Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч М.Мөнхсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн  22220000770077 дугаартай хэргийг оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.   

    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* аймгийн******* сумын ******* дүгээр баг ******* - тоотод оршин суух, овогтой  

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн******* сумын ******* дүгээр баг, ******* - тоотод эхнэр баруун гарын алга хэсгийг гаазаар түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би айлд мал малладаг. Миний буруу” гэв.

 

Хохирогч “ оны дугаар сарын 11-ний өдөр би өөрийн гэр болох******* сумын *******-р баг, ******* - тоотод байх гэртээ хамтран амьдрагч *******, найзууд , /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нарын хамт 2ш Хараа нэртэй 0,7 литрийн савлагаатай архи, 2ш Сэрүүн нэртэй 2, литрийн савлагаатай пиво уусан ба архийг эрэгтэйчүүд нь пивыг нь би найз хамт хуваагаад уусан юм.Тэгээд бид нар юмаа ууж дуусахад “манай гэрт очиж дуулъя, манайх гэртээ зөөврийн караокетэй” гэж хэлсэн юм. Тэгэхээр д очихоор болоод гэрээс , Төмрөө хоёрын хамт гарч машинд суугаад хөдлөх гэж байтал араас гарч ирээд машин руу чулуу шидээд байсан. Тэгээд гэрт очоод дуулаад байж байтал намайг авахаар гэрт ирсэн юм. Тухайн үед оны дугаар сарын -ны өдрийн 01 цаг болж байсан байх. Би Билэгхүүгийн хамт гэртээ ороод байж байтал “намайг айл руу явлаа” гэж уурлаад намайг хэл амаар доромжилж байгаад гэрийн зүүн талд байх ор руу намайг түлхэж унагаад, орон дээр байсан бүс /дээл бүсэлдэг шар өнгийн урт даавуу/ аваад үзүүр хэсгийг нь миний хоолойгоор 2 ороож уясан.  Нөгөө үзүүрээр нь миний 2 гарыг хойд талд маань гаргаж нийлүүлж байгаад бугуй хэсгээр ороож уяад, бүснийхээ гол хэсгээс барьж байгаад гэрийн зүүн талд байх орон дээрээс намайг татаж унагаад газраар гэрийн баруун  талд байх ор хүртэл чирсэн юм. Тухайн үед би босоод баруун орон дээрээ гарч суугаад, уяагаа тайл гэж хашхирч байгаад тайлуулсан юм. Тэгээд байж байтал гал асаахаар гэрийн голд байх зуух руу мод хийгээд газаар модыг шатааж эхэлсэн ба тухайн үед бид хоёр хэрэлдсээр байсан. Тэгтэл гэнэт газаа бариад над руу алхаад ирэхээр нь би намайг газаар түлэх нь гэж айгаад баруун гараараа газ барьсан гарыг нь цааш түлхэх гэж байгаад газанд нь баруун гарынхаа алга хэсгийг түлчихсэн юм. Тэгээд л хэрэлдэж маргалдахаа больж унтсан юм. Миний баруун гарын алга газанд түлэгдсэн. Одоо баруун гар бугуй хэсгээр янгинаж өвдөөд байгаа. Өөр гэмтэл, зовиур байхгүй. Хоолой тэр үедээ өвдөөд байсан. Одоо зүгээр болсон. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгондоо хэл амаар доромжлоод байдаг юм. 2017 оны хавар 3 юм уу 4 сарын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд надад агсам тавьж байгаад миний зүүн гуяны дотор хэсэг рүү гутлаар /хромон/ өшиглөчихсөн юм. Тухайн үед миний зүүн талын гуяны дотор хэсэг идээлж үрэвссэн байсан тул ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд хагалгаанд орсон. Дараа нь 201******* оны ******* дугаар сарын *******-нд мөн архи ууж ирээд надтай хэрүүл маргаан хийж байгаад хутга бариад ирэхээр нь би хутга барьсан гарыг нь түлхэж холдуулах гэж байгаад зүүн гарынхаа алга хэсэгт зүсүүлчихсэн юм. Тухайн үед би эмнэлэгт үзүүлж гарынхаа алга хэсэгт ******* оёдол тавиулсан. 2017 онд ******* сумын цагдаад хэлж болсон асуудлыг шалгуулж байсан ба би өөрөө гомдолгүй гээд хэлчихсэн юм. 201******* онд болсон асуудлын талаар бол цагдаад  хандаагүй. 2017 онд хагалгаанд орсон үеийн эмнэлгийн бичиг надад байхгүй. Харин 201******* оны зүүн гартаа оёдол тавиулсан үеийн эмчийн бичиж өгсөн бичиг гэрт байгаа. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хардаж надтай хэрүүл маргаан хийж байгаад миний биед халдаж зоддог” гэх мэдүүлэг/хх-*******-11/

 

Гэрч “Хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Эгч нэг орой залгаад “гэрт хүрээд ир, намайг зодоод байна, гар зүсээд хаячихлаа” гэж хэлсэн. Би гэрт нь очиход эгч зуухныхаа хойд талд гараа боочихсон, гараас нь цус гарсан байдалтай гарынхаа доод талд хувин тавьчихсан байж байсан.Тэгэхээр нь би тэй маргалдаж байгаад эгчийг эмнэлэгт үзүүлж гарт нь оёдол тавиулаад гэртээ хонуулсан юм. Эгч хэлэхдээ “г хутга барьж байхад нь хутгийг нь булааж авах гэж байгаад гараа зүсүүлчихсэн” гэж хэлж байсан. Тухайн үед архи уусан байдалтай их хэмжээний согтолттой байсан. Намайг ороход гэр нь ямар байсан талаар санахгүй байна. намайг орсноос хойш чимээгүй суугаад л байсан. Ер нь архи уухаараа л манай эгчид агсам согтуу тавьж зоддог юм шиг байна лээ” гэх мэдүүлэг/хх-13-14/

 

Гэрч “******* нь миний 2 дахь хүүхэд. Би хүүхэдтэй. нь миний хүү *******гийн эхнэр нь юм. Нандин-Эрдэнэ нар нь дундаасаа нэг хүүхэдтэй. Одоогоос 3-4 жилийн өмнө гэр бүл болоод хамтарч амьдрах болсон. Гэрлэлтийн баталгаатай эсэхийг мэдэхгүй байна. нь манай хүүтэй нийлэхээсээ өмнө нь нэг хүүхэдтэй байсан. Миний хүү ******* нь тайван дөлгөөн зан чанартай, хэр бараг хүнтэй муудалцаад зодолдоод янз бүр болоод байхаар хүүхэд биш. Багаасаа бөх барилдаад сумын цол авч байсан. Хөдөө мал маллаж байсан, ажилсаг, хар бор ажилд сайн, хүнд муу хор санаад байдаггүй. Ах дүү нар дундаа тусархаг эв сайтай, байнгын харилцаа холбоотой байдаг”гэх мэдүүлэг/хх-1*******/

 

       ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн оны дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай “ биед алганд 2 дугаар зэргийн түлэгдэл, алганд сорви гэмтэл тогтоогдлоо. Алганд үүссэн 2 дугаар зэргийн түлэгдэл гэмтэл нь хэт өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн байна. Алганд үүссэн сорви гэмтэл үүсэх үедээ ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Түлэгдэл гэмтэл нь оны дугаар сарын 0*******-ний өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Сорви гэмтэл нь ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 2233 яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Тухайн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “эрсдлийн түвшин дунд” гэжээ /хх-ийн 4-6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 2-26/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

          Хохирогч нь оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн******* сумын ******* дүгээр баг ******* - тоотод байх өөрийн гэртээ   гараа түлж, гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Хохирогчийн  эрүүл мэндэд “алганд 2 дугаар зэргийн түлэгдэл гэмтэл” учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 2 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

          Хохирогч эрүүл мэндэд учирсан “алганд 2 дугаар зэргийн түлэгдэл” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* оны дугаар сарын -ны өдөр******* сумын ******* дүгээр баг ******* - тоотод байх өөрийн гэртээ газаар түлэх байдлаар учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна

 

          Хэргийн зүйлчлэл, гэм буруу, хууль зүйн дүгнэлтийн талаар:

 

          Шүүгдэгч *******гийн хохирогч гарыг газаар түлж, түүний эрүүл мэндэд гарын алганд 2 дугаар зэргийн түлэгдэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн хангасан байна.

          Шүүгдэгч  ******* хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч нар болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, прокурорын санал, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч *******гийн цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

          Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.  

         

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  .1, .2 дугаар зүйлийн  1, 2, 3, 4, .6, .8, .*******, .13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овогтой г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой д *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд зүйлгүй, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.******* дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХБАТ