| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2015/05758/и |
| Дугаар | 2491 |
| Огноо | 2018-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2491
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ч, Г.С, Г.Г, Г. нар нь эцэг, эх болох Б.Г, Ц.М, хариуцагч Г.Л болон талийгаач Г.Д нартай хамтран малын түүхий эд болох арьс шир, ноос, ноолуур, өлөн гэдэс зэргийг худалдан авч Улаанбаатар хотод аваачин зарж борлуулах бизнесийн хамтын үйл ажиллагаа эрхэлж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Л нэхэмжлэгч Г.Ч нарт талийгаач Г.Д-той хамтран эзэмшдэг Голомт банкин дахь ******** тоот дансанд буй 225.792.089 төгрөгөөс 1 хүнд 14.112.022, нийт 56.448.089 төгрөгийг олгохоор зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.601.177 төгрөгийг улсын орлогодхэвээр үлдээж, хариуцагч Г.Лх улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжид 510.390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР