Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.*******

          Улсын яллагч Ч.*******

         Хохирогч Ц.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.*******

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222000750097 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1976 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 5б-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураагүйгээр 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэн хянан харгалзаж байсан ******* овогт *******н ******* РД://.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

  Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Их тойруугийн 19 дүгээр байрны гадна байсан иргэн Ц.ын эзэмшлийн “Хино-700” маркийн машины 2 ширхэг өндрийн мэдрэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ын юмыг авсан уучлаарай” гэв.

 

 Хохирогч Ц. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хохирол барагдуулсан зүйлгүй. 2.500.000 төгрөгөөр авсан байхад хохирлыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн. Сэлбэг оруулдаг газар нь НӨАТ-н баримт олгодоггүй, баримт байхгүй. Сард хамгийн багадаа 2 удаа тээвэрт явдаг. 1 явахдаа 1.500.000 төгрөгөөр явдаг. Өндөрийн мэдрэгчээ алдсанаас хойш 2 сар ажилдаа яваагүй. Цалин 6.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

           Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.  2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-ний өдөр орчим явж байгаад аймгийн мал эмнэлгийн зүүн хойно нэг байшингийн гадна цагаан өнгийн “хино-700” маркийн машин зогсож байсан. Тэгээд гэртээ очоод тэр оройгоо буцаж гараад өнөөх машин дээр очоод доогуур нь тонгойж байгаад 2 ширхэг өндрийн мэдрэгчийг нь аваад харьсан. Тэгээд гэртээ байлгаж байгаад Улаанбаатар хотод авч очоод зураг нэр байхгүй хуурамч хаягаас “Хино Пуссо” гэх зарын группт “Хино-700”-гийн өндрийн мэдрэгч зарна гээд өөрийн 99597748 дугаарын утсыг бичиж зар оруулсан. Зарын дагуу нэг хүн залгаад тэр хүнд хоёуланг нь нийлүүлээд 900.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан тул би хулгайлсан. Би мөнгийг нь зээл төлөхдөө ашигласан надаас өндрийн мэдрэгч авсан хүнийг би танихгүй.од хохирол төлбөрийг төлөөгүй байгаа, удахгүй төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

        Хохирогч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 01 сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Хино-700 маркийн ачааны машинаа ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг “Их тойруугийн” 19 дүгээр байрны гадна ухрааж тавиад 2022 оны 01 сарын 22-ны өдөр машинаа асаасан чинь машины доод рамны хойд тэнхлэг дээр байрладаг өндрийн мэдрэгч хоёулаа алга болсон байсан. Сэжиглэж байгаа хүн одоогоор алга байна. 2022 оны 03 сарын 20-ны өглөө 08 цаг 40 минутын үед фэйсбүүк дээр Хино машины өндрийн мэдрэгч зарна гээд зар тавигдсан байсан. Тэр өндрийн мэдрэгчийн зураг миний алдсан эд зүйл мөн байсан. Зарын доор 99597748 гэсэн дугаар тавигдсан байсан. Тэр утасны дугаарын эзнийг олбол миний алдсан 2 өндрийн мэдрэгч олдох байх гээд цагдаад хандаж байна. Би сая нэгийг нь 1.250.000 төгрөгөөр Япон улс руу захиалга өгч авч ирж машиндаа тавьсан. Хоёулаа нийлээд 2.500.000 төгрөг болсон. Зар тавьсан зургийг харахад миний машины өндрийн мэдрэгч мөн байсан. Дээд 2 чөмөг төмөр нь өндгөөрөө салах гээд байдаг болохоор цахилгааны нарийн утсаар боосон байсан. Түүний ором мөр нь байсан. Аймагт миний машинтай адил 3 машин байгаа, тэр машинууд эвдрээгүй, аймагт зарагдах боломжгүй. Монголын Хино ренжир сонирхогч эзэмшигчдийн групп дээр “Nuuts noenton baatar” гэсэн хаягаас тавигдсан байсан. Тавигдаад 37 минут болж байхад утсаар залгаад асуусан чинь аль хэдийн зарагдсан гэж хэлсэн. Алдсан эд зүйлээ олоод хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн12/

        Гэрч Н.Энхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тээвэрчин гэх фэйсбүүк групп дээр өндрийн мэдрэгч зарна гэсэн зарын дагуу 99127424 утаснаас 88446437 дугаар руу холбогдож өндрийн мэдрэгч авахаар болоод 5 шард очиж уулзаад 2 өндрийн мэдрэгч 900.000 төгрөгөөр авахаар тохиролцож авсан. 900.000 төгрөгөө 5419670774 дугаарын Шархүү гэх хүний нэртэй данс руу шилжүүлсэн. Тэгээд авч ирээд машиндаа тавихад таарахгүй байсан. Эргээд авсан хүн рүү утсаар залгахад холбогдохгүй байсан. Таарахгүй байсан болохоор зарна гэж зар тавьсан. Зарын дагуу хүн ирээд авсан 900.000 төгрөгөөр зарсан. Худалдаж авсан хүн мөнгөө бэлнээр өгчихөөд яваад өгсөн. Би өндрийн мэдрэгч худалдаж авсан хүнээ одоо танихгүй.гэх мэдүүлэг /хх-ийн16/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-5 хуудас/

******* аймаг Сайнцагаан сумын үнэлгээний комиссын “Хино-700” автомашины өндрийн мэдрэгч тус бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21/

Б.Шархүүгийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 35-38 /

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

******* аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 сарын 08-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46 /

Хохирогч Ц.ын ******* аймаг дахь цагдаагийн газарт гаргасан “2 ширхэг өндрийн мэдрэгчийн үнэ 2.500.000 төгрөг, сул зогсолтын 2 сарын хугацааны цалин 6.000.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-ийн 49/

Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч Ц.од 2022 оны 10 сарын 11-ний өдөр  500.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Их тойруугийн 19 дүгээр байрны гадна байсан иргэн Ц.ын эзэмшлийн “Хино-700” маркийн машины 2 ширхэг өндрийн мэдрэгч хулгайд алдагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Их тойруугийн 19 дүгээр байрны гадна байсан иргэн Ц.ын эзэмшлийн “Хино-700” маркийн машины 2 ширхэг өндрийн мэдрэгчийг  шүүгдэгч *******  2022 оны 01 дүгээр сарын 21-ний  өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай болох нь:

шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ын юмыг авсан уучлаарай” гэх,

           шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.  2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-ний өдөр орчим явж байгаад аймгийн мал эмнэлгийн зүүн хойно нэг байшингийн гадна цагаан өнгийн “хино-700” маркийн машин зогсож байсан. Тэгээд гэртээ очоод тэр оройгоо буцаж гараад өнөөх машин дээр очоод доогуур нь тонгойж байгаад 2 ширхэг өндрийн мэдрэгчийг нь аваад харьсан. Тэгээд гэртээ байлгаж байгаад Улаанбаатар хотод авч очоод зураг нэр байхгүй хуурамч хаягаас “Хино Пуссо” гэх зарын группт “Хино-700”-гийн өндрийн мэдрэгч зарна гээд өөрийн 99597748 дугаарын утсыг бичиж зар оруулсан. Зарын дагуу нэг хүн залгаад тэр хүнд хоёуланг нь нийлүүлээд 900.000 төгрөгөөр зарсан.” гэх,

        хохирогч Ц.ын: “Би 2022 оны 01 сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Хино-700 маркийн ачааны машинаа ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг “Их тойруугийн” 19 дүгээр байрны гадна ухрааж тавиад 2022 оны 01 сарын 22-ны өдөр машинаа асаасан чинь машины доод рамны хойд тэнхлэг дээр байрладаг өндрийн мэдрэгч хоёулаа алга болсон байсан. 2022 оны 03 сарын 20-ны өглөө 08 цаг 40 минутын үед фэйсбүүк дээр Хино машины өндрийн мэдрэгч зарна гээд зар тавигдсан байсан. Тэр өндрийн мэдрэгчийн зураг миний алдсан эд зүйл мөн байсан. Зарын доор 99597748 гэсэн дугаар тавигдсан байсан. Тэр утасны дугаарын эзнийг олбол миний алдсан 2 өндрийн мэдрэгч олдох байх гээд цагдаад хандаж байна. ... Зар тавьсан зургийг харахад миний машины өндрийн мэдрэгч мөн байсан. Дээд 2 чөмөг төмөр нь өндгөөрөө салах гээд байдаг болохоор цахилгааны нарийн утсаар боосон байсан. Түүний ором мөр нь байсан. ...Монголын Хино ренжир сонирхогч эзэмшигчдийн групп дээр “Nuuts noenton baatar” гэсэн хаягаас тавигдсан байсан.” гэх,

        гэрч Н.Энхтулгын: “Би тээвэрчин гэх фэйсбүүк групп дээр өндрийн мэдрэгч зарна гэсэн зарын дагуу 99127424 утаснаас 88446437 дугаар руу холбогдож өндрийн мэдрэгч авахаар болоод 5 шард очиж уулзаад 2 өндрийн мэдрэгч 900.000 төгрөгөөр авахаар тохиролцож авсан. 900.000 төгрөгөө 5419670774 дугаарын Шархүү гэх хүний нэртэй данс руу шилжүүлсэн...гэх, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, ******* аймаг Сайнцагаан сумын үнэлгээний комиссын “Хино-700” автомашины өндрийн мэдрэгч тус бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ, Б.Шархүүгийн Хаан банкны дансны хуулга зэргээр нотлогдож байна.       

         Шүүгдэгч *******ийн хохирогч Ц.ын эзэмшлийн “Хино-700” маркийн машины 2 ширхэг өндрийн мэдрэгчийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан /хулгайлах/ буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч шүүх хуралдаанд өндрийн мэдрэгчийг 2.500.000 төгрөгөөр худалдан авсан байхад хохирлыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн. Сард хамгийн багадаа 2 удаа тээвэрт явдаг. 1 явахдаа 1.500.000 төгрөгөөр явдаг. Өндөрийн мэдрэгчээ алдсанаас хойш 2 сар ажилдаа яваагүй.  Цалин 6.000.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлжээ.

Хохирогч Ц. нь Хино-700 маркийн авто машины өндрийн мэдрэгчийг /2 ширхэг/ 2.500.000 төгрөгөөр худалдан авсан талаар шүүх хуралдаанд мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна. Иймд шүүх хохирогчийн Хино-700 маркийн авто машины 2 ширхэг өндрийн мэдрэгчийн үнэ 2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байх бөгөөд харин хэрэгт тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт авагдсан байгааг шүүх нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч *******оос 2.000.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох үндэслэл тогтоогдож байх тул хохирогчийн нэхэмжлэлээс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.од учирсан 2.000.000 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөг төлснийг хасаж шүүгдэгчээс 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Мөн хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд хохирогч нь тээвэрт яваад сард хэдэн төгрөгийн орлого олдог талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирлоос 500.000 төгрөг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүх шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

       Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

             Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

           Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.од 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

       Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******н *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.од олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.ын нэхэмжлэлээс 500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.од 500.000 төгрөг төлсөн болох болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.УУГАНБАЯР