Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/326

 

                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.

Улсын яллагч Б.Сарантуяа

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:            

******* Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ************** холбогдох эрүүгийн 22210032032 дугаартай хэргийг 22 оны 0 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 183 оны дугаар сарын 1-ний өдөр ******* Сэргэлэн суманд төрсөн, 3 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ******* музейд арга зүйч ажилтай,  ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт ******* -2 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 22 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 0 цагийн орчимд ******* гэх газарт ******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн . маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заасан заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж амь насыг хохироож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТО*******ХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна...” гэв.

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  “...Мэдүүлэг өгөхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 22 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед гарч ******* аймагт шөнийн 01 цагийн үед ирээд Билэгт буудалд байрласан. Өглөө 07 цагийн үед Facebook-ээс хот явна гэсэн зарын дагуу гэх дугаар руу ярьж тохироод 81-85 улсын дугаартай порестер маркийн тээврийн хэрэгслийн арын сандал дээр суугаад хот руу 07 цаг 30 минутын орчим гарсан. Тэгээд сум өнгөрөөд 20-иод км газар явж байгаад замын баруун тал руу онхолдсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-0/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Буйр нуураас өмнөх өдөр нь гараад шөнө орж ирсэн болохоор өглөө хот явах машинд суугаад унтсан. Тэгээд унтаад явж байхад гэнэт түс тас хийх чимээ гарахад нь сэрээд харахад машин замаас гарч онхолдчихсон байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эхнэр Т. гурван хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн машинтай хот явахаар болсон. Тэгээд 07 дугаар сарын 11-ний орой 17 цагийн орчим эхнэр Т. өөрийн Facebook хаягаас хот руу зорчигч авч явна гэсэн зар оруулахад хоёр залуу явах болж холбогдсон. Тэгээд 22 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчим эхнэр өөрийн Субару простер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 3 хүүхдээ аваад 6 дугаар Билэгт төвөөс 2 зорчигч авч ******* аймгаас хотын чиглэлд гарсан. Тэгээд би гэртээ байж байхад 0 цаг 50 минутын орчим миний дүү манай гэрт ирээд болсон асуудлын талаар хэлсэн. Тэгэхээр нь би шууд эмнэлэгт очсон. Би эхнэр *******т гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-2, 33-3, 35-36/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 22 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3 хүүхдүүдийн хамт рашаанд хүүхдүүдээ эмчлүүлэх зорилгоор өөрийн Субару Порестер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явах гээд өглөөний 07 цаг 30 минутын орчим гэрээсээ гарсан. Тэгээд 6 дугаар т байх Билигт төвөөс хорь гаран насны хоёр хүүхдийг  аваад төвөөс 08 цагийн орчим хотын чиглэлд гарсан. Тэгээд аймгаас гарахдаа 3 дугаар талбайн баруун хойно байрлах Тэс шатахуун түгээх газраас машиндаа бензин дүүргээд хөдөлсөн. ... сум өнгөрөөд 65 дугаартай пайз орчим явж байгаад зогсож хоёр хүүхдээ бие засуулаад цааш хөдлөөд 5-6 км орчим явж байхад машины жолоо гэнэт сул эргэж жолоодлогогүй болсон. Би сандарсандаа жолоогоо тэгшлэх гээд хоёр тал руу ээлжлэн эргүүлэхэд хүрд сул гүйж машин хоёр тийш найгаж байгаад нэг мэдэхэд замын хойд тал руу онхолдож машины жолооч талаараа хажуулдчихсан байсан. Тэгэхэд миний а хүү болон охин хоёр миний дээрээс унаж орж ирчихсэн байхад нь би том охиноо “миний охион босоорой гээд хэлэхэд  ямар нэгэн дуу гаргахгүй байхаар нь гарыг нь хөдөлгөж үзэхэд гар нь сул байхаар нь ухаан алдсан юм болов уу гэж бодсон. Тэгээд машинаас гарах гээд би арын хоёр хүүхдэд цонхоо хагалаад гараарай гэж хэлэхэд тэр хоёр хүүхэд машинаас гарчихсан урд салхины  шилийг онгойлгож охин, а хүү бид гурвыг татаж гаргасан. Би машинаас гараад том охин нас барсныг мэдсэн. Энэ болсон явдал маш хурдан болоод өнгөрсөн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, эрүүл явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122/

 

 

******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 22 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 70 тоот дүгнэлтэд:

1. Амь хохирогч цогцост дух, зулайн орой, хоёр талын чамархай, дагз, суурь, хамар, хоёр талын хоншоор ясны олон нийлмэл цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал язрал, тархины эдийн няцрал, тархи чихэгдэлт. Дух, нүүр хэсгийн арьс, зулай орой хэсгийн хуйхны ангайж язарсан шарх, баруун чамархай, дээд уруулын шарх, баруун хацар, шанаа, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дух, зулайн орой, хоёр талын чамархай, дагз, суурь, хамар, хоёр талын хоншоор ясны олон нийлмэл цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал язрал, тархины эдийн няцрал, тархи чихэгдэлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

. Амь хохирогч нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжгүй байжээ гэжээ. /хх-ийн 56-5/

 

******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 22 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 тоот дүгнэлтэд:

1. биед баруун дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 105-106/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 22 оны 08 дугаар сарын -ны өдрийн 3703 тоот дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. “” гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэжээ. /хх-ийн 0-1/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-1/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 22/

- Зам тээврийн осолд холбогдсон . маркийн ******* дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-62-68/

- ******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 22 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 77 тоот дүгнэлт /хх-ийн 73-7/

- ******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 22 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 76 тоот дүгнэлт /хх-ийн 81-82/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 22 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 370 дугаартай дүгнэлт /хх-86/

- ******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 22 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 52 тоот дүгнэлт /хх-ийн 8-/

- ******* аймаг дахь техникийн хяналтын үзлэгийн төвийн 22 оны 0 сарын 01-ний өдрийн 03 дугаар дүгнэлт /хх-ийн 112-113/

- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-122/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 12-127/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь дээд боловсролтой бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

 

Шүүгдэгч ******* нь 22 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 0 цагийн орчимд ******* гэх газарт ******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн . маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заасан заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж амь насыг хохироож,   эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, ******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 22 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 70 тоот дүгнэлт, ******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 22 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 тоот дүгнэлт, ******* аймаг дахь техникийн хяналтын үзлэгийн төвийн 22 оны 0 сарын 01-ний өдрийн 03 дугаар дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, зам тээврийн осолд холбогдсон . маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол тогтоосон акт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, ******* Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

         Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас амь нас хохирч,  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “эхнэр *******т гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

           

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.  

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн  хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11. зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА