| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/04237/и |
| Дугаар | 102/ШШ2018/03708 |
| Огноо | 2018-10-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2018/03708
| 20... оны 12 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ20.../03708 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ...-ын ., ... байрны ... тоотод оршин байх, З.Гс.ө.х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ...-ын А байрны ... тоотод оршин суух, Ц овогт Т.М /РД: .../ -д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардал 558,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О, хариуцагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Гс.ө.х шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Огийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн ... дугаар хороо .../а дүгээр байрны ... тоотод оршин суух Т.Маас с.ө.х үйлчилгээний 2014 оны 6-аас 12 дугаар сар, 2015 оны 1-ээс 5 дугаар сарын төлбөрт нийт 558,924 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнээс хойшхи хугацааны төлбөрөө энэ иргэн төлж байгаа гэв.
Хариуцагч Т.Мын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Одоо манайх сар бүр с.ө.х төлбөрөө төлж байгаа. 2014 оны үед сууц өмчлөгчдийн холбоо нь хангалтгүй үйл ажиллагаа явуулдаг байснаас байрны өнгө үзэмж маш их муудсан, жижүүргүй байдаг учир би гражнаасаа унадаг дугуйгаа алдаж байсан. Иймд 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөрийг төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.Гсууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Т.М холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардал 558,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ ... засвар үйлчилгээгээ хийдэггүйн улмаас байрны өнгө үзэмж муудсан, жижүүргүй байдгаас болж гражнаасаа эд зүйлээ алдаж байсан тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал с.ө.х гишүүн байхаар зохицуулжээ.
Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .../а дугаар байрны ... тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Т.М мөн эсэх, тухайн орон сууц нь З.Гсууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хариуцагч Т.М нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл нийт 12 сарын с.ө.х үйлчилгээний төлбөрийг нэхэмжилжээ. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 1... дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75.2.3-д заасныг баримтлан хариуцагч Т.Маас 558,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Гс.ө.х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР