| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0126/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/129 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам,
Шүүгдэгч ******* нар нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн *******0**************0*******970075 дугаартай хэргийг *******0************** оны 07 дугаар сарын *******5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******9 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг “Сонорын зараа” гэх газарт оршин суух, урьд ******* удаа ял шийтгүүлж байсан, овогт
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ **************9 оны 05 дугаар сарын 17-оос *******0*******0 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн хооронд малжуулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж *******гаас *******1.110.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ " Би **************9 онд Баатархүүгийнд очиход мал авъя гэж яриад дээрх бүх асуудал болсон. Тэгээд бичгээр гэрээ хийгээгүй, Баатархүүтэй ярилцаад хэдэн хургатай хонь авч өгье гэж хэлсэн. Тэгээд хэдэн хүн рүү ярьсан байсан. Тэгтэл хүмүүс хургатай хонь зарна гэхээр нь өөрийн болон бусад хүмүүсийн данс руу *******гаар мөнгө шилжүүлүүлж авсан. Уг мөнгөөр хургатай хонь худалдаж аваад, цуглуулаад маллаж байсан боловч өвөл нь цаг хүндрээд нэлээдийг нь үхүүлсэн, алдсан” гэв.
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ "**************9 оны 05 сарын 17-ны өдөр эхнэр манайд ирсэн. Тэгээд хургатай хонь зарна гэхээр нь *******0 хургатай хонь авахаар яриад *******.400.000 төгрөгийг Туулын данс руу хийсэн. Тэр малыг өөрсдийн малаасаа өгье гээд *******0 хургатай хонины мөнгө шилжүүлсэн. Түүнээс хойш нийт *******1.110.000 төгрөгийг *******, түүний эхнэр ын дансанд болон *******ын хэлсэн дансанд шилжүүлсэн. Дараа нь очиход хонь байхгүй, худалдаж аваагүй байсан. Манайд нэг үхэр энэ жилийн идшийг чинь даана гэж өгч байсан. Дараа нь 4 хонь, ******* ямаа, 1 үхэр авсан. Эдгээрийг *******.640.000 төгрөгөөр тооцож хасаж болно. Мөнгөн аяга, хазаар, хул зэрэг эд зүйлийг үнэлгээний дүнгээр буюу 1.6*******0.000 төгрөгөөр тооцож, авъя гэж бодож байна. Ингээд нийт хохирлоос 4.*******60.000 төгрөг төлөгдсөн, одоо *******6.850.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа” гэв.
- Гэрч “**************9 оны 05 сарын 17-ны өдөр манай танил , нар нь ******* аймгийн ******* сумаас Улаанбаатар хотод ирээд манай гэрт хэсэг байсан. Тэгээд “та ******* мал худалдаж ав, би маллаад өгье” гэж ярьсны дагуу тэр өдөртөө би 1 хургатай хонийг *******0.000 төгрөгөөр бодож *******0 хонь худалдаж авахаар болсон. Тэгээд ын 5464097190 дугаарын данс руу *******.400.000 төгрөгийг манай эхнэр шилжүүлсэн. Түүнээс хойш манай эхнэр ын уг данс руу 15 удаагийн шилжүүлгээр 10.800.000 төгрөгийг шилжүүлсэн. ын 546410*******9 дугаарын ХААН банкны данс руу нийт 1.9*******0.000 төгрөг шилжүүлсэн. **************9 оны 05 дугаар сарын **************-оос 06 дугаар сарын *******7-ны өдрийг хүртэл нь “мал зарж байгаа хүн байна” гэж хэлээд нийт 18 данс руу 18 удаагийн гүйлгээгээр 16.740.000төгрөгийг шилжүүлсэн. Мал худалдан авахаар нийт *******9.470.000 төгрөг шилжүүлсэн. Малын тэжээл, цалин гэж 1.*******5.000 төгрөг авсан ба саарал гүү зарна гэж хэлээд 800.000 төгрөг, нийт *******1.*******85.000 төгрөг өгсөн. Би *******т хандан “мөнгөний хэрэг байна. Малчны зээл аваад өгөөч” гээд хэлсэн. Тэгэхэд “Хаан банкнаас зээл гарахгүй байна” гэхээр нь би уг хаан банкны хүн рүү утсаар яриад “яагаад зээл гарахгүй байгаа юм бэ” гээд асуутал “*******т мал байхгүй учраас зээл гарах боломжгүй” гэж хариулсан. Тэгээд би *******ын гэрт нь *******0*******0 оны 0******* дугаар сарын *******8-нд очтол мал байхгүй байсан ба нүүдэл хийгээд явсан гэж хэлсэн. *******ын төрсөн ах Наймалдаа гэх хүний гэрт очтол *******ыг мал байхгүй ба надаас малаа тоолуулаад өгөөч гэж гуйж байсан гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ******* надад хандан *******0*******0 оны 09 дүгээр сарын *******-нийг хүртэл хүлээгээч гэж гуйсан болохоор хүлээсэн боловч одоо болтол шийдвэрлэж өгөөгүй байна. Тухайн мөнгийг манай эхнэр ******* нь өөрийн интернэт банкаар шилжүүлж байсан. Мөнгө өгөхдөө ямар нэгэн гэрээ байгуулаагүй. ******* нь манай найз болохоор итгэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107/
- Гэрч дахин өгсөн “**************9 оны 05 дугаар сард би тай мал авахаар ярилцаж тохиролцоод *******1.*******85.000 төгрөг цувуулж шилжүүлсэн. Мал аваагүй байсан. Хүний малыг надад нэг удаа үзүүлж байсан. Дараа нь манай эхнэрийг очиход ахынхаа гэр рүү очоод малаа харуулчих гэж гуйсан гэж ах Наймалдаа нь манай эхнэрт ын хажууд шууд хэлсэн гэсэн. Надад *******0*******0 оны хавар 10 орчим тооны мал үхсэн гэж ярьж байсан. Би очиж уг малын сэгийг үзье гэхэд “үзүүлэх зүйл байхгүй, хаана байгааг нь зааж өгч чадахгүй” гэсэн. *******0*******0 онд манай ******* аймагт зуд болсон сум байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******09/
- Гэрч “******* миний төрсөн ах байгаа юм. ******* ахыг саарал гүүгээ худалдсан талаар мэдээгүй. Сүүлд ******* над дээр *******0*******0 оны 04 дүгээр сарын эхээр ирээд” ах чинь надад саарал гүү зарсан, тэр хаана байна” гэж асуухаар нь тухайн үед ах гаас их хэмжээний мөнгө аваад үрсэн гэж сонссон болохоор миний уур хүрээд “наад хоёрт чинь саарал гүү байдаг гэж юу байдаг юм, байхгүй” гэж хэлсэн. Тухайн үед саарал гүүг ах малладаг байсан, миний эзэмшлийнх байгаа юм....Хүнээс мал худалдаж авч байна гээд *******00 гаруй мал **************9 оны 07 дугаар сард авчихсан байсныг хөдөө гэрт нь очиж харж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111, 1**************-1**************/
- Гэрч “*******тай нэг айлын баз хүргэн. ******* надад хургатай хонь худалдаж авна гэж хэлэхээр хүнээс авч өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь **************9 оны 05 дугаар сарын ************** -ны өдөр танихгүй хүн миний данс руу *******.400.000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд хүмүүсээс хонь авах гэсэн чинь бүтэхгүй болохоор нь би буцаагаад *******т *******.400.000 мянган төгрөгийг нь өгсөн. Бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. ******* нь тухайн үед өөр хүмүүсээс *******00 орчим хургатай хонь авсан байсныг хөдөө гэрт нь *******0*******0 оны хавар очиж харсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11*******/
- Гэрч “******* гэдэг хүнийг танина. ******* надад хургатай хонь худалдаж авна гэсэн. Тэгэхээр “хүнээс авч өгье” гэж хэлсэн чинь **************9 оны 06 дугаар сарын 04-ний өдөр танихгүй хүн миний данс руу 1.800.000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд хүмүүсээс хонь авах гэсэн чинь бүтэхгүй болохоор нь би буцаагаад *******т 1.800.000 төгрөгийг өгсөн. Бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй байгаа. ******* нь тухайн үед өөр хүмүүсээс мал авч байгаа талаар сонссон, авсан малыг хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115/
- Гэрч “**************9 оны 06 дугаар сарын *******7-ны өдөр гэх залуу манай хүүтэй холбогдож хонь худалдаж авч байгаа гэж ярьсан байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан тул 15 хонийг *******0.000 төгрөгөөр гэх залууд зарж тухайн мөнгийг миний 5464**************8*******1 дугаартай ХААН банкны данс руу шилжүүлсэн. ыг хонь авч байгаа гэж дуулснаас биш хонь авч байсныг нь хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118/
- Гэрч “ **************9 оны 07 дугаар сарын эхээр намайг ******* сумын 4-р баг Энгэр шанд гэдэг газар нутаглаж байхад манай сумын ******* дугаар багийн малчин ******* “танай хүргэн гэдэг хүнээс 1.500.000 төгрөг хургатай хонь өгнө гээд авсан, утсаар холбогдсон чинь өөрөөс чинь ав гэж хэлсэн” гэж хэлэхээр нь би өөрийн малнаас 1******* хургатай хонь тасалж *******т өгч явуулсан. бог мал манайд байдаг байсан. Тухайн үед ******* Улаанбаатарт байдаг найзтайгаа цуг хургатай хонь худалдаж авч байгаа гэж ярьж байсан. ******* хэчнээн тооны хонь худалдаж авсан талаар хараагүй, ер нь тухайн үед ******* багцаагаар *******00 орчим малтай байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн **************-*******4/
- Гэрч “ ******* суманд байдаг ******* гэдэг залуу манай нөхөртэй утсаар ярьж хургатай хонь авна гэж ярьж байсан. Удалгүй манай нөхөр **************9 оны 5-6 сарын үед *******0 хургатай хонь зарахаар болж тай ярьсан чинь удалгүй хотоос танихгүй хүн *******0 хургатай хонины мөнгө шилжүүлсэн. Тэгээд **************9 оны 07 сарын үед манай гэрт ирээд *******0 хургатай хонь ялгуулж аваад туугаад явсан. Тухайн үед хотод байдаг найздаа хонь худалдаж авч, бөөгнүүлж өгч байгаа гэж ярьж байсан. Ер нь бол өөрийн мал дээр худалдаж авсан хургатай хонио нийлүүлж 400 гаруй хонь малтай болсон гэж сонссон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******6-*******7/
- Гэрч “Тухайн үед надад “найз Баатархүү хургатай хонь цуглуулж өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би хүмүүсээс хургатай хонь худалдаж авч өөрийн малтай нийлүүлж байгаа юм” гэж хэлсэн. *******0*******0 оны 09 сарын сүүлээр намайг хөдөө гэртээ байхад ******* хүрч ирээд “, нарт 19 хургатай хонины мөнгө шилжүүлсэн, хургатай хонио авах гэсэн юм” гэхээр нь 19 хургатай хонийг нь ялгаж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******9-1*******1/
- Гэрч Д.ын “ **************9 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Улаанбаатар хотын хүй долоон худгаас над руу утасдаж “сумын иргэдээс хонь авах шаардлага гарлаа, чиний данс руу хонь авах мөнгө ******* шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд би нийт 90 хургатай хонины 10.800.000 төгрөгийг 15 удаа хаан банкны дансаар шилжүүлэн авч, хонь авна гэсэн О.Мөнхцэцэг, ,Ц.Лхагважав нарын хүмүүст мөнгийг нь өгсөн. Өөр мөнгө өгсөн хүмүүсийг санахгүй байна. Дараа нь манай нөхөр ******* **************9 оны 07 дугаар сарын *******5-нд ******* суманд ирээд мөнгө тарааж өгсөн хүмүүсээс хонио цуглуулж авсан. Миний хувьд ар гэрийн хэрэгцээнд *******гаас бага багаар мөнгө шилжүүлж авч байсан, энэ нь хонь худалдан авахтай холбоогүй, найз нөхдийн хүрээнд гуйж авч байсан. Хонь худалдаж авах талаар манай нөхөр ******* мэдэж шийдвэрлэж байсан. Манай нөхөр ******* *******гаас **************9 оны 05-р сараас хойш хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй. Тухайн үед манайх ******* сумын ******* дугаар баг Сонорын зараад нутаглаж байсан. Тэр үед манай нөхөр хүмүүсээс худалдаж авсан *******00 хургатай хонь цуглуулсан. Тухайн өвөл нь хүйтэн болоод ихэнх мал хорогдсон, бусад хонийг нь яасан талаар мэдэхгүй байна, манай нөхөр ******* мэдэх байх. Би гаас **************9 оны зун /сарыг нь санахгүй байна/ бензиний мөнгө хэрэг болоод гуйж зээлж авсан. Мөн оны 08 сард хоёр хүүхдийнхээ хувцсыг аваад зах дээр явж байхад залгаад хоёр хүүхдийн чинь хувцсанд туслалцаа өгье гээд дансаа өгчих гэхээр нь эгч Дашдуламын 50*******9917451 данс руу шилжүүлж авсан. **************9 оны 11 сард хотод байхад намайг дагуулж явж Нарантуул зах дээрээс адууны арьсан гутал *******50,000 төгрөгөөр авч өгч байсан. Бас тухайн үед буцах үед буцах замдаа хэрэглэ гээд миний 5464097190 тоот дансанд 100. 000 төгрөг хийсэн. Эдгээр мөнгийг хонь авах гэж шилжүүлсэн мөнгөнөөс тусдаа мөнгө гэж бодож байна. Бас малын өвс тэжээл, бензиний мөнгө гээд мөнгө өгдөг байсан. Тэрнийг нарийн сайн санахгүй байна. Тэр мөнгийг , Баатархүү хоёр өөрсдөө өгдөг байсан. Манай нөхөр зан байдлын хувьд иймээ тиймээ юм байхгүй. Элдэв янзын ааш зангүй, гэр бүлдээ их халамжтай, хүүхдүүдээ их эрхлүүлдэг. Ажилсаг, их хөдөлмөрч хүн байгаа юм. бид хоёр 4 хүүхэдтэй” гэх мэдүүлэг //1-р хх-ийн 1*******4-1*******5, *******-р хх-ийн 15/
- Гэрч “**************9 оны 07 дугаар сарын сүүлээр ******* сумын ******* дугаар баг Хонгорын энгэрт намайг байхад “би хургатай эм хонь худалдаж авч байгаа, та надад хонь зарах уу” гэж надад хэлэхээр нь би нэг хонийг нь *******0 мянгаар тооцож *******0 хургатай хонь зарсан. *******0 хургатай хонины төлбөр *******.600.000 төгрөгийг манай эхнэр Ц.Батжаргалын данс руу мобайл банк ашиглаж шилжүүлж хийсэн. Тухайн үед ******* сумын ******* дугаар багын малчин Золбоотоос хургатай хонь авна гэж хэлж байсан. Надад манай найз надаар дамжуулж хургатай хонь авч, би маллах гэж байгаа юм гэж тухайн үед ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******16-*******17/
- Гэрч “**************9 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* сумын 6 дугаар баг сумын төвөөс хойшоо 16 км газарт байх Шар худаг гэх газар намайг байхад утсаар над руу залгаж “би хургатай эм хонь худалдаж авч байгаа, та надад хонь зарах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг хонийг нь *******0 мянгаар тооцож 5 хургатай хонь зарсан. Мөнгийг миний өөрийн эзэмшлийн хаан банкны 54640**************769 дугаартай данс руу мобайл банк ашиглаж шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******19-**************0/
- Гэрч О.Базаррагчаагийн “*******0*******0 оны хавар *******, 4 дүгээр сарын үед ******* сумын нутаг дэвсгэрт цаг агаарын өөрчлөлтийн улмаас, **************9 оны зун бороо бага орж ногоо олигтой ургаагүй, өвөл нь цас их орсон учир манай сумын нутаг дэвсгэрт нийт малчдын мал их хорогдсон, малаас төл авч чадаагүй. Тухайн оны жилийн эцсээр тооллого хийхэд тухайн малчны мал өмнөх оны тоологдсон малын тоо хэмжээнээс дутвал бусдад шилжүүлсэн, хорогдсон, алдсан, олдохгүй байгаа, зах зээлд борлуулсан, хүнсэнд хэрэглэсэн гэсэн малын А дансны бүртгэлүүдээс аль нэгт нь бүртгэгддэг. **************8 оны мал тооллогоор 111 мал тоолуулж байсан. Харин **************9 оны мал тооллогоор 5*******8 мал тоолуулж бүртгүүлсэн. Үүнээс малын А дансанд 7 ширхэг адуу, 6 ширхэг үхэр, *******40 ширхэг төлтэй хонь, *******0 ширхэг төлтэй ямаа худалдаж авсан гэж бүртгүүлсэн байсан. *******0*******0 оны жилийн эцсийн тооллогоор өнгөрсөн жилийн малаас дутсан нийт 454 малыг бусдад шилжүүлсэн гэж хэлж малын А дансанд бүртгүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *********************-*********************/
- Гэрч “******* сумын цаг уурын өртөө нь яг энэ байгаа цэг дээрээ цаг агаар орчны төлөв байдлын ажиглалт хийдэг. *******0*******0 оны 0*******, 04 дүгээр сард гарсан цаг агаарын дэлгэрэнгүй түүвэр, бэлчээрийн төлөв байдлын ажиглалтаар сумын нийт нутгаар бэлчээрийн даац хэд дахин хэтэрч гарсан нь өвөлжилт, хаваржилтыг хүндрүүлэх нөхцөл болсон. *******0*******0 оны 0******* дугаар сарын агаарын дундаж температур -******* -4 градус, хамгийн хүйтэн үе нь -**************,1 градус, хөрсний гадаргын дундаж температур нь -1,*******, хөрсний хамгийн хүйтэн температур -**************,8 градус, хамгийн их салхи ************** м/с, шороон шуургатай өдрийн тоо 10, цасан шуурга *******, сарын нийлбэр хур тунадас 1,6 мм, цасан бүрхүүлгүй байсан. *******0*******0 оны 04 дүгээр сарын агаарын дундаж температур 7,******* градус, хамгийн хүйтэн үе нь -11,9 градус, хөрсний гадаргын дундаж температур нь 10,6, хөрсний хамгийн хүйтэн температур -*******,8 градус, хамгийн их салхи ************** м/с, шороон шуургатай өдрийн тоо 9, цасан шуурга байхгүй, сарын нийлбэр хур тунадас 0,0 мм, цасан бүрхүүлгүй байсан. Тухайн үед ******* сумын 6 дугаар баг Цагаан чулуут гэх газар нь сумын төвтэй харьцангуй ойрхон учраас тухайн үеийн цаг агаарын байдалтай нэг их зөрөхгүй, ойролцоо байх боломжтой тул цаг уурын өртөөний ажиглалтын мэдээг үндэслэж хэллээ. *******0*******0 оны хавар 0*******, 04 дүгээр сард ******* сумын нутаг дэвсгэрт бэлчээрийн даацын мэдээнээс харахад өвөлжилт, хүндэрсэн байх магадлалтай тул мал үрэгдэж, үхэх боломжтой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн **************5-**************6/
- *******ын 546410*******9 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд “**************9.06.0-ээс *******0*******0.0*******.15-ны өдрийн хооронд нийт удаагийн үйлдлээр *******гийн ХААН банкны 50*******1*******85955 дугаарын данснаас 1.805.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн” гэжээ /1-р хх-ийн 180-181/
- Д.ын ХААН банкны 5464097190 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд “**************9.06.*******-ний өдрөөс *******0*******0.0*******.15-ны өдрийн хооронд нийт 11 удаагийн үйлдлээр *******гийн ХААН банкны 50*******1*******85955 дугаарын данснаас 4.8*******0.000 төгрөгийн орлогын гүйгээ хийгдсэн” гэжээ /1-р хх-ийн 18*******-18*******/
- Хохирогч *******гийн 50*******1*******85955 дугаартай дансанд үздэг хийсэн тэмдэглэлд “**************9.05.**************-ны өдрөөс *******0*******0.0*******.*******0-ны өдрийн хооронд нийт 58 удаагийн үйлдлээр *******7.505.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн”гэжээ /1-р хх-ийн 184-186/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн *******/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Дээрх баримтуудаар хохирогч ******* нь шүүгдэгч *******аар хургатай хонь худалдаж авхуулах зорилгоор шүүгдэгч ******* түүний эхнэр нарын дансанд болон шүүгдэгч *******ын мөнгө шилжүүл гэсэн бусдын дансанд нийт *******1.110.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* болон түүний нөхөр нарт хургатай хонь бусдаас худалдаж авч өгнө, адуу зарна гэх мэтчилэн хохирогч *******гаас *******1.110.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч худалдаж авсан хургатай хонио хүлээлгэн өгөөгүй, худалдаж авсан мал зуданд үхсэн, алдсан гэх боловч түүний мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй байна.
Шүүгдэгч *******ын **************9 оны мал тооллогын бүртгэлд *******40 толгой төлтэй хонь, *******0 толгой төлтэй ямаа худалдаж авсан гэж бүртгүүлсэн бөгөөд харин *******0*******0 оны жилийн эцсийн тооллогоор ******* нийт 454 малыг бусдад шилжүүлсэн гэж бүртгүүлсэн болох нь гэрч О.Базаррагчаагийн мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь бусдаас тодорхой бус тооны хургатай хонийг тус бүр нь *******0.000 төгрөгөөр худалдан авсан болох нь гэрч Ц.Лхагважав, Ю.Мэндбаатар, Б.Мөнхцацрал, Д.Мөнхнасан, Б.Ганзориг, Х.Болд нарын мэдүүлгээр нотлогдож байгаа боловч уг малыг хохирогч *******д хүлээлгэн өгөөгүй, үхсэн, хорогдсон, алдсан малын талаар Цагдаагийн байгууллагад болон мал тооллогыг бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Мөн шүүгдэгч нь хохирогч *******гаар , нарын дансанд хонины үнэ гэж 4.*******00.000 төгрөг шилжүүлүүлсэн боловч дараа нь өөрөө авсан болох нь гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******ын хургатай хонь худалдан авч өгнө, адуу зарна гэж өөрийн болон бусдын дансаар нийт *******1.110.000 төгрөгийг хохирогч *******гаас шилжүүлэн авсан, тодорхой бус тооны хургатай хонийг бусдаас худалдан авсан боловч хохирогч *******д хүлээлгэн өгөөгүй, өөрөө ашигласан, үрэгдүүлсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч ******* болон түүний нөхөр нартай танил, найз нөхдийн харилцаагаа ашиглан хургатай хонь худалдан авч өгнө гэж тохиролцон хохирогч *******гаас мөнгө шилжүүлэн авсан, тодорхой бус тооны хургатай хонь худалдан авсан боловч хохирогчид хүлээлгэн өгөөгүй, хохирогчид өөрийн төрсөн ахын малыг өөрийн мал мэтээр үзүүлэх оролдлого хийж байгаа нь бусдын эд хөрөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг залилах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч *******д *******1.110.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нь хохирогч *******д 4.*******60.000 төгрөгийн үнэ бүхий мал, эд зүйл хүлээлгэн өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул дурдав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч *******д учирсан хохирлоос *******6.850.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч *******аас *******6.850.000 төгрөгийн гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.******* дугаар зүйлийн 1, *******, *******, 4, *******6.6, *******6.8, *******6.10, *******6.*******, *******6.1*******, *******8.1, *******8.******* дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигин овгийн ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн т 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 4.*******60.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас *******6.850.000 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн -р хороо *******4-*******9******* тоотод оршин суух хохирогч *******д олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ