Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1611

 

 

 

 

   2022        11         02                                   2022/ШЦТ/1611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч А.Өсөхбаяр,

            Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Цд холбогдох эрүүгийн 2206021252389 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Ц нь Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Г.Алгирмаагийн Ай фони 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.100.000 төгрөгний,

мөн өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороспы нутаг дэвсгэрт байрлах Макс малл худалдааны төвд хохирогч Х.Гантуяагийн Рэдми К-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгний,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бозоолой худалдааны төв дотор 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч  Б.Мөнхсэлэнгийн Рэдми нөт 8 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуулс бусаар авч 330.000 төгрөгний,

мөн өдөр хохирогч Г.Гантуяагийн Рэдми нөт 9с загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390.000 төгрөгний хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

  Эрүүгийн 2206021252389 дугаартай хэргээс:

 

  Яллагдагч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах халдвартын Бозоолой дэлгүүрээс худалдан авалт хийхээр явж байхад нэг эмэгтэй хүүхэд миний хажууд гутал үзэж байсан. Тухайн охиныг харахад куртикны халаасанд нь гар утас харагдахаар би гар утсыг нь хулгайлсан. Тухайн хүний утас Рэдми нөүт 8 про загварын утас байсан. Эмэгтэй хүүхдээс хулгайлсан Рэдми нөүт 8 про гар утсыг тухайн дэлгүүрт байсан эмэгтэйн Рэдми нөүт 9с утасны хамт бэлэн 400.000 төгрөгөөр зарсан...”

“... Би тухайн өдөр би ганцаараа Нарантуул зах явж ойр зуурын эд зүйл худалдаж авах гээд явж байсан. Явах замд Сандэй худалдааны төвийн дэргэд нэрийг нь санахгүй байгаа худалдааны төв рүү ороод хүүхдийн хувцасны хэсэгт очсон, Тэгэхэд тэр дотор байрлах лангууны ойролцоо юм худалдаж авах гээд явж байсан өсвөр насны үл таних охины халаасанд нь байсан гар утсыг нь аваад, тэр лангуунаас гараад эсрэг талд байсан лангуу дээрээс хүүхдийн оймс полволк үзэж байхад хажууд 30 орчим насны эмэгтэй худалдан авалт хийж байсныг харахад халааснаас нь гар утас лангуу дээр унасан бөгөөд тэрийгээ мэдэхгүй байхаар нь би мэдэгдэлгүйгээр аваад тэр худалдааны төвөөс гарч ирээд харахад гадуураа цэнхэр өнгийн кэйстэй Рэдми гэх бичигтэй загвар тодорхойгүй утас, нөгөөдөх нь ямар нэгэн өнгөгүй кэйстэй Рэдми гэх бичиглэлтэй утаснууд байсан. Тэгэхээр нь би Нарантуул зах орохоо болиод Теди худалдааны төв орж таньдаг гар утасны ченждээ нийлүүлээд 450,000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Алгирмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза гөвийн 3 дугаар давхарт Оюунбилэг найзтайгаа хувцас үзэж, худалдаж авах гээд явж байсан юм. Халаас хөнгөхөн санагдаад гар утсаа шалгатал миний ай фони 11 загварын гар утас байгаагүй. Би гар утсаа политоныхоо зүүн халаасанд хийсэн байсан. Хяналтын камерын бичлэг шүүхэд цагаан өнгийн тортой эмэгтэй хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

Хохирогч Х.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах гутлын лангуун дээр гутал үзээд зогсож байсан ба миний гар утас дуугараад хүнтэй утсаар ярьчихаад гадуур өмсөж байсан хувцасныхаа баруун талын халаасанд хийсэн. Тэгээд хажуу талын тасаг руу орохдоо Рэдми КЗО загварын гар утсаа ашиглах гэтэл миний гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхсэлэнгэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бозоолой нэртэй барааны дэлгүүрийн 2 давхарт хүүхдийн хувцасны тасагт пүүз үзэж явж байхад бор куртиктэй, хар саравчтай малгайтай 40 орчим насны эмэгтэй хүн миний хажуугаар зөрөхдөө куртикны халаасанд байсан Рэдми нөт 8 про загварын гар утсыг хулгайлсан. Би камерны бичлэгийг шүүж үзсэн. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

          Хохирогч Г.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бозоолой нэртэй барааны дэлгүүрийн 2 давхарт хүүхдийн хувцас үзээд зогсож байхдаа өөрийн өмсөж явсан хар өнгийн урт куртикны зүүн халаасанд байсан цэнхэр өнгийн Рэдми нөт 9с загварын гар утсаа алдсан гэдгээ мэдээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд хар өнгийн масктай, хар өнгийн саравчтай малгаатай, ногоон өнгийн куртиктэй, хар өнгийн гар цүнхтэй 35-40 орчим насны эмэгтэй хүн миний хажууд шахаад зогсож байгаад гар утас авч байгаа нь бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХКомпанийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №БГ1-22-164 дугаартай “...Рэдми КЗО загварын гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 450.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 161-163 дугаар хуудас/,

 

"Кости-Эстимэйт” ХХКомпанийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “...2022 оны 02 дугаар сарын байдлаар үнийн судалгааг үндэслэн ай фон 11 /64гб, хуучин/ 1,100,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 104-106 дугаар хуудас/,

 

"Дамно” ХХКомпанийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №Б31-22-685 дугаартай “...Рэдми нөт 9с загварын гар утсыг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 390.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХКомпанийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №Б31-22-686 дугаартай “Рэдми нөт 8 про загварын гар утсыг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зах зэзлийн үнэлгээгээр нийт 330.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Мөрдөгч Д.Ганзамын: “...хохирогч Б.Мөнхсэлэнгэ нь хүүхдийн бэлэн хувцас үзээд зогсож байхад хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн масктай, үсээ ар талдаа боосон, цайвар бор өнгийн урт куртиктэй, нэг мөрөвчтэй цүнх баруун мөрөөрөө давуулан үүрсэн, хар өнгийн өмдтэй 30-35 орчим насны эмэгтэй хүн хохирогч Б.Мөнхсэлэнгийн зүүн талын халааснаас нь авч байгаа бичлэгтэй. Уг бичлэгийн дагуу уг этгээдийг эрэн сурвалжилж ажиллахад Бадарч овогтой Б.Ц /РД: РБ91040526/ болох нь тогтоогдсон...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,

 

Мөрдөгч Д.Ганзамын: “...хохирогч Г.Гантуяа нь хүүхдийн бэлэн хувцас үзээд зогсож байхад хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн масктай, үсээ ар талдаа боосон, цайвар бор өнгийн урт куртиктэй, нэг мөрөвчтэй цүнх баруун мөрөөрөө давуулан үүрсэн, хар өнгийн өмдтэй 30-35 орчим насны эмэгтэй хүн хохирогч Б.Мөнхсэлэнгийн зүүн талын халааснаас нь авч байгаа бичлэгтэй. Уг бичлэгийн дагуу уг этгээдийг эрэн сурвалжилж ажиллахад Бадарч овогтой Б.Ц /РД: РБ91040526/ болох нь тогтоогдсон.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Мөрдөгч Г.Баярсүхийн: “...Хохирогчид гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таниулах зорилгоор уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Б.Цгийн зургийг царай төрх төсөөтэй, мөн энэхүү төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан ойролцоо насны бусад 5 хүний хамт нийт 6 ширхэг зургийг а-4 хэмжээтэй цаасан дээр 1-6 хүртэл дугаарлан Б.Цгийн зургийг 1 дугаарт дугаарлан байрлуулж, зургуудыг үзүүлэхэд хохирогч Г.Алгирмаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээд нь махлаг биетэй, 35-40 орчим насны эмэгтэй байсан бөгөөд царайны төрхөөр нь тухайн этгээдийг харвал танина гэв. Уг этгээдийн царай төрхийг хажууд нь зогсож хувцас үзэж байхдаа харсан учир танина гэв. Тухайн этгээд нь надад үзүүлсэн 6 хүний зурган дундаас 1 дугаарын этгээд мөн байна. Энэ этгээдийг би царайны төрх, биеийн хэлбэр, хэмжээ ээргээр нь хараад таньж байна. Тухайн этгээд нь миний гар утсыг хулгайлсан байх гэж сэжиглэж байна гэв ” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 79-80 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.Ц нь  үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.Б.Цд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Г.Алгирмаагийн Ай фони 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн, мөн өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороспы нутаг дэвсгэрт байрлах Макс малл худалдааны төвд хохирогч Х.Гантуяагийн Рэдми К-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бозоолой худалдааны төв дотор 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч  Б.Мөнхсэлэнгийн Рэдми нөт 8 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуулс бусаар авч 330.000 төгрөгийн, мөн өдөр хохирогч Г.Гантуяагийн Рэдми нөт 9с загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Б.Ц, хохирогч Г.Алгирмаа, Х.Гантуяа, Б.Мөнхсэлэнгэ, Г.Гантуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХКомпани, "Кости-Эстимэйт” ХХКомпаний эд хөрөнгийн үнэлгээний тайлан, мөрдөгчийн тэмдэглэл болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б.Цгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ц.Б.Цгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б.Ц бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б.Ц нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Б.Ц нь хохирогч Г.Алгирмаад 1,100,000 төгрөг, Х.Гантуяад 450,000 төгрөг, Б.Мөнхсэлэнгэд 330,000 төгрөг, Г.Гантуяад 390,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Ц.Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Цг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б.Цгийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч  Ц.Б.Цд холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Цг  үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цацрамлаад  1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цп оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цгийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс цагдан хоригдсон 104 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  3 ширхэг Сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Алгирмаад 1,100,000 төгрөг, хохирогч Х.Гантуяад 450,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхсэлэнгэд 330,000 төгрөг, хохирогч Г.Гантуяад 390,000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдэд асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг шийдвэрлэхийг харьяа сум, дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Х.САНЖИДМАА