Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000384 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, хороололд байрлах “” дэлгүүрийн гадаа 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч толгойн тус газар нь цохиж баруун хөмсөг, дагзны хуйхны шархны сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хөдөө гэрээсээ адуу авч ирээд зарж мөнгө олох санаатай явж байхад манай найз над руу залгаж “найз нь шартаж үхлээ, ганц юм аваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч “ махны үйлдвэрт хүрээд ир” гэсэн чинь удалгүй ирж бид хоёр тухайн өдөр гэрт ганц шил архи уугаад дараагаар нь дэлгүүр хаахаас өмнө 2-3 шил архи авсан бөгөөд бид хоёр тэр өдрөө авсан архиа уугаад унтацгаасан. Маргааш өглөө нь гараад , хорооллын голд байрлах авто замын автобусны буудал дээр суугаад архи ууж байсан. Тухайн автобусын буудлын хойно байрлах дэлгүүрээс гар утас авах гэсэн боловч “Чиний мөнгө хүрэлцэхгүй байна” гээд нэг шил архи авсан. Авсан архиад уугаад сууж байтал гэнэт л миний баруун хөмсөгний хажуу хэсэгт хатуу зүйлээр цохих шиг болсон. Намайг цохисон зүйл нь шил байх гэж бодож байна. Нүүр хэсэгт цохисон учир би доош тонгойсон чинь толгойны ар дагз хэсгийн оройд нь дахин нэг удаа цохисон. Би толгойндоо хоёр удаа цохиулаад шууд эмнэлэгт хүргэгдсэн. Миний баруун хөмсөг сэтэрч 3 оёдол тавиулсан, толгойны ар дагзны орой хэсэгт хагарсан учир 2 оёдол тавиулсан...” гэжээ. /хх-ийн 11-12/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Архи уугаад сууж байх явцад манай найз нь “Манай өвөө алдарт уяач, та нар яагаад мэддэггүй юм” гэх зэргээр ярьсан чинь гэх залуу маргалдаж байгаад удалгүй шилээр түүний толгой руу нэг удаа цохисон чинь нь газарт ойчоод өгсөн. Газарт ойчох үедээ нүүрээрээ ойчиж нүүрээ шалбалсан. гэх залуу нэг удаа шилээр цохисон, тухайн шил нь “Есөнтуки” гэх нэртэй шил байсан...” гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүүгийн баруун хөмсөгний дээд хэсэгт сэтэрсэн, дагз хэсэг нь хагарч оёдол тавиулсан гэмтэл учирсан. Эмчилгээний зардал, төлбөр мөнгө баримтаар бол байхгүй. Матад суманд үйл ажиллагаа явуулдаг газрын тосны 19 дүгээр олборлолтын талбайд өрмийн ангид ажилд орсон учраас ажлаас нь чөлөө өгөхгүй байна. Манай хүүгийн ярьж байгаагаар бол “шүүх хуралдаа оролцохгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдолгүй, санал байхгүй” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 16-19/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 616 тоот дүгнэлтэд:

1. биед баруун хөмсөг, дагзны хуйхны шархны сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 39-40/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ингээд би түүнтэй маргалдаж байх үедээ түүний нурууны ард, мөр хэсгээс татсан чинь нь урагшаа ойчсон. Ойчих үедээ нүүр хэсгээрээ ойчсон бөгөөд босоод ирэхэд нь харсан чинь баруун хөмсөг хэсэгт нь шалбарсан байдалтай цус нь их л гоожиж байсан...” гэжээ. /хх-ийн 46-47/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 23-24/

*******, Д. нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 25-26/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 34-35/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 48/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-54/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч овогт ******* ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн хороололд байрлах “” дэлгүүрийн гадаа хохирогч толгойн тус газар нь цохиж түүний биед баруун хөмсөг, дагзны хуйхны шархны сорви гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би түүнтэй маргалдаж байх үедээ түүний нурууны ард, мөр хэсгээс татсан чинь нь урагшаа ойчсон. Ойчих үедээ нүүр хэсгээрээ ойчсон бөгөөд босоод ирэхэд нь харсан чинь баруун хөмсөг хэсэгт нь шалбарсан байдалтай цус нь их л гоожиж байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...Авсан архиад уугаад сууж байтал гэнэт л миний баруун хөмсөгний хажуу хэсэгт хатуу зүйлээр цохих шиг болсон. Намайг цохисон зүйл нь шил байх гэж бодож байна. Нүүр хэсэгт цохисон учир би доош тонгойсон чинь толгойны ар дагз хэсгийн оройд нь дахин нэг удаа цохисон. Би толгойндоо хоёр удаа цохиулаад шууд эмнэлэгт хүргэгдсэн. Миний баруун хөмсөг сэтэрч 3 оёдол тавиулсан, толгойны ар дагзны орой хэсэгт хагарсан учир 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Д. “...Архи уугаад сууж байх явцад манай найз нь “Манай өвөө алдарт уяач, та нар яагаад мэддэггүй юм” гэх зэргээр ярьсан чинь гэх залуу маргалдаж байгаад удалгүй шилээр түүний толгой руу нэг удаа цохисон чинь нь газарт ойчоод өгсөн. Газарт ойчих үедээ нүүрээрээ ойчиж нүүрээ шалбалсан. гэх залуу нэг удаа шилээр цохисон, тухайн шил нь “Есөнтуки” гэх нэртэй шил байсан...” гэх, гэрч ийн “...Манай хүүгийн баруун хөмсөгний дээд хэсэгт сэтэрсэн, дагз хэсэг нь хагарч оёдол тавиулсан гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг, *******, Д. нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 616 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 616 тоот  “ биед баруун хөмсөг, дагзны хуйхны шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******  ******* тоотод оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг 1 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд Г.гээс эмчилгээний зардал, төлбөр мөнгө гараагүй, *******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн   регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА