Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1206

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ганчимэг,

иргэдийн төлөөлөгч Ц.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, А.Ганзориг,

шүүгдэгч Г.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Зийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008020810733 дугаар 13 хавтас хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ** оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2005 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 5 жил 1 сарын хорих ял шийтгэн 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нийт 4 жилийн хорих ял шийтгүүлсэн, ** овогт Г-н З (РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч |Г.З нь ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 23, 26, 28, 30, 31, 36, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий 36 хохирогчийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэр, байшинд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч |Г.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнөх хурал дээр “3 хэрэг байгаа, нэгтгүүлье” гэхэд тийм хэрэг байхгүй гээд би шийтгүүлсэн. Гэтэл тэр нь одоо гарч ирээд байна. Бусад 33 хэргийг би мэдэхгүй. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаануудад би яваагүй. Би 1 удаа л мэдүүлэг өгсөн. Агийн хэргийг би хийгээгүй. Эхнэр жирэмсэн байхад, би оргож яваад баригдахад “чи хэдэн хэрэг авчихвал хорихгүй” гэсэн учраас л дээрх хэргүүдийн заримыг хүлээсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 2008020810733 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч |Г.З нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ** тоотод байрлах хохирогч З.А-гийн монгол гэрт нэвтэрч Асер маркын зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч, Самсунг эс-7, эс5 загварын гар утас, 2 ширхэг хар өнгийн товчлууртай хуучны Нокиа маркын гар утас, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,030,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч З.А-гийн: “2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ...11 цаг 12 минутад манай хойд хашааны эмэгтэй над руу залгаад “Гэрт чинь хулгай орсон байна” гэж хэлсэн. Гэрийн хаалганы цожийг эвдэж ороод Асер маркын хар өнгийн зөөврийн компьютер ба өөрийнх нь цүнх, цэнэглэгч, уг цүнхэнд байсан хар өнгийн Самсунг S-7 маркын гар утас, 2 ширхэг хар өнгийн товчлууртай хуучны Нокиа маркын гар утас, хоолны шүүгэнд бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, шүүгээн дээр байсан мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргүүд алга болсон байсан. ...У манайхыг ирсэн үгүйг үзэх гээд манай хашаанд орж ирээд танихгүй 2 эрэгтэй хүнтэй таарсан гэсэн. Нэг нь миний зөөврийн компьютерыг барьсан байсан гэсэн.

“...Би яг гарах гээд хашааны хаалгаа гаднаас нь түгжээд зогсож байхад гудамжны зүүн талаас хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн, нэг талын гараа цэнхэр өнгийн хувцсаар ороочихсон, ямар нэгэн сахал, нүүрэндээ элдэв зүйлгүй цэвэрхэн царайтай нэлээн намхан 1,55-1,60 см орчим өндөртэй залуу өөдөөс зөрөөд явсан. Би царай руу нь харахад нэг л хүйтэн санагдсан. ...Удалгүй хороололд явж байхад манай ард айлын хүн “хулгай орчихсон байна” гэж залгасан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал, 12 дахь хавтаст хэргийн 84 дэх тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.06.10-ны өдрийн 1326 дугаар тайланд: “Асер маркын нөүтбүүк 500,000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 50,000 төгрөг, Самсунг эс-7 маркын гар утас 100,000 төгрөг, Самсунг эс-5 маркын гар утас 80,000 төгрөг, Нокиа маркын гар утас 50,000 төгрөг, мөнгөн эдлэл 250,000 төгрөг, нийт 1,030,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 51-53 дахь тал),

Гэрч О.Эн: “Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг өнгөрч байхад манай 8 настай хүү “Манай хажуу айлд танихгүй хүн ороод эмээгийн нөүтбүүк шиг зүйл үүрээд гарч байна, цоожийг нь эвдсэн байна” гэхээр нь би айлын хүн рүү залгаж хэлсэн. Манай хүү “Өндөр нуруутай, залуухан, дэлдэн чихтэй, сартгар хамартай ах намайг хашаанд нь ортол гараад явсан” гэв...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал),  

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Г.З-тоос дурын дугаараа сонгож дурын байрлалаа эзлэж зогсохыг хэлэхэд 5 дугаарыг барьж зүүн талаас 2 дахь байранд зогсов. Хохирогч З.А 5 дугаартай хүн мөн байна. Яг гудамжинд зөрөхөд хажуу талаасаа ийм царайтай байсан. Би царай төрхөөр нь сайн таньж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (12 дахь хавтаст хэргийн 86-87 дахь тал),

Дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 11-15 дахь тал),

2. 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ** тоотод байрлах Б.Ан монгол гэрт нэвтэрч бэлэн 80,000 төгрөг, хохирогч Д.Бн өмчлөлийн 50 инчийн НРР маркын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 830,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч Д.Бн: “...Хөдөө явахдаа дүү Ан гэрт 50 инчийн НРР маркын зурагтаа үлдээгээд явсан. 2020.08.10-ны өдөр дүү маань залгаад зурагтыг чинь хулгайд алдчихлаа гэж ярьсан. 2019 оны 6 дугаар сард 860,000 төгрөгөөр худалдаж авсан. Ломбарднаас хураасан гэх зурагт нь миний зурагт мөн байна. Зүүн дээд буланд байгаа цаасны мөр нь таарч байгаа бөгөөд өнгө, инч зэрэг бусад зүйлс яг таарч байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 209 дэх тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.05.17-ны өдрийн 411 дугаартай тайланд: “ННР маркын 50 инчийн зурагт 860,000 төгрөг” гэжээ (4 дэх хавтаст хэргийн 5 дахь тал),

Хохирогч Б.А-н: “...2020 оны 8 дугаар сарын эхээр манай эгч рашаанд явахдаа манай гэрт зурагтаа үлдээсэн. 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрийн цоожийг эвдэлж хулгайч орж эгчийн зурагт, хувцасны шүүгээнд нуусан байсан бэлэн 80,000 төгрөгийг авсан байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 214 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч Г.Тн: “2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай барьцаалан зээлдүүлэх газар болох “Т” нэртэй газарт ажиллаж байхад үл таних эрэгтэй орж ирээд “Зурагт авах уу” гэж асуухад би “Авна” гээд өөрийн ажилллуулдаг салбар луу явуулсан. Тухайн эрэгтэй хүнээс 50 инчийн ННР маркын зурагтыг 350,000 төгрөгөөр барьцаанд авч 243 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. ...Надад 350,000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 192-195 дахь тал), барьцаат зээлийн гэрээ (4 дэх хавтаст хэргийн 11, 12 дахь тал), зурагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 210 дахь тал),

3. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ** тоотод байрлах хохирогч Д.Бн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч Делл маркын зөөврийн компьютер, хурган дотортой дээл, 17 кг хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,736,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч Д.Б-н: “2020 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг болж байхад гэрээсээ гарсан. Орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цонх онгорхой хулгайч орсон байсан. Улаан өнгийн нөүтбүүк, хурган дээл, хөлдөөгчинд байсан мах алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал),

“Тэнцвэрт Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.07.30-ны өдрийн Ц-1010 дугаартай тайланд: “Dell маркын, 17 инчийн нөүтбүүк 900,000 төгрөг, хурган дотортой дээл 700,000 төгрөг, 17 кг мах 136,000 төгрөг, нийт дүн 1,736,000 төгрөг” гэжээ (7 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Х.Он: “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ сууж байхад гаднаас нэг залуу эхнэр, хүүхэдтэйгээ орж ирээд улаан өнгийн Дэлл брендийн нөүтбүүк тавья гэсэн. Бичиг баримтыг нь шалгаад 100,000 төгрөгөөр авсан. З гэсэн өөрийнхөө нэр дээр тавьсан...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 дахь хавтаст хэргийн 23-28 дахь тал), нөүтбүүк хүлээлгэн өгсөн тэмдэглэл (7 дахь хавтатс хэргийн 41 дэх тал), ломбардын зээлийн гэрээний хуулбар (7 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал),

Гэрч Н.Гийн: “...2015 онд хорих ангид байхад хулгайн хэргээр нулимс Зоо гэдэг хочтой Зтой анх танилцсан6 ...Зоо бээлий хэрэглэж бай, гарын мөр үлдэггүй юм гэж зааж өгч байсан ба өөрөө дандаа бээлийтэй хулгай хийдэг байсан. ...2020 оны 3 юм уу 4 сард юм байна, мөрдөнгөөс гарчихсан 1-р хороололд архи уугаад явж байхад Зоо таараад “хамаа одоо надад 5,6 хэрэг байна, чи даачаач, би хоригдох гээд байна. Чи хэдэн сард хоригдсон байлаа” гэхэд нь би /одоо санахгүй байна/ тэр үед хориотой таараад байсан чинь “чи шүүх дээр очоод хэргээ сэгсэрчнэ биз, чамд хэрэгтэй” гээд намайг 34-н гүүрнээс хойшоо суварганы доохон мухар гудамжинд ирээд “энэ байшинг хам нь цонхоор нь ороод мөнгөн аяга авсан” гээд хэлээд хам нь зургийг нь дарчихъя гээд өөрийнхөө утсаар зураг дарсан. Надад энэ хэргүүдэд хийсэн үйлдэл байхгүй...” гэх мэдүүлэг (12 дахь хавтаст хэргийн 67-69 дэх тал),

Гэрч Э.Мн: “...Ер нь хамт нийлээд явж байхад, цагдаа дээр шалгагдаад явж байхад ганцаараа хэлэлгүй хулгай хийчихдэг байсан. Зоо Сонгинохайрхан дотроо л хулгай хийдэг, өөр ийш тийш явж байсан талаар сайн мэдэхгүй байна...өмнө шүүхээр шийдвэрлэхэд |Г.З нь Д бид хоёроос эхнэр жирэмсэн хүүхэд нярай гээд гуйгаад хэдэн үйлдлээ өгч л байсан. Ер нь хэрэг хүлээх асуудалд хэцүү хүн дээ...” гэх мэдүүлэг (12 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал),

Гэрч Б.Тн: “2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ...10 дугаар хорооллын тийшээ сагс тоглох гэж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаа байхаа тэрний орчим явж байхад нэг энгийн хувцастай цагдаа ах үнэмлэхээ үзүүлээд ахын хоёр дүү завтай явна уу гэж асуугаад хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч гэсний дагуу нэг үл таних намхан малгайтай залуу тийшээ явна, ийшээ явна гэж хэлээд дагуулж яваад бас газруудыг заагаад байсан...” гэх мэдүүлэг (12 дахь хавтаст хэргийн 77 дахь тал),

Гэрч Г.Гн: “2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр найз Ттэй уулзаад 10 дугаар хороолол орох гэж гэрээсээ гараад алхаад явж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн үүдэнд нэг энгийн хувцастай цагдаа ах хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч гэсний дагуу нэг үл таних залуугийн мэдүүлгийнхийн дагуу зааж өгсөн газар хаягаар хамт явж хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тэгэхэд тэр залууг цагдаа нь гэж дуудаж байсан бөгөөд өөрөө ийшээ, тийшээ гэж зааж хаяган дээр очиж байсан. ...Тэгэхэд дарамт шахалт үзүүлсэн, хөтлөж хаяг зааж өгч байсан зүйл болоогүй. Сүүлд нь энэ Зоо гэх залуугийн зааж өгсөн хаягуудыг тусгаж тэмдэглэл бичсэн байна. Энийг уншаад үнэн зөвв бичсэн байвал гарын үсэг зур гэсний дагуу танилцаад гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг (12 дахь хавтаст хэргийн 79 дэх тал),

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.20-ны өдрийн 140 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” тогтоол (12 дахь хавтас, хх-25-27), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн лавлагаа (11 дэх хавтас, хх-34, 37), Мөрдөгчийн 2020.06.17-ны “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” тогтоол (7 дахь хавтас, хх-81), сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл (7 дахь хавтас, хх-83), шүүгдэгчийн гомдлууд (7 дахь хавтас, хх-177-180), гэрч Н.Гт эрх, үүрэг танилцуулсан баримт (12 дахь хавтас, 67), Б.Ад хохирол төлсөн баримт (13 дахь хавтас, хх-55), хохирогч З.А хохирлоо авсан тухай хүсэлт (13 дахь хавтас, хх-56), хохирогч Д.Б хохирлоо авсан тухай хүсэлт (13 дахь хавтас, хх-57-58), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын албан бичиг (13 дахь хавтас, хх-66), Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн албан бичиг (13 дахь хавтас, хх-67), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн албан бичиг (13 дахь хавтас, хх-65), өмгөөлөгч Л.Ганзоригийн хүсэлт (13 дахь хавтас, хх-68), иргэний нэхэмжлэгч Г.Тд хохирол төлсөн баримт (13 дахь хавтас, хх-151), иргэний нэхэмжлэгч Х.От хохирол төлсөн баримт (13 дахь хавтас, хх-152), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.19-ний өдрийн 1113 дугаар шийтгэх тогтоолын 52 дахь тал (1 дэх хавтас, хх-160),

шүүгдэгчийн АСАП сангийн лавлагаа (5 дахь хавтас, хх-30-41) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч |Г.З нь 2019 оны 2 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 36 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй учир шүүгдэгчээс хохирол төлбөрийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.ГанЗориг: “Улсын яллагчийн яллаж буй 36 үйлдлээс 33 үйлдэл нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Хэргийн материалд тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, бусад баримтыг нэг хавтаснаас нөгөөд шилжүүлж канондож хавсаргасан байдаг. Өөрөөр хэлбэл үүнд нотлох баримтын ач холбогдол байхгүй байна. 2 дугаар хавтаст хэргийн 51, 55-59, 112 зэрэг хуудсыг канондсон. Хэргийн нөхцөл байдлыг ерөнхийд нь үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохдоо нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нарийвчлан гаргасан зүйл, гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэнийг гэрчилж байгаа гэрчийн мэдүүлэг байхгүй. Г, М нарын мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй. М-ын мэдүүлэгт “ганцаараа хулгай хийдэг юм шиг байна лээ” гэж мэдүүлсэн байгаа нь нотлох баримт болохгүй. 401 дүгээр хорих ангид хоригдож байгаа Н.ГанЗт 12 хавтаст хэргийг танилцуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж тухайн хүнээс мэдүүлэг авсан байдаг. Бичиг үсэг мэдэхгүй хүнээс сэжигтэн яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах эрхээр хангаж өгөөгүй. Шүүгдэгчийн өөрийн үйлдсэн гэж мэдүүлж байгаа 3 үйлдлийн хувьд маргах зүйл байхгүй бөгөөд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Зүйлчлэлийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан бол нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байдаг. Иймд дээрх 3 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлүүлэх саналтай байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа “Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч |Г.Зийг 3 гэмт хэргийг үйлдсэн, 33 гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн шинжлэн судлагдсан нотлох баримтаар |Г.Зийн эрх ашгийг зөрчсөн буюу хувийн байдлыг тогтоогоогүй, бичиг үсэг мэдэхгүй байхад шүүгдэгчээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгүүлсэн, мэдүүлэгт гарын үсэг зуруулахгүйгээр өмнөөс нь гарын үсэг зурсан, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэх шүүгдэгчийн хүсэлтийг хангаагүй байна. Шүүгдэгч З-ийн үйлдсэн гэх 36 хэрэгт ердөө 6 удаа мэдүүлэг авсан мэтээр материал бүрдүүлсэн нь хэргийн байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийн үнэн зөв байдлыг тал бүрээс нь судлаагүй, хэрэг тулган хүлээлгэсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Оргодол эрэн сурвалжлах тухай баримтад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагаас эхлэн эрэн сурвалжлагдаж байгаа болно гэж бичсэн байдаг. Мөн оргон зайлсан огноог нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны 20 цагаас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7 цагийн хооронд гэж бичсэн байдаг. Гэтэл эрэн сурвалжлагдаж байгаа Зоос 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлэг авсан байгаа нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал буюу шийтгэх тогтоолын 52 дугаар хуудсанд шүүгдэгч З нь 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон байхад оргодол эрэн сурвалжлах тухай баримтад 5 дугаар сарын 19, 6 дугаар сарын 24-ний өдөр “хулгай” гэх мэдээлэл оруулсан нь хуульд заасан журмыг зөрчин нотлох баримтыг бүрдүүлж байсан нь тогтоогдож байна гэж үзэж байна. 11 дүгээр хавтаст хэргийн 34, 37 дугаар талд 461 дүгээр хорих ангийн лавлагаа авагдсан байдаг. Зоос 6 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 45 минутад 461 дүгээр саатуулах, сэжигтнийг баривчлах тухай тэмдэглэлтэй танилцуулсан. З өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэх шалтгаанаар байцаалтыг 23 цаг 57 минутад дуусгасан байдаг. Гэтэл энэ хугацаанд Зийг саатуулсан баримт хорих 461 дүгээр ангиас ирсэн лавлагаанд байхгүй байна. Энэ баримт нь Зийг хорино гэж айлган сүрдүүлж сэтгэл санааны хувьд дарамтад оруулж байсан баримт гэж үзэж байна. Сэтгэл санааны дарамтад орсон шүүгдэгч З 6 дугаар сарын 17, 6 дугаар сарын 19, 6 дугаар сарын 20-ны өдрүүдэд хэрэг хүлээсэн мэтээр баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Г.З өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд байхад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг аваад журам зөрчиж баривчлахгүйгээр сул явуулаад байсныг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 7 дугаар хавтаст хэргийг 107, 180 дахь талд шүүгдэгч Зийн “Энэ хэргийг би хийгээгүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ шийтгүүлнэ” гэх утга бүхий гомдлууд байдаг. Зийг хэдэн хэрэг хүлээчихвэл эхнэрийг чинь төртөл баривчлахгүй гэж хэлсэн гэх Зийн мэдүүлэг үнэн гэдгийг баталж байна. Дээрх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээс үзэхэд Зт холбогдуулсан 36 хэргээс 3 хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 33 үйлдлийг хийгээгүй, хэрэг тулган хүлээлгэсэн гэдэг нь тогтоогдож байна...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч |Г.З нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч З.А, Б.А, Д.Б нарын байнга амьдрах зориулалттай орон байранд (цонх, хаалганы түгжээг хөшиж, эвдэлж хууль бусаар орж) нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 3,596,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.  

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Зийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, нэр бүхий 33 хохирогчид хамаарах үйлдлийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Тодруулбал хэрэгт цугларсан зарим нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Үүнд: 1. Шүүгдэгч |Г.З нь шүүх хуралдаанд “бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй” гэж мэдүүлсэн ба энэ нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын албан бичиг (13 дахь хавтас, 66 дахь тал), Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн албан бичиг (13 дахь хавтас, 67 дахь тал) баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Г.Зоос гэрчийн мэдүүлэг авч, уг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хэрэгт авагдсан байх боловч тухайн 2020.04.24-ний өдрийн тэмдэглэл (6 дахь хавтас 228-229, 10 дахь хавтас 127-136), 2020.06.17-ны өдрийн тэмдэглэл (7 дахь хавтас 62-63),  2020.06.19-ний өдрийн тэмдэглэл (6 дахь хавтас 158-161, 7 дахь хавтас 60-61), 2020.06.20-ны өдрийн тэмдэглэл (6 дахь хавтас 31-35, 45-47, 86-90, 99-102, 142-146,162-163, 236-238, 7 дахь хавтас 34-38, 64-66, 116-120, 131-133, 10 дахь хавтас 185-189, 201-203, 242-246, 11 дэх хавтас 4-6), 2020.08.12-ны өдрийн тэмдэглэл (8 дахь хавтас 24-31, 42-45, 94-101, 156-168, 9 дэх хавтас 10-17, 24-27, 67-74, 86-89, 125-132, 146-149, 198-201, 236-243, 10 дахь хавтас 10-13, 65-68),  2020.08.14-ний өдрийн тэмдэглэл (1 дэх хавтас 30-35, 242-247, 2 дахь хавтас 49-54, 113-118, 184-189,  3 дахь хавтас 2-6, 145-150, 215-220, 4 дэх хавтас 52-57, 114-119, 176-181, 236-241, 5 дахь хавтас 156-161 ),  2020.08.17-ны өдрийн тэмдэглэл (1 дэх хавтас 36-41, 248-250, 2 дахь хавтас 1-3, 55-60, 119-124, 190-195, 3 дахь хавтас 8-13, 151-156, 221-235, 4 дэх хавтас 58-63,120-125, 182-187, 242-247, 5 дахь хавтас 162-167) баримтууд нь хуулбар хувь байх бөгөөд эх хувь нь хаана байгаагүй нь тодорхойгүй баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ” гэж, 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлнэ” заасныг тус тус зөрчиж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцүүлж нотлох баримтыг бэхжүүлж аваагүй байна гэж үзлээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан боловч энэ хэргийн тухайд шүүгдэгч |Г.Зийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь гэрчээр өгсөн мэдүүлэг байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иймд хэрэгт цугларсан нэр бүхий 33 хохирогчид хамаарах гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон боловч тухайн хэргийг шүүгдэгч |Г.З үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч |Г.Зт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэр бүхий 33 хохирогчид хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгчийн “36 үйлдлээс 3 үйлдлийг зөвшөөрч байгаа учраас гэм буруутай гэж үзлээ” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Зийн хохирогч Д.А, З.А, Д.Б нарын амьдардаг орон байрны цонх, хаалгыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч |Г.Зийн дээрх 3 үйлдэл нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн, түүнчлэн шүүгдэгч урьд энэ төрлийн гэмт хэрэг хэд хэдэн удаа ял шийтгүүлж, хорих ял эдэлж байгаа хэдий ч энэхүү байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинжийг хууль зүйн хувьд хангахгүй байна гэж дүгнэлээ. Тухайлбал уг шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав ба түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байх ойлголт юм. Энэхүү нөхцөл байдлыг тогтоохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран уг шинжийг хангахгүй байна гэж үзснийг тэмдэглэж байна.        

Гэмт хэргийн улмаас хохирогч З.Ад 1,030,000 төгрөгийн, Б.Ад 830,000 төгрөгийн, Д.Бд 1,736,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. Хохирогч нарт хохирол бүрэн төлөгдсөн баримттай, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх (13 дахь хавтас, хх-55-58), иргэний нэхэмжлэгч Г.Тд 350,000 төгрөгийн, Х.От 100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол бүрэн төлөгдсөн нь  баримт (13 дахь хавтас, хх-151-152)-аар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч |Г.Зийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил 2 сар 15 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагап эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг “Шүүгдэгч Г.З нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бага насны 3 хүүхэдтэйг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн гэм буруугаа хүлээн, гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг одоогийн шийтгэх тогтоолоор оногдуулах ялтай нэмж нэгтгэх, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг журамлахыг хүсэж байна. Мөн ялыг тус тусад нь эдлүүлэх буюу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих саналыг гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа “Үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан 3 үйлдсэн хэрэгт нь 5 жилээс бага хорих ял оногдуулах үндэслэлтэй байна. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 3 жилийн хорих ял эдлээд гарахад нь 2017 оны 08 дугаар сард хулгай хийсэн хэргийг нэгтгэлгүй байснаас болж 2020 оны 10 дугаар сард 3 жилийн хорих ял авч эрх зүйн байдал нь дордсон. Мөн 10 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч “миний үйлдсэн хэрэг байгаа” гэж мэдүүлсэн байхад нэмж нэгтгэлгүйгээр ялаа эдэлж байхад нь дахин тусдаа ял эдлүүлж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байгааг шүүх анхаарч үзнэ үү. З нь хүнд хэцүү амьдралын явцад буруу хүмүүстэй нөхөрлөх үндэс суурь тавигдсан бөгөөд залуу насандаа буруу хэрэг хийж байгаагаа ойлгох чадваргүй байсан. Одоо З 36 настай аливаа юмыг ойлгож эхэлсэн учраас бусадтай адил амьдрах гэж гэр бүлтэй болсон. З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хоёрны нэгээр хорих ял оногдуулах үндэслэлтэй байна. Зийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухайн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг учраас өршөөлд хамрагдах үндэслэлтэй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хорих ялаас чөлөөлөгдсөн бол өршөөл үзүүлэхгүй гэж заасан. Гэтэл Зийн хувьд өмнө нь хорих ялыг өршөөн хасуулж байсан болохоос хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахаар хуульчилсан. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэгтгэх үндэслэлтэй байна...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчдын орон байрны цонх, хаалгыг хөшиж онгойлгон 3 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж эд хөрөнгийн эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (3 хохирогчид нийт 3,596,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.О, Г.Т нарт нийт 450,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (урьд хулгайн гэмт хэрэг удаа дараа шийтгүүлж байсан, хорих ял эдэлж байгаа, ар гэрийн байдал)-ыг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч |Г.Зийг 3 (гурав) жилийн хорих ял шийтгэлээ.

Шүүгдэгч Г.З урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нийт 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 02 жил 11 сар 15 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн (11 дүгээр хавтас, хх-243) байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Зт энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 11 сар 15 хоногоор тогтоож, дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Зийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаа ч шүүгдэгч |Г.З урьд өмнө 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдан хорих ялаас өршөөгдөж байжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Г.З урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд 2 удаа хамрагдан хорих ялаас хэсэгчлэн хасуулж чөлөөлөгдөж байсныг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Хэдийгээр шүүгдэгч Г.З үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан байгаа боловч шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлагын зорилго (гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, урьдчилан сэргийлэх)-ыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгч Г.Зийн 2021.06.15-ны өдрөөс 2022.09.28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 468 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч |Г.З хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 2008020810733 дугаартай хэрэгт нэгтгэсэн 1908062230812, 1908048990813, 2008017630747, 2008021040786, 2008026010801, 2008020410752, 2008025370834, 2008023770846, 2008021690753, 2008025330736, 2008020860755, 2008014180754, 2008021080734, 2008022980751, 2008020990756, 2008018180789, 2008019520749, 2008022890748, 2008021240735, 2008023100793, 2008023330790, 2008021500792, 2008022370787, 2008023320794, 2008024830788, 2008008480809, 2008015810808, 1908008610828, 1908008510826, 1908016060815, 1908051521066, 2008010431007, 2008003851008 дугаартай нэр бүхий 33 хохирогчид хамаарах прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч |Г.Зийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Б овогт Г-ийн З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч |Г.Зийг 3 (гурав) жилийн хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч |Г.Зт энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1113 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 5 (тав) жил 11 (арван нэг) сар 15 (арван тав) хоногоор тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч |Г.Зийн цагдан хоригдсон 468 (дөрвөн зуун жаран найм) хоног буюу 1 жил 3 сар 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч |Г.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч |Г.З бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч |Г.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч |Г.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР

 

                              ШҮҮГЧИД                                     Б.БАТАА

 

                                                                                    М.МӨНХБААТАР