Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Шүүгдэгч Н.Бямбацэнд нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Н.Бямбацэндэд холбогдох эрүүгийн 2222001080162 дугаартай  хэргийг 2022 оны  10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр баг “Буурийн шанд” гэх газарт оршин суух, улсаас авсан шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Бугалууд овогт Нямсүрэнгийн Бямбацэнд РД:/ЗП97101818/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Н.Бямбацэнд нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Буурийн шанд” гэх газарт Б.Ганчулуунтай маргалдан улмаар түүний нүүр рүү цохиж, үснээс зулгааж, хөл рүү нь өшиглөж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Бямбацэнд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “05 сарын 04-ний орой Буурийн шанд гэх газарт очсон. Би  0.75 литрийн архи гаргаж уугаад, дахиад нэг архи гаргаж өгснийг нь уусан. Тэгээд өглөө сэртэл аав, ээж загнахаар нь айгаад адуундаа явлаа гээд Төв аймаг ороод хот орсон гэв.

           Шүүгдэгч Н.Бямбацэндийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой нар шингэж байхад Төв аймгийн Бүрэн сумаас урагшаа яваад Бадамдорж гэдэг айлд очоод 2 ширхэг 0.5 литрийн савлагаатай архийг тавуулаа хувааж уусан. Тэндээ уусан архиндаа согтоод тасарсан. Маргааш өглөө нь өөрийнхөө гэртээ сэрэхэд манай аав Доржпүрэв, ээж Нямсүрэн нар намайг урьд шөнө архи уугаад зодоон хийсэн. Хэрэг тарьсан гэж загнахаар нь би айгаад гэрийнхээ гаднаас өөрийнхөө мотоциклыг унаад “адуундаа явлаа” гэж хэлээд гэрийн хойд зүгт Төв аймгийн “Бүрэн” сум ороод дэлгүүрийн гадаа мотоциклоо орхиод тэндээсээ замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Би Улаанбаатар хотод очоод шууд Дархан-Уул аймаг руу яваад ээжийн төрсөн ах Зангадсүрэнгийн гэрт очоод хэсэг хугацаанд морь уяж байгаад Улаанбаатар хот руу ирээд баруун салаанд ээжийн төрсөн дүү Гэрэлбадрахын гэрт байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө гэртээ буцаж ирсэн. Би урьд өмнө нь ийм асуудалд орж байгаагүй болохоор айгаад гэрээсээ явсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би авга эгч Ганчулуунтай эвлэрсэн, уучлалт гуйсан, одоо өмнөх шигээ хэвийн харилцаатай байгаа. Би дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.  Би 1997 оны 10 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 26 настай, ам бүл 4 аав Доржпүрэв, ээж Нямсүрэн, дүү Дарьчулуун нарын хамтаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс зүүн хойд зүгт 60 километр алслагдсан “Эхэн хөшөө” гэдэг газарт мал маллан амьдардаг. Би аавтайгаа хамтарч 4 төрлөөр малаа малладаг. Дүү Дарьчулуун 13 настай, Эрдэнэдалай сумын ЕБС-ийн 8 дугаар ангид сурдаг. Би хэрэг хийгээд айсандаа зуны улиралд гэртээ байгаагүй. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Миний энэ үйлдэлд ахуй амьдралыг нь харгалзан бага шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

 

         Хохирогч Б.Ганчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 05-ны өдрийн 19:00 цагийн үед би гэрийн зүүн урд зүгт байдаг хүргэн ах Бадамдоржийн гэрт эгч Долгорсүрэн, хүргэн Болдбаатар, Бадамдоржийн төрсөн дүү Доржсүрэн, хүргэн хүү Батхуяг нарын хамт пиво ууж байхад манай том ах Доржпүрэвийн хүү Бямбацэнд мотоциклтой архи уусан байдалтай халамцуу ирсэн. Тэгээд өврөөсөө 750 граммын савлагаатай архи гаргаж ирээд задлаад бөөнөөрөө ууцгаасан. Ингээд архи ууж байхад гэрт архи ууж байсан хүмүүс тамхилъя гээд гэрээс гарцгаасан, хэсэг хугацааны дараа гадаа байсан хүмүүс чанга, чанга яриад байхаар нь гарсан чинь хүргэн дүү Батхуягийг гэрийн үүдний амбаарын урд талд Бямбацэнд гараараа цохиж унагаагаад, хаашаа хамаагүй чулуу авч чулуудаад байсан. Тэр үед гадаа харанхуй бүдэг сартай байсан. Би тэр 2 дээр очоод салгах гэсэн чинь Бямбацэнд миний үснээс үсдэж аваад татаж унагаагаад 2-3 удаа гуянд хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь  биеэ хамгаалаад Бямбацэндийг зөрүүлээд толгойных нь үснээс зулгаасан чинь Бямбацэнд миний нүүр рүү гараараа цохиж миний хамраас цус гаргасан. Тэрний дараа би зодоон болж байгаа газраас холдоод гэртээ харих санаатай Toyoto spacio маркийн машиндаа суусан чинь Бямбацэнд миний араас ирээд машины цонхыг тогшихоор нь  цонхоо нээтэл намайг машинаас чирч гаргаад  үсдээд толгой руу дахин, дахин гараараа цохисон. Миний хамраас дахиад цус гарсан. Тэр үед Бямбацэндийн аав ээж нь ирчихсэн. Бямбацэндийг салгасан би шууд хөдлөөд явсан. Намайг Батхуягийг хорилоо, өмөөрлөө гэж зодсон, бусдаар хоорондоо муудалцсан асуудал байхгүй. Бямбацэнд намайг зодож байхдаа цагдаад барьж өгсөн. Цагдаатай унтаж хэвтсэн мэтээр доромжлоод байсан. Манай эгч Долгорсүрэнгийн охин Даваасүрэн, бэр эгч Нямсүрэн нар байсан. Хамт архи уусан Болдбаатар, Доржсүрэн нар тасраад унтсан байсан. Эгч Долгорсүрэн яасныг нь мэдээгүй асуудал болоход харагдахгүй байсан. Зодуулсандаа гомдолтой байна. Би архи уугаад халсан байсан, гэхдээ би бүх юмыг мэдэж байгаа, Бямбацэнд нэлээн согтуу байсан. Тэр үедээ их ууртай байсан, Батхуяг тасарсан байсан бусад хүмүүс надтай ойролцоо согтолтой байсан. Би энэ хооронд аймгийн төв рүү 3 удаа явж эмчид үзүүлсэн. Хамраа тэгшлүүлсэн. Энэ бүхэнд гарсан зардал 50.000 төгрөг, 3 удаа явахад машины бензинд 300.000 төгрөг орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

 

          Хохирогч Б.Ганчулууны мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Уг хэргийн улмаас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үедээ гомдол гаргасан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Бямбацэнд бид хоёр хоорондоо эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

         

            Гэрч Б.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Буурийн шанд” гэх газарт хадам аавын гэрт Доржсүрэн, Ганчулуун, Болдбаатар нар хамт архи ууж байсан. Орой 21 цагийн үед Бямбацэнд гэдэг залуу ирсэн. Бид өмнө нь архи ууж байгаад тарах гэж байсан. Гэтэл Бямбацэнд 750 граммын савлагаатай архи гаргаж ирээд Болдбаатар, Доржсүрэн нартай ууж байсан. Би тэр архинаас уугаагүй. Би тэр үед тэнд байж байгаад гэрээс гарахдаа газарт унасан шиг санагдаж байна. Өөр юм санахгүй байгаа гэрт хариад нүүрээ харахад шалбарсан байсан. Би тухайн үед их согтсон байсан болохоор энэ асуудлыг санахгүй байгаа. Намайг хүн зодоогүй гэж бодож байна. Би Бямбацэндтэй маргалдсан, үг зөрөлдсөн асуудал байхгүй. Би өөрөө газарт унасан тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ганчулууны биед Бямбацэнд халдсан байх. Би согтсон болохоор юм санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

           Гэрч Д.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 05-ны өдөр мал маллаж байсан Бадамдоржийн гэрт байж байхад манай саахалт айлын Болдбаатар гэдэг хүн ирээд бензинд явж байна. “Төв аймгийн Бүрэн сум руу цуг бензинд яваад ирье” гэсэн. Тэгээд би Болдбаатарын унаж явсан мотоциклын араар сундлаад Бүрэн сум руу явахаар саахалт айл Ганчулууны гэрт очоод “машинаараа Бүрэн сум яваад өгөөч салхи өөд мотоцикл явахгүй байна гэж гуйсан” ингээд Болдбаатар бид 3 Төв аймгийн Бүрэн сум руу яваад Бүрэн сум дээр очоод бензин аваад дэлгүүрээс 3 шил, 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи,  4 сав пиво аваад хөдөө гэр рүүгээ явсан. Бүрэн сумаас хөдөө гэртээ ирэх хоорондоо Болдбаатар бид хоёр, хоёр шил архийг нь машиндаа уусан. Ингээд Ганчулууны гэрт үлдээсэн мотоциклоо унаж яваад үлдсэн нэг архийг нь Бадамдоржийн гэрт очоод уугаад дуусгасан. Дараа нь өмнө нь дэлгүүрээс авсан байсан пивоо уугаад Бадамдоржийн гэрт Ганчулуун, Батхуяг эхнэр хүүхэдтэйгээ хамт ирээд пиво уусан. Тэгээд бид нар өмнө нь уусан архиндаа согтоод гэрийн гадаа байсан Ганчулууны машинд ороод унтсан. Шөнө дунд Ганчулуун намайг сэрээгээд гэртээ харина гэсэн. Тэгээд Болдбаатар Ганчулууны машинд орж суугаад 3-уулаа Ганчулууны гэрт очоод хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 05 сарын 06-ны өглөө Ганчулуун Бямбацэндэд зодуулсан гээд нүд нь хавдсан байдалтай байсан. Ганчулуун цагдаа дуудлаа гэхээр нь цагдаа дууд гэж хэлсэн. Миний санаж байгаа зүйл бол ердөө л энэ миний биед халдсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

 

        Гэрч Ш.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өчигдөр Төв аймгийн Бүрэн сум руу Доржсүрэнгийн хамт мотоциклтой явж байсан чинь гадаа салхитай явуулахгүй байхаар нь саахалт айлын Ганчулууныг машинаараа Бүрэн сум яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд хамт Бүрэн сум орж бензин аваад дэлгүүр орж 3 шил архи, 4 том пиво аваад хөдөө гэртээ буцаж ирээд Ганчулууны гэрээс мотоциклоо аваад “Буурийн шанд” гэдэг газарт Бадамдоржийн гэрт очоод үлдсэн архиа уугаад дараа нь пиво үргэлжлүүлээд ууж байгаад тасарсан. Нэг мэдсэн шөнө Бадамдоржийн гэрийн зүүн урд хэсэгт гадаа унтаж байснаа сэрээд Ганчулууны машинд суугаад удалгүй Ганчулуунтай хамт гэрт нь очиж унтсан. Өглөө нь Ганчулуун хүнд зодуулсан байдалтай нүүр нь хавдсан байсан. Өөр зүйл мэдэхгүй. Бадамдоржийн гэрт анх Доржсүрэн, Ганчулуун, Долгорсүрэн, Батсайхан нартай архи, пиво уугаад сууж байснаа санаж байгаа юм. Тэгээд л тасарсан байна лээ. Архи уусан гэрт ямар явдал болсныг мэдэхгүй гаднаас хэн ирээд ямар үйл бол явдал болсныг өглөө Ганчулуунаас сонссон.”  гэх мэдүүлэг /хх-ийн 21/

 

          Гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 05-ны өдөр би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр баг “Буурийн шанд” гэдэг газарт байдаг гэрээсээ үдээс хойш малдаа явах гэж байхад гэрт Доржсүрэн, Болдбаатар нар мотоциклтой согтуу ирсэн. Тэр үед гэрт Долгорсүрэн эгч тэд нартай хамт үлдсэн. Би удалгүй малдаа яваад хонь усалж байгаад нар шингэх гэж байхад ирэхэд гэрт Доржсүрэн, Болдбаатар, Долгорсүрэн нараас гадна Ганчулуун, Батхуяг эхнэр хүүхэдтэйгээ ирчихсэн 2 савтай пиво уугаад байж байсан. Би хоол унд идчихээд байж байтал 2 том савтай пивоо олуулаа хувааж уусан. Тэгээд гадаа харанхуй болоод гэрт байсан хүмүүс тарах гээд босоод гэрийн үүд рүү явж байхад саахалт айлын Бямбацэнд нэг шил архитай архи уусан байдалтай ирээд Батхуяг, түүний эхнэр Даваа 2-ыг миний найз байж бай гэж хэлээд гэрээс гарахыг нь болиулсан. Тэгээд гэрт байсан хүмүүс Бямбацэндийн авч ирсэн архийг хувааж уусан. Би нэг их согтоогүй байсан ба гэрээс гарч бие засчихаад гэрт орж ирэхэд Батхуяг, Бямбацэнд нар маргалдаад байсан. Би тэд нарыг маргалдахыг болиулах гэж байсан чинь Батбаяр, Бямбацэнд нар хоорондоо барилцаж аваад ноцолдоод эхэлсэн. Би салгах гэсэн чинь Бямбацэнд уурлаад намайг “цаашаа бай ална шүү” гэхээр нь би дахиж ойртоогүй. Тэр хоёрыг салгаж дийлэхгүй байна гэж бодоод Бямбацэндийн аав, ээж дээр очиж дуудах гээд мотоциклоо унаж яваад гэр рүү нь очоод дагуулаад ирэхэд гэрийн гадаа харанхуйд хүмүүс хэрэлдээд байсан. Надтай хамт ирсэн Бямбацэндийн аав Доржпүрэв, ээж Нямаа нар ирэнгүүтээ Бямбацэндийг барьж аваад салгасан. Тэгээд удалгүй Бямбацэндийг аав, ээж нь аваад явсан. Тэнд байсан хүмүүс ч тарсан. Би Доржпүрэв, Нямаа нарыг дагуулж ирээд гэрт орсон. Тэр 2-ыг ирээд асуудал намжаад гэрт байсан хүмүүс тарцгаасан. Гэрт Долгорсүрэн эгч бид 2 үлдсэн. Яг асуудал болох үед Долгорсүрэн эгч байгаагүй, ишиг тавина гээд илүү гэр рүү ороод тэндээ тасраад уначихсан байсан юм байна лээ. Бүх хүмүүс тараад явсан хойно шөнө хажуу гэрт орж ирээд унтсан. Маргааш өглөө би малдаа яваад өдөр ирэхэд Бямбацэнд Ганчулууныг зодсон гэдгийг мэдсэн. Би шөнө юу болсныг ойлгоогүй”гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

         Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 156 дугаартай:

        “1,2. Б.Ганчулууны биед тархи, доргилт, хамар, ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.         

         3.Тухайн гэмтлүүд нь хязгаарлагдмал, мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

         4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-36/

 

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

        Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77/

         Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Н.Бямбацэнд нь 2009 онд 5-р ангиа төгсөж, бага боловсрол эзэмшсэн нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 78/

        Шүүгдэгчийн Хаан банкны дипозит дансны хуулга /хх-ийн 62-71/

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Н.Бямбацэнд нь 2022 оны 05 сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Буурийн шанд” гэх газарт  Б.Ганчулуунтай “хүргэн дүү Б.Батхуягийг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас маргалдан түүний гуя руу нь өшиглөх, толгой нүүр рүү нь цохих зэргээр зодож  биед нь тархи, доргилт, хамар, ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Н.Бямбацэнд нь 2022 оны 05 сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Буурийн шанд” гэх газарт  Б.Ганчулуунтай “хүргэн дүү Б.Батхуягийг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас маргалдан түүний гуя руу нь өшиглөх, толгой нүүр рүү нь цохих зэргээр зодож  биед нь тархи, доргилт, хамар, ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

        шүүгдэгч  Н.Бямбацэндийн:  “Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой нар шингэж байхад Төв аймгийн Бүрэн сумаас урагшаа яваад Бадамдорж гэдэг айлд очоод 2 ширхэг 0.5 литрийн савлагаатай архийг тавуулаа хувааж уусан. Тэндээ уусан архиндаа согтоод тасарсан. Маргааш өглөө нь өөрийнхөө гэртээ сэрэхэд манай аав Доржпүрэв, ээж Нямсүрэн нар намайг урьд шөнө архи уугаад зодоон хийсэн. Хэрэг тарьсан гэж загнахаар нь би айгаад гэрийнхээ гаднаас өөрийнхөө мотоциклыг унаад “адуундаа явлаа” гэж хэлээд гэрийн хойд зүгт Төв аймгийн “Бүрэн” сум ороод дэлгүүрийн гадаа мотоциклоо орхиод тэндээсээ замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. ... 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө гэртээ буцаж ирсэн. Би урьд өмнө нь ийм асуудалд орж байгаагүй болохоор айгаад гэрээсээ явсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би авга эгч Ганчулуунтай эвлэрсэн, уучлалт гуйсан, одоо өмнөх шигээ хэвийн харилцаатай байгаа. Би дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Миний энэ үйлдэлд ахуй амьдралыг нь харгалзан бага шийтгэл оногдуулж өгнө үү” гэх,

         хохирогч Б.Ганчулууны: “2022 оны 05 сарын 05-ны өдрийн 19:00 цагийн үед би гэрийн зүүн урд зүгт байдаг хүргэн ах Бадамдоржийн гэрт эгч Долгорсүрэн, хүргэн Болдбаатар, Бадамдоржийн төрсөн дүү Доржсүрэн, хүргэн хүү Батхуяг нарын хамт пиво ууж байхад манай том ах Доржпүрэвийн хүү Бямбацэнд мотоциклтой архи уусан байдалтай халамцуу ирсэн. Тэгээд өврөөсөө 750 граммын савлагаатай архи гаргаж ирээд задлаад бөөнөөрөө ууцгаасан. ... хэсэг хугацааны дараа гадаа байсан хүмүүс чанга, чанга яриад байхаар нь гарсан чинь хүргэн дүү Батхуягийг гэрийн үүдний амбаарын урд талд Бямбацэнд гараараа цохиж унагаагаад, хаашаа хамаагүй чулуу авч чулуудаад байсан. Тэр үед гадаа харанхуй бүдэг сартай байсан. Би тэр 2 дээр очоод салгах гэсэн чинь Бямбацэнд миний үснээс үсдэж аваад татаж унагаагаад 2-3 удаа гуянд хөлөөрөө өшиглөсөн. ... Бямбацэнд миний нүүр рүү гараараа цохиж миний хамраас цус гаргасан. Тэрний дараа би зодоон болж байгаа газраас холдоод гэртээ харих санаатай Toyoto spacio маркийн машиндаа суусан чинь Бямбацэнд миний араас ирээд машины цонхыг тогшихоор нь  цонхоо нээтэл намайг машинаас чирч гаргаад  үсдээд толгой руу дахин, дахин гараараа цохисон. Миний хамраас дахиад цус гарсан. Тэр үед Бямбацэндийн аав ээж нь ирчихсэн. Бямбацэндийг салгасан би шууд хөдлөөд явсан. Намайг Батхуягийг хорилоо, өмөөрлөө гэж зодсон, бусдаар хоорондоо муудалцсан асуудал байхгүй.” гэх, 

            гэрч Б.Батхуягийн: “Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Буурийн шанд” гэх газарт хадам аавын гэрт Доржсүрэн, Ганчулуун, Болдбаатар нар хамт архи ууж байсан. Орой 21 цагийн үед Бямбацэнд гэдэг залуу ирсэн. Бид өмнө нь архи ууж байгаад тарах гэж байсан. Гэтэл Бямбацэнд 750 граммын савлагаатай архи гаргаж ирээд Болдбаатар, Доржсүрэн нартай ууж байсан. ... Би тухайн үед их согтсон байсан болохоор энэ асуудлыг санахгүй байгаа. ... Ганчулууны биед Бямбацэнд халдсан байх. ...” гэх,

           Гэрч Д.Доржсүрэнгийн: “2022 оны 05 сарын 05-ны өдөр мал маллаж байсан Бадамдоржийн гэрт байж байхад манай саахалт айлын Болдбаатар гэдэг хүн ирээд бензинд явж байна. “Төв аймгийн Бүрэн сум руу цуг бензинд яваад ирье” гэсэн. Тэгээд би Болдбаатарын унаж явсан мотоциклын араар сундлаад Бүрэн сум руу явахаар саахалт айл Ганчулууны гэрт очоод “машинаараа Бүрэн сум яваад өгөөч салхи өөд мотоцикл явахгүй байна гэж гуйсан” ингээд Болдбаатар бид 3 Төв аймгийн Бүрэн сум руу яваад Бүрэн сум дээр очоод бензин аваад дэлгүүрээс 3 шил, 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи,  4 сав пиво аваад хөдөө гэр рүүгээ явсан. ... Дараа нь өмнө нь дэлгүүрээс авсан байсан пивоо уугаад Бадамдоржийн гэрт Ганчулуун, Батхуяг эхнэр хүүхэдтэйгээ хамт ирээд пиво уусан. Тэгээд бид нар өмнө нь уусан архиндаа согтоод гэрийн гадаа байсан Ганчулууны машинд ороод унтсан. Шөнө дунд Ганчулуун намайг сэрээгээд гэртээ харина гэсэн. ... Маргааш өглөө нь буюу 2022 оны 05 сарын 06-ны өглөө Ганчулуун Бямбацэндэд зодуулсан гээд нүд нь хавдсан байдалтай байсан. Ганчулуун цагдаа дуудлаа гэхээр нь цагдаа дууд гэж хэлсэн.” гэх,

        гэрч Ш.Болдбаатарын: “Би өчигдөр Төв аймгийн Бүрэн сум руу Доржсүрэнгийн хамт мотоциклтой явж байсан чинь гадаа салхитай явуулахгүй байхаар нь саахалт айлын Ганчулууныг машинаараа Бүрэн сум яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд хамт Бүрэн сум орж бензин аваад дэлгүүр орж 3 шил архи, 4 том пиво аваад хөдөө гэртээ буцаж ирээд Ганчулууны гэрээс мотоциклоо аваад “Буурийн шанд” гэдэг газарт Бадамдоржийн гэрт очоод үлдсэн архиа уугаад дараа нь пиво үргэлжлүүлээд ууж байгаад тасарсан. Нэг мэдсэн шөнө Бадамдоржийн гэрийн зүүн урд хэсэгт гадаа унтаж байснаа сэрээд Ганчулууны машинд суугаад удалгүй Ганчулуунтай хамт гэрт нь очиж унтсан. Өглөө нь Ганчулуун хүнд зодуулсан байдалтай нүүр нь хавдсан байсан. ... хэн ирээд ямар үйл бол явдал болсныг өглөө Ганчулуунаас сонссон.”  гэх,

        гэрч Б.Батсайханы: “2022 оны 05 сарын 05-ны өдөр би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр баг “Буурийн шанд” гэдэг газарт байдаг гэрээсээ үдээс хойш малдаа явах гэж байхад гэрт Доржсүрэн, Болдбаатар нар мотоциклтой согтуу ирсэн. ... гэрт Доржсүрэн, Болдбаатар, Долгорсүрэн нараас гадна Ганчулуун, Батхуяг эхнэр хүүхэдтэйгээ ирчихсэн 2 савтай пиво уугаад байж байсан. ... гэрт байсан хүмүүс тарах гээд босоод гэрийн үүд рүү явж байхад саахалт айлын Бямбацэнд нэг шил архитай архи уусан байдалтай ирээд Батхуяг, түүний эхнэр Даваа 2-ыг миний найз байж бай гэж хэлээд гэрээс гарахыг нь болиулсан. Тэгээд гэрт байсан хүмүүс Бямбацэндийн авч ирсэн архийг хувааж уусан. .... Маргааш өглөө би малдаа яваад өдөр ирэхэд Бямбацэнд Ганчулууныг зодсон гэдгийг мэдсэн.”гэх мэдүүлгүүд болон хохирогч  Б.Ганчулууны биед тархи, доргилт, хамар, ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

     Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.

     Иймд шүүгдэгч Н.Бямбацэндийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Бямбацэндэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Бямбацэндийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Ганчулууны эрүүл мэндэд “тархи, доргилт, хамар, ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхи, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал”  бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгджээ. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Бямбацэндийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Бямбацэнд нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор хангаж, түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Иймд шүүгдэгч Н.Бямбацэндэд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Бямбацэндэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Н.Бямбацэнд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бямбацэндэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Бугалууд овогт Нямсүрэнгийн Бямбацэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч Бугалууд овогт Нямсүрэнгийн Бямбацэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бямбацэнд нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бямбацэнд нь  энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Н.Бямбацэнд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Ганчулуун гомдол саналгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бямбацэндэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР