Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1338

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108023851429 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг гэх,  ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, дүүгийн хамт ** тоотод оршин суух,   

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар нэмж нэгтгэн нийт 7 жил хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил хорих ялыг өршөөн хасч, үлдэх 07 сар 20 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж суллагдан, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, ** овогт Б-н Т(РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ** тоотод хохирогч Л.У-тай “найз Б-тай маргалдсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн чамархайн ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэг, хүзүүний зүүн хэсэг, баруун мөрний ар хэсэг, цээжинд зүүн суганы арын шугамаар 5-р хавирга орчим, зүүн далны гадна доод хэсэг шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой тэр өдөр л уулзсан. Би 1 шил архи уусан байсан. Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, холбогдохгүй. Өмнөх ялын хугацаа дууссан тул нэмж нэгтгэхгүй байна уу, хөнгөн ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2108023851429 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л.У-ын: “Өнөөдөр найз Г-н гэрт 14 цагийн үед А, Н нартай цуг очсон. Г-н эрэгтэй 2-3 найзууд байсан. Бид архи уугаад согтоцгоосон. Орой 20 цагийн үед бид 2 найзтайгаа явлаа, харьлаа гээд гараад үүдэнд явж байтал гэнэт араас Г-н найз гэх залуу миний толгой тус газар 1 юмаар цохих шиг болсон. Тэгээд бид 2 барьцалдаж аваад тэр залуу миний зүүн далны орчим нэг юмаар зүсэж гэмтээсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.09.30-ны өдрийн 9210 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Л.У-ын биед тархины доргилт, зүүн чамархайн ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэг, хүзүүний зүүн хэсэг, баруун мөрний ар хэсэг, цээжинд зүүн суганы арын шугамаар 5-р хавирга орчим, зүүн далны гадна доод хэсэг шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зүүн чамархайн ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шарх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

Гэрч О.Г-н: “2021 оны 9 дүгээр сарын 22-ны 21 цагийн үед найз У, Тнар 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгсэн А ирсэн. Тэгээд архи ууж байтал таньдаг Б гэх хүн Т, А, У нартай үл ялих зүйлээс болж маргалдан гэрээс гарсан. ...Хэн хэнийг цохисныг хараагүй. Би салгасан чинь Уын ар нуруу хэсэг зүсэгдсэн, Тн толгой хагарсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

Шүүгдэгч Б.Тн: “2021 оны 09 сарын 22-ны өдөр ...гэртээ хамтран амьдрагч Гн хамт байсан. 14 цагийн үед Гэрэлтөгсийн найз У, А, Н нар ирсэн. Тэгээд архи 1 шилийг гаргаж ирээд тойруулаад байхаар нь би нэг татчихаад Г “Би наад хүмүүстэй чинь уухгүй, таарахгүй юм байна” гэж хэлээд, найзуудад нь “ажилтай” гээд явсан. Нд очоод архи ууж байтал 20 цагийн үед хамтран амьдрагч Г залгаад “Манай найзууд явчихлаа, хүрээд ир” гэхээр нь би очсон. Гэртээ ирж байхад зөрөөд У, Н, А нар манайхаас гараад явж байсан. Гэртээ ороход Г, найз Б, эхнэр Шн хамт байсан. Би гэртээ ороод хэсэг юм яриад сууж байтал Б “нойл орж бие заслаа” гээд гарсан. Удалгүй араас нь гарсан чинь байрны үүдэн дээр Б У гэх залуутай маргалдаж байхаар нь би “яагаад юу болоод байгаа юм” гээд Уын толгой руу баруун гараараа цохисон. Тэгээд бид 2 зодолдож би машиныхаа түлхүүрийг авч гуя хэсэгт нь зүссэн. Харин миний толгой руу олон удаа цохиод байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 185-187 дахь тал),

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-53-55), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-156), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-72), шийтгэх тогтоолын хуулбар (хх-75-128), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021.11.08-ны өдрийн 3б/1971 дүгээр “Б.Т2021.07.08-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдан зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдон суллагдсан байна” гэх албан бичиг (хх-130), Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 08-ны “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” захирамжийн хуулбар (хх-131-133), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-164), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны “Б.Тнь зорчих эрхийг хязгаарлах ялын 07 сар 20 хоногийг бүрэн эдэлж дуусгавар болсон” тухай тогтоолын хуулбар (хх-200) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол 1 хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Т согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ** тоот гэртээ хохирогч Л.Утай “найз Бтай маргалдсан” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн чамархайн ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэг, хүзүүний зүүн хэсэг, баруун мөрний ар хэсэг, цээжинд зүүн суганы арын шугамаар 5-р хавирга орчим, зүүн далны гадна доод хэсэг шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Л.Уын “...Архи уугаад бүгд согтоцгоосон. Гн найз гэх залуу миний толгойн тус газар 1 юмаар цохих шиг болсон. Тэр залуу миний зүүн далны орчим нэг юмаар зүсэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хх-27-28), шүүх эмнэлгийн 9210 дугаар “1. Л.Уын биед тархины доргилт, зүүн чамархайн ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэг, хүзүүний зүүн хэсэг, баруун мөрний ар хэсэг, цээжинд зүүн суганы арын шугамаар 5-р хавирга орчим, зүүн далны гадна доод хэсэг шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зүүн чамархайн ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шарх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-42-43), гэрч О.Гн “...Б гэх хүн Т, А, У нартай үл ялих зүйлээс болж маргалдан гэрээс гарсан. Хэн хэнийг цохисныг хараагүй. Би салгасан чинь Уын ар нуруу хэсэг зүсэгдсэн, Тн толгой хагарсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хх-35), шүүгдэгч Б.Тн “...Батсайхан Ууганаа гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь би “яагаад юу болоод байгаа юм” гэж хэлээд Уын толгой руу баруун гараараа цохиод авсан. Бид 2 зодолдож би машиныхаа түлхүүрийг авч гуя хэсэгт нь зүссэн...” гэх мэдүүлэг (хх-185-187) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Тн согтуурсан үедээ хохирогч Л.Уыг “найз Батсайхантай маргалдсан” гэх шалтгаанаар толгой руу нь цохиж, зүүн далны хэсэгт ир ирмэг бүхий зүйлээр зүсэж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-27-28)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Т согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ** тоотод хохирогч Л.Утай“найз Бтай маргалдсан” гэх шалтгаанаар маргалдаж, эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн чамархайн ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэг, хүзүүний зүүн хэсэг, баруун мөрний ар хэсэг, цээжинд зүүн суганы арын шугамаар 5-р хавирга орчим, зүүн далны гадна доод хэсэг шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч урьд 1 удаа ял шийтгэлтэй, тогтсон ажилгүй, таксинд явдаг гэх боловч баримтгүй зэргийг харгалзсан болно. Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа буюу 2 сар 13 хоногийн дараа дахиж гэмт хэрэг үйлдсэн тул үлдэх 5 сар 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн 6 сар 10 хоногийн хорих ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Өмнөх ялын хугацаа дууссан тул нэмж нэгтгэхгүй байна уу. Хөнгөн ял өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн толгой хэсэгт цохиж, ир ирмэг бүхий зүйлээр /машины түлхүүрээр гэх/ зүүн дал орчим нь зүсэх үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Т урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар нэмж нэгтгэн нийт 7 жил хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.07.08-ны өдрийн 147 дугаар захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 07 сар 20 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газар буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 17-21 тоот гэрийн хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж суллагдсан байна.

Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Б.Т07 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 сар 13 хоногийн ялыг эдэлсэн байхдаа гэмт хэрэг шинээр үйлдэж, шүүгдэгч Б.Тг шинэ гэмт хэрэгт нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар татах үед уг эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор “Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан” үндэслэлээр дуусгавар болгосон (хх-200) байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Тзорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй гэх нөхцөл, шаардлагыг улсын яллагч хангалттай нотолж чадаагүй гэж үзэн эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих үндэслэлгүй гэж дүгнэснийг тэмдэглэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Тцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Б-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 600 (зургаан зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР