Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/Ш/806

 

 

  

 

 

 

 

 

   2022        10          13                                     2022/Ш/806

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч А.Азжаргал,

өсвөр насны шүүгдэгч У.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.У, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан хаалттай хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Тт холбогдох эрүүгийн 2211 00000 1551 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Их засагих сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, У.Т, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч У.Т нь Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастайн 10 дугаар гудамжинд 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нарын толгойн тус газар нь архины шилээр цохиж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.Т нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Хохирогч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь  тал/,

- Хохирогч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь  тал/,

- Гэрч М.Рэнцэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Гэрч Б.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаагийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

- Өсвөр насны шүүгдэгч У.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/ хавтаст хэргийн 45 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай өсвөр насны шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас У.Тийг Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастайн 10 дугаар гудамжинд 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ж.А, О.Д нарын толгойн тус газар нь архины шилээр цохиж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул У.Тт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч У.Т нь Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастайн 10 дугаар гудамжинд 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ж.А, О.Д нарын толгойн тус газар нь архины шилээр цохиж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Ж.Аийн ...2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн найз О.Дийн хамтаар О.Дийн гэрт 1 шил 0,5 литрийн архи уусан бөгөөд О.Дийн гэр нь Хайлаастайн 12 дугаар гудамжинд байдаг юм. Архиа уучхаад О.Д намайг гэр лүү хүргэж өгч байсан бөгөөд манай гудамжинд ороод гэрийн үүдэнд иртэл хүүхдүүд гүйж ирсэн бөгөөд 1 хүүхэд ирээд миний толгой руу шилээр цохисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Хохирогч О.Дийн ...2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр оройн 22 цаг өнгөрч байсан ба гэрээсээ найз Ж.Аийг гэрт нь өгөхөөр гараад найзынхаа үүдэнд буюу Хайлаастайн 10 дугаар гудамд явж байхад 3 залуу гудамд таараад үгийн зөрөөгүй намайг болон найз Ж.Аийг зодсон намайг архины шилээр толгойн тус газар духны орчим цохиж толгой хагарсан өөр надад учирсан гэмтэл байхгүй. Ж.Аийг бас архины шилээр толгойн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Гэрч М.Рэнцэндоржийн ...2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Лазернэртэй зааланд 2 цаг тоглоод 20 цагийн үед тарсан юм. Тэгээд манай ангийнхан болон У.Т, Тэмүүлэн, Мягмарнаран бид 4 заалтай ойрхон байх 5 буудлын автобусны ойролцоо байх Жасмин нэртэй караокед 1 цаг суусан ба караокед 0.75 литрийн 1 шил архи 4 үүлээ хувааж уусан ба 21 цаг өнгөрч байгаад гарцгаасан ба Мягмарнарангаас салаад 5 буудлын ойролцоо байх гэр хорооллын гудамжинд байрлах саданд очоод үлдсэн архиа хуваагаад уусан ба тухайн үед цаг 00 цаг болж байсан байхаа архи дуусахаар нь Тэмүүлэн бид хоёр ойролцоо байх түцнээс ундаа авах гээд У.Тийг саадан дээр үлдээгээд явсан ба түц орох гээд явж байтал араас У.Т дуудахаар нь Тэмүүлэн бид хоёр эргээд харахад У.Т нь үл таних 50 гаруй насны 2 эрэгтэй хүнтэй маргалдсан нөгөө хоёр 50 орчим насны хоёр ах доошоо гүйгээд араас нь У.Т хөөчихсөн явж байснаа тэр хоёр хүнийг бариад авахаар нь Тэмүүлэн бид хоёр дундуур нь ороод салгасан юм. Тэгсэн тэр 2 ахын толгойны дээд талын хэсгээс цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Гэрч Б.Тэмүүлэнгийн “...2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Лазергэх нэртэй зааланд 2 цаг тоглоод 20 цагийн үед тарсан юм. Тэгээд манай ангийнхан болон У.Т, Рэнцэндорж, Мягмарнаран бид 4 заалтай ойрхон байх 5 буудлын автобусны буудлын ойролцоо байх Өнө-барнэртэй караокед 1 цаг суусан ба караокед 0.75 литрийн 1 шил архи 4-үүлээ хувааж ууцгаасан ба 21 цаг өнгөрч байгаад гарцгаасан ба Мягмарнаран бид гурваас салаад явсан. Тэгэхээр нь Рэнцэндорж, У.Т бид гурав Мягмарнарангаас салаад 5 буудлын ойролцоо байх гэр хорооллын гудамжинд байрлах саданд очоод үлдсэн архи хуваагаад уусан. Тэгсэн бид нар ундаа авахаар 00 цаг болж байсан тул ойролцоо байх ТҮЦ-ээс Рэнцэндорж бид хоёр ундаа авах гээд явсан ба У.Т саадан дээр үлдсэн юм. Тэгээд Рэнцэндорж бид хоёрыг явж байтал ард хүмүүс орилолдоод байсан ба У.Т бид хоёрыг дуудахаар нь эргээд харсан чинь У.Т нь үл таних 50 гаруй насны 2 эрэгтэй хүнтэй маргалдаад зодолдоод байсан ба нөгөө хоёр 50 орчим насны хоёр ах доошоо гүйгээд араас нь У.Т хөөчихсөн байж байснаа тэр хоёр хүнийг бариад авахаар нь У.Тийг салгаж авсан чинь У.Т надаас зугтаад нөгөө хоёр ахыг цохиод байсан ба Рэнцэндорж нөгөө хоёр ахыг салгаад зогсож байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11569 дугаартай “…О.Дийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11567 дугаартай: ...Ж.Аийн биед зүүн зулайн хуйханд шарх, зүүн мөр, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч У.Тийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өсвөр насны шүүгдэгч У.Т нь хохирогч Ж.А, О.Д нарын толгойн тус газар нь архины шилээр цохиж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Ж.А, О.Д нарын биед учирсан гэмтэл нь өсвөр насны шүүгдэгч У.Тийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Өсвөр насны шүүгдэгч У.Тийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч У.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Ж.А нь “...Би эмчилгээний зардал 146,000 төгрөгийг хүлээн авсан. Санал, гомдолгүй...” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 67 дахь тал/ бөгөөд хохирогч О.Д нь хавтаст хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул өсвөр насны шүүгдэгч У.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал нь: “...Тусламж үйлчилгээний нийт зардал болох 439,000 төгрөгийг У.Төөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч У.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх тусламж үйлчилгээний зардлыг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 74 дэх тал/ болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч У.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч У.Тийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Тийг 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин У.Т болтол өсвөр насны шүүгдэгч У.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин У.Т болтол өсвөр насны шүүгдэгч У.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ