Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2018/03852

 

2018 оны 12 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2018/03852 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ..., ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, ЗГБсууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг ... дугаар хороо, ... дүгээр хороолол,.... хутагт ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух, Хотгойдын зайсан ургийн овогтой Г...ийн С... /РД:.../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг ... дугаар хороо, .... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ... байрны ... тоотод оршин суух, Г... ургийн овогтой Д....гийн Г... /РД:.../ нарт холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 366,305.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЗГБсууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах "ЗГБ" СӨХ нь ... байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцаж үйл ажиллагааг явуулж байгаа билээ. Г.С, Д.Г нар нь өөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан, лифт, цэвэрлэгээ үйлчилгээ бусад зардалд зарцуулах төлбөрөө 2014 оны 2-12 сар, 2015 оны 01-08 сар, 2018 оны 09,10 дугаар сарын нийт төлбөр 366,305.40 төгрөг төлөхөөс санаатай зайлсхийсэн. Иргэний хуулийн 147.1, 148.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, сууц өмчлөгчийн төлбөрөө цаг хугацаандаа төлж байгаа оршин суугчдыг хохироож завшиж байгаа тул Г.С, Д.Г нараас 366,305.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   

Хариуцагч, хариуцагч Г.Гувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... байрны 20 тоотод амьдардаг ба 2009 оны 10 сараас эхлэн СӨХ-ны төлбөр төлсөн. ... байр нь анхнаасаа жижүүргүйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан ч СӨХ-н төлбөрт сар бүр жижүүрийн мөнгө гэж нэмэн авдаг байсан. Бид 2014 оны 01 сард тухайн үед СӨХ-г хариуцдаг байсан хүмүүсээс энэ талаар тодруулахад 35Г байрны жижүүр В1 болон В2 давхрын машины зогсоолыг хариуцдаг учраас машины зогсоол эзэмшдэг айлууд төлөх ёстой төлбөр юм гэсэн тайлбарыг өгч байсан. Тиймээс бид тухайн үеийн СӨХ-н хүмүүст энэ шаардлагаа хэлээд СӨХ-н мөнгийг хэсэг хугацаанд төлөлгүй явж ирсэн. Одоогийн СӨХ-н дарга нартай удаа дараа тооцоо нийлж үзье гэсэн боловч СӨХ-н дарга нь"Бидэнд өмнөх онуудын баримт материалууд байхгүй' гэсэн хариулт өгсөн болохоор тооцоо нийлж, үлдэгдэлдээ хааж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Нийт манай СӨХ-н өр 326,682.207 төгрөг, бидний төлөх ёсгүй жижүүрийн мөнгө нь 436,998 болж байгаа бөгөөд манайх "ЗГБ" СӨХ-д мөнгө төлөх бус харин 110,315.807-г буцаан авах тооцоо гарсан байгаа. Гэвч шүүхэд эвлэрэх санал гаргасан тул 336,305.40 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 2018 оны төлбөрт 39,452 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 326,853.40 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЗГБ" сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.С, Д.Г нарт холбогдуулан сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 336,305.40 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч нар 39,452 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 326,853.40 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ЗГБ" сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.С, Д.Г нараас Бангол дүүрэг, 18 дугаар хороо, ... байрны 2014 оны 02-12, 2015 оны 01-08, 2018 оны 09-10 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрт нийт 336,305 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

ЗГБсууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 149 тоот гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, Г.Ог сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор томилсон байх тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаас гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээнэ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч дээрх төлбөрийг шаардах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 02-12, 2015 оны 01-08 дугаар сар хүртэл 17 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр буюу 326.853.40 төгрөгийг нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаанд шаардаагүй, хариуцагч төлөхийг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хэрэгсэхгүй болгоно.

 

Харин дээрх дурдсанчлан орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбоо гишүүн байхаас гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээх тул хариуцагч нараас 2018 оны 09, 10 дугаар сарын төлбөрт 39,452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Г.С, Д.Г нараас 39,452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗГБсууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 326,853.40 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасны дагуу хариуцагч Г.С, Д.Г нараас 39,452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗГБсууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 326,853.40 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ЗГБсууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С, Д.Г нараас 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР