Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

     ******* аймгийн ******* сум дахь сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.*******

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум ын прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг оны дугаар сарын 2-ний өдөр хүлээн авч оны дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , хамт амьдрах, ******* аймаг ******* сумын дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

- оны дүгээр сарын 1-ний өдөр ******* аймгийн ******* сум дахь сум ын шүүхийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа , хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:Мз888/

 

           Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оны дугаар сарын 0-нөөс 05-нд шилжих шөнө цагийн орчимд ******* аймгийн ******* сумын дугаар баг, -0 тоотод байрлах иргэн Д. гэрт хохирогч Ц. маргалдаж түүний толгойн тус газарт индүүгээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн …. оны дугаар сарын 0-ний орой 1 цагийн үед найз д очсон. Тэднийд Улаанбаатар хотоос гэх эмэгтэй ирсэн байсан. Бас танихгүй нэг залуу, Цамбагарав гэдэг залуутай дөрвүүлээ сууж байсан. Тэнд би 2 пиво хувааж уучхаад эргээд ирье гээд гараад явсан. Би гараад найз д очсон. Тэгээд хамт 0.5 граммын Хараа архи аваад д ирсэн. Тэр архиа бид нар хувааж уусан. Манай найз ахиад архинд гараад нэг шил архи авчирсныг хувааж ууж байснаа санаж байна. Ямар ч байсан дэлгүүр хаагаад орой болсон байсан. Би индүү аваад ыг цохиод ухаан алдаад унаж байхыг нь санаж байна. Юунаас болж хэрүүл хийснээ санахгүй байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......Бид гурав уг авчирсан пиво хувааж уучаад караоке орж 2 цаг гаруй хугацаанд дуулж д 21 цаг өнгөрч байхад ирээд би унтсан. Унтаж байхад нэг эмэгтэй намайг сэрээгээд би босоод цаг харахад оны дугаар сарын 05-нд шилжих шөнө цаг өнгөрч байсан. Намайг сэрэхэд найз Гэрэлмаа түүний эрэгтэй найз болон танихгүй 2 эмэгтэй ирчихсэн -лээ архи уугаад сууж байсан. Уг архи нь дууссан чинь найз гэх ******* дэлгүүр яваад дахиад нэг шил архи авчирч бид 5 хувааж уугаад унтахаар хэвтсэн. Тухайн үед өөрийгөө гэж танилцуулж байсан эмэгтэй хэвтээд хурхирсан чинь ******* чи яагаад хурхираад байгаа пизда вэ гэж хэлэхээр нь би түүнд чи Зүүнхараад байдаг юм бол гэртээ хариад амраач гөлөг чинь гээд хэлчихсэн чинь ******* гэх эмэгтэй над руу дайраад намайг үсдээд янхан гичий минь хаанаас ирсэн пизда вэ гэж дуудаж байгаад зурагтны тавиур дээр байсан индүүг авч уг индүүгээр миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудсан юм...... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие эрх чөлөөнд халдсан дээр нь арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .....Тэгээд Ц.ыг сэрээгээд бид 5 авчирсан архийг нь хувааж уугаад манайд бүгд амрахаар болсон. Тэгээд унтаж байх үед чанга хурхираад байх үед ******* ямар чанга хурхирдаг юм бэ гэсэн чинь Ц. ******* руу Зүүнхараад байдаг юм бол гэртээ хариад амраач гөлөг минь гээд хэлсэн чинь ******* Ц. руу дайраад хаанаас ирсэн янхан гичий вэ гээд орилоод зурагтны хажууд байсан индүүг аваад оюунтуулын толгой руу 1 удаа цохисон. Тэгээд бид нар яаралтай салгасан. Индүү аваад цохичих нь гэж бодоогүй индүү аваад толгой руу нь 1 удаа цохисон гэх мэдүүлэг /Хх-н дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ оны дугаар сарын 0-ны өдрийн № 12 ...... Дүгнэлт:

1.Ц.ын биед толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 1-15 дугаар хуудас/

А.*******ын согтуурлыг Алкотест 8-20 багажаар үлээлгэж шалгахад 2.5 хувийн согтолттой байсан гэх согтуурлыг шалгасан тэмдэглэл /Хх-н 0 дугаар хуудас/

******* аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /Хх-н 1-1 дугаар хуудас/

А.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 28 дугаар хуудас/

А.*******ын байнга оршин суух хаягийн лавлагаа /Хх-н 29 дүгээр хуудас/

Яллагдагч А.*******ын ******* аймаг ******* сум дахь сум ын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч Ц.д эмчилгээний зардалд 200000 төгрөг төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н дугаар хуудас/

Хохирогч Ц.ын ******* аймаг ******* сум дахь сум ын прокурорын газарт гаргасан 200000 төгрөг авч эмчилгээ хийлгэсэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оны дугаар сарын 0-нөөс 05-нд шилжих шөнө цагийн орчимд ******* аймгийн ******* сумын дугаар баг, -0 тоотод байрлах иргэн Д. гэрт хохирогч Ц. маргалдаж түүний толгойн тус газарт индүүгээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч А.*******ын хохирогч Ц.ын толгойн тус газарт индүүгээр нэг удаа цохисон үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 0000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ц. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, .1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5., 5. дэх хэсэг, .1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, .2 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2., 2. дэх хэсэг, . дугаар зүйлийн дахь хэсэг, .8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, . дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар А.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хонор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            . Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ХЭРЛЭН.