Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/195

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа

 Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч М.*******, К.*******, тэдний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.*******, К.******* нарт холбогдох эрүүгийн 2236000000224 дугаартай, 178/2022/0197/Э/ индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шашин номлогч мэргэжилтэй, Ховд аймгийн Буянт суманд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Харахожа” шашны сүмд номлогч ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, ял шийтгэлгүй ******* ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПЛ *******

2. Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, шашин номлогч мэргэжилтэй, Ховд аймгийн Буянт суманд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Харахожа” шашны сүмд номлогч ажилтай, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ий *******, регистрийн дугаар: ПВ

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.*******, К.******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт иргэн М.Еркегүлтэй маргалдах явцдаа түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 12-р хуудас/

Хохирогч М.Еркегүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...2022 оны 08 дугаар сарын 23-ны өглөө манай охин дүүгийн хурим болж байсан тул би нөхөр хүүхдүүдийн хамт стадионы ард голын хөвөөнд аавынхаа гэрт ирсэн байсан. Манай нагац талын нэг хүн бэлэг өгөөгүй байна гэх яриа гарахаар би “одоо ирээд өгчих байх” гэтэл манай төрсөн ах М.*******ийн эхнэр К.******* “чамд ямар хамаатай юм” гээд миний үснээс зулгаасан. Бас ах ирээд миний мөрөн дээр гараараа цохиод татаж унагаагаад нүүр лүү өшиглөсөн. Тухайн үед намайг унагаачихаад хоёулаа нийлээд дайраад байсан. Манай дүү М.Мирзабек ирж салгасан... Миний эмчилгээнд 115600 төгрөгний зардал гарсан өмгөөлөгчийн хөлстэй нийлээд 515600 төгрөгний зардал болсон...” гэх мэдүүлэг / хэргийн 17-19-р хуудас/

Гэрч М.Мирзабекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”..2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр стадионы хойно голын эрэг дээр байх аавын гэрт манай ах дүү нар цуглаад хуримын бэлтгэл хийж байсан.Орой 21-22 цагийн үед хоол хийдэг гэрт хүмүүүс маргалдах чимээ гарахаар нь би гүйгээд ороход манай бэр эгч К.******* миний эгч М.Еркегүлийн үсийг гартаа ороогоод дарчихсан дээрээс нь хэвтээд нүүрийг нь маажиж байсан. Би тэр хоёрыг салгаад эгчийгээ аваад гэрээс гарах гэж байтал ах М.******* М.Еркегүлийн хүзүү рүү цохиход урагш унасан. Тэгтэл М.******* ах “ пизда минь зайл” гээд мөр хэсэг рүү нь өшиглөсөн...”гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 698 дугаартай... М.Еркегүлийн биед зүүн нүдний доод зовхи, 2 хацар, баруун бугалганд цус хуралт, баруун хацар, зүүн чих, үсний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 43-45-р хуудас/

Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн.Манай төрсөн эцэг *******, ээж Ховдаш нараас гэрчээр мэдүүлэг авхуулах, М.Мирзабек хүлээн зөвшөөрвөл нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөх хүсэлтэй байна...”гэх мэдүүлэг / хэргийн 69-р хуудас/

Шүүгдэгч К.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн.Манай хадам эцэг *******, хадам ээж Ховдаш нараас гэрчээр мэдүүлэг авахуулах, М.Мирзабек хүлээн зөвшөөрвөл нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг / хэргийн 74-р хуудас/

Хохирлын тооцоо, баримтууд / хэргийн 84-86-р хуудас/ зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.*******, К.******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт өөрийн эцгийн гэрт хуримын бэлтгэл ажил хийж байх явцдаа М.*******ийн төрсөн дүү М.Еркегүлтэй маргалдан улмаар түүнийг бүлэглэн зодсоноос М.Еркегүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан   хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******, К.******* нар М.Еркегүлийн эсрэг түүнийг эсэргүүцэн биед нь халдаж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.

 

Шүүгдэгч нар болон хохирогч М.Еркегүл нь гэр бүлийн хамаарал бүхий ах дүү хүмүүс бөгөөд хоорондын зүй бус харилцаа таарамжгүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.*******, К.*******  нар нь бүлэглэн, хохирогч М.Еркегүлийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ  тус тус хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч М.*******, К.******* нар нь бүлэглэн хохирогч М.Ергкегүлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Еркегүлийн мэдүүлэг, гэрч М.Мирзатбекийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч М.*******, К.******* нарын зодсон үйлдлээс үүссэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдсэн гэдэгт хамаарч байна.

Иймд шүүгдэгч М.*******, К.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

                         Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч М.*******, К.******* нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.*******, К.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 61,63-р хуудас/-аар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлын талаар гэрч Т.Бахатын өгсөн... М.******* нь шашны номлогч бөгөөд зан аашийн хувьд төлөв даруу, хүнд тусархуу, сум орон нутагтаа нэр хүндтэй, хөдөлмөрч залуу.2010 онд Баян-Өлгий аймагт Шашны их сургууль төгсөж молдой буюу номлогч мэргэжилтэй болно... гэх мэдүүлэг /хэргийн 30-р хуудас/,

            Шүүгдэгч К.*******ын хувийн байдлын талаар гэрч Т.Уатханы өгсөн...төлөв даруу зантай, бусдад тусархуу, хүмүүжил сайтай, шударга зантай. Нөхөртэйгөө хамт шашны номлогч хийдэг... гэх мэдүүлэг / хэргийн 36 -р хуудас/

Шүүгдэгч нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч  М.*******, К.*******  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, К.*******  нарт 01 сарын хугацаагаар Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал: шүүгдэгч М.*******, К.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй бйна. Хохирогчид хохирлоо төлж барагдуулсан. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэх тайлбар, дүгнэлт

 

Шүүгдэгч М.*******, К.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс: Шүүгдэгч М.*******, К.*******  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч М.*******, К.*******  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтанд Ховд аймгийн Жаргалант, Буянт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, 01/ нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч шүүгдэгч М.*******, К.*******  нарт тайлбарлаж шийдвэрлэв.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.Еркегүл...М.*******, К.******* нар нь надад учруулсан хохирлыг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх хүсэлт / хэргийн 96-р хуудас/ гаргасныг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн 2236000000224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******, ******* ургийн овогт *******ий ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******, ******* ургийн овогт *******ий ******* нарыг эрх бүхий байгууллагын хяналтанд Ховд аймгийн Жаргалант, Буянт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, 01/ нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******, К.******* нарт мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн 2236000000224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч М.*******, К.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******, К.******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******, К.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС