Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/324

 

 

 

 

2022       10        20                                          2022/ШЦ/324                                

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221003700348 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 2-126 тоотод оршин суух хаягтай, одоо Хэрлэн сумын 3 дугаар баг Ногоон гүүрийн 5-5 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* .  /РД: СЖ82**************19/

 

Шүүгдэгч ******* 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг Мэнэнгийн тал гэх газарт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.1.а. "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна”, 3.7.а. "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно”, 11.1 “тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн жолоодож явсан 41-******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн эрүүл мэндэд зүүн атгаал ясны далд хугарал, зулайн хуйханд сорви, баруун тохой, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ :

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин барихгүй...” гэв.

 

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр найзуудаараа Буйр нуур орж аялах зорилгоор эхлээд Улаанбаатарт бөөгнөрч байгаад 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгаар дайрч Дорнод аймагт ирж хоноглосон. Ингээд бид нар 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн төвөөс Буйр нуур руу 5 тай явсан юм. Манай нөхөр аа бариад би жолоочийн хажуу талын суудалд сууж арын суудалд хамаатны дүү , манай хүү , нар зорчиж байсан. ...Бид нар 21 дүгээр талбайгаас баруун хойд зүгт Мэнэнгийн талд явж байхад манай ы урд талд гэх найз маа гэр бүлтэйгээ, тэгээд манай явж байсан. Манай ы араас гэр бүлтэйгээ явж байсан. Тэгтэл манай урд харагдахгүй өндөр өвстэй тойрог эргэлттэй газар гэнэт урдаас улсын дугаарыг мэдэхгүй улаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн бөгөөд манай ыг чиглээд ирж байсан. Тухайн үед манай нөхөр осол гаргахгүйг хичээж баруун гар тийш дарсан боловч баруун гар талд өндөр хувил, өвстэй байсан учир хурдаа сааруулж аваарын дохиогоо татаад бараг зогсоод сигнал дараад байсан чи өөдөөс явж байсан улаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэл зогсолгүй маш хүчтэй ирж мөргөсөн. Ингээд миний гар хугарч би газрын тосны 21 дүгээр талбай дээр очиж боолт хийлгэж улмаар аймгийн төвд хүлээн авах дээр ирсэн. ...Би осол болохоос ойрхон газарт бие засаад буцаад даа суусан тул суудлын бүсээ зүүгээгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

            Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед өөрийн боломжит хувилбар болох замын баруун гар тал руу шахаж, хурдаа сааруулж зогссон. Харин улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч миний зүүн гар талаар осол гаргахгүй зөрөх бүрэн боломжтой байсан. ...Үнэлгээгээр 7 сая гаран төгрөгийн хохирол учирсан гэж гарсан ч би Г. гэх хүнээс 5,000,000 төгрөг авсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/

 

            Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй. Хөдөлмөрийн чадвар 65% алдсан буюу төрөлхийн үе мөчний хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар халамж авч амьдардаг. Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг Ялалт багаас 2021 онд худалдаж авсан улсын дугаартай улаан өнгийн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн төв рүү гарсан юм. Би замаараа Халхгол сумын Ялалт багаас ертөнцийн зүгээр баруун тийш 50 орчим км зайд байрлах / /-н гэрт орсон. Тэгтэл аймгийн төв орох ажилтай чи ганцаараа явж байгаа юм бол би ха болоод хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би аа бариад  гийн гэрээс 13 цагийн орчимд аймгийн төв рүү гарч жолоочийн хажуу талд сууж арын суудалд гийн хоёр хүүхэд сууж явсан. Би замдаа Халхгол сумын газрын тосны 21 дүгээр талбайн ойролцоо явж байхад нэг цагаан суудлын тэрэг аймаг орох замаа олохгүй байна гэхээр би аймаг орно гээд дагуулаад явсан юм. Ингээд газрын тосны 21 дүгээр талбайг өнгөрөөд Мэнэнгийн замд ороод явж байтал баруунаас зүүн чиглэлтэй хар өнгийн жийп загварын зүүн гар талаар зөрсөн. Тэр үед миний ы хөгжим болохгүй байсан учир долгионыг тааруулъя гэж бодоод хөгжим рүүгээ анхаарлаа хандуулаад байж байтал гэнэт надад ” гэж хэлэхэд би тай мөргөлдсөн. Ингээд хар өнгийн маркийн ы эмэгтэй зорчигч гэмтэл авч эмнэлэг рүү явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр 08-ны өдрийн 11772 тоот дүгнэлтэд:

            1. биед зүүн атгаал ясны далд хугарал, зулайн хуйханд сорви, баруун тохой, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 47-48/

 

            2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

            1. 41-******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч овогтой Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй.

            2. улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч овогтой Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Үүнд: 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн 3.1.а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна. мөн 3.7.а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно мөн 11.1. Тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.

            3. улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч овогтой жолоодох эрхийн үнэмлэхгүй.

            4. улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл 3амын Хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн 1.6. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ, мөн 3.1.а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна. мөн 3.7.а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно, 11.1. Тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэжээ. /хх-ийн 72-73/

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/

            - Зам тээврийн осол тогтоосон акт /хх-ийн 16/

            - Зам тээврийн осолд холбогдсон маркийн 41-******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-*******/

            - Зам тээврийн осолд холбогдсон маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/

            - Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21/

            - Гэрч Г.ын мэдүүлэг /хх-ийн 32-33/

            - Гэрч Г.ийн мэдүүлэг /хх-ийн 41-42/

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43/

            - Өвчний түүх, гэрэл зургууд /хх-ийн 49-61/

            - Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-67/

            - *******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 89/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд  мөрийн баримтаар:  60 см урттай мод хураагдан ирснийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгч ******* 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг Мэнэнгийн тал гэх газарт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.1.а. "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна”, 3.7.а. "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно”, 11.1 “тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн жолоодож явсан 41-******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн эрүүл мэндэд  зүүн атгаал ясны далд хугарал, зулайн хуйханд сорви, баруун тохой, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч , иргэний нэхэмжлэгч Г., гэрч Г. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11772 тоот дүгнэлт, шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон маркийн 41-******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осолд холбогдсон маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.эд 7,606,000 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогч шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүгдэгч *******т гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж иргэний нэхэмжлэгч Г. “шүүгдэгч *******аас 5 сая төгрөг авсан тул гомдол, саналгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тус тус тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

           

            Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

           

            Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ******* овогт ******* т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн  хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр  1  жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 см урттай 1 ширхэг модыг устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах зүйтэй байна.

 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ :

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гараагүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 см урттай 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА