| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/04600/и |
| Дугаар | 2389 |
| Огноо | 2018-10-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2389
. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 260.3, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б-с 13.711.181 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгон, мөн зүйл хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Ч. Д.Б нараас Ш ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 226.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б улсын тэмдэгтийн хураамжинд 226.506 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай