Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

   

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Гансувд

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа, А.Мэндсайхан, Д.Ганхуяг, З.Нямсүрэн

Шүүгдэгч Г.*******, Б.*******, Б.*******, М.*******, Ж.*******

Хохирогч Д.******* нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******, овогт *******, овогт *******, овогт ******* нарт холбогдох эрүүгийн тоот эрүүгийн хэргийг  2016 оны 10 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1974 оны 05 сарын 27-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр 5-25 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймаг Хэрлэн сум 2-р баг, Чойбалсангийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл овогт *******. / РД: ЖЮ ********/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Налайх дүүрэгт 1971 оны 03 сарын 26-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, 11-14 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймаг Хэрлэн сум 2-р баг, Дэнжийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 08 сарын 05-ны өдрийн 19 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, овогт *******. /РД:ЖЮ ********/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 12 сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймаг Хэрлэн сум 2-р баг Чойбалсангийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, овогт *******. /РД: ЖМ ********/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1989 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Ялалтын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 06 сарын 20-ны өдрийн 36 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 04 сарын 19-ний өдрийн 33 тоот шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 сарын 20-ны өдрийн 99 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялд бүгдийг багтааж, нийт 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 05 сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл ******* овогт ******* *******. / РД: ЖБ********/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1969 оны 01 сарын 22-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Ялалтын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1988 оны 09 сарын 07-ны өдрийн 14 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 09 сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 02 сарын 19-ний өдрийн 09 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхийн 1997 оны 03 сарын 13-ны өдрийн 20 дугаартай магадлалаар уг ялыг 2 жилийн ял болгон өөрчилсөн, 1998 оны 06 сарын 11-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Дорнод аймаг дахь Сум дундын 2007 оны 12 сарын 05-ны өдрийн 81 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж, нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 12 сарын 29-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 сарын 05-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 сарын 02-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 04 сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 сарын 16-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 05-ны өдрийн 163 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө өршөөлөөр суллагдсан, бие эрүүл, овогт *******. / РД: ЖМ********/ 

            Шүүгдэгч Г.******* нь 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум “Ногоон булаг” гэх газар оршин суух иргэн Д.*******ийн гэрээс Жи мобайлын гар утсыг хулгайлж 50.000 төгрөгийн, мөн Б.*******, Б.*******, А., Ж.*******, М.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас иргэн Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн буюу бусдад нийт 13145000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч  Б.******* нь Г.*******, Б.*******, А., М.*******, Ж.******* нартай  урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас иргэн Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.******* нь Г.*******, Б.*******, А., М.*******, Ж.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас иргэн Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Ж.******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Г.*******, Б.*******, Б.*******, А., М.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас иргэн Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч М.******* нь Г.*******, Б.*******, Б.*******, А., Ж.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас иргэн Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 тооны буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 08 сарын 08-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сум 7-р багийн нутаг дэвсгэр Хэрлэн голын эрэг дээр согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.*******ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч овогт ******* мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 11-ний өдөр ******* манайд ирж баяр тэмдэглэ гээд утасдаад байхаар нь *******ийнд баяр тэмдэглэхээр очсон. *******ийн айлын гэдэг залуу нь *******г утсаар дуудаад хүрээд ир гэж ярьсан. Тэгээд ******* эгчийнд очсон. ******* эгчийнд очоод байж байхад ******* ирсэн. Тэгээд бид *******т бид хөдөө явж айлд баяр тэмдэглэнэ гэж ярьхад би хамт явъя, нэг найз залуугаа аваад  явъя гээд буцаж яваад ирэхдээ танихгүй найз залуугаа  дагуулаад ирсэн. Тэгээд *******, танихгүй залуу бид хэд баяр тэмдэглэхээр урагшаа *******ийнх рүү хөдөө явсан. Хөдөө явах замдаа айлд олуулаа очоод яахав гээд *******, ******* манай хүү гурав наана буугаад үлдсэн. Оройхон очно гээд буугаад үлдсэн. *******, Оюунтуяа бид хэд оройхон *******ийнд очсон. Тэнд очоод авчирсан архиа ууцгаасан. Өглөө нь бид хэд наашаа ирцгээсэн.  Аймагт ирэхэд хонь хашчихсан байсан.Тэгээд хулгай хийсэн байна гэдгийг мэдсэн. *******, *******, ******* бид хэд гэрт сууж байхдаа зохих хэмжээгээр 20-30 хонь авна гэж ярьсан. Тэгж ярьхад ******* байсан, хулгай хийнэ гэдгийг мэдэж байсан. Гэтэл 170 гаруй хонь авчихсан байсан.  Бид авах хонио аваад бусад хонийг нь туусан. Өөрийн авсан хонины хохирлыг төлж барагдуулсан. *******ийн гар утас нь аккумляторт залгаатай байхаар нь аваад утсаар ярьж байгаад цүнхэндээ хийгээд аваад явчихсан байсан. Дараа нь гар утсыг нь өгч хохиролгүй болгосон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч овогт *******    мэдүүлэхдээ: Намайг гэртээ байхад *******, ******* хоёр манайд ирсэн. Дараа нь ******* ирээд хөдөө айлд очиж баяр тэмдэглэхээр ярьсан. ******* найзтайгаа хамт явна гээд *******ыг дагуулаад ирсэн. ******* гэдэг хүн утасдаад хонь боосон ир гээд байсан. Тэгээд бид такси бариад ******* гэдэг айлд очсон. Айлд очих замдаа *******, *******, гурвыг наана нь буулгаад оройхон очоорой гээд  үлдээсэн. Бид хэд оройхон *******ийнд очоод авч очсон архиа хувааж ууцгаасан. Машинд суухаас өмнө *******, *******, ******* бид хэд манай гэрт хонь хулгайлах талаар ярьж ******* гэдэг айлынх байдаг 500 гаруй хоньтой 20-30 хонь авахад мэдэгдэхгүй гэж ******* ярьсан. Тэгээд бид хэд зөвшөөрөөд явсан. Намайг шөнө бие засахаар гарахад ******* ирчихсэн хонь нь хаана байгаа юм бэ? гэж асуухад нь гэрийн хойно байгаа сүйхний хажууд байгаа гэж хэлсэн. Хонийг нь хэн тасалж туусныг мэдэхгүй. Маргааш өглөө нь бид аймаг руу явсан. Тэгээд ******* хүрээд ир гэж утсаар дуудсан. *******г дагуулаад очиход 100-170 гаруй хонь хашчихсан байсан. ******* яасан бэ гэж асуухад машин зохицуулна гээд явсан гэж хэлсэн. Тэгээд би хоёр хонь авсан. Авсан хоёр хониныхоо хохирлыг бүрэн төлсөн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч овогт *******     мэдүүлэхдээ: ******* эгч чи ******* эгчийнд хүрээд ир гэсэн. Очиход ******* гэдэг айлд хонь боосон байгаа, хамт явж баяр тэмдэглье гэсэн. Тэгээд хамт явахаар болсон. Мөн *******ийн айлын гэдэг залууг би таньдаг бөгөөд тэр залуу ******* эгч ирэх гэж байна чи хамт яваад ир гэж утсаар хэлсэн. Тэгтэл ******* ах орж ирсэн. ******* ахад хөдөө айлд очиж баяр тэмдэглэнэ гэж хэлэхэд би хамт явъя, нэг найзтайгаа цуг явна гээд гарч яваад *******ыг дагуулаад ирсэн. Тэгээд бид хэд такси бариад хамт хөдөө явсан. Таксины мөнгөний 20000 төгрөгийг ******* ах өгсөн. Замд явж байтал *******, *******, гурав бид энд бууна, араас чинь очно гээд замд буугаад үлдсэн. Бид гурав *******ийн гэрт очсон. Бид нарыг очиход хорхог хийчихсэн байсан. Тэгээд бид нар хоол унд идээд, авчирсан архиа ууцгаасан. Би архиа уугаад согтсон байсан. Маргааш нь ******* эгч машин дуудаад бид гурав аймаг руу явсан. ******* эгч ******* дуудаад байна, хоол цай, тамхи аваад ир гэнэ гэхэд нь би цуг явъя гээд цуг явахад гүүрний зүүн тийш хонь хашсан байсан. Тэгэхэд нь би хулгайн хонь юм байна гэж бодсон. ******* ах энэ дотроос дуртай хонио ав гэж хэлсэн. Хулгай хийнэ гэж ярилцахад би байгаагүй. Би тэр хониноос хоёр хонь авсан. Хоёр хонины хохиролд зургаан хонь өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* овогт ******* *******       мэдүүлэхдээ: Наадмын өдөр гэртээ бөх үзээд байж байтал ******* ах ирээд хөдөө явъя гэсэн. Тэгээд хөдөө очоод ийм хэрэг хийсэн. Айлын хонь хулгайлсан. Хөдөө айлд очоод архи ууна гэж ярьцгааж байсан. Айлд очих замдаа *******, гурав бид араас чинь очно гээд замд бууж үлдсэн. Айлд шөнө орох гэснээ айгаад ороогүй. ******* гэрийн гадаа сууж байхдаа *******, ******* бид хэд *******ийн хониноос 3-4 хонь авна гэж ярьцгаасан. Ийм олон хонь авна гэж ярилцаагүй. *******ийн гэрт ойрхон очоод буугаарай гэж ярьсан. Сүйхний тэнд хэдэн хонь хэвтэж байсан. Би хонь нь харагдахгүй байна хаана байгаа юм бэ? гэхэд ******* эгч сүйхний тэнд хонь байгаа гэж зааж өгсөн. Гол дээр байхад ******* эгч Түгжээ чи цагдаа нарын нохой хийгээд яваад байгаа юм уу? ******* тэгж хэлж байна гэж хэлсэн. Тэгээд *******тай муудалцаад *******ыг цохьсон нь үнэн. Бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын хонь хулгайлсан ярианд ******* оролцоогүй, гэхдээ хонь хулгайлна гэдгийг мэдэж байсан. Орой нь хонь хулгайлна гэж замд буусан. Айлын гадаа хэвтэж байсан хонийг тэр чигээр нь хөөсөн. *******, бид гурав хонь хөөсөн. Хан-Уулын наад доор ирээд би түрүүлээд явсан. *******, хоёр хонио туугаад үлдсэн. ******* эгч аавынхаа хоньтой нийлүүдээд хонио туугаад явсан. Голын тэнд ******* хонь авсан. Би такси авч ирээд зургаан хонь ачаад аваад явсан. Би авсан хониныхоо төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан. *******ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна. *******т учруулсан хохирлоо мөнгөөр төлж, уучлалт гуйсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч овогт *******      мэдүүлэхдээ: Тэр өдөр ******* утсаар яриад манайд хүрээд ир хөдөө явж ямаа бооё гэж хэлсэн. Тэгээд би Байгалийнд очсон. Байгалийн гэрийн гадаа орон дээр сууж байгаад хөдөө явъя гэж ярилцсан. Тэгээд бид машинаар хөдөө явсан. Хөдөө явах замдаа гэрийнх нь хойно *******, бид гурвыг буу гэж хэлсэн. Тэгээд бид буусан. Орой болохоор хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд хулгай хийх нь гэж бодсон. Би хонь тууж авчраад дуртай хонио ав гэж хэлээгүй. Хэсэг хонь тасарсан байхаар нь туусан. Гүүрний тэнд ирээд эхний хонио авахаар нь би явлаа гээд явсан. Маргааш нь би хонь, ямаа хоёр авсан. Би зургаан хониор хохирлоо барагдуулсан. Орой айлд очиход ******* гадаа байсан. Тэгэхэд ******* хүмүүс нь согтоогүй байна гэж хэлсэн. Сүйхний тэнд хэдэн хонь байна гэж ******* зааж өгсөн. *******, ******* бид хэд хөдөө явж хонь тасдана гэж ярилцсан. Би хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Наадмын үеэр 170 гаруй хонь, ямаагаа алдсан. Энэ хэд өөрсдөө авсан хонь, ямаагаа өгөөд, үлдсэн хонь ямаагаа айлын гаднаас олж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2016 оны 07 сарын 11-ний өдөр энэ хэд танайд ирье гээд байсан. Найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглээд голын эрэг дээр байна, танайд очиж тэмдэглье гэж хэлсэн. Би гэртээ хэвтээд гэрийн хаяавчаар харахад замд машинаас 3 хүн буугаад хоцорсон юм. Тэгээд энэ хэдээс ямар хүмүүс замд буув гэхэд танай зүүн айлын хүмүүс нэг өвгөн, хоёр хүүхэдтэйгээ замд буулаа гэж ярьсан. Тэгэхээр нь би хүргээд өгье гэхэд хэрэггүй гээд байсан. Тухайн үед би маш их согтсон байсан. Энэ хэдийг хонь хулгайлсан гэж бодоогүй. ******* миний гар утсаар ярьж байсан. Андуураад аваад явсан байх гэж бодож байна. Би гар утсаа буцаагаад авсан. Энэ хүмүүс надад учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр бие биенийхээ үгийг даахгүй хоорондоо муудалцаж маргалдсан нь үнэн. ******* намайг цохьсоны улмаас надад хөнгөн гэмтэл учирсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* миний хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн гэв.                

Хохирогч Д.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 07 сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд ******* залгаад танайх руу очих уу, найз охины маань төрсөн өдөр болоод байна, танайд очмоор байна, төрсөн өдөр тэмдэглэмээр байна гэхээр нь би дургүй байсан. гэх хөрш айлын залуутай ******* яриад байсан. Би сүүлдээ *******т надад чамд өгөх юм байхгүй шүү, харин жижиг ямаагаар хорхог хийж өгье гэсэн. ******* танайх руу явахад унаа үнэтэй байна 40000 төгрөгөөр явах юм байна гэж хэлсэн. Мөн таксины жолооч гэх эрэгтэй хүнээр намайг яриулж, байгаа газрыг заалгаж байсан. 19 цагийн орчимд жижиг цайвар өнгийн машинтай ирсэн, замдаа манай гэрээс зүүн хойш 1 км зайд тэд нар 3 хүн буулгасан, би хэвтэж байхдаа хаяагаараа харсан. ******* 2 эмэгтэй хүнтэй ирсэн. Юун хүн буулгаваа гэхэд танай нутгийн зүүн талын айлын 3 хүн буусан, нэг нь өвгөн, хоёр нь хүү нь юм уу зам дээр буучихлаа гэсэн. Бид нар *******ын авчирсан архи, пивыг ууж, хоолоо идэцгээсэн. Би архинд согтоод байдаггүй.

Тэр өдөр хурдан согтсон, бодоход надад ойр ойрхон архи өгөөд байсан юм шиг байгаа юм. Нэг мэдэхэд өглөө болсон байсан. Манай дүүгийн малчин Алтангэрэл ах 10 цагийн үед ирж хэлэхдээ хонь чинь дутуу байх шиг байна гэхээр нь хониндоо мордоход олон хонь дутуу нь мэдэгдсэн. Хонио хайгаад олоогүй учир Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хонио дараа нь тоолж бүртгэхэд 175 толгой хонь ямаа алга болчихсон байсан. Цагдаагийн байгууллагаас 2 хуц, шүдлэн насны эм хонь 3 толгой, шүдлэн насны эр хонь 1, хурга 3 нийт 9 толгой хонио авсан. Мөн 2016 оны 07 сарын 14-ний орой “Тэхт” гэх газар байх айлаас 131 толгой хонь ямаагаа олж авсан. Манай 35 хонь, ямаа ор сураггүй байна.  Мөн миний Жи мобайлын утас алдагдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63/

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 08 сарын 08-ны орой 19 цагийн орчимд Цагдаагийн газарт мэдүүлэг өгчихөөд явж байхад нэг хэрэг дээр шалгагдаж байгаа *******, *******, ******* нар таарсан. ******* нь гол дээр очиж сэтгэлээ онгойтол ярилцъя гэсэн.  Гол дээр очоод авсан архи пивоо ууж байхад ******* нь *******т хандаж энэ ******* олон жил шоронд явчихаад хэргээ дааж чадахгүй дүлэгнээд байна, олон хоног харлаа гэсэн. Тэгээд архи ууж дуусаад босох гэтэл ******* миний баруун нүд рүү гараараа цохьсон. Барьж татаж ирээд нүүр рүү мөргөсөн. Миний биед хөнгөн гэмтэл учруулсан гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 129/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 11-ний өдөр ах над руу 19 цаг өнгөрч байхад утсаар залгаад үйлчилгээний урд талын зогсоол дээр хүрээд ир гэхээр нь би очиход ах энэ хоёр эмэгтэй 30000 төгрөгөнд хөдөө явчих гээд байна, би уг нь 40000 төгрөг гэхэд үгүй гээд байна чи явах уу? гэхээр нь би зөвшөөрөөд үйлчилгээний урдаас хардуу царайтай хоёр эмэгтэй суулгасан. Арай настай эмэгтэй нь очих айлынхаа хүнтэй яриад байгаа бололтой Ар худгаас чигээрээ баруун урагшаа явахад орно гээд замаа заалгаад байсан. Тэр эмэгтэй баруун талаас гурван хүн авна гээд Хэрлэн сум Дэнжийн 4-р эгнээний айлаас 3 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 4 хүн аваад зургуулаа машинд суусан. Анх надтай харьцсан эмэгтэй нь 3 эрэгтэйгээ наана замд бууна, өөр тийшээ айл руу явна гэж хэлсэн. Зурагтай шар байрны ар талын дэлгүүр рүү гурван эмэгтэй нь орж тор дүүрэн юм авч гарч ирээд 20000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь очоод өгнө гэсэн. Тэгээд  ар худгийн баруун урд талын айлаас зүүн урагш нөгөө 3 эрэгтэй зам дээр буугаад зүүн урд талын айл руу явна гээд үлдсэн. Нөгөө гурван залуугийн буусан газар нь очих айлаас нэг км гаран зайтай байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 66/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Харуй, бүрий болох гэж байхад аймгийн төвөөс нэг прусс маркийн машинтай хүмүүс ******* ахын гэрийн хойд талд 700-800 метр орчим зайд ирээд 3 хүн буулгачихаад ******* ахын гадаа ирж зогсоход 3 эмэгтэй бууж ирээд машинаа явуулсан. ******* ах таксинд нь 10000 төгрөг өгсөн. Тэгээд бид нар гэр лүү ороод тэр эмэгтэйчүүдээс сая юун гурван хүн буулгасан бэ? гэж асуухад нэг эмэгтэй нь танихгүй хүмүүс замаас суугаад хөдөө бууж үлдсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар гэр дотор махаа идээд тэр эмэгтэйчүүдийн авчирсан “Түмний хишиг” нэртэй архи хувааж ууж байгаад бид нар согтсон. Үдээс хойш ******* манай гэрт ирээд хонь тасарчихсан олдохгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 72-73/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр би 15 цагийн үед 4, 6, 10 настай хүүхдүүдийн хамт Хэрлэн голын модон гүүрний хажууд усанд орж байхад миний төрсөн дүү *******, *******, ******* нар гүүрнээс урагш ногооны талбай руу явж байхаар нь араас нь очиж уулзахад голын урд талын бургасанд нэлээн олон хонь хашчихсан байсан. Би тэд нартай байж байхад ******* эгч ирсэн. ...Найзындаа хоноод маргааш өглөө нь очиход манай байшингийн гал тогооны өрөөнд хоёр хонь нядалчихсан, цаана нь 5-6 амьд хонь байсан. Тэр хонинуудын хөлийг бүгдийг нь тушчихсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 67/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрийн эзэмшлийн 76-27 УБЯ гэсэн аксент маркийн ногоон өнгийн машинаар таксинд явдаг. 2016 оны 07 сарын 12-ны өдөр үд өнгөрч байхад 10-р багт байрлах Гэрэл дэлгүүрийн гадаа зогсож байхад танихгүй залуу ирээд модон гүүрний урдаас хонь ачих гэсэн юм та явах уу? гэж асуусан. Тэгэхээр нь би хэдэн төгрөг өгөх юм бэ? гэж асуухад тэр залуу 10000 төгрөг байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд гэр лүүгээ орж бризент аваад тэр залууг суулгаад модон гүүрээр урагш гарч голын тохойд зогсоход Хэрлэн голын бургасны урд талд нэлээн хэдэн тооны хонь байсан. Хажууд нь 3 эмэгтэй, 2 бага насны хүүхэд, 1 насанд хүрсэн залуу байсан. Намайг хөлсөлж, хонь ачна гэсэн залуу тэр хониноос 6 тооны хонь өөрөө бариад миний машинд ачаад тэр залуу миний машинд суугаад аймгийн төв рүү ороод 10-р баг Ялалтын 8-р эгнээнд байдаг өөрийнхөө гэрт хонинуудаа буулгаад гэртээ үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 71/

 Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийн эзэмшлийн 98-55 ДОА улсын дугаартай цагаан саарал өнгийн Королла маркийн машинтайгаа таксинд явдаг юм. Намайг 2016 оны 07 сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд  явж байхад миний танил гэх хүн гар өргөхөөр нь таксинд явах гээд авсан. нь ойрхон хөдөө гараад ирье, манай дүү айлд байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр модон гүүрээр урагш гараад Хан-Уулын зүүн урд байрлах айлын гадаа очиход миний машинд тэр айлаас 3 эмэгтэй хүн гарч ирээд суусан. Өөр хүн гарч ирээгүй. Бид нар хөдлөөд нэлээн явж байхад дэхтийн урд талд нэг эмэгтэй нь миний машинаас буугаад үлдсэн. ийг хоёр дүүтэй нь гэрт нь буулгачихаад гэр лүүгээ харьсан гэх мэдүүлэг. / хх-ийн 69/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2016 оны 07 сарын 12-ны өдөр 10 цагийн үед манай дүүгийн гэрийн хойгуур 100 гаран толгой хонь, ямаа баруунаас зүүн тийш салхи сөрөөд явж байсан. Манай тэр хавьд хонь ямаатай айл байхгүй болохоор айлын хонь салхилаад явж байна гэж бодоод хонийг хашаандаа хашсан. Ингээд хүн хонь мал сураглахгүй байсаар 2016 оны 07 сарын 14-ний өдөр ******* гэх хүн ирээд хонио алдаад хайж явна гээд ирж үзээд өөрийнх нь хонь мөн байна гээд аваад явсан. Манайхаас хонь, ямаа, хурга, ишгээ тоолж авахад миний санаж байгаагаар нийт 131 толгойг олж авсан гэх мэдүүлэг. / хх-ийн 74/

     Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 624 тоот дүгнэлтэнд

      1.Ж.*******ын зулайд язарсан шарх, баруун нүдний доод зовхи, хүзүү, цээжинд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /2-р хх-ийн 135/

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/

      Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-15/

      Хураан авах тогтоол /хх-ийн 19, 22/

      Хураан авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 20, 23/

      Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25, 26-27/

              Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21, 24/

               Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 85-87/

               Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 192/

          Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 195, 196, 197/

           Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 212, 213, 214, 215, 217/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч ******* нь Б.*******, Б.*******, А., Ж.*******, М.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас хохирогч Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч ******* нь Г.*******, Б.*******, А., М.*******, Ж.******* нартай  урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас хохирогч  Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч ******* нь Г.*******, Б.*******, А., М.*******, Ж.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас хохирогч Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Г.*******, Б.*******, Б.*******, А., М.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас хохирогч Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

      Шүүгдэгч ******* ******* нь Г.*******, Б.*******, Б.*******, А., Ж.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 11-ний өдөр Дорнод аймаг Булган сум 2-р багийн нутаг “Ногоон булаг” гэх газраас хохирогч Д.*******ийн 63 тооны хонь, 112 тооны ямаа, нийт 175 тооны буюу олон тооны бог малыг хулгайлж, 13095000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 мөн 2016 оны 08 сарын 08-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сум 7-р багийн нутаг дэвсгэрт Хэрлэн голын эрэг дээр согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.*******ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн  гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.*******, Ж.*******, гэрч Ч., О., Б., Н., М., Э. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 624 тоот дүгнэлт, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-15/, хураан авах тогтоол /хх-ийн 19, 22/, хураан авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 20, 23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25, 26/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21, 24/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй, хангалттай батлагдан тогтоогдож байна.     

Шүүгдэгч Г.*******, Б.*******, Б.*******, М.*******, Ж.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.     

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь хохирогч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт “энэ хүмүүс надад учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон бичгийн бусад бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв. Иймд шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 1748500 төгрөгний үнэ бүхий, Хэрлэн сумын 2-р баг, Чойбалсангийн 2-2 тоотод байрлах 269 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн, Б.Байгалийн эзэмшлийн 110000 төгрөгний үнэ бүхий НКС брендийн 32 инчийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн, Б.*******гийн эзэмшлийн 1200000 төгрөгний үнэ бүхий 4 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн, М.*******ын эзэмшлийн 180000 төгрөгний үнэ бүхий 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн, Ж.*******ын эзэмшлийн 25000 төгрөгний үнэ бүхий Нокиа 3500 маркийн гар утсыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч Ц.Лхамсүрэн шүүгдэгч Г.*******т холбогдох хэргээс хохирогч Б.*******ийн гар утсыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийн бага бус хохирлын хэмжээнд хүрээгүй тул Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох, мөн шүүгдэгч М.******* нь хохирогч Ж.*******ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан боловч шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар шүүгдэгч М.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.******* урьд нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 сарын 20-ны өдрийн 99 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялд сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүгдийг багтааж, нийт 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 05 сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан ба ялтай байх хугацаа нь 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгч М.*******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч М.*******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн тул шүүгдэгч М.*******т холбогдох хэргээс бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар, шүүгдэгч Г.*******т холбогдох хэргээс хохирогч Б.*******ийн гар утсыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийн бага бус хохирлын хэмжээнд хүрээгүй үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь би энэ хүмүүстэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мал хулгайлаагүй, мал хулгайлна гэдгийг мэдээгүй гэж мэдүүлж байх боловч, шүүгдэгч Г.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Б.******* нь мал хулгайлна гэдгийг мэдэж байгаа, бид хоорондоо ярилцаад хамт явсан” гэх мэдүүлэг болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.******* нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бусдын мал хулгайлсан нь нотлогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч Г.*******, Ж.*******, М.Пүрэв-очир нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж  тус бүрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.*******, Б.*******  нар  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болно.   

 Энэ гэмт хэрэгт шүүгдэгч Г.******* зохион байгуулагчаар, шүүгдэгч М.*******, Ж.******* нар нь гүйцэтгэгчээр, шүүгдэгч Б.*******, Б.*******  нар нь хамжигчаар тус тус оролцсон нь нотлогдож байх тул шүүгдэгч нарт ял оногдуулахдаа  гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

             Шүүгдэгч Г.*******, Б.*******, Б.*******, М.Пүрэв-очир нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3,  55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, шүүгдэгч М.******* нь согтуурсан үедээ, шүүгдэгч Ж.******* нь ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10,  56.1.12-т зааснаар хэргийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч  нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн зан чанар зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах боломжтой байна. Мөн шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй тул баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******, Б.*******, Б.******* нар нь нөхөргүй хүүхдүүдийн хамт амьдардаг , өрх толгойлсон эмэгтэй гэж мэдүүлж байгаа ч гэрч Х. мөрдөн байцаалтад өгсөн “******* миний том охин, нөхөр хоёр  хүүхдийн хамт амьдардаг, нөхөр нь Чойбалсан сумын тариалангийн талбайд ажилладаг Жаргалсайхан гэдэг хүн бий, дараагийн охин ******* нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, нөхөр нь Түмэнжаргал гэдэг хүн байдаг хувиараа барилгын ажил хийдэг, ******* нь манай доороосоо хоёр дахь хүүхэд, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, нөхөр нь ажилгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 75/, гэрч С. мөрдөн байцаалтад өгсөн “Манай том охин Г.******* одоо Хэрлэн сумын 2-р баг, Чойбалсангийн тотод нөхөр Түмэнжаргал болон хүүхдүүдийн хамт оршин суудаг” гэх мэдүүлэг /хх-ийн 78/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн ажлын албаны тодорхойлолт / хх-ийн 195/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн 2016 оны 07 сарын 18-ны өдрийн тодорхойлолт / хх-ийн 196/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн 2016 оны 07 сарын 19-ний өдрийн ажлын албаны тодорхойлолт / хх-ийн 197/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******, Б.*******, Б.******* нар нь нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь нотлогдож байх тул шүүгдэгч нарт баривчлах ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.3-д заасан харшлах шалтгаан байхгүй байна гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Г.*******т холбогдох хэргээс хохирогч Б.*******ийн гар утсыг хулгайлсан  үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч овогт *******, овогт *******, овогт *******, овогт ******* нарыг  урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч М.*******т холбогдох эрүүгийн хэргээс хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.*******, Ж.*******, М.******* нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 /тав/ сар, 15 /арван тав/ хоногийн баривчлах ялаар, шүүгдэгч Б.Байгалийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын баривчлах ялаар, шүүгдэгч Б.*******г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ сар, 05 /тав/ хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Г.*******, Б.*******, Б.*******, Ж.*******, М.Пүрэв-очир нарын баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Г.*******, Ж.*******, М.Пүрэв-очир нарын цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

7. Ялтан Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, ялтан нар нь бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж ялтан Г.*******ын  ЖЮ 74052709 тоот регистрийн дугаартай, Б.Байгалийн ЖЮ 71032600 тоот регистрийн дугаартай, Б.*******гийн ЖМ 89122661 тоот регистрийн дугаартай, М.*******ын ЖБ 89012971 тоот регистрийн дугаартай, Ж.*******ын ЖМ 69012276 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбаруудыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн  134.10-т зааснаар ялтан Г.*******ын эзэмшлийн 1748500 төгрөгний үнэ бүхий, Хэрлэн сумын 2-р баг, Чойбалсангийн 2-2 тоотод байрлах 269 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн, Б.Байгалийн эзэмшлийн 110000 төгрөгний үнэ бүхий НКС брендийн 32 инчийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн, Б.*******гийн эзэмшлийн 1200000 төгрөгний үнэ бүхий 4 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн, М.*******ын эзэмшлийн 180000 төгрөгний үнэ бүхий 2 хаалгатай хөргөгчийг  битүүмжилсэн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн, Ж.*******ын эзэмшлийн 25000 төгрөгний үнэ бүхий Нокиа 3500 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.*******, Б.*******, Б.******* Ж.*******, М.******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн тэдгээрийн баривчлах ял эдлэх хугацааг 2016 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.*******, Б.*******, Б.******* Ж.*******, М.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ