Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                   М.Баярмэнд

Улсын яллагч                                   Б.*******

Шүүгдэгч                                            Ц.*******

                                                             М.*******

                                                             Г.*******

                                                             Ш.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарт холбогдох эрүүгийн 2223001220153 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 02-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг ******* оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/

Урьд: Завхан аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.          

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 02-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ын ******* /регистрийн дугаар: /

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 13-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт гийн ******* /регистрийн дугаар: /

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 25-нд Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн ******* /регистрийн дугаар: /

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 4 шуудай 93.4 килограмм нойтон арцыг 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн нутаг “гийн ам” гэх газраас түүж бэлтгэн, байгаль экологид 9.424.060 төгрөгийн хохирол учруулсан буюу “байгалийн ургамлыг хууль бусаар түүсэн бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тэдний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нар бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн нутаг “гийн ам” гэх газраас нойтон 4 шуудай 93.4 килограмм нэн ховор ургамал болох хонин арцыг түүж бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.  Тухайлбал: 

Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын “...Дээрх хүмүүс нь хууль бусаар арц түүж бэлтгэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын байгаль орчинд хохирол учруулсан. ...шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээгээр 9.424.060 төгрөгийн хохирол учруулсан. Хохирлыг зохих хууль, журмын дагуу барагдуулж хохиролгүй болгуулмаар байна...” гэсэн мэдүүлгээр, 

Гэрч Д.ийн “...Цагаанхайрхан сум орох гэж явахад ...манай эхнэр болон *******, *******, ******* нар аргал түүгээд намайг буцахад машинд ачаад явна гэж байсан. ...аргал түүнэ гээд замд бууж хоцорсон. Тэгсэн арц түүгээд цагдаад баригдлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би аргалаа түүхгүй арц түүсэн байна гэж мэдсэн...”гэсэн  мэдүүлгээр,

Арц түүсэн талаараа мэдүүлсэн М.*******ийн “...06 дугаар сард *******, *******, ******* бид дөрөв мөнгө олох талаар ярилцаж байгаад “хүмүүс арц түүгээд байдаг юм байна лээ, арц түүж мөнгө олж үзье” гэж шийдсэн. ...*******гийн нөхөр гэх залуу бид дөрвийг нэг газар өөрийнхөө портер маркийн машинаараа хүргэж өгсөн. Тэгээд *******, *******, ******* бид дөрөв нэг уулын бэлд суугаад арц түүж байтал Цагаанхайрхан сумын цагдаа гээд хоёр хүн ирээд “та нар нэн ховор хориотой ургамал түүж байна” гэж хэлээд бид нарыг Цагаанхайрхан сумын Цагдаагийн хэсэг дээр авчирсан. Арц түүх санааг бүгдээрээ ярилцаж байгаад гаргасан...” гэсэн мэдүүлгээр, 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад арц түүсэн талаараа мэдүүлсэн Ш.*******гийн “...Би 2022 оны 06 дугаар сарын  19-ний өдөр гэдэг хүнийг гуйгаад машинаар  нь *******, *******, ******* нарын хамтаар хүргүүлж ирсэн. Хаана ирж байгаа талаараа  мэдээгүй. Өөрийн хэрэглээнд зориулаад нэг шуудай арц түүсэн. Би тухайн үед арц гэдэг зүйлийг өмнө харж байгаагүй тэр үед л мэдсэн. Бид нар арц түүхдээ хайч ашиглан түүсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  арц түүсэн  талаараа Ц.*******гийн “... гэдэг хүнийг гуйгаад *******, *******, ******* нарын хамтаар хүргүүлж ирсэн. ...Өөрийн хэрэглээнд зориулаад нэг шуудай арц түүсэн. ...Бид нар арц түүхдээ хайч, уут л ашиглаж түүсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ...” гэсэн мэдүүлгээр 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад арц түүсэн талаараа мэдүүлсэн Г.*******гийн “...Тухайн үед би М.*******, Ц.*******, Ш.*******  нарын хамт бид дөрөв Цагаанхайрхан сумын гийн ам гэх газарт машинаар хүргүүлсэн. Тухайн үед бид дөрөв очсон өдрөө хүн тус бүр нэг нэг шуудай арц түүсэн. Тухайн арцыг бид дөрөв гар хайчаар хайчилж бэлтгэсэн. Өөр ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Ц.*******, М.*******, Ш.*******, Г.******* нарын үйлдлийн улмаас байгаль экологид 93,4 кг хонин арц буюу нийт 9.424.060 төгрөгийн хохирол учруулсан ба түүсэн арц нь нэн ховор ургамал болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.ын гаргасан 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай “...1. 4 ширхэг шуудай арц нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хонин арц (Juniperus sabina L), 2. 4 шуудай арц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол улсын тухай хууль буюу Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт: Нэн ховор ургамлын жагсаалтад орсон. 3. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Завхан аймгийн хувьд монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тагийн тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг газар зүйн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана. 4.Тухайн хураагдсан 4 ширхэг шуудай 93.4 килограмм нойтон арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1 кг-100.900, 93.4 кг, нийт 9.424.060 төгрөг. 5. Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө...” болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, арцыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас  авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь  энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон  хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул тэдний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох нь зүйтэй.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 1-д  “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: ...нэн ховор” гэж, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна” гэж тус тус  хуульчилсан.

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарын Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал хонин арц түүсэн, бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

Мөн түүнчлэн шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарыг бүлэглэн санаа зорилгоороо нэгдэж, нэн ховор ургамал буюу 93,4 кг нойтон хонин арцыг  түүсэн бэлтгэсэн хэргийн үйл баримт нь дээрх  нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох үндэстэй.

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.*******   нар хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг түүж ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

Хохирлыг тооцсон талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн   тухайн үед 4 уут буюу 93,4 килограмм байсан хонин арцыг шүүх хуралдааны явцад  талуудыг оролцуулан уут нэг бүрээр жинлэхэд TСS загварын 300 кг хэмжих хязгаартай №361014-н №056 лацаар битүүмжлэгдсэн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл улсын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон электрон жингээр жинлэж үзэхэд:

Шүүгдэгч Г.*******гийн түүсэн хонин арц 11,900 кг, М.*******ийн  түүсэн хонин арц 10,100 кг, Ц.*******гийн түүсэн хонин арц 13,100 кг, Ш.*******гийн түүсэн хонин арц 10,500 кг нийт 4 ширхэг уут буюу 45,600 килограмм болж биологийн чийгээ алдаж хэмжээ буурчээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож, хонин арц 1 килограмм нь 100900 төгрөгөөр үнэлэхээр  заасан.  Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт ургамлын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар тодорхойлоогүй ба ургамлыг бэлтгэх үеийн биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар зохицуулалтгүй учир шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тооцон, шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарын түүсэн арц жинлэсэн нийт 45,600 х 100900 = 4.601.040  төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй.      

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.*******  нар зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 23.005.200 төгрөгийн шууд хохирол учирсан ба уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэж зааснаар нийт 4.601.040х5=23.005.200 төгрөгийг тэднээс гаргуулах нь зүйтэй байна.

Үүнд: Шүүгдэгч Г.*******гаас 13,100 кг x100.900 төгрөг=1.321.790x5= 6.608.950

               М.*******ээс 10,500 кг x100.900 төгрөг=1.059.450x5= 5.297.250

               Ц.*******гаас 11,900 кг x100.900 төгрөг=1.200.710x5= 6.003.550

Ш.*******гээс 10,100 кг x100.900 төгрөг=1.019.090x5=5.095.450 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль, орчин уур амьсгалын санд хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нар хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба шүүдэгч нар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь “учруулсан хохирлоо  төлөхөө илэрхийлж байна” гэсэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтүүдээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.*******  нарыг гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд авч, тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар тэдний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4 ширхэг уут хонин арцыг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг хайч, 8 ширхэг гялгар шуудайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэдний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ын *******, ******* овогт гийн *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг түүсэн, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарт тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч нарын дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг уут хонин арцыг улсын орлого  болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг хайч, 8 ширхэг гялгар шуудайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч Г.*******гаас 6.608.950 төгрөг, шүүгдэгч М.*******ээс 5.297.250 төгрөг, шүүгдэгч Ц.*******гаас 6.003.550 төгрөг, Ш.*******гээс 5.095.450 төгрөгийг тус тус гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

10. Шүүгдэгч Г.*******, М.*******, Ц.*******, Ш.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэдний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.ДЭЛГЭРМАА