Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2016/ШЦТ/103

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар *******, *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот  эрүүгийн хэргийг 2016 оны   06  дугаар сарын   20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ноогдох хөрөнгөгүй, ******* овогт *******ын //

2.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ноогдох хөрөнгөгүй, овогт гийн //

3.Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, хувьд ноогдох хөрөнгөгүй, овогт ийн //

4.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ноогдох хөрөнгөгүй, овогт гийн //

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг "Адгийн цагаан" гэх газраас иргэн ын эзэшлийн 3 тооны нас гүйцсэн монгол үхрийг хулгайлан бусдад 3000000 / гурван сая/ төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн "Адгийн цагаан" гэх газраас иргэн ын 3 тооны монгол үхрийг ын эзэмшлийн  Бикап маркийн БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр *******, *******, ******* нарын хамт бүлэглэн хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг / 1-р хх-ийн  99 /

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.. 2015 оны 12 сарын 21-ний өдөр арван мянгатын голоор гийн хамт өгсөж яваад , нартай таараад хөдөө яваад үхэр нядлаад ирье гэхэд , нар зөвшөөрөөд ын эзэмшлийн Бикап маркийн машинаар Баянхонгор аймгаас баруун зүгт 100 гаран км явж байтал 30-40 тооны монгол үхэр явж байхад бид дөрөв нийлж байгаад 3 тооны монгол үхрийг нядалсан. Тэгээд уг 3 үхрийг мах, арьс ширийг ын машинд ачаад аймагт шөнө ирээд ын хашаан дахь амбаарт буулгасан. 2-3 хоногийн дараа , , нар зарах гэж байгаад цагдаад баригдсан байсан, бид нар харилцан тохиролцож хулгай хийсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 101-102, /

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт арван мянгатын гол өгсөөд ын хамт миний эзэмшлийн БНХ улсын дугаартай Бикап маркийн машинаар явж байхад , 2 явган явж байгаад таарсан. Тэгээд нь нх руу яваад мал аваад ирье гэхээр нь зөвшөөрч миний машинд бензин хийгээрэй гэхэд нь 50000 төгрөг өгөхөөр нь бензин хийгээд Баянхонгор аймгаас сумын чиглэлд 110 гаран км явж байхад замд 40 гаран үхэр таарахад 3 үхрийг нь нядалж миний машинд ачиж аймагт ирсэн. Би БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2000000 / хоёр сая/ төгрөгөөр үнэлж байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан олс, хутга зэргийг хаана байгааг мэдэхгүй..." гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 107 /

Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015 оны 12 сарын 21-ний өдөр тай таараад 3,6-р багийн голоор дээшээ өгсөөд айлд очих гээд явж байгаад , 2 ын машинтай явж байхаар нь таарч уулзалдаад, хоорондоо ярилцаж байгаад хөдөө явж мал нядалж ирэхээр болоод сумын чиглэлд 100 орчим км яваад Адгийн цагааны арын довон дотор үхэр харагдахаар нь тууж тэнд байдаг балгас дотор оруулж 3 үхрийг нь барьж аваад тэнд нь нядалж гэдэс, дотор, шаар, толгойг нь балгасанд байх нүхэнд хийж орхиод ын эзэмшлийн БНХ дугаартай Бикап маркийн автомашинд ачиж ирсэн. Дээрх 3 тооны үхрийг , , нарын хамт бүлэглэн хулгайлсан үйлдлээ зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан олс, бугуйл,хутга хаана байгааг мэдэхгүй алга болсон байсан.." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-114, /

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг аймгийн төвд байхад манай дүү Баянмөнх над руу утсаар яриад танай үхрээс 3 тооны үхэр хээр нядлагдсан байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ очоод үхрээ бүртгээд уг нядлагдсан үхрийн толгойг үзэхэд манай үхэр мөн байхаар нь цагдаад хандсан. Манай шар тарлан, улаан тарлан, хүрэн алаг 3 нас гүйцсэн үхрийг нядлаад аваад явсан байсан. Би үнэлгээчнээс 1 үхрийг 1 000 000  төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 40-43/

Гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг "Адгийн цагааны нуур" гэх газраас манай ах ын 3 тооны монгол үхэр алдагдсан. сумын 2 багийн нутаг" Адгийн цагааны балгас"-нд 3 тооны монголын үхэр нядалсан байсныг очиж үзэхэд 3 үхэр нядлаад толгой шийр, гэдэс дотрыг нь хаясан байсан. Уг үхрүүд нь ах ын үхэр мөн байхаар нь ахад утсаар мэдэгдсэн.." гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 44 /

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны үнэлгээчин Д.Энхтуяагийн “...3 тооны Монгол үүлдрийн эр үхрүүдийг 4200 000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт  / 1-р хх-ийн 56-57/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны үнэлгээчин Д.Энхтуяагийн “...Mitsubishi L200 Бикап маркийн БНХ улсын дугаартай тээврйн хэрэгсэл нь 2000 000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт  / 1-р хх-ийн 72-73/

Хөрөнгийн үнэлгээчин Б.Соёлмаа, Ж.Уртнасан, Д.Нямлхагва нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн ...нас гүйцсэн эр үхэр тус бүрийн үнэ 1000 000 төгрөг байна...гэх дүгнэлт/1-р хх-ийн 80-81/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 6-10/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол/1-р хх-ийн 17-35/,  хураан авах тухай тогтоол, тэмдэглэл/1-р хх-ийн 36-37/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1-р хх-ийн 38/, адуу үнэлсэн тухай тайлан/1-р хх-ийн 66-67/, авто машин үнэлсэн тухай тайлан /1-р хх-ийн 76-78/, шүүгдэгч *******н хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн сумын 2-р багийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тодорхойлолт/1-р хх-ийн 117/, иргэний үнэмлэхний лавлагаа/1-р хх-ийн 115/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 119/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоол/1-р хх-ийн 120-122/, Баянхонгор аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай магадлал/1-р хх-ийн 123-126/, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол/1-р хх-ийн 129-131/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 73 дугаартай магадлал/1-р хх-ийн 132-134/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3-р багийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 тоот тодорхойлолт/хх-ийн 137/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 138/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 141/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоол/1-р хх-ийн 142-144/, Баянхонгор аймгийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай магадлал/1-р хх-ийн 145-147/,  Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоол/1-р хх-ийн 152-153/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа/1-р хх-ийн 154/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 156/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа/1-р хх-ийн 157/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 159/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг "Адгийн цагаан" гэх газраас иргэн ын эзэшлийн 3 тооны нас гүйцсэн монгол үхрийг хулгайлан бусдад 3000000 / гурван сая/ төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ын мэдүүлэг / 1-р хх-ийн 40-43/, гэрч Б.Баянмөнхийн мэдүүлэг/ 1-р хх-ийн 44 /

Хөрөнгийн үнэлгээчин Б.Соёлмаа, Ж.Уртнасан, Д.Нямлхагва нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн ...нас гүйцсэн эр үхэр тус бүрийн үнэ 1000 000 төгрөг байна...гэх дүгнэлт/1-р хх-ийн 80-81/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны үнэлгээчин Д.Энхтуяагийн “...Mitsubishi L200 Бикап маркийн БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2000 000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт  / 1-р хх-ийн 72-73/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Прокуророос шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх ба хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэргийг сэдэж, санаачлан бусад этгээдүүдийг татан оролцуулах зэргээр идэвхитэй үйлдэлд хамтран оролцсон ба тухайн хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд хүлээн мэдүүлсэн бөгөөд энэ нь тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж олсон малыг хамтран нядалж, зарж борлуулж, ашиг олсон зэрэг үйлдлүүдээр хангалттай нотлогдсон болно

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /1-р хх-ийн 156, 159, 119, 141/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа  шүүгдэгч *******, *******  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалзав.

Харин шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан ба  Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасан ялтай байдал арилсан боловч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг дахин үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан баривчлах ялыг тус тус оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч *******ын 5 ханатай гэр, шүүгдэгч *******н эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай гэр, шүүгдэгч *******ын эзэмшлийн 1 тооны зээрд зүсмийн адуу зэргийн битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч *******, *******, *******, ******* нарт тус тус буцаан олгов.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын өмчлөлийн "Mitsubishi L200 Бикап” маркийн БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг төрийн өмчлөлд шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн болон хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нараас  гаргуулах төлбөргүй болно.

Тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч ******* нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 224 дугаартай шүүгчийн захирамжаар батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн 4 дүгээр тойргийн Тахарын албаны Баянхонгор аймаг дахь хэсэгт даалгаж шийдвэрлэсэн боловч тухайн захирамжийн биелэлт хангагдаагүй,  шүүгдэгч ******* нь хаана байгаа нь тодорхойгүй, шүүхэд хүрэлцэн ирээгүй, зориуд зайлсхийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй  байх тул  2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  4 дүгээр тойргийн Тахарын албаны Баянхонгор аймаг дахь хэсэг нь шүүхэд албадан ирүүлсэн ба 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хүртэл 10/арав/ хоног цагдан хоригдсон  болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хувьд ногдох хөрөнгөгүй, битүүмжилсэн зүйлүүд нь шүүгдэгч нарын өмчлөлийнх болох нь эргэлзээтэй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг тус тус хэрэглээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Шүүгдэгч овогт гийн , ******* овогт *******ын , овогт ийн , овогт гийн нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******г эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан *******, ******* нарт тус бүр оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж тус тус эдлүүлсүгэй

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан  хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар, шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан *******, ******* нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******, ******* нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч *******ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хүртэл 10/арав/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2, 330 дугаар зүйлийн 330.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын өмчлөлийн "Mitsubishi L200 Бикап” маркийн БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ¹01053058  гэрчилгээ 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******ын 5 ханатай гэр, шүүгдэгч *******н эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай гэр, шүүгдэгч *******ын эзэмшлийн 1 тооны зээрд зүсмийн адуу зэргийн битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч *******, *******, *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  шүүгдэгч *******ын өмчлөлийн "Mitsubishi L200 Бикап” маркийн БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* нарын эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.БАЙГАЛМАА