Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч П.Итгэл

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222001220160 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа сийлбэр, модон тавилга хийдэг, ам бүл-3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн ******* сумын 7-р баг ******* 1-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ы ******* РД:/*******/.

 

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

  Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэн *******ийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг 7-1 тоот хашааны гаднаас хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

           Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 05-ны өглөө  06 цагийн орчимд би өмнөх өдөр нь архи уусан байсан. Тэгээд өмнө шөнийн үлдэгдэл бага зэрэг архи гэрт байхаар уучихаад гэрээс гараад явж байтал манайхаас хоёр гудамжны хойно буюу 7 дугаар гудамжны 1 тоотын гадаа улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл гинж нь тасарчихсан байж байсан. Тэгээд ойр орчимд хүн байхгүй болохоор нь тухайн мотоциклыг түрээд 13 дугаар гудамжинд байдаг худаг дээр очсон чинь нэг хүн ус аваад зогсож байсан. 100.000 төгрөгөөр зарна гэсэн чинь авахгүй гэсэн. Тэгээд ус авч байсан, Чинзориг гэдэг хүн хэдээр зарах юм гэхээр нь 150.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэр хүн 100.000 төгрөг л байна гэхээр 100.000 төгрөгөөр зарсан. Ингээд хүнээс авсан мөнгөөрөө архи аваад уучихсан. Тэгээд 2022 оны 08 сарын 20-нд цагдаагийн байгууллагад баригдсан. Миний авсан мотоцикл Гунгаадорж гэдэг хүний мотоцикл байсан. Гунгаадорж гэдэг хүн 3 сар мотоциклгүй байсан гэхээр нь би 750.000 төгрөг өгсөн. Надаас мотоцикл авсан хүн тэр мотоциклд гинж 30.000 төгрөгөөр тавьсан бас 15.000 төгрөгөөр банкны түгжээ, өөр бас нэг юм авч тавьсан гэсэн. Нийт 65.000 төгрөг болсон гэсэн. Ингээд би 165.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг нь барагдуулсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ийм гэмт хэрэг үйлдсэн байна. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

      Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед ******* сумын 7 дугаар баг буюу Мандал гэр хорооллын замаар явж байгаад миний унаж явсан өөрийн эзэмшлийн улаан шар өнгийн “Даюун” маркийн мотоциклын ар талын дугуйны гинжин дугуйндаа орооцолдоод явах аргагүй болохоор нь 7 дугаар гудамжны 01 тоот хашааны гадаа үлдээчихээд маргааш нь буюу 6 дугаар сарын 05-ны өдөр очоод авах гэтэл миний мотоцикл байгаагүй. Тухайн мотоцикл миний өөрийн эзэмшиж байсан мотоцикл байгаа юм. Тухайн мотоциклыг 2019 онд “Номгон” дэлгүүрээс шинээр худалдаж авсан ба  мотоциклдоо улсын дугаар авч амжаагүй. Миний алдсан гэх мотоцикл, улаан шар өнгөтэй хар суудлын бүрээстэй урд болон ар талдаа улаан шар өнгийн дохиог нэмэлтээр хийсэн тухайн дохионууд нь орос мотоциклын дохио байгаа юм. Миний мотоцикл давхар кирлонтай, дээд талын кирло хэсэгт боронзон шар өнгийн согоотой шинэвтэр мотоцикл байгаа. Надад ямар нэгэн байдлаар сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний алдсан мотоциклыг 13 дугаар гудамжинд хүн түрчихсэн явж байсан гэсэн. Тухайн хүн 100.000 төгрөгөөр зарна гэж ярьсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

             Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай найз Гунгаадорж улаан шар өнгийн “Даюун” маркийн мотоциклтой. Би Гунгаадоржийг мотоциклоо алдсан талаар мэдсэн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Мандлын 7 дугаар гудамжны 01 тоотын гадаа байхыг нь харсан. Би тухайн үед төвөөс гэртээ харих гээд явж байсан юм. Маргааш нь Гунгаадоржийг мотоциклоо алдсан гэж сонсоод Мандалд мотоцикл болон машин янзалдаг айлуудаар орж асуусан. Тухайн үед Ган-Илч ХХК-д ажилладаг Цэдэв гэх хүнтэй уулзсан. Тэр хүн манай найз Гунгаадоржийн мотоциклыг хромон гутлын түрийг гармошиглаж өмссөн 30-40 насны эрэгтэй хүн түрээд явж байсан гэж хэлсэн. Тухайн эрэгтэй халамцуу байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

            Гэрч Б.Цэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гунгаадорж гэх хүнийг мотоциклоо алдсан талаар мэдсэн. Гунгаадоржийн найз нь надад хэлж захиж байсан юм. Надтай хамт ажилладаг Цэдэв гэх хүн Мандлын 16 дугаар гудамжинд шар өнгийн шинэвтэр “Даюун” маркийн мотоцикл түрээд явж байсан. Тухайн хүнийг сайн танихгүй. Түрж явсан мотоциклоо 150.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэр хавиар маргааш нь хайгаад олдоогүй. Цэдэв гэж хүн Ган-Илч ХХК-д ажилладаг. Ажлаа хийж байгаа гэрийнх нь хаяг Мандлын 16 дугаар гудамжны 16 тоотод байдаг. Гар утас нь 88879856 гэсэн дугаартай” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

           Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сар өдрөө сайн санахгүй байна. Тухайн өдөр гэртээ байсан. Манай нөхөр Цэдэв гэрээс баруун урагш Мандлын 13 дугаар гудамжинд байх худгаас ус авах гээд яваад ирэхэд  манай хашааны гадаа манай нөхөр болон бас нэг хүн шар өнгийн “Даюун” маркийн мотоцикл зарна гээд зогсож байсан. Тухайн хүн  мотоциклоо 100.000 төгрөгөөр зарна гээд байсан.  50.000 төгрөг авбал ав гэхээр нь манайх авахгүй гээд явуулсан. Тухайн хүн хууз сахалтай, бор царайтай, онигор нүдтэй, 30-40 насны орчим эрэгтэй хүн байсан. Өндрийг нь сайн мэдэхгүй байна. Мотоцикл дээрээ сууж байсан болохоор өндрийг нь сайн мэдэхгүй байна. Дээгүүрээ улаан хүрэн өнгийн цамцтай, хар өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай байсан. Тэр хүн нэлээн халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

         Гэвч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр намайг худгаас ус аваад гэртээ ирж байх үед шар өнгийн “Даюун” мотоцикл дээр хууз сахалтай, улаан царайтай эрэгтэй хүн суугаад түрээд ирсэн. Тухайн хүн над дээр ирээд “танай худаг хаана байдаг юм” худгийн хойд талын айлд энэ мотоциклыг зарах гэсэн юм тийшээ түрж явах хэцүү байна. Чи авбал 150.000 төгрөгөөр ав, эсвэл 100.000 төгрөгөөр ав” гэсэн. Намайг авахгүй гэтэл нөгөө мотоциклоо цааш нь түрээд явсан. Мотоциклын гинж нь тасарсан чирэгдээд явж байгаа харагдсан. Манай 13 дугаар гудамжинд түрээд явж байсан. Намайг ус аваад гараад ирэх хооронд алга болсон байсан. Тухайн хүн хууз сахалтай, улаан царайтай, онигор нүдтэй 38-40 насны орчим настай, 170-аас 180 см өндөртэй, дээгүүрээ улаан өнгийн подволктой, хар өмдтэй, доогуураа хар өнгийн хромон гутал өмссөн байсан. Тэр хүн нэлээн халамцуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

             Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүү *******т мотоцикл байхгүй. Харин 2022 оны 6 дугаар сард байх архи уусан байдалтай согтуу гэрт орж ирээд манай хажуу тал буюу хуучнаар хурд дэлгүүрийн үүднээс улсын дугааргүй мотоцикл байхаар нь түрж яваад Мандалд байх Баба гэх хүний дэлгүүрийн урд талын гудамжинд нэг хүнд 100.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Манай хүү тухайн сард архи уугаад байхаар нь өөрийн хүүгээсээ юун мөнгөөр архи уугаад байгаа юм гэж асуухад мотоцикл зарсан мөнгөөр архи ууж байна гэж хэлсэн. Манай хүү ******* мөнгөө яаж авсан талаар хэлээгүй, бэлэн мөнгө л авсан байх. Манай хүү *******ын карт нь надад байдаг юм. Мандал хороололд нэг хүнд өгөөд 100.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тухайн үед хүний хуучин мотоцикл зарсан гэж бодсон. Надад хэлэхдээ гинжгүй, дугааргүй хуучин мотоцикл байхаар нь зарсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

             Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын 9 дүгээр баг   13 дугаар гудамжинд байх худгаас ус аваад явж байтал үл таних шар өнгийн мотоцикл түрсэн хүн худаг дээр хүрч ирсэн. Тэр хүн миний ус авч байгаа худгийн цоргоноос ус уучихаад надад хандаж “энэ түрж яваа мотоциклоо зарна” гэж хэлсэн. Тухайн хүнээс “хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм” гэсэн чинь “250.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тухайн хүнд хандаж наадах чинь хулгайн мотоцикл юм биш биз дээ гэж хэлсэн чинь “би цагдаа хийж байсан. Одоо малчин хийдэг” гэсэн. Тэгээд “надад 100.000 төгрөг” байна гэж хэлээд 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн хүнээс мотоциклын түлхүүрийг авах гэтэл халаасаа ухаж байгаад түлхүүрээ хаячихсан байна гэж хэлээд түлхүүрээ өгөлгүй яваад өгсөн. Би тухайн хүнийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй хүн байсан. Тэр хүн архи уусан, халамцуу байсан. Их согтуу бол биш байсан. Хүрэн бор царайтай, шар өнгийн халимаг үстэй 165-170 см өндөртэй, 30 настай хүн байсан. Тэр хүнд бэлэн 100.000 төгрөг өгсөн, 5 ширхэг 20.000-тын дэвсгэрт өгсөн. Би шар өнгийн “Даюун” нэртэй мотоцикл авсан ба тухайн мотоциклын гинж нь тасарсан, толь нь хагархай, нэг тольгүй, хойд талын дугуй хагархай, урд талын карлон хэсэгт шар бор согоотой, улсын дугааргүй мотоцикл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

      Иргэний нэхэмжлэгч ийн: “Би 2022 оны 06 сарын 04-ний өдөр билүү 05-ны өдөр 13 дугаар гудамжинд байдаг худаг дээр үл таних хүнээс 100.000 төгрөгөөр мотоцикл худалдаж авсан. Уг мотоциклийн гинж кундакторыг өөрөөсөө 65.000 төгрөг гаргаж солиулсан. Гэтэл тухайн мотоцикл хулгайн мотоцикл болж таараад 2022 оны 08 сарын 23-ны өдөр цагдаад хураалгасан. Мотоциклийг надад зарсан этгээд бэлнээр 165.000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 3 хуудас/

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/

Дундговь аймаг  ******* сумын үнэлгээний комиссийн  “2019 оны Даюун маркийн мотоцикл 1.500.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ /хх-ийн 32-33/

Даюун маркийн мотоцикл хураан авсан тэмдэглэл / хх-ийн 36-37/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /43-46/

оос хураан авсан улсын дугааргүй улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоциклийг *******ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 47/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/  зэрэг баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *******ийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг 7-1 тоот хашааны гаднаас хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *******ийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг 7-1 тоот хашааны гаднаас хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

     шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 05-ны өглөө  06 цагийн орчимд ... гэрээс гараад явж байтал манайхаас хоёр гудамжны хойно буюу 7 дугаар гудамжны 1 тоотын гадаа улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл гинж нь тасарчихсан байж байсан. Тэгээд ойр орчимд хүн байхгүй болохоор нь тухайн мотоциклыг түрээд 13 дугаар гудамжинд байдаг худаг дээр очсон чинь нэг хүн ус аваад зогсож байсан. .... Чинзориг гэдэг хүн хэдээр зарах юм гэхээр нь 150.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэр хүн 100.000 төгрөг л байна гэхээр 100.000 төгрөгөөр зарсан. ” гэх,

      хохирогч *******ийн: “Би 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед ******* сумын 7 дугаар баг буюу Мандал гэр хорооллын замаар явж байгаад миний унаж явсан өөрийн эзэмшлийн улаан шар өнгийн “Даюун” маркийн мотоциклын ар талын дугуйны гинжин дугуйндаа орооцолдоод явах аргагүй болохоор нь 7 дугаар гудамжны 01 тоот хашааны гадаа үлдээчихээд маргааш нь буюу 6 дугаар сарын 05-ны өдөр очоод авах гэтэл миний мотоцикл байгаагүй. ...Миний алдсан гэх мотоцикл, улаан шар өнгөтэй хар суудлын бүрээстэй урд болон ар талдаа улаан шар өнгийн дохиог нэмэлтээр хийсэн тухайн дохионууд нь орос мотоциклын дохио байгаа юм. Миний мотоцикл давхар кирлонтай, дээд талын кирло хэсэгт боронзон шар өнгийн согоотой шинэвтэр мотоцикл байгаа. ... Миний алдсан мотоциклыг 13 дугаар гудамжинд хүн түрчихсэн явж байсан гэсэн.” гэх,            

     гэрч ийн: “Манай найз Гунгаадорж улаан шар өнгийн “Даюун” маркийн мотоциклтой. Би Гунгаадоржийг мотоциклоо алдсан талаар мэдсэн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Мандлын 7 дугаар гудамжны 01 тоотын гадаа байхыг нь харсан. ...Тэр хүн манай найз Гунгаадоржийн мотоциклыг хромон гутлын түрийг гармошиглаж өмссөн 30-40 насны эрэгтэй хүн түрээд явж байсан гэж хэлсэн.” гэх,

            гэрч Б.Цэндбаярын: “Гунгаадорж гэх хүнийг мотоциклоо алдсан талаар мэдсэн. Гунгаадоржийн найз нь надад хэлж захиж байсан юм. Надтай хамт ажилладаг Цэдэв гэх хүн Мандлын 16 дугаар гудамжинд шар өнгийн шинэвтэр “Даюун” маркийн мотоцикл түрээд явж байсан. Тухайн хүнийг сайн танихгүй. Түрж явсан мотоциклоо 150.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн” гэх,

            гэрч : “Би сар өдрөө сайн санахгүй байна. Тухайн өдөр гэртээ байсан. Манай нөхөр Цэдэв гэрээс баруун урагш Мандлын 13 дугаар гудамжинд байх худгаас ус авах гээд яваад ирэхэд манай хашааны гадаа манай нөхөр болон бас нэг хүн шар өнгийн “Даюун” маркийн мотоцикл зарна гээд зогсож байсан. Тухайн хүн  мотоциклоо 100.000 төгрөгөөр зарна гээд байсан.  50.000 төгрөг авбал ав гэхээр нь манайх авахгүй гээд явуулсан.” Гэх,

         Гэвч ийн: “2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр намайг худгаас ус аваад гэртээ ирж байх үед шар өнгийн “Даюун” мотоцикл дээр хууз сахалтай, улаан царайтай эрэгтэй хүн суугаад түрээд ирсэн. Тухайн хүн над дээр ирээд “танай худаг хаана байдаг юм” худгийн хойд талын айлд энэ мотоциклыг зарах гэсэн юм тийшээ түрж явах хэцүү байна. Чи авбал 150.000 төгрөгөөр ав, эсвэл 100.000 төгрөгөөр ав” гэсэн. Намайг авахгүй гэтэл нөгөө мотоциклоо цааш нь түрээд явсан. Мотоциклын гинж нь тасарсан чирэгдээд явж байгаа харагдсан. Манай 13 дугаар гудамжинд түрээд явж байсан. Тухайн хүн хууз сахалтай, улаан царайтай, онигор нүдтэй 38-40 насны орчим настай, 170-аас 180 см өндөртэй, дээгүүрээ улаан өнгийн подволктой, хар өмдтэй, доогуураа хар өнгийн хромон гутал өмссөн байсан. Тэр хүн нэлээн халамцуу байсан” гэх,

             гэрч : “Манай хүү *******т мотоцикл байхгүй. Харин 2022 оны 6 дугаар сард байх архи уусан байдалтай согтуу гэрт орж ирээд манай хажуу тал буюу хуучнаар хурд дэлгүүрийн үүднээс улсын дугааргүй мотоцикл байхаар нь түрж яваад Мандалд байх Баба гэх хүний дэлгүүрийн урд талын гудамжинд нэг хүнд 100.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Манай хүү тухайн сард архи уугаад байхаар нь өөрийн хүүгээсээ юун мөнгөөр архи уугаад байгаа юм гэж асуухад мотоцикл зарсан мөнгөөр архи ууж байна гэж хэлсэн. Манай хүү ******* мөнгөө яаж авсан талаар хэлээгүй, бэлэн мөнгө л авсан байх. ... Мандал хороололд нэг хүнд өгөөд 100.000 төгрөг авсан гэж хэлсэн. ...Надад хэлэхдээ гинжгүй, дугааргүй хуучин мотоцикл байхаар нь зарсан гэж хэлсэн.” гэх,

             гэрч ийн: “Би 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын 9 дүгээр баг 13 дугаар гудамжинд байх худгаас ус аваад явж байтал үл таних шар өнгийн мотоцикл түрсэн хүн худаг дээр хүрч ирсэн. Тэр хүн миний ус авч байгаа худгийн цоргоноос ус уучихаад надад хандаж “энэ түрж яваа мотоциклоо зарна” гэж хэлсэн. Тухайн хүнээс “хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм” гэсэн чинь “250.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тухайн хүнд хандаж наадах чинь хулгайн мотоцикл юм биш биз дээ гэж хэлсэн чинь “би цагдаа хийж байсан. Одоо малчин хийдэг” гэсэн. Тэгээд “надад 100.000 төгрөг” байна гэж хэлээд 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн хүнээс мотоциклын түлхүүрийг авах гэтэл халаасаа ухаж байгаад түлхүүрээ хаячихсан байна гэж хэлээд түлхүүрээ өгөлгүй яваад өгсөн. ... Би шар өнгийн “Даюун” нэртэй мотоцикл авсан ба тухайн мотоциклын гинж нь тасарсан, толь нь хагархай, нэг тольгүй, хойд талын дугуй хагархай, урд талын карлон хэсэгт шар бор согоотой, улсын дугааргүй мотоцикл байсан” гэх

     иргэний нэхэмжлэгч ийн: “Би 2022 оны 06 сарын 04-ний өдөр билүү 05-ны өдөр 13 дугаар гудамжинд байдаг худаг дээр үл таних хүнээс 100.000 төгрөгөөр мотоцикл худалдаж авсан.” гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дундговь аймаг  ******* сумын үнэлгээний комиссын  “2019 оны Даюун маркийн мотоцикл 1.500.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ, Даюун маркийн мотоцикл хураан авсан тэмдэглэл, оос хураан авсан улсын дугааргүй улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоциклыг *******ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнээд түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан /Хулгайлах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч *******ид 1.500.000 төгрөгийн хохирол учирсныг мотоциклыг биет байдлаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх47/-ээр, иргэний нэхэмжлэгч 165.000 төгрөгийн хохирол барагдуулсан болох нь түүний мэдүүлэг /хх29/ зэргээр нотлогдож байна.

Мөн хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

         Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

         Шүүх шүүгдэгч *******ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор хангаж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

      Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

        Иймд прокурорын саналын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.     

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

           Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч  ******* овогт *******ы *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ы *******т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.УУГАНБАЯР