Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.*******

          Улсын яллагч П.Итгэл

         Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222000000133 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1993 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн  ******* сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байсан, ******* овогт *******ийн ******* РД:/*******/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газарт иргэн Т.Мөнхцэцэгийн гэрийн гадаа байсан Хятад улсад үйлдвэрлэсэн “Чансаа” маркийн саарал өнгийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******* гэх газраас мотоцикл авсан” гэв.

           Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ******* сумын хөдөө гэрт байж байгаад сумын төв рүү явах гэсэн унаа олддоггүй. Тэгэхээр нь саахалт айл Орчлонбаярын гэрт нь очтол хүнгүй байсан. Тэгээд гадаа нь байсан мотоциклыг нь кундакторыг нь салгаж асааж унаад сумын төв рүү явсан. Би Орчлонбаярын гэрийнхэнд огт хэлээгүй нууцаар аваад явсан нь үнэн. Тэгээд сумын төв дээр очоод ын гэрт нь ирээд хашаанд нь хулгайлсан мотоциклоо тавиад т би мотоциклоо хашаанд чинь тавилаа шүү гэж хэлээд, ын мотоциклыг унаад буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Би ын гэрт нь мал цуглуулах гэж очсон юм. Би нэлээн согтуу байсан болохоор буцаад гэртээ харимаар санагдаад гэртээ ирсэн. ын мотоциклыг унаад явсан. Миний хулгайлсан мотоцикл түлхүүргүй байсан. Тэгээд кундакторыг нь салгаад асаасан байсан чинь  унтраагаад эргэж асаагүй. Тэгээд ын хашааны гадаа үлдээгээд өөрийнх нь мотоциклыг унаад явсан. Би архи уусан байсан. Өглөө нь тай хамт архи уусан байсан. Миний өөрийн мотоцикл байхгүй байсан. Уусан архиндаа согтоод сумын төв рүү явмаар санагдаад Орчлонбаярын мотоциклыг эзэнд нь хэлэлгүй нууцаар унаад явчихсан. Түлхүүр нь байхгүй болохоор би кундакторыг нь салгаж асаасан сумын төвд ынд очоод мотоциклоо асаах гэтэл эргээд асаагүй. Тэгээд л айлын хашаанд үлдээсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

             Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газраас 15 цагийн үед сумын төв дээрх гэртээ оччихоод орой 22 цаг өнгөрч байхад хөдөө гэртээ ирсэн. Гэрийн гадаа байсан “Чансаа” маркийн мотоцикл алга болсон байхаар нь хайгаад олоогүй. Тэгээд 2022 оны 7 сарын 05-ны өдрийг хүртэл хайсан, таньдаг хүн унаад явсан байх, авч ирээд өгөх байлгүй гээд хараад байсан чинь ирэхгүй болохоор нь сумын цагдаад мэдэгдсэн. Тухайн өдөр манайд гаднаас хүн ирээгүй, харин намайг хониндоо явж байхад ******* манай саахалт айлд согтуу унтаж байна гэж хүн надад хэлсэн. Би хулгайд алдчихсан “Чансаа” маркийн мотоциклоо 2022 оны 06 сарын 15-ны өдөр ******* сумын 3 дугаар багийн иргэн гэх хүнээс 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж аваад 250.000 төгрөгөөр шинэ сэлбэг авч засварласан. Тэгээд унаж хэрэглээгүй байж байгаад хулгайд алдсан. Би хулгайд алдсан мотоциклоо тэр чигээр нь авах эсвэл 600.000 төгрөг авмаар байна. Би 350.000 төгрөгөөр аваад 250.000 төгрөгөө шинэ сэлбэг авч тавьсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

             Гэрч Ө.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 02-нд ******* сумын 1 дүгээр баг “Тахилт”-ын 10-6 тоотод байх өөрийн гэртээ байж байтал 18 цагийн үед гаднаас сумын иргэн ******* орж ирээд надад хандаж таны мотоциклоор хөдөө гэр рүүгээ харьж хоночихоод ирье би гадаа мотоциклоо орхисон шүү гэхээр нь би зөвшөөрч мотоциклоо өгөөд явуулсан. Тэгээд би мотоциклыг нь хашаа руугаа оруулах гээд гараад харсан чинь *******ын мотоцикл биш байсан, саарал өнгийн танихгүй мотоцикл байсан. Тухайн мотоциклыг хашаанд оруулж тавьсан. Тэгээд 2022 оны 7 сарын 05-ны өдөр хэсгийн төлөөлөгч ирж мотоциклын талаар асуухад би юу болсон талаар хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Дараа нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ******* миний мотоциклыг авч ирж өгөхөд нь *******оос “мотоцикл хаанаас авсан юм бэ” гэхэд ******* “би архи уусан байсан болохоор санахгүй байна” гэсэн. Би *******т хандаж унаж явсан мотоциклоо яагаад мэддэггүй юм бэ? гэсэн ******* яваад өгсөн. Би дахиж *******той уулзаагүй. *******ыг манай гэрт ирэхэд би гэртээ унтаж байсан болохоор сайн мэдээгүйгэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 1 хуудас/

          Мөнхцэцэгээс Дундговь аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3/

           Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/

Дундговь аймаг  ******* сумын үнэлгээний комиссын  “2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Зах зээлийн үнэ болон эдэлгээний хугацааг харгалзан үзээд 500.000 төгрөгөөр мотоциклын үнэлгээг тогтооё”  гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-36/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл  /хх-ийн 37/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “Саарал өнгийн Чансаа маркийн LY4YCCKC8KK00244 арлын дугаартай, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг” Т.Мөнхцэцэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 40/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/  зэрэг баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* гэх газар иргэн Т.Мөнхцэцэгийн гэрийн гадаа байсан Хятад улсад үйлдвэрлэсэн “Чансаа” маркийн саарал өнгийн мотоцикл алдагдсан үйл явдал болсон, уг мотоциклыг шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

           Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газарт иргэн Т.Мөнхцэцэгийн гэрийн гадаа байсан Хятад улсад үйлдвэрлэсэн “Чансаа” маркийн саарал өнгийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутай болох нь:        

         Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ******* сумын хөдөө гэрт байж байгаад сумын төв рүү явах гэсэн унаа олддоггүй. Тэгэхээр нь саахалт айл Орчлонбаярын гэрт нь очтол хүнгүй байсан. Тэгээд гадаа нь байсан мотоциклыг нь кундакторыг нь салгаж асааж унаад сумын төв рүү явсан. Би Орчлонбаярын гэрийнхэнд огт хэлээгүй нууцаар аваад явсан нь үнэн. .... Уусан архиндаа согтоод сумын төв рүү явмаар санагдаад Орчлонбаярын мотоциклыг эзэнд нь хэлэлгүй нууцаар унаад явчихсан. Түлхүүр нь байхгүй болохоор би кундакторыг нь салгаж асаасан сумын төвд ынд очоод мотоциклоо асаах гэтэл эргээд асаагүй. Тэгээд л айлын хашаанд үлдээсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

           Хохирогч ийн: “2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газраас 15 цагийн үед сумын төв дээрх гэртээ оччихоод орой 22 цаг өнгөрч байхад хөдөө гэртээ ирсэн. Гэрийн гадаа байсан “Чансаа” маркийн мотоцикл алга болсон байхаар нь хайгаад олоогүй. Тэгээд 2022 оны 7 сарын 05-ны өдрийг хүртэл хайсан, таньдаг хүн унаад явсан байх, авч ирээд өгөх байлгүй гээд хараад байсан чинь ирэхгүй болохоор нь сумын цагдаад мэдэгдсэн...” гэх,

             Гэрч Ө.ын: “2022 оны 7 дугаар сарын 02-нд ******* сумын 1 дүгээр баг “Тахилт”-ын 10-6 тоотод байх өөрийн гэртээ байж байтал 18 цагийн үед гаднаас сумын иргэн ******* орж ирээд надад хандаж таны мотоциклоор хөдөө гэр рүүгээ харьж хоночихоод ирье би гадаа мотоциклоо орхисон шүү гэхээр нь би зөвшөөрч мотоциклоо өгөөд явуулсан. Тэгээд би мотоциклыг нь хашаа руугаа оруулах гээд гараад харсан чинь *******ын мотоцикл биш байсан, саарал өнгийн танихгүй мотоцикл байсан. Тухайн мотоциклыг хашаанд оруулж тавьсан. Тэгээд 2022 оны 7 сарын 05-ны өдөр хэсгийн төлөөлөгч ирж мотоциклын талаар асуухад би юу болсон талаар хэсгийн төлөөлөгчид хэлсэн. ...Дараа нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ******* миний мотоциклыг авч ирж өгөхөд нь *******оос “мотоцикл хаанаас авсан юм бэ” гэхэд ******* “би архи уусан байсан болохоор санахгүй байна” гэсэн.гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Т.Мөнхцэцэгээс Дундговь аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

          Шүүх шүүгдэгч *******ын бусдын өмчлөлийн авто тээврийн хэрэгслийг шунахайн зорилгогүйгээр, эзнийх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул  “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Т.Мөнхцэцэгт 2022 оны 07 сарын 24-ний өдөр саарал өнгийн Чансаа /YINGANG/ маркийн LY4CCKC8KK00244 арлын дугаартай улсын дугааргүй тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хавтаст хэргийн 40 дугаарт, хохирол бүрэн барагдсан тул гомдол саналгүй гэх хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл хавтаст хэргийн 53 дугаарт тус тус авагдсан байна.

 Иймд шүүх шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

              Эрүүгийн хариуцлагын талаар:

                 Шүүх шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолоор хангаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

        Иймд прокурорын саналын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  торгох ялын оногдуулж хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

      Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.  

            Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

           Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Мөнхцэцэг гомдол саналгүй гэсэн  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Мөнхцэцэг гомдол саналгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.УУГАНБАЯР