Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Баттулга, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Ч.Отгонбаатар

Иргэдийн төлөөлөгч *******

Шинжээч эмч ******* /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 222*******000008 дугаартай хэргийг *******22 оны 08 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сантехникийн ажил хийж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн сумын баг Долдуйт гэх газарт оршин суух, овогт  

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* аймгийн сумын дүгээр багийн нутаг Адуун чулуун хороо гэх газарт *******22 оны дугаар сарын 4-5-нд шилжих шөнө иргэн /хойд аав/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа маргалдсаны улмаас зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******22..4-ний өдөр хотоос манай хамаатны дүү ирсэн. Амрах гээд хэвтэж байхад нэг шил архи өгөхөөр нь саахалтын гэх хүнтэй задалж архиа ууж байтал ах орой цаг өнгөрч байхад ирсэн. яваад би ахтай архи ууж байгаад хамаатны хүний ахад өгсөн архийг нь уугаад мал хуй ярьж байгаад маргалдсан. Тэгээд ах мод бариад гараад ир гэхээр нь гараад тамхи татаад сууж байтал миний хөл рүү модоор цохихоор нь би сууж байгаад өшиглөсөн. Тэгсэн хамаатны хүн гэрээс гарч ирээд наад хүн чинь ухаангүй болчихлоо, хүн алчихлаа гээд татахаар нь хот руу гэмтэл рүү авч явсан. Амь хохирогч замд хурхираад, цэр нь гоожоод яваад байсан. Хотод очоод хагалгаанд орсон, би сахиураар байсан. Хагалгаанд орсны маргааш нь дахиж тархины зураг аваад цус алдалт байхгүй, дахиж хагалгаа хийхгүй гэж эмч хэлсэн. сарын 7-нд эмч нь Дорнод руу онгоцоор яваад 8-ны өглөө ирээд хатгаа авсан, цэрээ гадагшлуулж чадахгүй болсон байна, энэ хүн их муу байна ар гэрийнхэнд нь хэл гээд тэр орой нь өнгөрсөн” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “*******22..7-нд цаг ******* минут болж байхад над руу залгасан. Аавыг чинь аваад ирлээ хаана байна гэхээр нь юу гэсэн үг юм гэсэн чинь унтаад сэрэхгүй байна. Бид 2 маргалдсан. Бид нар өөрсдийн унаагаар аваад ирлээ архи, тал архитай уусан гэсэн. Яагаад энэ хүртэл явсан юм гэсэн чинь охинтой нь уулзуулах гээд аваад ирсэн гэсэн. Хаана явж байгаа юм гэсэн чинь Улиастайгаас очиж байна гэхээр нь яагаад ингэж тойрч явсан юм аль эмнэлэг орох вэ гэхэд гэмтэл гэсэн. Тэгээд гэмтэл дээр очиход , арын суудал дээр суусан аавыг газар 4 хөллүүлээд авчирсан байсан. Дээшээ харуулахад гулжигнасан хэл амаас нь юм гоожсон байсан. Ухаантай юм уу гэсэн чинь ухаантай суугаад явж байсан уначихлаа гэж хэлсэн. Тэгээд эмчид үзүүлтэл зураг авч тархиндаа том гэмтэл авсан, эрүү нь хугарсан байна гэж хэлсэн. Найдваргүй бид үүргээ хүлээгээд хагалгаанд оруулна гэсэн. Хэдэн хувийн магадлалтай вэ гэхэд 5 хувь гээд хагалгаанд ороод гарч ирсэн. Тэгээд би гадуур гүйе гээд эр сахиулсан. Би айлын ганц охин байгаа юм. яагаад тойроод явсан юм. Орж ирээд яагаад шууд хүүхэд рүү нь яриагүй юм. Санаатай зодоод алсанд гомдолтой байна. Аймаг, сумын эмнэлэгт хэлээгүй, ойрхон байгаа саахалт ээж, дүүд нь хэлээгүй. Маш их гомдолтой байна. Миний аав сайхан сэтгэлтэй хорхойд хоргүй хүн байсан. Ажил явдлын хоол хүнс, хоол унд, хурал ном, хоног хураалт, ирж очсон зардал зэрэг 24.903.86 төгрөг дээр хүрд бүтээлгэсэн 6*******.000 төгрөг, бензиний 896.000 төгрөгийг нэмээд 25.799.86 төгрөгөөс ******* надад 0.85.000 төгрөгийг өгсөн. Эмнэлэгт байхдаа 3.000.000 төгрөг, ажил явдлын үеэр 4.000.000 төгрөг, өчигдөр 3.000.000 төгрөг, ажил явдалд хэрэглэсэн аяга, чүдэнз зул зэрэг материал авчирч өгсөн 85.000 төгрөгийн хохирол өгсөн. Үлдэгдэл 5.64.86 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт “..” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлдтээ “Гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хохирогчийг зодож хүнд бэртээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн болон шинжээч эмчийн дүгнэлтийг харгалзан үзэж гэм буруутай хэмээн үзэж байна” гэв.

 

Гэрч Б.ы “Би дээрх хүмүүсийг танина. ******* нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Харин Б. гэдэг нь манай нөхөр бөгөөд бид хоёр хамт амьдраад 8 жил болж байна. Гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хүүхэдгүй. Манайх ******* аймгийн сум Адууны хороо гэх газарт байдаг юм. Би гэртээ нөхөр ын хамт амьдардаг юм. Энэ жил манай хүү /34 настай/ нөхөр бид хоёртой хамт өвөлжиж манайд байгаа юм. *******22 оны дугаар сарын 4-ний өдрийн 22 цаг 30 минутын үед миний төрсөн дүүгийн хүүхэд Улаанбаатар хотоос ганцаараа ирсэн /надтай золгох гээд/ юм. Ирэхдээ 2 шил 0,75 литрийн савлагаатай, Хараа нэртэй архи авч ирсэн байсан ба архиа гаргаж өгөхөд нь нөхөр Б., хүү ******* нар хуваагаад уусан юм. Тэгээд замдаа ядарсан гээд *******22..5-ны 00 цагийн үед утсан. Би ч удалгүй 30 орчим минутын дараа унтсан. Тухайн үед Б., ******* нар архиа уугаад үлдсэн ба тэр хоёр нэлээн согтсон байсан. Тэгээд унтаж байтал гэрийн гадна хүн хашхирах шиг болоод сэртэл гэрт бид хоёр унтаж байсан. Тэгээд би ийг “нөгөө хоёр муудаж байгаа юм шиг байна, гараач ээ” гэж хэлсэн юм. Тэгтэл гүйгээд гарсан ба би араас нь гартал “Балжка ах ухаангүй юм шиг байна шүү дээ” гэж хэлээд машиндаа суулгах гэж өргөж байсан. Би ийн машинд суугаад түшээд Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт авч ирсэн. Бид нарыг Улаанбаатар хотод ирэхэд 05 цаг өнгөрч байсан. Би ыг хэн, хэрхэн яаж зодсоныг хараагүй. ******* зодсон байх. Намайг гэрээс гараад харахад ыг тэвэрчихсэн хажууд нь ******* зогсож байсан. Би эс яагаад Б.тай муудсаныг асуухад “Балжка ах мод барьчхаад намайг пизда гараад ир гээд байсан, би хоёр удаа өшиглөсөн санагдаад байна” гэж хэлсэн өөр юм яриагүй. Намайг гэрээс гараад харахад *******, Б. нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй /цус нөж гараагүй/ байсан. Б. хурхираад байх шиг байсан. Гэрээс Улаанбаатар хотод иртэл ухаан орохгүй хурхираад л байсан. Б. нь ямар нэгэн архаг хууч өвчингүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-42/

 

            Гэрчээс Б.аас 2 дахь удаагаа мэдүүлэг авсан тэмдэглэлд “Талийгаачийг ухаангүй байхаар нь төв газар нь дээр байх гэж бодоод л шууд Улаанбаатар хот руу явсан юм. *******, бид 3 хаашаа авч явах вэ? гэж ярьж байгаад хот нь дээр байх гэж бодоод явсан. Тухайн үед цагдаад мэдэгдэх сөхөө байгаагүй их сандарсан байсан. Мөн манай гэрт Жи- Мобайлын суурин утас байдаг боловч сүлжээ нь унаад хааяаа л сүлжээ ордог болчихсон юм. Тэгээд утас сүлжээгүй учраас цагдаа болон эмнэлэгт мэдэгдээгүй. Манайх ******* аймгийн сумын төвөөс хойшоо 32-34 километр зайд байдаг юм. Бид гэрээс шууд зүүн хойшоо 40 орчим километр яваад засмал замд нийлж явсаар Төв аймгийн даваа даваад Налайх дүүрэг ороод Хужир булангаар дайрч Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. Гэрээсээ *******22..5-ны 03 цагийн үед гарсан гэж бодож байна. Тэгээд бид нарыг ГССҮТ-д очиход 05 цаг өнгөрч байсан. Тухайн үед бид нар 5 килограмм ноолууртай явсан юм. Гэрээсээ гарахдаа “Улаанбаатар хотод очоод эмчилгээний зардалд мөнгөний хэрэг гарна” гэж бодоод ноолуураа аваад явсан ба Хужирбуланд манай гэр байдаг юм. Тэгээд тэнд ноолуураа үлдээсэн. Авч очсон ноолуураа *******22 оны дугаар сарын 5-ны өдрийн 7, 8 цагийн үед Амгалан захад аваачиж зарсан. Амь хохирогчийг ухаан алдсан байдалтай байхыг мэдээд мөн Улаанбаатар хотруу явж байх замдаа ямар нэгэн байдлаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй. нь манайх руу явж байхдаа манай хойд талд байх Магнай гэх айлаар дайрч манай гэрийг хаана байгааг асуусан байсан. Тэгээд саахалтын гэх хүнээр зам заалгаад манайд ирсэн юм. нь манайд ирэхдээ халамцуу байсан ба гэрт ирээд 0,75 литрийн Хараа нэртэй архийг задлаад өгөхөд 2-3 удаа татаад буцаад ээр байсан айлдаа хүргүүлсэн. Манай гэрт 30-40 минут болсон байх. г явахаас өмнө Б. ирсэн” гэх мэдүүлэг хх-ийн 44/

 

            Гэрчээс Б.аас 3 дахь удаагаа мэдүүлэг авсан тэмдэглэлд “...хоорондоо дажгүй харилцаатай байдаг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46/

 

Гэрч ийн “ нь миний үеэл ах эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Харин Б. нь миний аав Зоригтын эгчийнх нь нөхөр байгаа юм. Би *******22 оны дугаар сарын 4-ний өдрийн 05 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос гарч ******* аймгийн сумын нутагт байх аавын эгч ыд очсон. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан ба эгч, ах хоёр байсан юм. Удалгүй Б. ах ирсэн. Тэгээд би ******* ахад хотоос ирсэн юм гээд 0,75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи гаргаж өгөөд ******* ах, Б. ах, Б. эгч нар хуваагаад уусан. Тэгтэл Б. ах “дүү ахиад юм байвал гаргачих, маргааш бие өвдөөд хэцүү байдаг юм” гэж хэлэхээр нь би дахин нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн савлагаатай архи гаргаж өгсөн. Би тухайн үед их ядарсан байсан тул унтсан. Намайг унтахад *******22.05.4-ний 23 цаг өнгөрч байсан байх. Тэгээд унтаж байтал эгч “хөөе нөгөө хоёр чинь гадаа зодолдоод байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь гараад хартал гэрийн зүүн урд талд Б. ах дээшээ харсан байдалтай хэвтээд ******* хажууд нь зогсож байсан. Би Б. ах дээр очоод толгойноос нь өргөтөл ухаангүй байсан юм. Тэгээд л сандраад Б. ахыг өргөөд машиныхаа хойд суудал дээр хэвтүүлээд эгчээр толгойг нь түшүүлээд Улаанбаатар хотод ирсэн. Бид нарыг Улаанбаатар хотод ирэхэд *******22..5-ны 05 цаг өнгөрч байсан. ...Б. эгч нөгөө хоёр чинь гадаа зодолдоод байна гэхээр нь гараад харахад л Б. ах ухаан алдсан байсан. ******* ах л зодсон байх гэж бодож байна. ******* ахаас асуухад “Б. ахтай хороо бууцны наймаа ярьж байсан, яг юунаас болсныг мэдэхгүй байна” гэж хариулсан. Намайг хархад *******, Б. нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг унтах үед тэр хоёр хэрэлдэж маргалдсан юм байгаагүй. Тэр хоёр архи уугаад тамхи татаад л сууж байсан. Би огт архи уугаагүй байсан юм. Эхний архийг нь ******* ах, Б. ах, Б. эгч нар хуваагаад уусан. Сүүлийн архинаас Б. эгч уугаагүй. Намайг унтах үед бол гайгүй л /их согтоогүй/ байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

 

Гэрч ийн дахин өгсөн мэдүүлэгт “...Бид нар миний эзэмшлийн Приус-30 маркын 33-4 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* аймгийн сумын дүгээр багийн нутаг Адуун чулуун хороо гэх газраас шууд зүүн тийш явж засмал замд нийлээд Улаанбаатар хотод ирсэн. Тэгэхдээ сумаар дайраагүй. Улаанбаатар хотод орж ирээд Хужирбулангаар дайрч ГССҮТ-д очсон. ******* аймгийн сумын дүгээр багийн нутаг Адуун чулуун хороо гэх газраас хөдлөхдөө ******* ах 3 шуудай ноолуур ачсан юм зорилго нь тэр ноолуурыг зарж мөнгөтэй болох эмчилгээний зардал олох зорилготой байсан байх. Надад яг яах гэж байгаагаа хэлээгүй. Бид нар Хужирбуланд очиж ноолуур үлдээсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55/

 

Гэрч “Би дээрх хүмүүсийг танина. Б. нь манай саахалтын хүн бөгөөд найзуудын харилцаатай. Бат-Эрдэнийг сайн танихгүй ын сүүлд суусан эхнэрийн хүүхэд байгаа юм. Би *******22 оны дугаар сарын 4-ний өдрийн 22 цагийн үед саахалтын Баярмагнай гэх айлд сууж байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирээд зам сурсан. Тэгэхээр нь би хэнийд очих гэж байгаа юм гэхэд гэх айлд очно гэж хэлсэн. Тэгэхэд нь би гэрээс гарч зам зааж өгтөл “төөрчих байх” гэхээр нь би “чи намайг буцаагаад хүргээд өгвөл, ах нь заагаад өгье” гэж хэлээд ых руу тэр хүний машинд суугаад явсан. Замдаа би чи ямар ах дүү нь билээ гэхэд ы хамаатан гэж байсан. Тэгээд ынд яваад очтол байхгүй , хоёр байсан. Би ыг суртал “баруун талд их гэртээ байгаа байх хуц, ухнаа хашиж байгаа байх” гэж хэлсэн. Тэгээд сууж байтал хотоос ирсэн залуу д шил архи, уут боов оруулж өгсөн. Тэгэхэд нь архиа задлаад надад хийж өгөөд өөрөө уучхаад дахин надад хийж өгснийг нь уусан. Тэгээд сууж байтал Б. мотоциклтойгоо тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх. Би Б.тай мэнд ус мэдчихээд архинаас бид хэд нэг, нэг татаад би явлаа гэж хэлсэн. Тухайн үед Б. намайг яв, яв гэж хэлээд би нөгөө хотоос ирсэн залуугаар Баярмагнайн гэрт хүргүүлсэн. Тэнд хэрүүл маргаан болоогүй. Архинаас , бид 3 уусан. Тэр хоёр бараг эрүүл үлдсэн. болон хотоос ирсэн залуу архи уугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн  57/

 

Гэрч “ Би дээрх хүмүүсийг танина. Б. нь манай саахалт бөгөөд манай гэрээр байнга орж гардаг байсан юм. Харин ******* нь ы хүүхэд байгаа юм. Би сайн танихгүй. Талийгаач машинаа авсан шөнөө манай гэрт 02 цаг өнгөрөөгөөд ирж хоносон. Тэгэхдээ Улаанбаатар хотоос ирээд хөдөө гэрээрээ ороод ыг авсан гэж хэлж байсан. Тухайн үед хагас шил архитай ирсэн байсныг талийгаач бид 2 хуваагаад уусан. Тэгэхдээ бол нээх юм яриагүй. найзууд нь ирчхээд архи ууж байна очиж чадахгүй байна гэж хэлээгүй. Тэгээд хоночхоод өглөө эрт явсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 59/

 

Гэрч “ ******* нь миний нагац дүү /манай төрсөн эгч Б.ы хүүхэд/ байгаа юм. Харин Б. нь манай эгч Б.тай хамтран амьдарч байсан хүн юм. эгчийн гэр нь /монгол гэр/ манай хашаанд бариатай байдаг юм. *******22 оны дугаар сарын 5-ны өдрийн 07, 08 цагийн үед ирж 3 шуудай ноолуур буулгаж гэртээ оруулчхаад явсан. Тухайн үед манай гэрт орж ирсэн ба би гарч хараагүй юм. хэлэхдээ Улаанбаатар хотоос очсон. Тэгээд ах бид хоёрт архи гаргаж өгөөд тэрийг нь уугаад ахтай зодолдоод Б. ах ухаангүй болсон тул Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхээр ирлээ гэж хэлсэн. Тухайн үед тэд нар ийн хар өнгийн Приус-30 маркын тээврийн хэрэгсэлтэй явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

 

Гэрч “ Би дээрх хүмүүсийг танина. Б. нь миний төрсөн аав байгаа юм. нь манай аав Б.ын сүүлд суусан эхнэрийнх нь хүүхэд байгаа юм. Одоогоос 3-4 жилийн өмнө зун болсон юм. Би адуунд явж байгаад гэртээ иртэл /тухайн үед хамт амьдардаг байсан/ аавын дух хэсгээс цус гараад хатчихсан, аав халамцуу байж байсан. Би юу болсон талаар нь асуухад “хэн гэдгийг хэлэлгүй, намайг шоголчхоод явчихлаа, миний дух руу хутгаар хатгачихлаа” гэж хэлсэн. Тухайн үед эгчийн хүүд нар болох “Баваарай эхнэртэйгээ” ирсэн байсан юм. Тэгээд би цагдаад хэлье гэхэд аав “яахын битгий хэл, би эндээ зохицчихно” гэж хэлсэн. Яг ямар шалтгааны улмаас тэгснийг мэдэхгүй байна. Би адуундаа явчихсан байсан юм. эгч болон Бараавайгын эхнэр нь байсан байх гэж бодож байна. Мөн манай саахалтын гуайн эхнэр Бадамханд гэх хүн аавын цусыг цэвэрлэж өгч байсан юм. Тэр хүн мэдэх байх. Энэ 2 хоорондоо дажгүй харилцаатай байдаг. Манай аав Баваарай, Баваарай л гэдэг байдаг. Ийм юм болчихлоо, яаж байгаа юм бол доо. Би ойр байдаггүй тул сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн  63/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******22 оны 07 дугаар сарын 8-ны  689 дугаартай “ амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч Б.ын цогцост баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн зулай, дух хэсгийн хатуу хальсан доорх болон дээрх тархмал цус хуралт, 2 тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн орой хэсгийн цөмөрсөн нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс ажилбар /*******22..5/, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн чамархайн булчин, чамархай, зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, унах үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..2, 3..3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно.

Амь хохирогчид хийсэн задлан шинжилгээгээр зүрхний булчингийн сорвижил, элэгний өөхлөлт, судас хатуурал архаг өвчтэй байна. Үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч нь эмнэлэгт хэвтэж эрчимт эмчилгээ хийгдсэн учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Амь хохирогч нь *******22..8-ны 2.45 цагт нас баржээ. Амь хохирогч нь АВО системээр А /II/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх-ийн  64-69/

 

******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний комиссийн *******22 оны дугаар сарын 30-ны 8 дугаартай “ ******* нь одоогоор сэтгэцийн өвчин, эмгэггүй байна. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй. ******* нь хэрэг үйлдэх үед болон одоогийн нөхцөл байдалд хэрэг хариуцах чадвартай. ******* нь биеэ дааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 77-79/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг *******22..5-ны өдрийн ******* цаг 40 минутад хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн сумын 4 дүгээр багт байрлах Аарцагт гэх газар байрлах ертөнцийн зүгээр урагшаа харсан хороо,  бууц байх бөгөөд уг хороо нь баруун талдаа ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан хаалгатай, хүн амьдардаггүй, цагаан өнгийн байшинтай, байшингийн баруун урд буланд хар өнгийн төмрөөр гадарласан жижиг төмөр амбаартай. Уг амбаарын зүүн урт талд монгол гэрийн буйр байна. Уг буйрын орчимд ногоон өнгийн өвё ихээр ургасан, чулуу багатай, сул шороо хөрстэй байв. Уг байшин, амбаар, гэрийн буйрыг тойрсон дөрвөлжин хэлбэртэй, урд дунд хэсгээрээ онгорхой банзан хашаатай байна. Уг хашааны зүүн талд залгаа малын хороо байх ба хорооны баруун, зүүн хойд ханыг чулуугаар өрсөн. Дээвэр зүүн талын хэсэг банзан, урд хэсгийг шургаагаар өрсөн байлаа. Хорооны дотор болон урд хэсэг өтөг бууцаар дарагдсан, хорооны баруун урд гадна талд автомашины дугуйнууд эмх замбараагүй өрж тавьсан байв” гэжээ  /хх-ийн 2-3/

Нөхөн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “ 75 см урттай толгойн үсийг хусссан, биеийн ерөнхий хөгжил зөв, булчин, өөх, эдийн өөх дунд зэрэг дээд, доод мөчдийн гар, хуруу бүтэн, арьс бордуу 57 настай эрэгтэй хүний цогцос байна. Цогцос бүлээн, хөшилт эрүү дээд, доод мөчдийн булчинд үүсч эхлээгүй, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн өнгөөр жигд үүссэн. Дарахад шууд цайрна. Хоёр нүдний зовхи сөхөх үед эвэрлэг, тунгалаг, баруун нүдний алимны ................. цус харвалттай. Хамрын яс мөгөөрс бүтэн, гарсан зүйлгүй. Ам хагас ангайсан, уруул цайвар, дээд шүдгүй, доод шүд бүтэн, хэлний үзүүр хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун шанаа баруун чихний ар хэсэг, осог хэсгийг хамарсан 3х5 см, эрүүний баруун урд хэсэгт 3х, зүүн урд хажуу хэсэгт 7х9см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Зүүн хацрын төвгөрт 3х5 см хүрэн тав тогтсон зулгаралттай. Толгойн зүүн тал зулай, чамархайн хуйханд тах хэлбэрийн мэс заслын оёдол бүхий шархтай, цээж 2 талд тэгш хэмтэй, хэвлийн хэлбэр зөв, шээсний сүвээс гарсан зүйлгүй, ..................шаргал зүйлийн шингэн гарсан. Зүүн хөл дотор, гадна шагай хэсгээр хавдсан. Зүүн бугалга, дотор дээд хэсэгт 2х см, зүүн тохойн хонхорт 30х8 см, цээжний зүүн урд хэсэгт .5хс, баруун тохойд 6х5 см хүрэн өнгийн цус хуралттай. Цогцосын үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл тогтоогдоогүй” гэжээ /хх-ийн 6/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 3/

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, 4,  36.3, 36.6, 36.8, 36.0, 36.3, 38., 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

.Шүүгдэгч Өндөр Чоймбол овгийн Дашзэвгийн Бат-Эрдэнийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өндөр Чоймбол овгийн Дашзэвгийн д 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн баривчлагдсан, цагдан хоригдсон 92 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 3.94.000 /арван гурван сая есөн дуун дөчин нэгэн мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын нэхэмжлэлээс .22.000 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгож, 737.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг заасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 4 хоногийн дотор ******* аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.УУГАНБАЯР

 

              ШҮҮГЧИД                                  Д.БАТТУЛГА

 

                                                                 Г.МӨНХБАТ