Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч:Д.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Эрүүгийн хэргийн дугаар  201505000370

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээрр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 25-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэг жил зургаан хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан.

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хоёр жил зургаан сарын хорих ял оногдуулж, 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үйлдсэн ялын зарим хэсэг болох гурван сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хоёр жил есөн сарын хугацаагаар тогтоосон ялыг 2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн эдэлж суллагдсан.

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар тус бүр оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг дөрвөн жил нэг сарын хугацаагаар тогтоосон ялыг 2012 оны 05 дугаар сарын 28- ны өдөр бүрэн эдэлж суллагдсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг дөрвөн жил нэг сарын хугацаагаар тогтоосон ялыг 2012 оны 05 дугаар сарын 28- ны өдөр бүрэн эдэлж суллагдсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 27 1 тоот захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй,  Боржигон овогт Лхамхүүгийн Батбаатар /ВТ77042511/

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Л.Батбаатар нь ялтай байхдаа согтуурсан үедээ шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 4-17 тоотод оршин суух иргэн Э.Нандинцэцэгийн гэрт хууль бус аргаар нэвтэрч Aсer маркийн зөөврийн компьютер, үзгэн бал, цүнх, индүү, жижиг мини зөөврийн комьпютер, ноосон цамц, жинсэн өмд, хавар намрын нимгэн цээж хувцас зэрэг эд зүйлсийг, ялтай байхдаа, давтан үйлдлээр хулгайлж хохирогч Э.Нандинцэцэгт 320 000 төгрөгийн хохиролд, насанд хүрээгүй хохирогч Б.Бямбабаярт 150 000 төгрөгийн хохирол, бусдад нийт 470 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Л.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.  

Шүүгдэгч Л.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг буюу арван мянгатад гудамж хаалганы дугаарыг мэдэхгүй байна. Ямарч байсан хашаандаа нэг байшин, нэг гэр байсан. Гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгож гэрт нь ороод авдар дээрээс хар саарал өнгийн зөөврийн комьпютер нэг ширхэг, нэг ширхэг үзэг зэргийг аваад баруун талын орон дээр цэнхэр өнгийн цүнхтэй хувцас байхаар нь онгойлгож үзэхэд эрэгтэй хүний цагаан өнгийн ноосон цамц, жинсэн өмд зэрэг байхаар нь өөрийнхөө өмсөж явсан өмд цамцыг тайлж тэр цүнхэнд хийгээд цагаан цамц, жинсэн өмдийг өмсөөд гэрээс гарч хаалганы цоожийг нь зүүгээд явсан. Ингээд зөөврийн комьпютерийг зарах гэж байгаад баригдсан...гэх мэдүүлэг/хх-ийн 42-43/

Хохирогч Э.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бөмбөгөр сум руу явсан. Гэрт манай ахын хүүхэд Б.Бямбабаяр үлдсэн. Ингээд Б.Бямбабаяр нь 2015 оны 11 дүгээр  сарын 19-ний өдөр хичээлээ тараад хөдөө гэрлүүгээ явсан. Үүнээс хойш манай гэрт хүн байхгүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ ирээд гэрт хулгай орсныг мэдсэн. Учир нь манай гэрийн цоожийг онгойлгоод зүүгээд үлдээсэн байсан юмаа шалгаж үзэхэд гэрийн зүүн талын том цоохор хээтэй авдар дотор байсан аcer нэртэй хар саарал өнгийн зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт, зүүн талын тавиур дээрээс хар өнгийн мини зөөврийн комьпютер, шар өнгийн бөгжтэй хар өнгийн үзэг алга болсон байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/

...Надад хохирлыг төлж барагдуулаагүй, зарим зүйлийг нь буцааж авсан талаар өмнө нь мэдүүлсэн байгаа. Асеr маркийн зөөврийн комьпютер, индүү зэргийг нэхэмжилнэ..гэх мэдүүлэг/хх-ийн 204/

Насанд хүрээгүй хохирогч Б.Бямбабаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Миний хувьд Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хугацаандаа эгч Э.Нандинцэцэгийн гэрт байдаг байсан. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Э.Нандинцэцэг эгч хөдөө яваад би ганцаараа гэрийг нь сахиж байгаад 2015 оны 11 дүгээр  сарын 19-ний өдөр хичээлээ тараад хөдөө гэрлүүгээ явсан. Намайг явсан хойгуур эгч гэртээ ирэхэд хулгай орсон байна гэж ярьсан. Чиний цүнхтэй хувцсанд юу байсан гэж асуухад нь цагаан өнгийн ноосон цамц эрэгтэй хүний бөөрөнхий, хар өнгийн ноосон цамц эрэгтэй, жинсэн өмд 3 ширхэг эрэгтэй, 10 грамм гэх нэртэй нимгэн цээж хавар намрын эрэгтэй хүний 1 ширхэг тус тус байсанг хэлж өгсөн ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ 

...2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 205/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... хар өнгийн ноосон цамц-25000 төгрөг, жинсэн өмд 2 ширхэг-50000 төгрөг, 10 грмм гэх нэртэй нимгэн цээж-30000 төгрөг нийт 105000 төгрөг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25/

Баянхонгор аймаг дахь хөрөнгийн үнэлгээний төвийн  үнэлгээчний 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар

1.acer нэртэй зөөврийн компьютер -300000

2.Үзэг хар өнгийн шаргал бөгжтэй-25000

3.Индүү ягаан өнгийн -25000

4.Жижиг мини зөөврийн компьютер-120000

5.Цагаан өнгийн ноосон цамц-20000

6.Хар өнгийн ноосон цамц-25000

7.Жинсэн өмд 3 ширхэг-75000

8.10 грмм гэх нэртэй нимгэн цээж-30000 дээрх эд зүйлийг өнөөгийн зах зээлийн нийт үнийг 620 000 /зургаан хорих мянган/ төгрөг болохыг тодохойлов ..гэжээ./хх-ийн 31-32/

Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн “... Э.Нандинцэцэгийн хулгайд алдсан зөөврийн комьпютерын өнөөгийн зах зээлийн үнэ, цэнэ 150 000 /нэг зуун мянга/ төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 215-217/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1-2/, хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн 3-6, 10-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-10/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл/хх-ийн 47-48/, Э.Нандинцэцэгт учирсан хохирлын тооцоо/хх-ийн 49/, насанд хүрээгүй хохирогч Б.Бямбабаярын хохирлын тооцоо/хх-ийн 50-51/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р багийн Засаг даргийн 2015.12.08-ны өдрийн 1237 тоот тодорхойлолт/хх-ийн 52/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 56/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол/72-73/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 03-ны 75 дугаар шийтгэх тогтоол/хх-ийн 58/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол/61-62/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол /64-68/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол/86-95/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай шийтгэвэр /хх-ийн 103-104/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Батбаатар нь ялтай байхдаа согтуурсан үедээ шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 4-17 тоотод оршин суух иргэн Э.Нандинцэцэгийн гэрт хууль бус аргаар нэвтэрч Aсer маркийн зөөврийн компьютер, үзгэн бал, цүнх, индүү, жижиг мини зөөврийн комьпютер, ноосон цамц, жинсэн өмд, хавар намрын нимгэн цээж хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Э.Нандинцэцэгт 320 000 төгрөгийн хохиролд, насанд хүрээгүй хохирогч Б.Бямбабаярт 150 000 төгрөгийн хохирол, бусдад нийт 470 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Л.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 42-43/, хохирогч Э.Нандинцэцэгийн... мэдүүлэг/хх-ийн 15-16/, насанд хүрээгүй хохирогч Б.Бямбабаярын мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Баянхонгор аймаг дахь хөрөнгийн үнэлгээний төвийн  үнэлгээчний 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт/хх-ийн 31-32/, хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 215-217/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. 

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Батбаатарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Батбаатарыг орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ .   

Шүүх шүүгдэгч Л.Батбаатарыг гэмт хэрэг давтан үйлдсэн, мөн согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгч Л.Батбаатараас 250000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Нандинцэцэгт 145 000 төгрөг, хохирогч Б.Бямбабаярт 105 000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй ба шүүгдэгч  Л.Батбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 3 /гурав/ хоног, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 91/ерэн нэг/ хоног нийт 94/ерэн дөрөв/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л.Батбаатар нь хувьд ногдох хөрөнгөгүй байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

Шүүгдэгч Л.Батбаатар нь Баянхонгор аймаг дахь  Сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, , Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 06-ны 27 1 тоот захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “ ...шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна..”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4-д зааснаар “...ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолно...” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Батбаатарын ялтай байдал арилсан гэж үзэх үндэслэлтэй болно.  

Харин Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Батбаатарыг давтан гэмт хэрэг үйлдсэнийг давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн  гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Л.Батбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2015 оны 07 дугаар сарын  07-ны өдрийн  96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 06-ны 27 1 тоот захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн,  үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Лхамхүүгийн Батбаатарыг орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Л.Батбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Л.Батбаатарт оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч Л.Батбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 3 хоног, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 91 хоног нийт 94 / ерэн дөрөв/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Батбаатараас 250000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Нандинцэцэгт 145 000 төгрөг, хохирогч Б.Бямбабаярт 105 000 төгрөгийг тус тус олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Л.Батбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.4, 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Батбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА