Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч П.Итгэл

        Хохирогч *******

        Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.*******

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222000000149  дугаартай  хэргийг 2022 оны  09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1990 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа ачааны машинаар тээвэр хийдэг,  ам бүл 4, ээж, эхнэр, дүүгийн хамт Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг Баянгийн 6-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржгин овогт ******* ******* /ЗД90070917/.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн сумын нутаг дэвсгэрт иргэн *******тай үл ялих зүйлээр шалтаглан, маргалдан, улмаар толгой, нүүр хэсэгт цохих, эрүү хэсэгт өвдөглөх, өшиглөх үйлдлээр эрүү ясны хугарал, /эрүүний ясыг эвд оруулан хадах мэс заслын дараах байдал/ бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 08 сарын 22-ны өдөр Дундговь аймгийн сумын “Цагаан овоо”-ны тахилгын наадамд машинд сууж байтал , ******* 2 ирээд сайхан наадаж байна уу гээд явсан. Тэгээд машины сүүдэрт хэдэн хүн пиво уугаад сууж байсан. Тэр 2 эргэж пивотой ирээд намайг дуудаад сайхан наадаж байна уу гээд мэндэлтэл ******* та надтай мэндлээгүй хэнтэй нь мэндэлдэг юм гэсэн. Тэгээд согтуу дахин, дахин хэлээд байхаар нь чамтай мэндлэх ёстой юу гэж хэлсэн. ******* нь ах тэйгээ зодолдох гэхээр нь би болиулсан. Чулуу бариад ална гээд далайхаар нь чулууг нь авч хаяад 2 удаа алгадсан. Тэгээд Өнөржаргалыг *******ыг аваад яв гэж хэлтэл ******* хүн өдөөд л байсан. г бас аваад яв хүн чулуугаар цохих гээд байна гэтэл ирээд мотоциклын ард ална шүү гэхээр нь заналхийлээд байна гэж бодоод дээр нь дарж суугаад зодолдсон” гэв.

 

           Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Прокурорын тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр сумын төвөөс зүүн урагшаа 40 километр “Цагаан овоо”-ны тахилгын наадам болсон уг наадамд би очсон. Ингээд 14 цагийн орчимд би өөрийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл дотроо хэвтэж байтал ******* сумын *******, 2 мотоциклтой ирээд намайг сайхан наадаж байна уу? гэхээр нь сайхан наадаж байна гээд мэнд мэдсэн. Тэгснээ ойролцоогоор цаг орчмын дараа *******, 2 эргэж ирээд миний машины сүүдэрт *******ын аавынх нь дүү гэдэг найзуудтайгаа хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд намайг дуудахаар нь би машинаасаа гарч очоод гийн найзуудтай мэнд мэдтэл ******* намайг хэнтэй нь мэндлээд хэнтэй нь мэндэлдэггүй юм гэхээр нь би чамтай түрүүн мэндэлсэн биз дээ, мэндэлчхээд явсан биз дээ гэж хэлсэн. Гэтэл ******* намайг тоож мэндэлсэнгүй гэж байн байн үг хаяад байхаар нь чи битгий маяглаад бай гээд *******тай маргалдаад тэр 2 хоорондоо зодолдох гээд байхаар нь би *******ыг салгаад г татаж аваад 2 тийш нь болготол ******* та нарыг ална гээд чулуу авахаар нь би гарыг нь барьж чулууг нь булааж аваад газарт дарж суулгаад нүүр рүү нь 2 удаа алгадаад, цээж орчимд нь өшиглөсөн. Тэгтэл *******ын хамраас нь цус гарсан. Тэгээд наад цусаа угаа гээд ах нь ус авч ирж өгөөд одоо яв гэсэн чинь ******* явахгүй байхаар нь би ыг найзыгаа аваад яв гэж хэлсэн. Тэгээд гээд дүү нь *******ыг мотоциклдоо суулгахаар аваад явж байхад ******* “намайг ална шүү” гэхээр нь би хойноос нь очиж *******ыг татаж, мотоциклоос нь унагаагаад өөдөөс зодолдоод байхаар нь хүзүүн дээр нь өвдөглөж сууж байгаад босгоод одоо яв гээд явуулсан. Би *******ын хүзүүн дээр өвдөглөж дарж байхдаа цохих зодох үйлдэл хийгээгүй. ******* биеийнхээ зүүн хэсгээр газар налчихсан байдалтай байсан. Би 110 килограмм жинтэй. ******* бид хоёр нэг сумын хүмүүс. Сумын хүмүүс учраас бие биенийгээ таньдаг. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. ******* бид хоёрын дунд өр авлага, ус хонзонгийн асуудал байхгүй. Бид 2 урьд өмнө нь маргалдаж муудалцаж байсан зүйл байхгүй. *******ын нүүр рүү нь өшиглөсөн, гэхдээ яг аль хэсэгт нь өшиглөснөө мэдэхгүй байна. тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би 1990 оны 07 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын төрсөн. 3 хүүхэдтэй айлын дунд хүү нь байгаа юм. 2006 онд 8 дугаар ангиа ******* сумын сургуульд, 10 жилийг 2008 онд дээд сургуулийн лицей төгсөөд 2012 онд их сургуулийн эрх зүйн ангийг дүүргэж бакалаврын боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгссөнөөс хойш хувиараа том тэрэгний жолооч хийж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 08 сарын 22-ны өдөр Дундговь аймгийн сумын “Цагаан овоо”-ны тахилгын наадамд *******тай эрүүл саруул таараад сайхан наадаж байна уу гээд мэнд мэдтэл надтай дуугараагүй. Тэгээд архи хэрэглээд эргэж ирээд та хэнтэй мэндлээд хэнтэй мэндэлдэггүй юм гэсэн чинь хэнтэй мэндлэхээ чамаар заалгахгүй гэсэн. Тэгээд ******* намайг цохитол хүн салгасан. Намайг хаа таарсан газраа ална, зодно гээд дарамтлаад байхаар нь би ч гэсэн тантай сөргөөцөлдөж явна гэж хэлсэн. Тэгээд намайг татаж унагаад ийм зүйл болсон. Би эмчилгээ хийлгэж эрүүгээ хадуулж оёо хийлгэсэн. 09 сарын 02-нд шүдээ авхуулсан. Би байнга гуурсаар хоол идэж, жин их хассан гомдолтой байна. Хохирол 1.386.192 төгрөг төлсөн. Нэмж 558.800 төгрөг нэхэмжилж байна  гэв.

 

           Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр сумын “Цагаан овоо”-ны тахилга наадамд 11 цагийн үед очоод Д.*******тай сайхан наадаж байна уу гээд мэндэлсэн чинь мэндлэхгүй, дуугарахгүй болохоор нь би өөр тийшээ яваад уралдааны морь үзэж байгаад Хуягаа гэх залуутай сууж байхад нь би той очоод бид 4 Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво 3-ыг уусан. 15 цагийн үед *******ын байгаа газар очтол өөр хүмүүстэй мэндлээд байхаар нь та хэнтэй нь мэндлээд хэнтэй мэндэлдэггүй юм бэ? гэж хэлсэн чинь ******* намайг чам шиг бацаантай мэндлэх нь алба уу? чамаар мэндлэх, мэндлэхгүй ээ заалгах юм уу гээд намайг цохиж зодож байтал манай аавын дүү салгасан. Тэгээд би зодуулсан уурласандаа чулуу аваад барьтал, манай дүү миний чулууг аваад хаясан. Тэгээд Т.******* намайг “би хаа таарсан газраа дарамталж, зодож явах болно” гэхээр нь би гийн мотоциклын араар сундлаад *******ыг “би ч гэсэн өөртэй чинь хаа таарсан газраа тэмцэлдэж явна” гэж хэлэхэд ******* намайг мотоциклоос татаж унагаад эрүүн дээр өвдөглөж суугаад миний нүүр рүү цохисон чинь хүмүүс салгатал миний шүднүүд ойчоод цөмөрсөн юм шиг болоод амнаас цус гоожсон. Тэгээд би тэй бушуухан яваад наадам болж байгаа байгаа газраас зайдуу хүргүүлсэн. Миний нүүр толгой хэсэгт 3-4 удаа цохиж, эрүүн дээр өвдөглөж суугаад эрүү хугалсан. Урд үүдэн шүднүүд хөдлөөд хоорондоо зөрсөн бас баруун нүд хөхөрч хавдсан, толгой дүнхүүрч манараад өвдөөд байсан. Би гомдолтой байна. Эрүүл мэнд гоо сайхнаараа хохирч байна. Би эрүүл мэндээрээ хохирсон учир эмчилгээтэй холбоотой болон ажлаа алдсаны зардлаа *******аас нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

       

            Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед “Цагаан овоо”-ны наадамд очоод *******тай таарсан. 14 цагийн үед даага мордуулах үеэр ******* бид хоёр *******, , нарыг машины сүүдэрт пиво уугаад сууж байхад нь мотоциклтой очоод би гэх хүнтэй юм ярьж байтал нэг харсан чинь *******ыг ******* нүүр рүү нь алгадаж байсан. *******ын хамраас нь цус гоожиж байхаар нь машинаас холдуулаад гар нүүрийг нь угаалгаад гэх дүүгээр мотоцикл унуулаад сундлуулаад явуултал төд удалгүй хоорондоо маргалдаж байгаад *******, *******ыг мотоциклоос нь татаж унагаагаад дээр нь гараад нүүр тушаа газар нь өвдөглөөд сууж байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад *******ыг явуулсан. Тэр үед *******ын аавынх нь дүү сумын нэг залуу байсан. Бас Хулд сумын нэг танихгүй залуу байсан *******ын дүү тэгээд би байсан. Би тэр 2-ыг юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Би өөр хүнтэй юм яриад сууж байсан болохоор сайн анзаараагүй, нэг мэдэхэд л хоорондоо барилцаад авчихсан байсан. Тухайн үед *******ын хамраас нь цус гоожсон байсан ба гэмтлийг нь сайн мэдээгүй, дараа нь эрүү нь хугарсан гэж хүнээс сонссон. Тухайн үед Нийслэл нэртэй 2.5 литрийн пивийг *******, бас сумын нэг залуутай цуг гурвуул хувааж уусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

            Гэрч Ч.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед “Цагаан овоо”-ны наадамд очоод би *******тай машины сүүдэрт ойр зуурын юм яриад “Нийслэл” нэртэй пиво уугаад сууж байсан. Тэгтэл *******, 2 мотоциклтой ирээд надтай болон тэр хавиар байгаа хүмүүстэй мэндэлцгээж байх шиг байсан. Нэг мэдсэн чинь ******* *******тай хоорондоо муудалцаж байх шиг байсан. Би жаахан согтуу байсан болохлоор сайн мэдэхгүй байна. Би тэгээд тэр хоёрыг битгий муудалцаад бай гэж хэлчихээд морины уяа руу явсан. Юу болсныг нь сайн мэдэхгүй байгаа. Маргааш өглөө нь *******, ******* нарыг нэгнээ гэмтээснийг хүнээс дуулсан. Тухайн үед *******тай огт муудалцаагүй.  *******, ******* 2 муудалцаад байх шиг байсан. Тэр үед *******, Өнөржаргал, сумын нэг залуу, Хулд сумын танихгүй залуу бас *******ын дүү нь нар байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14/

 

            Гэрч О.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 сарын 02-ны өглөө 08 цагийн үед эмээ, ах, эгч нарын хамт “Цагаан овоо”-ны наадамд очоод наадам үзээд байж байсан. ******* ах, ах, ******* ах, ах, ах нар машины сүүдэрт юм яриад сууж байсан. Би мотоциклтой жаахан зайтай зогсож байсан. Гэтэл *******, ******* ахыг 2 удаа нүүр рүү нь алгадаад нэг удаа нүүр рүү нь өвдөглөхөөр нь би очсон. Тэгтэл ******* ахын хамраас нь цус гоожоод нүүрээ дараад сууж байсан. Би усанд яваад нүүрийг нь угаалгачихаад мотоциклтойгоо авч явах гээд сундлаад явтал ******* ах, ******* ахыг чамайг таарсан газар чинь зодож явах болно одоо зайл гэхээр нь ******* ах би ч гэсэн тантай таарах болгондоо сөргөлдөж явах болно гээд сундлаад хөдөлтөл *******, ******* ахыг татаж унагаад нүүрэн дээр нь өвдөглөсөн. ах гүйж ирээд салгасан. Тэгээд би ******* ахыг сундлаад сумын уяач ахын морины уяан дээр буулгачихаад явсан. Тухайн үед *******, ******* нар нь нэлээн архи уусан, согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

         Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаартай:

         “ 1.2. *******ын биед эрүү, ясны хугарал, эрүүний ясыг эвд оруулан хадах мэс заслын дараах байдал тогтоогдлоо.

           3. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал хатуу мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

           4.Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/

           Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 39/

           Мал, тэжээвэр амьтад хашаа худгийн 2021 оны тооллого /хх-ийн 44/

           Хохирогч *******аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /48-53/

           Хохирогчид хохирол нөхөн төлсөн баримт /хх-ийн 56/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд, шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримтууд зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн сумын нутаг дэвсгэрт “Цагаан-Овоо”-ны тахилга наадмын үеэр *******тай “та хэнтэй нь мэндлээд хэнтэй мэндэлдэггүй юм бэ?” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан түүнийг толгой нүүр хэсэгт нь цохиж, эрүүн дээр нь өвдөглөн зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий гэмтэл учруулсан үйл явдал болсон байна. 

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн сумын нутаг дэвсгэрт “Цагаан-Овоо”-ны тахилга наадмын үеэр *******тай “та хэнтэй нь мэндлээд хэнтэй мэндэлдэггүй юм бэ?” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан түүнийг толгой нүүр хэсэгт нь цохиж, эрүүн дээр нь өвдөглөн зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох нь:

шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 08 сарын 22-ны өдөр Дундговь аймгийн сумын “Цагаан овоо”-ны тахилгын наадамд машинд сууж байтал , ******* 2 ирээд сайхан наадаж байна уу гээд явсан. Тэгээд машины сүүдэрт хэдэн хүн пиво уугаад сууж байсан. Тэр 2 эргэж пивотой ирээд намайг дуудаад сайхан наадаж байна уу гээд мэндэлтэл ******* та надтай мэндлээгүй хэнтэй нь мэндэлдэг юм гэсэн. Тэгээд согтуу дахин, дахин хэлээд байхаар нь чамтай мэндлэх ёстой юу гэж хэлсэн. Чулуу бариад ална гээд далайхаар нь чулууг нь авч хаяад 2 удаа алгадсан. г бас аваад яв хүн чулуугаар цохих гээд байна гэтэл ирээд мотоциклын ард ална шүү гэхээр нь заналхийлээд байна гэж бодоод дээр нь дарж суугаад зодолдсон” гэх,

хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 08 сарын 22-ны өдөр Дундговь аймгийн сумын “Цагаан овоо”-ны тахилгын наадамд *******тай эрүүл саруул таараад сайхан наадаж байна уу гээд мэнд мэдтэл надтай дуугараагүй. Тэгээд архи хэрэглээд эргэж ирээд та хэнтэй мэндлээд хэнтэй мэндэлдэггүй юм гэсэн чинь хэнтэй мэндлэхээ чамаар заалгахгүй гэсэн. Тэгээд ******* намайг цохитол хүн салгасан. ... Тэгээд намайг татаж унагаад ийм зүйл болсон. Би эмчилгээ хийлгэж эрүүгээ хадуулж оёо хийлгэсэн. 09 сарын 02-нд шүдээ авхуулсан. Би байнга гуурсаар хоол идэж, жин их хассан гомдолтой байна.” гэх,  

           гэрч М.ын: “Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед “Цагаан овоо”-ны наадамд очоод *******тай таарсан. ... гэх хүнтэй юм ярьж байтал нэг харсан чинь *******ыг ******* нүүр рүү нь алгадаж байсан. *******ын хамраас нь цус гоожиж байхаар нь машинаас холдуулаад гар нүүрийг нь угаалгаад гэх дүүгээр мотоцикл унуулаад сундлуулаад явуултал төд удалгүй хоорондоо маргалдаж байгаад *******, *******ыг мотоциклоос нь татаж унагаагаад дээр нь гараад нүүр тушаа газар нь өвдөглөөд сууж байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад *******ыг явуулсан. ...Тухайн үед *******ын хамраас нь цус гоожсон байсан ба гэмтлийг нь сайн мэдээгүй, дараа нь эрүү нь хугарсан гэж хүнээс сонссон.” гэх,

           гэрч Ч.гийн: “Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед “Цагаан овоо”-ны наадамд очоод би *******тай машины сүүдэрт ойр зуурын юм яриад “Нийслэл” нэртэй пиво уугаад сууж байсан. Тэгтэл *******, 2 мотоциклтой ирээд надтай болон тэр хавиар байгаа хүмүүстэй мэндэлцгээж байх шиг байсан. Нэг мэдсэн чинь ******* *******тай хоорондоо муудалцаж байх шиг байсан. ...Би тэгээд тэр хоёрыг битгий муудалцаад бай гэж хэлчихээд морины уяа руу явсан.  ... Маргааш өглөө нь *******, ******* нарыг нэгнээ гэмтээснийг хүнээс дуулсан...” гэх,

          гэрч О.гийн: “Би 2022 оны 08 сарын 02-ны өглөө 08 цагийн үед эмээ, ах, эгч нарын хамт “Цагаан овоо”-ны наадамд очоод наадам үзээд байж байсан. ******* ах, ах, ******* ах, ах, ах нар машины сүүдэрт юм яриад сууж байсан. ... Гэтэл *******, ******* ахыг 2 удаа нүүр рүү нь алгадаад нэг удаа нүүр рүү нь өвдөглөхөөр нь би очсон. Тэгтэл ******* ахын хамраас нь цус гоожоод нүүрээ дараад сууж байсан. Би усанд яваад нүүрийг нь угаалгачихаад мотоциклтойгоо авч явах гээд сундлаад явтал ******* ах, ******* ахыг чамайг таарсан газар чинь зодож явах болно одоо зайл гэхээр нь ******* ах би ч гэсэн тантай таарах болгондоо сөргөлдөж явах болно гээд сундлаад хөдөлтөл *******, ******* ахыг татаж унагаад нүүрэн дээр нь өвдөглөсөн. ... Тухайн үед *******, ******* нар нь нэлээн архи уусан, согтуу байсан.” гэх мэдүүлгүүд болон  хохирогч *******ын биед эрүү, ясны хугарал гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнээд түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд 1.386.192 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч ******* төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт / 1.316.192 төгрөгийн үнийн дүн бүхий хх-ийн 56 тал /, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /70.000 төгрөгийн үнийн дүн бүхий шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/-уудаар тогтоогдож байна.

Хохирогч шүүх хуралдаанд 546.409 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд 316.609 төгрөгийг нотлох баримт давхардсан, эмнэлгийн тусламж авсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай тохирохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхдээ хүнээр машин жолоодуулахад өгсөн гэх 100.000 төгрөгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхилоо.

Харин 63.000 төгрөгийн шатахуун худалдан авсан баримт нь /2022.08.11-нд эмнэлэгт үзүүлсэн/, 60.000 төгрөгийн шатахуун худалдан авсан баримт нь /2022.09.02-нд эмнэлэгт үзүүлсэн, хэргийн материал танилцсан/ цаг хугацаатай тохирч байх бөгөөд эм худалдан авсан 3.800 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3000 төгрөг нийт 129.800 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогч *******т олгохоор шийдвэрлэлээ.

      

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч *******ыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хангаж, түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

Иймд прокурорын саналын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  торгох ялын оногдуулж хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч ******* хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

   1. Шүүгдэгч Боржгин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч Боржгин овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т 1.386.192 төгрөг болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 129.800  /нэг зуун хорин есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 316.609  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 100.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт эх хувиар шинжлэн судлуулсан амбулаториор эмчлүүлэгчдийн картыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслах О.Янжиндуламд даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           11. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР