Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

 Улсын яллагч С.Алтай

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.

 Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан   

 Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт  *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг  2016 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1957 оны 10 сарын 24-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замын машинист  мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, өндөр насны тэтгэвэрт байдаг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг, Найрамдлын гудамжны ******* тоотод оршин суух, /Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын ******* тоотод түр оршин суух/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* овогт ******* /РД: *******/

Шүүгдэгч Ц.******* нь 2016 оны 08 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн төвөөс хойш “Цайдам” гэх газарт Ниссан

2016.11.28 №128

Хөтлөх хэрэгт 5-128 Д.Цэдэнпэлжээ                                                                                                               D.disk   Shiitgeh togtool-2016

 

куб маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт /энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно/ 3.1-д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс болсон”, 3.5-д “нэг тэнхлэгт өөр марк хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч О.ын биед баруун талд дух ясны хацрын сэртэнгээс чамархай яс, хөхлөг сэртэн, зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлсэн гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2016 оны 08 сарын 09-ний өдөр гэртээ буюу Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уул ******* тоотод байж байгаад 13 цаг өнгөрч байхад Дорнод аймгийн Цагаан-Овоо сум орох гээд цэнхэр өнгийн Ниссан куб маркийн ДОР улсын дугаартай автомашиныг би өөрөө бариад 5 настай ач хүү О. суулгаад аймгийн төвөөс гараад хойш 13 орчим километр зайд байрлах Цайдамын нуурын баруун талд хойд зүгт чиглэлтэй явж байхад автомашины зөв талын хойд дугуй хагарч шарваад гуядагдан замын хянга руу орж автомашин талаараа хараад дахиад нэг өнхөрч 4 дугуй нь дээшээ харж зогссон. Тэгээд би аймгийн төв рүү осол хийсэн талаараа мэдэгдсэн. Манай ач хүү О. толгойдоо гэмтэл авсан надад ямар нэгэн гэмтэл учраагүй гэжээ. /хх-ийн 57/

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Энэ ослоос болж миний хүү ын биед хүнд гэмтэл учирсан. Толгой нь гэмтэж цус хуралттай гээд Улаанбаатар хотод очиж эмнэлэгт хэвтэж цус хуралтыг нь шимэгдүүлэх эм тариа хэрэглэсэн. Одоо биеийн байдал нь зүгээр болсон. Цэцэрлэгтээ явж байгаа. Шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сарын 09-ний өдөр гэртээ буюу Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уул ******* тоотод байж байхад манай өвөө Ц.******* хөдөө хамт явна гэсэн. Тэгээд өвөө автомашинаа бариад аймгийн төвөөс гараад хойшоо хөдөө явж байхад автомашин гэнэт гуйваад замын хажуу руу орж онхолдон 4 дугуй нь дээшээ харж зогссон. Тэгээд түргэн тусламжийн автомашин ирээд намайг эмнэлэгт авч ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 31/

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ниссан куб маркийн ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн автомашин миний эзэмшилд байдаг юм. Манай аав Ц.******* хааяа барьдаг байсан. Миний автомашины урд салхины шил, урд талын 2 хаалганы шил, ард талын 1 хаалганы шил, багажны 2 талын жижиг цонх, хоёр толь хагарсан. Хойд, урд, крило, капод, урд хойд гупер, кабин хонхойсон. Би дээрх эд ангиудыг зах зээлийн ханшаар үнэлнэ. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 36-37/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сарын 09-ний өдөр өөрийн гэртээ буюу Хэрлэн сумын 7 дугаар баг 34-24 тоотод байсан юм. Манай ах Ц.******* утсаар 14 цагийн орчимд залгаад аймгийн төвөөс хойш 10 орчим километр зайд авто осол гаргачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түргэн тусламж дуудсан. Би хэрэг учрал болсон газарт очоогүй. Ц.******* ах автомашин жолоодож явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан харин осол гаргасныхаа дараа Цагаан-овоо суманд очоод хүнд өгөх гэж байсан архинаасаа уусан гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 38/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11441 тоот актын дүгнэлтэд:

1. ын биед баруун талд дух ясны хацрын сэртэнгээс чамархай яс, хөхлөг сэртэн, зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 45/

2016 оны 09 сарын 12-ны өдрийн Шинжээчийн 29 тоот дүгнэлтэнд:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.в “Зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхийг хориглоно”, /Зам дээр аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэсэн/ мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт /энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно/ 3.1-д “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс болсон”, 3.5-д “нэг тэнхлэгт өөр марк хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол болсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 42/

   Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 05/

     Гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 06-08/       

     Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 10-11/

Ниссан куб маркийн ДОР дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/

     Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 16/

     Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 18/

     Насанд хүрээгүй хохирогч О.ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 19/

     Хураан авах тогтоол /хх-ийн 20/

     Хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21/

     Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22, 23/

     Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 28/

      Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ажлын албаны шүүгдэгч Ц.*******гийн оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 62/

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэрэг нотлох баримтууд болно.

   Шүүгдэгч  ******* овогт ******* нь 2016 оны 08 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн төвөөс хойш “Цайдам” гэх газарт Ниссан куб маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт /энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно/ 3.1-д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс болсон”, 3.5-д “нэг тэнхлэгт өөр марк хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч О.ын биед баруун талд дух ясны хацрын сэртэнгээс чамархай яс, хөхлөг сэртэн, зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О., насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У., иргэний нэхэмжлэгч Б., гэрч Ц. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 06-08/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 10-11/, ниссан куб маркийн ДОР дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 16/,  хураан авах тогтоол /хх-ийн 20/, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22, 23/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******гийн энэ үйлдэлд Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй болно.              

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгчийн эзэмшлийн 250000 төгрөгийн үнэ бүхий “XINX” брэндийн 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн лавлагаа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 01028183 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялтай тул шүүгдэгчийн 1002893 дугаартай, В ангиллын жолооны үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

      Шүүгдэгч Ц.******* нь хүндэвтэр гэмт хэргт анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолооодох эрхийг 1 жилийн хугацаагар хасах нэмэгдэл ял хэрэглэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан    Ц.*******гийн эдлэх 1 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, ялтны иргэний цахим үнэмлэхийн лавлагааг буцаан олгосугай.

5. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.ын эзэмшлийн 01028183 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, ялтан Ц.*******гийн 1002893 дугаартай, В ангиллын жолооны үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Ц.*******гийн эзэмшлийн 250000 төгрөгийн үнэ бүхий “ХINX” брэндийн 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д зааснаар ялтан Ц.*******д оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   Ц.*******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.*******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ