Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч П.Итгэл

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2222001720161 дугаартай  хэргийг 2022 оны  09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  малчин, ам бүл 1, Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ******* ******* РД:/*******/.

 

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр  “Овоот гүвээ” гэх газарт тай маргалдан улмаар түүний нүүр рүү цохиж, мөргөж биед нь тархи доргилт, зовхины цус хуралт, нүдний эвэрлэгийн цус хуралт, чамархайн зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

 

           Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед манай гэрт буюу ******* сумаас урагш 30 километр орчим газарт байх жолоочийн овоо гэх газарт саахалтын согтуу ирсэн. согтуу ирээд “манайхыг нүүсэнгүй, жилийн жилд манай энд ирдэг, бууц хороотой ойрхон буулаа” гэж хэлсэн. Тэгснээ бүгдийг чинь ална шүү гэж чанга хашхираад байхаар нь би “ал харъя” гэж хэлээд гэрт маргалдсан. Тэгж байгаад бид 2 гэрээс зууралдаад гарсан. Тухайн үед манай ээж, аав 2 гарч ирээд салгах гээд дундуур ороход намайг цохих гэж байгаад ээжийн шанаа хэсэгт цохичихсон. Тэгэхээр нь би ийг нэг удаа мөргөөд 2 удаа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд бид 2-ыг манай гэрийнхэн салгасан. Удалгүй явсан. согтуу гэрт ирчихээд агсам тавиад байхаар нь би биед нь халдаж зодсон. Би ийн шанаа, нүд хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Мөн дух хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тухайн үед ийн хамраас цус гарч байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн зөв” гэх мэдүүлэг /хх-ийн 51/

 

       Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гарч адуугаа усалчихаад дүү ын хамт саахалт гэх айлд буусан. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан. Тэнд ******* эхнэр , охин , хүү *******, ийн хүү нар байсан. Би мэнд ус мэдчихээд “ гуай тамга тод уу” гэж асуухад гуай “манайх тамгалаагүй” манайд адуу тавьсан хүн унагаа тамгалсан юм гэж хэлсэн. Тэгээд би танайх жил бүр манай энд ирж буух юм малаа цаагуур явуулж болдоггүй юмуу гэж хэлэхэд ******* босч ирээд намайг заамдаж аваад та мал хөөдөг гэж хэлж байсан. ******* бид 2 заамдалцаад гэрээс гартал гуай, эгч 2 гарч ирээд бид хоёрыг салгах гээд зууралдсан. Гэтэл ******* миний дух хэсэгт нэг удаа мөргөөд зүүн нүд хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тухайн үед би тонгойтол гэдэс хэсэгт 2 удаа өшиглөсөн. *******ыг аав ээж хоёр нь салгаад цааш аваад явсан. Би утсаа гаргаад цагдаа дуудлаа шүү гэхэд гуай тэг гэж хэлсэн. Би дүүгийн хамт гэртээ харьчихаад аймагт ирж эмнэлэгт болон цагдаад мэдэгдсэн. *******од зодуулсны улмаас миний зүүн нүд хөхөрч хавдсан. Одоо зүүн нүд бага зэрэг цус хуралттай байгаа ил харагдах шарх сорви, гэмтэл зовуурь байхгүй. Би тухайн өдөр хэн нэгний биед халдаж зодоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. *******ын зүгээс 2022 оны 09 сарын 08-ны өдөр надад эмчилгээний зардал 542.800 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

            Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед унаганы зэлэн дээр ******* ах Бабуу, Сайханаа ах нарын хамт байж байхад мотоциклтой согтуу ирээд малын бэлчээрийн асуудлаар ******* ахтай маргалдаад, агсам тавиад байх шиг байсан. Түүний дараа би хониндоо яваад 18 цаг өнгөрч байхад гэрт ирэхэд манай нөгөө гэр буюу өвөөгийн гэрт ирчихсэн байсан. Би  өөрийн гэртээ ороод цай хоолоо идчихээд байж байтал гэрийн гадна шуугилдаад эхэлсэн. Би гэрээс гартал эмээ уйлчихсан, ах ******* 2 зууралдчихсан. Тухайн үед эмээгээс яагаад уйлсан талаар асуухад “эмээ намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд эмээ болон бид нар , ******* ах нарыг салгасан. Миний харснаар бол ийг, ******* ах 1 удаа мөргөсөн. ******* ах архи уугаагүй эрүүл байсан. ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний бодлоор их хэмжээний согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

         Гэрч П.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ эхнэр , хүү *******, зээ , , охин нарын хамт байж байтал манай бага охин Оюунбодисын нөхрийн ах манай гэрт согтуу ирээд битгий дарлаад байгаарай, зүгээр байгаарай гэхээр нь би “юуг нь даралчихваа” гэсэн чинь миний өмчлөлийн газар дээр буусан олон жил дараллаа, бэлчээр дээр бууж идлээ, та 2 муу хөгшинийг алчихсан ч яадаг юм гараад ирэх нас байна, голомтыг чинь самарна, үр үндсээр чинь устгана гээд гутлынхаа түрийг уудлахаар нь миний уур хүрээд наадахаа чирээд гарга гэсэн чинь ******* чирээд гаргасан. Тэгээд гадаа юу болсон гэдгийг мэдээгүй. Орой харуй бүрий болж байсан болохоор 1-2 минутын дараа гарсан чинь *******, 2 зууралдчихсан гэрийн баруун урд зогсож байсан. , *******ыг боох маягтай болчихсон, унаж тусаад дээр дороо ороод байсан. Тэгээд эхнэр   тэр 2-ыг салгасан. Салгах үед нь манай эхнэрийг цохичихсон юм шиг байсан. Тэр 2-ыг салгасны дараа түрүүгээ тэмтрээд цагдаа дуудна гээд байсан. ийн дүү нь гэх Санжаа аваад явсан. манай гэрт орж ирчихээд хэл амаар доромжлоод байхаар нь манай хүү ******* чирч гаргасан. Тэгээд л хоорондоо ноцолдож байсан. Хэн нь хэнийгээ цохисон гэдгийг нь хараагүй. Манай эхнэрийг цохичихсон юм шиг байсан. Би хараа муутай болохоор сайн хараагүй. Орой 20-21 цагийн үед байсан байх.  ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, бол нэлээн согтуу байсан. *******ын биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна, юм ярихгүй байсан. Манай эхнэр толгой өвдөөд байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

         Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 259 дугаартай:

        “1. ийн биед тархи доргилт, зовхины цус хуралт, нүдний эвэрлэгийн цус хуралт, чамархайн зөөлөн эдийн няцрал, чамархайд нэгдүгээр зэргийн түлэгдэлт, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Тархи доргилт, зовхины цус, хуралт, нүдний эвэрлэгийн цус хуралт, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Чамархайн хэсгийн түлэгдэлт нь өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн байна.

        3.Тухайн гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.    

        4.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зовхины цус хуралт, нүдний эвэрлэгийн цус хуралт, чамархайн зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад биед үүссэн гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 /,

        Хохирогч ийн Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5/

        Яаралтай тусламжийн хуудас  /хх-ийн 25 /

       Дундговь аймгийн ******* сумын багийн даргын тодорхойлол /хх-ийн 55/

       Мал, тэжээвэр амьтадын хашаа худгийн 2021 оны тооллого /хх-ийн 56-57/

       Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 64/

       Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/

       Хохирогч т 542.800 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 75/

       Хохирогч ийн “...Хохирлоо бүрэн хүлээж авсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” тухай Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 98/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Овоот гүвээ” гэх газарт тай малын бэлчээрээс үүдэн маргалдсаны улмаас түүнийг зодож биед нь тархи доргилт, зовхины цус хуралт, нүдний эвэрлэгийн цус хуралт, чамархайн зөөлөн эдийн няцрал  бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

        шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх,

       хохирогч ийн: “Би 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гарч адуугаа усалчихаад дүү ын хамт саахалт гэх айлд буусан. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан. ...Тэгээд би танайх жил бүр манай энд ирж буух юм малаа цаагуур явуулж болдоггүй юм уу гэж хэлэхэд ******* босч ирээд намайг заамдаж аваад та мал хөөдөг гэж хэлж байсан. ...Гэтэл ******* миний дух хэсэгт нэг удаа мөргөөд зүүн нүд хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тухайн үед би тонгойтол гэдэс хэсэгт 2 удаа өшиглөсөн. ...*******од зодуулсны улмаас миний зүүн нүд хөхөрч хавдсан. Одоо зүүн нүд бага зэрэг цус хуралттай байгаа ба ил харагдах шарх сорви, гэмтэл зовуурь байхгүй.” гэх,

            гэрч Н.ын: “2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед унаганы зэлэн дээр ******* ах Бабуу, Сайханаа ах нарын хамт байж байхад мотоциклтой согтуу ирээд малын бэлчээрийн асуудлаар ******* ахтай маргалдаад, агсам тавиад байх шиг байсан. ...Миний харснаар бол ийг, ******* ах 1 удаа мөргөсөн.” гэх мэдүүлгүүд болон

хохирогч Т.ийн биед тархи доргилт, зовхины цус хуралт, нүдний эвэрлэгийн цус хуралт, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч нь “ ******* эмчилгээний зардалд 542.800 төгрөгийг төлсөн, гомдолгүй” гэсэн хүсэлтийг хэрэгт баримтаар өгсөн, *******оос хохирогч т 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 542.800 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар тогтоолоор хангаж, түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

       Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

     

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч т хохирол 542.800 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч ******* овогт ******* *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч т хохирол 542.800 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР