Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2016/ШЦТ/106

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 337 дугаар 377.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг давтан үйлдлээр бүлэглэн орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.*******г эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч ийг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.*******ыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8-д зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих  ангид, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.*******ад  оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, насанд  хүрээгүй шүүгдэгч эд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг  насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч э, Ч.******* нарт тус бүр оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус зургаан сарын хугацаагаар хойшлуулж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Ц.*******, нарт тус тус даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж,  түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан О.*******г хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийин 62.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ч.*******, э нарын шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч О.*******, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.*******, э нар нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг даавуун багийг устгаж,  ягаан өнгийн цүнх 1 ширхэгийг шүүгдэгч О.*******д, хагас түрийтэй гутал 1 ширхэгийг  шүүгдэгч Ч.******* нарт тус тус буцаан олгож, хулгай хийж байгаа бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хадгалсугай. 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар иргэний хариуцагч ийн эзэмшлийн 4 ханатай гэр, иргэний хариуцагч гийн цагаан өнгийн хөлдөөгч, иргэний хариуцагч Ц.*******гийн цагаан саарал өнгийн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч , Т.Лхагва, Ц.******* нарт тус тус буцаан олгосугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч О.*******, насанд хүрээгүй шүүгдэгч э, Ч.******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.*******, э нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ч.БАЙГАЛМАА