| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/03067/и |
| Дугаар | 102/ШШ2018/03470 |
| Огноо | 2018-11-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2018/03470
| 2018 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2018/03470 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ...хороо, ... дугаар хэсэг, ...., .... тоотод оршин суух, ... овогт ... /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ..., ... холбогдох;
Тогтоол хууль бус болохыг тогтоолгож, Хаан банкны данснаас хасалт хийсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З ХХК-ийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Н.Шгазрын шВ.УБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн 102/ШШ2017/00493 дугаар Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжинд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа эрх мэдлээ хэтрүүлж ажиллагаа явуулсан. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтад Нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжилсэн 465,037,016 төгрөгийг хариуцагч Н.Г ХХК нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл штөлбөр төлөгч нь хуулийн этгээд Н.Г ХХК гэж шүүгч захирамжилсан байхад тухайн компани төлбөрийн чадваргүй тул тус компанийн үүсгэн байгуулагчаас төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх үйлдлийг гаргалаа. Эндээс харахад шүүгчийн захирамжид хуулийн этгээдээс төлбөр гаргуулахаар заасан байхад иргэнээс төлбөр гаргуулахаар Компанийн тухай хуулийг тайлбарлан төлбөр төлөгчийг өөрчилж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн явдал боллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаас үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Компанийн тухай хуулийг /материаллаг/ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хуулийн 93-аас 98 дугаар зүйлүүдэд Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн харилцааг зохицуулсан ба хуулийн энэхүү заалтуудад тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээс гаргуулахаар заасан хуулийн зохицуулалт байхгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 сарын 22-ны өдрийн тогтоол хууль бус болохыг тогтоож, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Хаан банкин дахь Ж.Б миний эзэмшлийн .... тоот данснаас хасалт хийсэн үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн 102/ШШ2017/00493 дугаар Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэж тус газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Г ХХК нь эд хөрөнгөгүй, харилцах дансанд мөнгөгүй болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу төлбөр төлөгч Н.Г ХХК-ийн хувьцааны 33.3 хувийг С.Туяа, 33.3 хувийг Ж.Б, 33.3 хувийг С.Мтус тус эзэмшдэг тул компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх талаар нотлох баримтыг ирүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд хариу ирүүлээгүй тул хувьцаа эзэмшигч нарын харилцах данснаас хасалт хийх мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З ХХК-ийн төлөөлөгч Б.Мын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтад Нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжилсэн 465,037,016 төгрөгийг хариуцагч Н.Г ХХК нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Н.Г ХХК нь авсан мөнгөө өгөх ёстой шийдвэр гүйцэтгэлээс хийсэн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Н.Шгазарт холбогдуулан тогтоол хууль бус болохыг тогтоолгож, Хаан банкны данснаас хасалт хийсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... төлбөр төлөгч Н.Г ХХК нь эд хөрөнгөгүй, дансандаа мөнгөгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг хориглож, мөнгийг татсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2018/00493 дугаар Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжилсэн 465,037,016 төгрөгийг хариуцагч Н.Г ХХК төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжид 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 783 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 17250793 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
Н.Шгазар нь төлбөр төлөгч Н.Г ХХК эд хөрөнгөгүй, дансандаа мөнгөгүй болох нь тогтоогдсон тул компанийн хувьцаа эзэмшигч С.Туяа, Ж.Б, С.Мнарт 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Н.Г ХХК-ийн 2009 оноос хойшхи татварын тайлан, санхүүгийн тайлан, арилжааны банкууд дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримтыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус газарт ирүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг компанийн эд хөрөнгөөс тодорхой зааглаагүй гэж үзэж хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр төлбөрийг барагдуулахыг мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу хариу ирүүлээгүй тул Н.Шгазар нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ...дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргаж, арилжааны банкуудад хүргүүлжээ.
Нэхэмжлэгч Ж.Бын эзэмшлийн .... тоот Хаан банкин дахь данс дээрх тогтоолын дагуу битүүмжлэгдэж, 828,000 төгрөгийн хасалт хийгдсэн гэх тайлбарын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Г ХХК-ийн эд хөрөнгө, банкин дахь мөнгөн хөрөнгийг шалгасан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн боловч Эд хөрөнгийн лавлагаа гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ., 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэж заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаагийн улмаас хариуцагч Н.Шгазар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж байна.
Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан, хариуцагч Н.Шгазар нь хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгө, мөнгөн хадгаламжийг илэрүүлэх, шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, бүрэн гүйцэтгээгүй атлаа компанийн хувьцаа эзэмшигч Ж.Бын банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжилж, хасалт хийсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.Шгазрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол хууль бус болохыг тогтоож, Хаан банкин дахь Ж.Бын эзэмшлийн .... тоот данснаас хасалт хийсэн үйлдлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.Шгазрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол хууль бус болохыг тогтоож, Хаан банкин дахь Ж.Бын эзэмшлийн .... тоот данснаас хасалт хийсэн үйлдлийг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР