүүгдэгч Г.Солонгоос 10.000.000 төгрөгийг тус тус гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Үднаран нь төлөх төлбөртэй учраас түүний өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 07 тоотын 700 м2 газар болон Toyota Crown S-200 маркийн 06-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06, 07 тоот тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Сартуул овогт Самдангийн Үднаранг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “туслах багш Б.Болорчимэгт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/47 тоот тушаалаар 300.000 төгрөгийн нэг удаагийн тусламж олгож, бусдын данс рүү шилжүүлүүлсэн, мөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин Б.Ширмэнтуяад бүжиг заалгасан гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сард 112.460 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сард 300.452 төгрөгийн нийт 412.912 төгрөгийн цалин олгосон” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд нэгтгэн зүйлчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Сартуул овогт Самдангийн Үднаранг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Дэндэв овогт Ганхүрэлийн .......... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Самдангийн Үднарангийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7.400 /долоон мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхүрэлийн Солонгын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч С.Үднаранд оногдуулсан 7.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд, шүүгдэгч Г.Солонгод оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарын нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үднарангаас 30.345.726 /гучин сая гурван зуун дөчин таван мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг, шүүгдэгч Г.Солонгоос 10.000.000 /арван сая/ төгрөгийг тус тус гаргуулж төрийн санд оруулсугай.

7. Хэрэгт шүүгдэгч С.Үднарангийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 07 тоотын 700 м2 газар болон Toyota Crown S-200 маркийн 06-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06, 07 тоот тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Үднаран, Г.Солонго нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА