Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
Хэргийн индекс | 169/2022/0133/Э |
Дугаар | 2022/ШЦТ/135 |
Огноо | 2022-09-29 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | П.И |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З. даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч П.Итгэл
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2222001250135 дугаартай хэргийг 2022 оны 09 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1997 оны 06 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 7-р баг Далайн 10-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, ******* овогт ******* ******* РД:/*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би ажил дээрээ зам янзалж байсан. Ажил 19 цагт тарсан. Ажлаа тараад хоолонд ороод байж байтал манай найз уулзъя гээд над дээр найз гийнхээ хамтаар ирсэн. Тэгээд сумаас зүүн урагшаа айлд ямаа шарж идэхээр болоод 5-6 километрт айлд очсон. Айлд очиход *******, болон миний танихгүй нэг залуу байсан. Тэд нар ямаа барьж байсан бөгөөд нэлээд халамцуу байсан. Ингээд ямаагаа муулна гээд айлаас хутга аваад яах вэ гээд ******* надад машинаасаа ойролцоогоор 5 см урттай эвхдэг хутга гаргаж өгөөд чи эрүүлээрээ ямаа түшээд өг гэсэн. Тэгээд ямаа руу очтол айлаас хутга гуйгаад авчихсан, наад тонгорог чинь хэрэггүй гэхээр нь би тэр хутгаа буцаагаад *******ын машинд нь хийсэн. Тэгээд *******, , нар нэг хроп пиво аваад ууцгаасан. Би уг пивоноос хамт уусан. Гэтэл тэр айлын нэг хүүхэд *******ын машинд байсан хутгыг барьчихсан явж байхаар нь би аваад өмсөж явсан биеийн тамирынхаа өмдний халаасанд хийсэн. Ингээд ******* ч нэлээн согтоод над руу агсарч эхэлсэн. Мөн элдвээр хэлээд толгой дээрээс пиво асгасан. Тэгээд би д намайг хүргээд өг гэсэн чинь байж бай гээд байлгаад байсан. Тэгээд намайг босох үед нөгөө хутга халааснаас унасан байхаар нь тухайн үед өмсөж байсан хагас түрийтэй гутлынхаа баруун түрийнд хийсэн. Тэгээд уугаад сууж байхад гадаа харанхуй болсон үед боодог болсон. Боодгоо идээд агсам тавиад байсан *******ыг үлдээгээд , бид 3 ******* сумын бааранд 22 цаг өнгөрч байхад орсон. Бааранд ороход , , Отгонбаяр, Батболд нар байсан. Бид нар бөөнөөрөө нэг ширээнд суугаад пиво ууцгаасан. Хэсэг сууж байгаад Батболд, 2 хоорондоо муудаад баарны хүн бид нарыг гарцгаа гээд бид нар гарсан. Гарахаасаа өмнө хүмүүс баарнаас 2 литрийн пиво авсан. Хэдэн ширхэг пиво авсныг мэдэхгүй. Би баарнаас хамгийн сүүлд гарсан бөгөөд намайг гарахад тай муудалцаад байсан Батболд явчихсан байсан. Тэгээд бөөнөөрөө сумаас зүүн тийшээ явъя гээд бид 3 нэг машинд, , , Отгонбаяр нар өөр машинд суугаад сумаас зүүн тийш нэг газар очиж зогссон. Яг хаана очсон талаар би мэдэхгүй байгаа юм. Тэнд пиво уугаад нэлээн суусан. Тэгтэл , 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. тэр 2-ыг болиулах гэтэл энэ одоо хэн бэ? гээд г заамдаж авсан. Ингээд би тэр хэдийг салгах гээд явж байгаад тай маргалдаж байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Би нэлээн их хэмжээгээр пиво уусан бөгөөд согтсон байсан. Үүрээр манай эхнэр залгаад намайг төлөөлөгч сураад байна гэж хэлсэн. Тэгээд нэг ухаан ороход найзынхаа гэрт сэрсэн. Ингээд би шууд эмнэлэг дээр очиход байгаагүй. Тэгээд хайж байгаад г олж уулзахад би чамайг ганц удаа цохисон. Тэглээ гээд чи намайг өсөрхөөд хутгалж байгаа юм уу? гэх мэт зүйл ярьж байсан. Би энэ талаар огт санахгүй байгаа. Тэгээд би гаас салаад төлөөлөгч дээр очсон. Төлөөлөгчтэй уулзсаны дараа г аймгийн төв рүү эмнэлэгт хүргэж өгсөн. Би түрийндээ байсан хутгаар л г гэмтээсэн юм шиг байна лээ. Би бүх хувцастайгаа бүхлээрээ унтсан байсан. Надад хутга байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/ 33иХх
Хохирогч ******* шүүх хуралдаанд: “******* нь эмээгийн талын хамаатан учраас түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 сарын 13-ны орой Дундговь аймгийн ******* сумын төвд “Эх-Ус” хороололд хамаатны дүү ийн гэрт пиво ууж байгаад орой болсон хойно пиво дуусахаар нь дэлгүүр хаасан гэж сонсоод сумын төвд байдаг баар орохоор баарны үүдэнд очиход ******* *******тай тааралдсан. “Сайн уу ах ойрд таарсангүй ганц юм уух уу” гэхэд би зөвшөөрсөн. Ингээд баарны зүүн урд хэсэгт сууж байгаад баар хаах болсон ******* баарнаас нэг шил архи, 2 том пиво аваад би тэй хамт явсан болохоор ийн машинд нь суугаад сумын зүүн хойд захад байдаг хуучин ШТС-ын хойд талд архи пиво ууж эхэлсэн. Ингээд тухайн үедээ хамт байсан , , *******, , Баярмагнай нарын хамтаар пиво уугаад сууж байхад ******* тэнд байсан хүмүүстэй муудалцаад байсан. Би тэгж байгаад явах дөхөөд хамаатны дүү ыг ирээд аваадах гэж дуудаад ирэхээр нь ын хамт явахаар Приус-30 маркийн машинд нь сууж байтал ******* хүмүүстэй маргалдаад байгаа харагдсан. Тэгэхээр нь би ******* дээр очоод чи муу яагаад байгаа юм бэ? гээд нэг удаа хацарт нь алгадаад барилцаад салгасан. Тэгээд би явах гэж байсан машин руугаа дөхөөд явахад ******* намайг байж бай гээд ахиад дуудахаар нь би зогсоход *******ыг ирэхээр нь барилцаж авахад ******* миний цээж рүү ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон. Тэгэхээр нь *******ыг хавсарч унагаад доороо хийсэн чинь намайг *******аас салгасан. Ингээд би өмнө нь сууж байсан ын машинд суух гэсэн чинь надад хандаж ахаа таныг хутгалсан байна. Таны бие нойтон байна гэсэн. Тухайн үед надад ямар нэгэн өвдөлт мэдрэгдээгүй. Миний өмсөж явсан майкнаас цус нэвтэрч гарч ирэхээр нь тайлаад өөрийн цээжээ харахад миний хөхний дээрээс цус гарч байсан. Би шархаа хараад *******д “чи яагаад намайг хутгалж байгаа юм бэ?” гэхэд уучлаарай ах аа, би тэгээгүй гэсэн. Тэр үедээ миний уур хүрээд *******ын толгой руу 2, 3 удаа өшиглөсөн. Нэг удаа хөл рүү нь өшиглөхөд ******* надад хандаж уучлаарай, би таныг хутгалъя гэж бодоогүй юм гэсэн. Тэгээд миний ухаан балартсан байсан. Намайг , Баярмагнай нар эмнэлэг дээр авч очье гэхээр нь эхнэр дээрээ очно гэж хэлсэн гэсэн. Түүнээс хойш ухаан санаа орж гараад өглөө эмнэлэгт сэрсэн цээжин дээрх шарх эдгээгүй байгаа. Анх ******* сумын эмнэлэгт шөнө оёдол тавиулаад эмчилгээ хийлгээд өглөө нь аймгийн төв рүү явахад миний хамаг бие өвдөөд байсан болохоор хаана өвдөөд байгаа нь мэдэгдээгүй. Аймгийн төвд ирээд хагалгаанд ороод нөгөөдөр нь боолт хийлгэхэд зүүн гарын дотор тал, зүүн өгзгөнд мэсний шарх байсан. Эдгээр шархыг ******* надад учруулсан. Би тэр газарт *******аас өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй, барилцаж аваагүй. Зөвхөн *******тай барилцаж авсан. ******* намайг хамгийн сүүлийн удаа барилцаж авахад миний цээж рүү цохих үйлдэл хийхэд цээжинд учирсан гэмтлийг авсан. Намайг хавсарч унагаад доороо оруулсан байхад зүүн гар, зүүн өвдгөнд учирсан гэмтлийг үүсгэсэн. *******аас эмчилгээний төлбөр авна, цээжинд муухай сорвитой болсон. Энэ хүүхдэд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/
Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед гэртээ байж байхад манай найз эхнэр хүүхдийн хамтаар манай гэрт ирсэн. Тэгэхээр нь дэлгүүрээс 2 том савтай пиво авч өгөөд хамт уусан. Тэгж байтал надад хөдөө гэр рүүгээ явж мал төхөөрөх ажил гараад гэрээс явсан. Би тэрнээс хойш хувийн ажил амжуулж байгаад 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрээс явчихсан, эхнэр хүүхэд нь байж байсан. Тэгээд би найз ын хамтаар уяа морь хооллоод унтаагүй байж байтал 2022 оны 06 сарын 14-ний шөнийн 01 цагийн үед над руу утсаар залгаад сумын зүүн хойд талын хуучин ШТС-ын тэнд хүрээд ир гэсэн. Би ын хамт тэр заасан газарт нь хүрээд очиход тэнд гадаа харанхуйд 6 орчим хүн цуглаад тарж байсан. Тэр байсан хүмүүс тарцгааж байхад тэр хүмүүсээс зүүн хойд зүгт 2 хүн маргалдаан үүсгээд үлдсэн. бид 2 мотоциклоос буугаад тэр 2 хүн дээр очиход , Мөөж гэдэг хүнтэй зодолдож эхэлж байсан. Бид 2 дундуур нь ортол миний гар нойтон оргиод, би гараа харсан чинь миний гар цус болсон, гийн цээж зүсэгдсэн байсан. тай зодолдоод г зүссэн Мөөж гэдэг хүн зугтаагаад тэнд байсан хар суудлын машинд суусан. араас нь очиж муудалцаж байхаар нь салгасан чинь тэр машинтайгаа яваад өгсөн. бид 2 г эмнэлэгт аваачих гэсэн чинь гэртээ очно гэсэн. Тэгээд бид гэртээ дагуулж очиход гийн эхнэр нь эмнэлэгт дуудлага өгсөн. тэр зүсүүлсэн хүнээ Мөөж гэж дуудаад байсан. Би тэр Мөөж гэж хүний гар руу харахад ямар нэгэн мэс харагдаагүй. , Мөөж гэдэг хүнтэй хэд цохилцоод салахаар нь г бид 2 бариад авахад гийн цээж зүсэгдсэн байсан. Энэ асуудал Мөөж хоёрын хооронд л болсон. Тухайн газарт тарж байсан хүмүүс , Мөөж гэдэг хүмүүсээс 50 орчим метрийн зайтай байсан. Мөөжийн өмссөн өмд гутлыг ажиглаагүй. Дээгүүрээ шаргалдуу өнгөтэй хувцастай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 сарын 13-ны үдээс хойш аймгийн төвөөс эхнэр хүүхдийн хамт гэртээ ирээд, орой 18 цагийн үед найзын гэрт очиход ийн гэрт ийн эхнэр хүүхэд, эхнэр хүүхдийн хамтаар ирсэн пиво уугаад байж байсан. Би тэр пивоноос цуг уусан ба морины ажилтай гээд хөдөө явсан. 23 цагийн үед буцаж ирэхэд гийн эхнэр хүүхэд ийн гэрт байсан. Би хоол идчихээд утсаар тоглоод унтаагүй байж байхад 01 цагийн үед рүү утсаар залгаад ирээд авчих гэж хэлсэн. Би тэй хамт сумын зүүн хойд байдаг хуучин ШТС-ын хойд талд нь очиход машины гэрэл тусгаад хүмүүс тарцгаагааж байсан. Тэр хүмүүсээс г сурахад тэднээс зүүн хойд талд хүнтэй маргалдаад барилцаж аваад байж байсан. бид хоёр тэр 2 дээр очихын хооронд хэд, хэдэн удаа тэд нэгнийгээ цохиод авсан. бид 2 г 2 талаас нь бариад авахад хаанаас цус гарсныг нь мэдээгүй, нойтон оргиод эхэлсэн. Миний хувцас сарны гэрэлд цустай харагдсан. Тэгсэн өмсөж явсан цамцаа тайлсан чинь цээж нь зүсэгдсэн байсан. Би тэй г аваад эмнэлэг орох гэтэл эхнэр дээрээ очно гээд байхаар нь ийн гэрт нь очиж эхнэртэй нь уулзаж түргэн тусламж үзүүлсэн. тай муудалцаж байсан Мөөж гэдэг залуу зүссэн. , Мөөж гэдэг залуу хоёроос өөр хүн байгаагүй. Бусад хүмүүс их зайтай байсан. Мөөж гэдэг хүн ямар зүйлээр г зүссэнийг харж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 13-ны өглөө манай нөхөр ******* ******* сумын төвийн зам ангид ажил хийхээр явсан. Орой 18 цагийн үед нөхөр рүүгээ утсаар залгахад ажил тараагүй байна гэсэн. 21 цагийн үед гар утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Би хүлээж байгаад унтсан. Шөнийн 02 цагийн үед манай нөхөр *******ыг найз нь шал согтуу дагуулж ирээд хүнээ ав хүлээлгэж өгөх гэж ирлээ гэсэн. Би д хандаж чи эхлээд дагуулж явж архи уулгаснаараа өөрөө аваад яв гэж хэлсэн. манай нөхрийг дагуулаад явсан. Маргааш өглөө нь манай хүргэн ах манай гэрт ирээд *******ыг цагдаа сураад байна гэнэ, шөнө хутганы хэрэг гарсан гэнэ гэсэн. Тэр даруйд нь залгасан холбогдохгүй байсан. Тэгээд рүү залгаад шөнө юу болсон юм цагдаа асуугаад байна гэхэд утсаа шууд *******д өгсөн. ******* шөнө юу болсон талаар мэдэхгүй байна гэхээр нь би нөхөртөө хандаж чи цагдаа дээр оч гэж хэлсэн. Тэрнээс хойш манай нөхөр гэж хүнтэй уулзаад биеийг асууж байсан. ******* айлын том доороо 3 эрэгтэй, 2 эмэгтэй дүүтэй, бид 2018 онд гэр бүл болсон. ******* сумын төвд амьдардаг. Манай нөхөр даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, гадуур гараад байдаггүй, хүнтэй хэрэлдэж муудахыг хүсдэггүй хүний эвийг олох гээд байдаг. Манай нөхөр ажил хийж гэр бүлээ тэжээдэг, надад эрхэлсэн ажил байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Гэрч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Яг хэзээ гэдгийг санахгүй байна. 2022 оны 06 дугаар сард гэж бодож байна. Дундговь аймгийн ******* сумын төвөөс зүүн урагш 7-8 километрт найзууд болох , , , нартай айлаас ямаа авч идээд пиво хувааж ууцгаасан. ******* гэх танил залуу ирж мал хийж өгсөн. Тэгээд мах идэх үед би машин дотор байсан жижиг хүрэн иштэй хутгаа гарсан. Дараа нь нөгөө хутгаа хайгаад олоогүй. Миний хутгыг хэн авсан талаар сайн мэдэхгүй байгаа. Орой нь , нарыг сум төв рүү явуулаад , хоёртой хамт гэр рүүгээ явсан. Тэр шөнө зодоон болсон гэж сураг гарсан. Хэн хэнтэйгээ зодолдсон талаар мэдэхгүй байна. Мах идэх үед би машинаасаа хутга гаргаж ирээд мах идсэн. Маргааш нь хутгаа хайгаад олоогүй. Хэн миний хутгыг авсан талаар мэдэхгүй байна. Хаячихсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/
Дундговь аймгийн шүүүх шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаартай:
1.*******гийн биед цээж, зүүн бугалга, өгзөгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд ир үзүүртэй болон ир ирмэгтэй хүчин зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/,
Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 55/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирол төлсөн тухай баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 сарын 14-ний өдрийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******гийн цээж, зүүн бугалга, өгзөг хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хохирол /гэмтэл/ учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 сарын 14-ний өдрийн 01 цагийн орчимд хохирогч *******гийн цээж, зүүн бугалга, өгзөгт хутгаар зүссэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ын: “...манай эхнэр залгаад намайг төлөөлөгч сураад байна гэж хэлсэн. Тэгээд нэг ухаан ороход найзынхаа гэрт сэрсэн. Ингээд би шууд эмнэлэг дээр очиход байгаагүй. Тэгээд хайж байгаад г олж уулзахад би чамайг ганц удаа цохисон. Тэглээ гээд чи намайг өсөрхөөд хутгалж байгаа юм уу? гэх мэт зүйл ярьж байсан. ... Би түрийндээ байсан хутгаар л г гэмтээсэн юм шиг байна лээ. ... Надад хутга байхгүй байсан.” гэх,
хохирогч *******гийн: “... ******* хүмүүстэй маргалдаад байгаа харагдсан. Тэгэхээр нь би ******* дээр очоод чи муу яагаад байгаа юм бэ? гээд нэг удаа хацарт нь алгадаад барилцаад салгасан. Тэгээд би явах гэж байсан машин руугаа дөхөөд явахад ******* намайг байж бай гээд ахиад дуудахаар нь би зогсоход *******ыг ирэхээр нь барилцаж авахад ******* миний цээж рүү ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон. Тэгэхээр нь *******ыг хавсарч унагаад доороо хийсэн чинь намайг *******аас салгасан. Ингээд би өмнө нь сууж байсан ын машинд суух гэсэн чинь надад хандаж ахаа таныг хутгалсан байна. Таны бие нойтон байна гэсэн. ... Миний өмсөж явсан майкнаас цус нэвтэрч гарч ирэхээр нь тайлаад өөрийн цээжээ харахад миний хөхний дээрээс цус гарч байсан. Би шархаа хараад *******д “чи яагаад намайг хутгалж байгаа юм бэ?” гэхэд уучлаарай ах аа, би тэгээгүй гэсэн. ...Аймгийн төвд ирээд хагалгаанд ороод нөгөөдөр нь боолт хийлгэхэд зүүн гарын дотор тал, зүүн өгзгөнд мэсний шарх байсан. Эдгээр шархыг ******* надад учруулсан. Би тэр газарт *******аас өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй, барилцаж аваагүй. Зөвхөн *******тай барилцаж авсан. ******* намайг хамгийн сүүлийн удаа барилцаж авахад миний цээж рүү цохих үйлдэл хийхэд цээжинд учирсан гэмтлийг авсан. Намайг хавсарч унагаад доороо оруулсан байхад зүүн гар, зүүн өвдгөнд учирсан гэмтлийг үүсгэсэн.” Гэх,
гэрч Ж.ийн: “... 2022 оны 06 сарын 14-ний шөнийн 01 цагийн үед над руу утсаар залгаад сумын зүүн хойд талын хуучин ШТС-ын тэнд хүрээд ир гэсэн. Би ын хамт тэр заасан газарт нь хүрээд очиход тэнд гадаа харанхуйд 6 орчим хүн цуглаад тарж байсан. Тэр байсан хүмүүс тарцгааж байхад тэр хүмүүсээс зүүн хойд зүгт 2 хүн маргалдаан үүсгээд үлдсэн. бид 2 мотоциклоос буугаад тэр 2 хүн дээр очиход , Мөөж гэдэг хүнтэй зодолдож эхэлж байсан. Бид 2 дундуур нь ортол миний гар нойтон оргиод, би гараа харсан чинь миний гар цус болсон, гийн цээж зүсэгдсэн байсан. тай зодолдоод г зүссэн Мөөж гэдэг хүн зугтаагаад тэнд байсан хар суудлын машинд суусан. ... тэр зүсүүлсэн хүнээ Мөөж гэж дуудаад байсан. .., Мөөж гэдэг хүнтэй хэд цохилцоод салахаар нь г бид 2 бариад авахад гийн цээж зүсэгдсэн байсан. Энэ асуудал Мөөж хоёрын хооронд л болсон.” гэх,
гэрч Г.ын: “... Би хоол идчихээд утсаар тоглоод унтаагүй байж байхад 01 цагийн үед рүү утсаар залгаад ирээд авчих гэж хэлсэн. Би тэй хамт сумын зүүн хойд байдаг хуучин ШТС-ын хойд талд нь очиход машины гэрэл тусгаад хүмүүс тарцгааж байсан. Тэр хүмүүсээс г сурахад тэднээс зүүн хойд талд хүнтэй маргалдаад барилцаж аваад байж байсан. бид хоёр тэр 2 дээр очихын хооронд хэд, хэдэн удаа тэд нэгнийгээ цохиод авсан. бид 2 г 2 талаас нь бариад авахад хаанаас цус гарсныг нь мэдээгүй, нойтон оргиод эхэлсэн. Миний хувцас сарны гэрэлд цустай харагдсан. Тэгсэн өмсөж явсан цамцаа тайлсан чинь цээж нь зүсэгдсэн байсан. ....тай муудалцаж байсан Мөөж гэдэг залуу зүссэн. , Мөөж гэдэг залуу хоёроос өөр хүн байгаагүй. ... Мөөж гэдэг хүн ямар зүйлээр г зүссэнийг харж чадаагүй” гэх,
гэрч Х.*******ын: “Яг хэзээ гэдгийг санахгүй байна. 2022 оны 06 дугаар сард гэж бодож байна. Дундговь аймгийн ******* сумын төвөөс зүүн урагш 7-8 километрт найзууд болох , , , нартай айлаас ямаа авч идээд пиво хувааж ууцгаасан. ******* гэх танил залуу ирж мал хийж өгсөн. Тэгээд мах идэх үед би машин дотор байсан жижиг хүрэн иштэй хутгаа гарсан. Дараа нь нөгөө хутгаа хайгаад олоогүй. Миний хутгыг хэн авсан талаар сайн мэдэхгүй байгаа. Хаячихсан байж магадгүй.” гэх мэдүүлгүүд болон хохирогч *******гийн биед цээж, зүүн бугалга, өгзөгт шарх гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч *******гийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч ******* нь хохирол төлбөрийн талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч ******* нь 1.130.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Хохирогч шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид хохирол 1.130.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******д 1.130.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Хохирогч шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэдий ч эрүүл мэндийн хувьд хүнд юм өргөж болохгүй зовиуртай байгаа талаар мэдүүлж байна. Иймд хохирогч *******г өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй шүүгдэгч хохирогч *******д 1.130.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР