| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/03119/и |
| Дугаар | 102/ШШ2019/00058 |
| Огноо | 2019-01-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2019/00058
| 2019 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2019/00058 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, А...гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух Б... овогт ...ын О.../РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ...дүгээр хороолол, Ард аюуш гудамж, ... дугаар байр, ...тоот хаягт оршин суух У... овогт Б... Э... /РД: .../-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, автомашин өөрийн өмчлөлд авах тухай нэхэмжлэлтэй, хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөр 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоот 19 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцыг Б.Э, охин О.О нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б... овогт О...ын О.. /РД: .../, Урианхан овогт Б...ын Э... /РД: .../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О.Ог эх Б.Эийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О.Од 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг О.Оаас гаргуулан олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Нэхэмжлэгч О.Оын нэр дээрх Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоот 19 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцыг Хаан банкны зээлийг төлөгдөж дууссаны дараа О.О нь Б.Э, охин О.О нарын өмчлөлд шилжүүлж өгөх, Б.Э нь 11-49 УНБ улсын дугаартай Субару форестер маркийн автомашиныг О.Оын өмчлөлд шилжүүлнэ гэж тохиролцсоныг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан сургалтын төлбөрт 130,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Оаас гаргуулж, хариуцагч Б.Эт олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,150 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР