Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/03602

 

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/03602

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ...хороо, ...хороолол, ...дүгээр байрны ... тоотод оршин суух, Повогт Тын А /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ...хороо, ...хороолол, ...дүгээр байрны ... тоотод оршин суух, ... овогт Мын ... /РД: .../-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.            

 

                                                   

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 1...зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Повогт Тын А /РД: .../, ... овогт Мын ... /РД: .../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 1...зүйлийн 14.6-д заасныг баримтлан Баянгол дүүргийн ...хороо, ...хороолол, ... гудамж, ...дугаар байрны ... тоот 37.81 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.Аийн өмчлөлд /1 хүний/ үлдээж, нэхэмжлэгчээс 28,830,125 төгрөг гаргуулж, хариуцагч М....д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР