Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1296/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1328 |
Огноо | 2022-10-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1328
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208020611501 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эмээлт зах дээр ачигч хийдэг гэх, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхийн хамт ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт А-н А (РД:***).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 09-ний өглөө ** тоотод “та нар яагаад манай найзын гэрт байгаа юм бэ” гэх шалтгаанаар хохирогч Ц.Он хацар, чих рүү 2 удаа алгадаж, баруун шилбэ хэсэгт 1 удаа өшиглөн баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 2,500,000 төгрөг өгсөн. Баримттай хохирлыг төлнө” гэв.
Эрүүгийн 2208020611501 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Он: “2022 оны 06 сарын 08-09-нд шилжих шөнө ...найз Хтэй хамт бааранд ороод Б гэх залуутай танилцсан. Х бид хоёр Б, Ан хамт Бн гэрт 04 цагийн үед ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад А бид хоёр тус байрны жижиг өрөөнд газар хэвтээд хэсэг унтсан байсан. Тэгээд А гэх залуу нь 6 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн үед намайг хэл амаар доромжлоод “та хоёр манай найзын гэрт яах гэж ирсэн юм бэ” гээд хэл амаар доромжлоод миний зүүн хацар хэсэгт 1 удаа алгадаад баруун шилбэ хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Дахин миний чих хэсэгт гараараа 1 удаа алгадсан. ...Би гомдолтой байна. Үзлэг хийлгэсэн 60,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.15-ны өдрийн 8436 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. Ц.Он биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Гэрч Б.Б-н: “...2022 оны 06 сарын 08-09-нд шилжих шөнө “Р” бааранд О, Х гэх эмэгтэйтэй танилцсан. Буудал орох гээд мөнгө бага байсан болохоор манай гэрт 04 цаг 30 минутын үед ирж, хоол идэж, архи пиво уусан. ...Тэгээд А, О гэх эмэгтэйтэй манай жижиг өрөөнд газар унтах гээд 7 цагийн үед хэвтсэн. Тэгсэн чинь А, О нар хэрэлдээд эхэлсэн. О нь А миний чих рүү алгадсан гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
Шүүгдэгч А.Ан яллагдагчаар өгсөн: “2022 оны 06 сарын 08-ны орой найз Б-н хамт бааранд орж, 2 эмэгтэйтэй танилцаад шөнийн 4 цаг өнгөрч байхад Б-н гэрт ирсэн. ...Ог гэх эмэгтэйтэй хамт газарт ор засаад унтахаар болсон. Архи их уусан болохоор хэсэг хугацаанд унтаад сэрээд дутуу нойртой байх үедээ тухайн хамт хэвтэж байсан эмэгтэйг “яах гэж ирсэн юм бэ” гэх зэргээр маргаан үүсгэж улмаар хацар луу 1 удаа алгадаж, 1 удаа хөлөө хөл рүү нь өшиглөсөн. Тэр эмэгтэй намайг 1 удаа алгадаад босоод явах гээд байхаар нь би явуулахгүй гээд ахин нэг удаа баруун чих рүү нь алгадсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-9), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-41), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-44), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-45), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-46), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-47), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт (хх-49) Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын “А.А нь Хайрхан 4-120тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болно” гэх тодорхойлолт (хх-50), дансны хуулга (хх-51), хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримт (хх-54-55) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “хохирол төлсөн” гэх 3 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.А согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 09-ний өглөө ** тоотод “та нар яагаад манай найзын гэрт байгаа юм бэ” гэх шалтгаанаар хохирогч Ц.О хацар, чих рүү 2 удаа алгадаж, баруун шилбэ хэсэгт 1 удаа өшиглөн баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.О“...Бид нар хоол идэж, архи пиво уусан. А хэл амаар доромжлоод миний зүүн хацар хэсэгт 1 удаа алгадаад, баруун шилбэ хэсэгт 1 удаа өшиглөсөн. Дахин миний чих хэсэгт 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хх-15-17), шүүх эмнэлгийн 8436 дугаар “1.Ц.О баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-29-30), гэрч Б.н “...Бид нар архи, пиво уусан. А, О нар хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Отгонцэцэг нь А миний чих рүү алгадсан гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-26-27), шүүгдэгч А.Ан “...хамт хэвтэж байсан эмэгтэйг “яах гэж ирсэн юм бэ” гэх зэргээр маргаан үүсгэж улмаар хацар луу 1 удаа алгадаж, 1 удаа хөл рүү нь өшиглөсөн. Тэр эмэгтэй намайг 1 удаа алгадаад босоод явах гээд байхаар нь би явуулахгүй гээд ахин нэг удаа баруун чих рүү алгадсан...” гэх мэдүүлэг (хх-38) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Ан согтуурсан үедээ хохирогч Ц.О хацар хэсэгт 2 удаа алгадаж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын үзлэг 35,000 төгрөг, чих, хамар, хоолойн оношилгоо, зөвөлгөө 25,000 төгрөг, нийт 60,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны баримтаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,800,000 төгрөг төлсөн, хохиролд 2,500,000 төгрөг төлсөн гэх, хохирогчийн “2,500,000 төгрөг авсан, үлдэгдэл хохирлоо гаргуулж авна, баримт одоогоор байхгүй” гэх хүсэлт (хх-57)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.
Харин хохирогч Ц.О гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.А согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 09-ний өглөө ** тоотод “та нар яагаад манай найзын гэрт байгаа юм бэ” гэх шалтгаанаар хэл амаар доромжлоод хохирогч Ц.О зүүн хацар хэсэгт 1 удаа алгадаж, баруун шилбэ хэсэгт 1 удаа өшиглөн баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн бугалга зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хацар болон чих рүү 2 удаа алгадаж, шилбэ рүү өшиглөх үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 60,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 2,500,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “2,500,000 төгрөг авсан, үлдэгдэл хохирлоо гаргуулж авна, баримт одоогоор байхгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (Эмээлт зах дээр хувиараа ачигч ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч А.Аг 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Ан Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.О гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР