Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1609

 

 

 

 

 

2022         11         02                                    2021/ШЦТ/1609

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Энхбат,                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Пт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 0323 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн II жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “Шавар” гэх нэршилтэй, 0,7539 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлеөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2206 00000 0323 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Дээрх зүйл ангийг хүлээн зевшөерч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн I тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Хишиг-Эрдэнийн “..Сэтгэцэд нелөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэнийг шалгахад биед шавар гэх бодис илэрсэн тул ахлах мөрдөгч, ахмад Х.Батхишигт хүлээлгэн өгөв..” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Пын биед 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үзлэг хийсэн: “...Э.Паас “Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад “Миний биед хар тамхи байгаа гээд өөрийн өмсөж явсан өмдний зүүн халааснаас (Экс эс макс) загварын гар утсыг гаргаж ирээд, арын корпус хэсэгт наасан хар ногоон өнгийн шавар мэт зүйлийг гаргаж ирээд өер миний биед ямар нэгэн хууль бус зд зүйл байхгүй” гэснээр түүний биед үзлэг хийхэд ач холбогдолтой зүйл илрээгүй ба, түүний биеэс гарч ирсэн шавар мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр тавьж шалгахад 1,0771 грамм жинтэй байсныг №1 гэж дугаарлан хураан авсан ба түүний гар утсыг №2 гэж дугаарлан хураан авч, гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн "Э.Пын биед үзлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйл”-д шинжилгээ хийсэн шинжээчийн 4529 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,1834 грамм, цэвэр жин нь 0,7539 грам байна. “1” гэж дугаарласан шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нелеөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд хамаарна” гэх дүгнэлт /хх- ийн 31-33 дугаар хуудас/,

 

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Э.П нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “..урьдчилсан байдлаар ТНС (Марихуан), МОР (Морфин) илэрсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Э.Пын биеэс авсан биологийн дээж буюу шээс’’-д шинжилгээ хийсэн шинжээчийн 4528 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Э.П” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлеөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 9 дүгээр сарын 15- ны өдрийн 320 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 13-14 дугаар хуудас/,

Хэрэгт хураагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мердөгчийн тогтоол /хх-ийн 1/35 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн II жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “Шавар” гэх нэршилтэй, 0,7539 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлеөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Э.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Дээрх зүйл ангийг хүлээн зевшөерч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн I тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Хишиг-Эрдэнийн “..Сэтгэцэд нелөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэнийг шалгахад биед шавар гэх бодис илэрсэн тул ахлах мөрдөгч, ахмад Х.Батхишигт хүлээлгэн өгөв..” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.Пын биед 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үзлэг хийсэн: “...Э.Паас “Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад “Миний биед хар тамхи байгаа гээд өөрийн өмсөж явсан өмдний зүүн халааснаас (Экс эс макс) загварын гар утсыг гаргаж ирээд, арын корпус хэсэгт наасан хар ногоон өнгийн шавар мэт зүйлийг гаргаж ирээд өер миний биед ямар нэгэн хууль бус зд зүйл байхгүй” гэснээр түүний биед үзлэг хийхэд ач холбогдолтой зүйл илрээгүй ба, түүний биеэс гарч ирсэн шавар мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр тавьж шалгахад 1,0771 грамм жинтэй байсныг №1 гэж дугаарлан хураан авсан ба түүний гар утсыг №2 гэж дугаарлан хураан авч, гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн "Э.Пын биед үзлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйл”-д шинжилгээ хийсэн шинжээчийн 4529 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,1834 грамм, цэвэр жин нь 0,7539 грам байна. “1” гэж дугаарласан шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нелеөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд хамаарна” гэх дүгнэлт /хх- ийн 31-33 дугаар хуудас/,

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Э.П нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “..урьдчилсан байдлаар ТНС (Марихуан), МОР (Морфин) илэрсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Э.Пын биеэс авсан биологийн дээж буюу шээс’’-д шинжилгээ хийсэн шинжээчийн 4528 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Э.П УЖ012770590” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлеөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 9 дүгээр сарын 15- ны өдрийн 320 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 13-14 дугаар хуудас/,

Хэрэгт хураагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мердөгчийн тогтоол /хх-ийн 1/35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Пыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авснаар” хэргийн бүрдэл хангагддаг.

 

Шүүгдэгч Э.П-ы  2022 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн II жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “Шавар” гэх нэршилтэй, 0,7539 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Пт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэх,

Шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч Э.Энххэрлэн эрүүгийн хариуцлагын саналдаа: “Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах болон давхар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож өгнө үү...” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Э.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Э.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Э.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.3-т зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа шавар гэх нэршилтэй 0,7539 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Пыг хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Пт Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Пт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.П нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Пт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа шавар гэх нэршилтэй 0,7539 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.САНЖИДМАА