| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/03129/и |
| Дугаар | 102/ШШ2018/03746 |
| Огноо | 2018-12-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2018/03746
| 2018 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2018/03746 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ....хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ...тоотод оршин суух, А овогт С.М/РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, . дүгээр хороо, . дугаар хороолол, ... тоотод оршин суух, Г.. овогт Б. А.. /РД.../-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие С.М нь 2008 онд хариуцагч Б.Атай танилцаж, 2011 оны 10 дугаар сарын 17-нд хүү М.Дг төрүүлсэн. Тэр үес хойш холбоогүй байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул хүү М.Дгийн эцэг нь Б.А мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Аын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь шинжээчийн дүгнэлтээр 100 хувь хүүхдийн эцэг мөн болох нь тогтоогдвол тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Ад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухайнэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Ад шүүх хуралдааны товыг 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.М, хариуцагч Б.А нар 2008 онд танилцан, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү М.Дг төрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2011 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан ... тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Б.А нь шинжээчийн дүгнэлт гаргуулж, хүүхдийн эцэг мөн болох нь тогтоогдвол тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарын өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр эцэг тогтоолгох шинжилгээг гүйцэтгүүлэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... тоот шинжээчийн дүгнэлтэд ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлет D3S1358, THO1, D21S11,D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б.А нь хүү М.Дгийн биологийн эцэг байх боломжтой байна, магадлал 99.99 хувь гэжээ.
Иймд 2011 оны 10 дугаар сарын 17-нд төрсөн хүү М.Дгийн эцэг нь Б.А мөн болохыг тогтоож, хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Б.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Г.Новогт Б.А /РД: ФМ84020571/ нь 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү А овогт Мягмарсүрэнгийн Санчирдаваа /РД: УК11301759/-н эцэг болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 17-ний өдөр төрсөн хүү М.Дд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааныбаталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Ааас гаргуулан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР