Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Д.*******

Улсын яллагч Г.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Ж.*******

Шүүгдэгч С.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 08 дугаар сарын 3-ний өдөр хүлээн авч 0 оны дугаар сарын -ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, хотод оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , хамт амьдрах, аймаг сумын дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ЧТ808/

 

Шүүгдэгч С.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0 оны дугаар сарын 9-ний өдөр аймаг сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах П. эзэмшлийн - улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 3.а, 3.а, .4 дэх заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийн араас түлхэх үйлдэл хийж байсан Б. мөргөж зам тээврийн осол гаргаж түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн  ……  Мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын өгсөн ...... Миний төрсөн ах Б. нь ажилладаг бөгөөд сүүлийн 03 жилийн хугацаанд түүнтэй найзалж нөхөрлөж байгаа юм. 0 оны дугаар сарын 9-ний өглөө ах маань ажилтай гээд гэрээсээ гарсан чинь орой 9 цагийн үед осол болсныг эгчээс сонссон. Намайг эмнэлэг дээр очиход ах маань аль хэдийн нас барсан байсан. С.*******, ах хоёр уул нь үй зайгүй нөхөрлөж байсан нь үнэн. С.******* нь биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Өмгөөлөгч авахгүй гэж бидэнд ярьж байгаа нь хийе гэсэн хэргээ хийсэн хүн шиг санагдсан. 0 оны дугаар сарын -ны өдөр С.******* хэрвээ шүүхээр баривчлах шийтгэл авсан байсан бол энэ осол гарахгүй байсан байх. Шүүгч яагаад баривчлахгүй торгоод гаргасныг нь ойлгохгүй байна. Оршуулгын зардалд мөрдөн байцаалтад 540404 төгрөг нэхэмжилснээс нэмж 3500 төгрөгийг нэхэмжлээд нийт 530904 төгрөг, талийгаач Б.ийн банкны цалингийн зээл 50000 төгрөг, Мобикомоос авсан гар утасны лизингийн үлдэгдэл 9000 төгрөг, нийт 3904 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

С.*******ийн 0 оны 08 дугаар сарын -ны өдөр яллагдагчаар өгсөн ..... 0 оны дугаар сарын 9-ний өдөр би ажил дээрээ талийгаач Б.ийн хамт 0.33 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд ууж саад бид хоёр харих гээд ажлын газрын урд талбай дээр байсан миний жолоодож ирсэн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодоод талийгаач жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Тэгээд би тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийх явцдаа байрлах цэцгийн мандлын хашлага давж зогссон. Машины арын хоёр дугуй цэцгийн мандлын хашлагыг давж зогсоод гарахгүй байсан тул талийгаач машинаас бууж араас түрсэн юм. Түрээд гарахгүй байсан тул би машины хаалгыг нээж ухарлаа шүү холдоорой гэж хэлээд ухарсан юм. Тухайн үед би талийгаачийг машины ар талаас холдсон байх гэж бодож байсан. Тэгээд машинаа ухрааж хашлага даваад машинаа зогсоосны дараа талийгаач машины урд талд талбай дээр хэвтэж байхаар нь очиход тэрээр ёолж яраглаад байсан. Түүний эгэм орчим нь язарсан шархтай  нүүр нь цус болчихсон байсан. Тиймээс би түүнийг өндийлгөж суулгах гэж оролдож байх хугацаанд манай ажлын хүмүүс гарч ирсэн.... Тухайн тээврийн хэрэгсэл манай ээж эзэмшлийнх. Манай ээж тухайн өдөр хот руу шагнал авахаар яваад хонож байсан юм. Би ээжид хэлэлгүйгээр машиныг гэрээсээ жолоодож ажлын гадаа очсон юм. Тэрээр намайг машиныг нь жолоодож явсан гэдгийг мэдээгүй. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насыг хохироосон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /Хх-н 80 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 0 оны дугаар сарын 0-д гаргаад хот руу явсан. хотод очоод 5- хонож байхад буюу 0 оны дугаар сарын 30-ны өглөө Зүүнгаас манай хүү ******* машинаар хүн дайрчихсан байна гэж ярьсан. Тэгээд би тэр өдөртөө Зүүнд ирээд *******ийг миний машиныг жолоодож ухарч байгаад өөрийн найз Б. мөргөж амь насыг нь хохироосныг нь мэдсэн. ... Би өөрийн хүү *******ээс нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Хохирогчид оршуулганд гарсан зардал мөнгийг нөхөн төлөх болно гэх мэдүүлэг /Хх-н дугаар хуудас/

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Тэгээд бид нар усанд ороод сэрүүцээд байж байхад ******* ах машинаа бариулаад аж ахуй руу эргэж яваад 0 гаруй минутын дараа буцаж ирэхдээ 0.33 литрийн Хараа архи, .5 литрийн Сэнгүр пиво хүйтэн ундаа авчирсан. ******* ахын авчирсан пивыг , бид хэд хувааж уусан. Харин 0.33 литрийн Хараа архинаас *******, нар нэг нэг удаа жижиг аягаар уучхаад үлдэгдлийг нь машиндаа хийгээд бид нар ажил руу хөдөлсөн. Удалгүй ажил дээр ирж манай ажлын хүмүүс тайзан дээр гаа бэлдэх гээд гарахаар нь би эхнэр дагуулж гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /Хх-н 4 дүгээр хуудас/

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэр хоёрыг гарч явснаас хойш -3 минутын дараа би гараад жижүүрийн өрөөний цонхоор хартал хөшөөний урд талд тэр хоёр суучихсан байдалтай юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би байрнаас гараад хартал ******* ах талийгаачийн араас тэврээд сэгсрээд байсан. Би тухайн үед дотроо талийгаачийг харвачихсан юм байх гэж бодсон. Сүүлийн үед тэр хоёр нийлээд архи уугаад байсан тул би талийгаачийг халуунд харвачихсан байж магадгүй гэж бодсон. Тэгээд би дотроос нөхөр даж талийгаач болон ******* нар дээр очиход талийгаачийн нүүр цус болчихсон ёолоод байсан. Ам нь ангалзаад эмнэлэг хурдан явъя гэж нэг удаа хэлсэн байх. Эмнэлэг ирж талийгаачийг авч явсан. Эмнэлгээс ирээд авч явах үед л би талийгаачийг нас барчихсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /Хх-н дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд орой би ажлын гадаа тоглож байхад ах /*******/ өөрийнхөө машинд суугаад бас түүний хажууд багш // суусан. Тэгээд ах машинаа жолоодоод ухарч явсан. Ухарч байгаад цэцгийн хашлага даваад зогсчихсон. Тэгээд нэг харахад ах машинаараа ухарч багшийг мөргөөд зогсчихсон гэх мэдүүлэг /Хх-н 9 дүгээр хуудас/

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Өнөөдөр бид нар эмнэлэг дээр нээлтийн үйл ажиллагаан дээр лах ажилтай байсан юм. Тэгээд орой 9 цагийн орчим байх намайг чуулга оёдлын өрөөнд байхад гаднаас эхнэр Нандинцэцэг Ганбаанаа гараад ир гэж бахирахаар нь гүйж гараад хартал урд байх хөшөөний урд ******* ах талийгаачийг өргөчихсөн сэгсрээд байсан. Тэгээд би эхнэрийн хамт очоод талийгаачийг хойш нь эвтэйхэн дэрлүүлж хэвтүүлээд эмнэлэг дсан. Эмнэлгээс түргэн ирэх хооронд талийгаач ах нь хурдан эмнэлэг явъя гээд байсан. Сүүлдээ амьсгалж чадахгүй болчих шиг болсон. Түүний дух нь цөмөрсөн эгэм хүзүү хоёрын хооронд язарчихсан байдалтай надад харагдсан. Харин ******* ах би чамд холдоорой гэж гэж хэлсэн шүү дээ холдохгүй яасан юм би ухарч байгаад найзыгаа мөргөчихлөө гээд их л сандарсан байдалтай яриа өгүүлэлтэй байсан гэх мэдүүлэг /Хх-н 3 дугаар хуудас/

ХХК-ний дэргэдэх жолооны сургалтын төвийн шинжээчийн 0 оны 08 дугаар сарын 0-ний өдрийн № 00/33 дугаартай дүгнэлт ..... Хариултууд:

.. маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.******* /ЧТ808/ нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 3.а, 3.а, .4 гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

.. маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.******* /ЧТ808/ нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 3.. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, .4 Бусдад саад учруулахааргүй аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

.3. Амь хохирогч Б. /МЗ0033/ нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэх /Хх-н 48-49 дүгээр хуудас/

аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т. цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 0 оны 0 дугаар сарын 5-ны өдөр № 30 ..... Дүгнэлт:

.Талийгаач Б.ийн биед багана нурууны ташуу хугарал, нугас тасрал, олон хавирганы хугарал, уушги, элэгний язарсан шарх, дотуур цус алдалт, дух, зүүн хөмсөг, уруул, хүзүүнд шарх, зүүн эгэм, зүүн мөр, зүүн бугалга, цээжний зүүн хэсэг, цээжний баруун хэсэг, баруун шуу, зүүн шуу, цээжний зүүн хажуу хэсэг, хэвоий, зүүн ташаа, баруун гуянд зулгаралт, баруун шуу доод /3-р далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

. Талийгаач Б.ийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, дарагдал, чирэгдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач Б.ийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин үгүй байна.

4. Талийгаач Б. нь багана нурууны хугарал нугас тасралын улмаас нас барсан байна.

5. Талийгаач Б. нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байна.

. Талийгаач Б. нь В/III/ бүлгийн цустай байсан байна гэх /Хх-н -0 дугаар хуудас/

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-3 дугаар хуудас/

           С.*******ийг эрүүлжүүлсэн бүртгэл, тэмдэглэл /Хх-н 0 дугаар хуудас/

- улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /Хх-н 4 дүгээр хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 5-5 дугаар хуудас/

С.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 85 дугаар хуудас/

С.******* нь аймаг сумын дугаар баг, № тоотод оршин суудаг гэсэн багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 8 дугаар хуудас/

С.******* нь Хcore-4 торгуулийн багажаар шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан болно гэх аймгийн сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б. албан бичиг /Хх-н 88 дугаар хуудас/

С.*******ийн зөрчил гаргаж байсан талаарх лавлагаа /Хх-н -8 дугаар хуудас/

Талийгаач Б.ийн Мобиком Корпораци ХХК-тай байгуулсан гар утас худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах гэрээ /Хх-н 8-9 дүгээр хуудас/

Талийгаач Б.ийн банкны Зүүн салбартай байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, барьцааны гэрээ /Хх-н 0- дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н -4 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 3500 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн баримтууд

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С.*******ийн чихрийн шижин өвчинтэй холбоотой 5 ширхэг баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч С.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0 оны дугаар сарын 9-ний өдөр аймаг сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах П. эзэмшлийн - улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 3.а, 3.а, .4 дэх заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийн араас түлхэх үйлдэл хийж байсан Б. мөргөж зам тээврийн осол гаргаж түүний амь насыг хохироосон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй, шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч С.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ зам тээврийн осол гаргаснаас  хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд талийгаачийг оршуулах ёслолд гарсан зардал болон бусад гарсан зардалд 5040404 төгрөгийн хохирлыг нотлох баримтаар нэхэмжилсэн боловч үүнээс талийгаачийн охин Болорт өгсөн 500000 төгрөг, талийгаачийн 49 хоногт хэрэглэх зардалд урьдчилан нэхэмжилсэн 3000000 төгрөг, нийт 3500000 төгрөгийг хасч тооцон 540404 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 0 оны дугаар сарын -ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлс 00000 төгрөг, талийгаачийн 49 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд гарсан зардалд 500 төгрөгийг нотлох баримттайгаар тус тус нэхэмжилснийг нэмж тооцоход 530904 төгрөг болж байгааг шүүгдэгч С.*******ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь хавтаст хэргийн дугаар талд авагдсан ямар ч нотлох баримтгүй зөвхөн гараар цаасан дээр бичсэн лам багшид өгсөн, яс барьсан хүнд өгсөн, оршуулах ажилд оролцсон машины жолоочид өгсөн, оршуулах ажилд оролцсон хүмүүст өгсөн мөнгө /зэд/ зэрэгт нэхэмжилсэн нэхэмжлэлийн мөнгийг заавал нотлох баримт шаардагдахгүй зайлшгүй гарах оршуулгын зардал гэж үзэн шүүгдэгч талаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч С.******* нь 530904 төгрөгийн хохирлыг төлөх талаар минутын завсарлага авч шүүх хуралдааныг завсарлуулсан боловч энэ хугацаанд бэлнээр 000000 /хоёр сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.*******д хүлээлгэн өгсөн болох нь 0 оны дугаар сарын -ны өдөр хохирлын мөнгө хүлээлгэн өгч авалцаж гарын үсэг зурсан баримтаар тогтоогдож байх тул хасч тооцон үлдэгдэл 330904 /хорин гурван сая гурван зуун долоон мянга есөн зуун дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч С.*******ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь талийгаачийн банкнаас авсан цалингийн зээл 50000 төгрөг, Мобиком Корпораци ХХК-иас авсан Самсунг А3 гар утас зээлээр худалдан авсны төлбөр 9000 төгрөгийг нэхэмжилсэн боловч цалингийн зээлийн гэрээнээс үүссэн хохирлыг нэхэмжлэх эрх нь банкны Зүүн салбарт,  гар утасны зээлийн гэрээнээс үүссэн хохирлыг нэхэмжлэх эрх нь Мобиком Корпораци ХХК-д тус тус байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 39000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхгүйгээр хэлэлцэхгүй орхих буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу талууд шүүхээр шийдвэрлүүлэхээр нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын шүүгдэгч С.*******ээс 3904 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлээс 530904 төгрөгийн хохирлын нэхэмжлэлийн  шаардлага хангагдаж, банкны цалингийн зээлийн 50000 төгрөг, Мобиком Корпораци ХХК-ний гар утасны зээлийн 9000 төгрөг, нийт 39000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхисныг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 3. “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 4.”Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:”

4..”согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн:” бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оноглахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оноглахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” ..... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн -д зааснаар хорих ял оноглахгүйгээр тэнсэх боломжгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх улсын яллагчийн ял оноглах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял оноглах санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын ялын хувьд тодорхой саналгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч С.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 0 жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан С.*******эд оноглсан 0 жил сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн хэмжээгээр нөхөн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсгийн .3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оноглах боломжгүй байна.

Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж 0 жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь 0 оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.*******ээс 330904 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д олгохоор шийдвэрлэсэн тул энэ хэргийн улмаас П. эзэмшлийн загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг, С.*******ийн эзэмшлийн аймаг сумын дугаар баг, н № тоотод байрлах гэр бүлийн зориулалттай Э-3009 бүртгэлийн дугаартай, 599 метр квадрат хэмжээтэй газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, камерын бичлэг бүхий ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээхийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5., 5.3, 5.4, 3. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 3. дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн , дахь хэсэг, 3. дугаар зүйлийн дэх хэсэг, 3. дугаар зүйлийн дахь хэсгийн ., ., .3, .4 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 3. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

. Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж 0 жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******эд 0 жил сарын хугацаагаар оноглсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49., 508 дугаар зүйлийн 508., 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.*******ээс 330904 /хорин гурван сая гурван зуун долоон мянга есөн зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж аймаг сумын дүгээр баг, -9 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д /РД:МЗ053/ олгож, нэхэмжлэлээс 39000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүйгээр орхисныг дурьдсугай.

. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хувийг зохих байгууллагад хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Б. даалгасугай.

. Энэ хэргийн улмаас П. эзэмшлийн загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг, С.*******ийн эзэмшлийн аймаг сумын дугаар баг, н № тоотод байрлах гэр бүлийн зориулалттай Э-3009 бүртгэлийн дугаартай, 599 метр квадрат хэмжээтэй газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 0 оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн эдлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.