Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/03838

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/03838

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ...хороо, ...хаягт оршин байгаа Ц.ХХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ...хороо, ...байр, ... оршин суух, ...овогт Г.Д /РД: .../,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, . дүгээр хороо, ..., ..., ... тоотод оршин байх, О. ХХК /РД: ./ нарт холбогдох,  

 

Бусдын хууль бус эзэмшлээс газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н..., хариуцагч Г.Д... итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.ХХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани нь 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ... ХХК-тай хамтран ажиллах ... тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ... ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ... гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн ...хороо... байрлах 858 м/кв талбай бүхий газрын эзэмших эрхээ шилжүүлсэн. Энэхүү гэрээний 5.2.1-т Хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг буцаахаар заасан юм. Гэрээгээр ... ХХК нь энэ газар дээр орон сууцны барилга барих үүрэг хүлээсэн ба үүргээ гүйцэтгээгүй тул газар эзэмших эрх, гэрээ, кадастрын зураг зэргийг буцаан өгөхийг удаа дараа шаардахад тэд өгөөгүй. Харин тэд уг бичиг баримтыг миний дүү Г.Дд өгсөн байсан. Г.Д нь ... ХХК нь надад өгсөн тул надад хамааралтай бичиг баримт гэх тайлбарыг хэлж бидэнд бичиг баримтыг өгөхгүй байгаа тул ... ХХК, Г.Д нараас Хан-Уул дүүргийн ...хороо, Ажилчны соёлын ордны урд байрлах 858 м/кв талбай бүхий газрын эзэмшихийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших гэрээ зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н...ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.ХХХК-ийн нэр дээр байдаг Хан-Уул дүүргийн ...хороо, Үйлдвэрийн 2-23 тоотод байрлалтай 858 м/кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Газрын алба ... ХХК-ийн хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг зэрэг баримтыг хариуцагч талаас гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргасан. 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ... ХХК-тай хамтран ажиллах ... тоот гэрээг байгуулсан. Уг гэрээтэй холбоотой 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ... ХХК нь ... тоот гэрээг байгуулсан. Уг гэрээтэй холбоотой 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ... ХХК нь ... дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ хийсэн. Уг гэрээний 5.2.1-д Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх-ээр заасан. Хамтран ажиллах гэрээгээр ... ХХК нь манай эзэмшлийн талбайд орон сууцны зориулалттай барилга барих үүргээ биелүүлээгүй тул гэрээтэй холбоотой газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээг буцаан гаргуулахаар удаа дараа шаардсан боловч буцаан гаргаж өгөөгүй. Харин уг баримтыг манай компанид хамааралгүй, нэхэмжлэгч Ц.ХХХК-ийн захирал Г.Дгийн төрсөн дүү Г.Дд дур мэдэн өгснийг сүүлд мэдсэн юм. Дүү Г.Д уг баримтыг нэхэхэд ... ХХК-иас өгсөн тул надад хамааралтай гэж тайлбарлаж, уг баримт бичгийг гаргаж өгөхгүй өдий хүрсэн. Хан-Уул дүүргийн Газрын алба болон ... ХХК нарын хооронд байгуулсан маргаан бүхий газрыг эзэмших гэрээг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа болно. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Д... шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б...ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бидний аав болох Ц.Г нь 1990 онд ... сургуулийг үүсгэн байгуулсан. 1996 оны 5 дугаар сарын 10-нд Х ХХК-ийн дэргэдэх ... сургууль гэх болсон. Тус сургуулийн захирлаар Г.Д, сургалтын албаны даргаар Г.Д миний бие ажиллах болсон. 1998 онд бидний аав Ц.Г нь хүнд өвчний улмаас нас барсан. Х ХХК-ийн захирлаар Г.Д миний бие одоог хүртэл ажиллаж байна. ... сургууль нь Х ХХК-ийн өмч бөгөөд газар, үл хөдлөх эд хөрөнгийн татварыг тухай бүр нь төлж ирсэн болно. 1999 онд ... сургалтын үйл ажиллагааны хуримтлалын хөрөнгө, мөн миний ээж С.Одсүрэн, дүү Г.Санжаасүрэн нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, 46 дугаар байрны 15 тоот, 38 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг оролцуулан Хан-Уул дүүргийн ...хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр 2-23 тоотод байрлах 858 м/кв талбай бүхий газрыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан. Гэтэл Г.днь дээрх обьектыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн нэг хүний өмч болгосон байсныг Г.Санжаасүрэн бид 2 сүүлд 2005 оны 4 дүгээр сард мэдсэн.

 

Ц.ХХХК-ийн нэр дээрх Хан-Уул дүүргийн ...хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2, 23 тоотод байрлах 858 м/кв талбай бүхий ... дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн Хан-Уул дүүргийн Газрын алба, ... ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэхийн эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг үл зөвшөөрч байна. Дээрх газрын өмчлөлийг тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. Өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсний дараа энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.ХХХК нь хариуцагч ... ХХК, Г.Д нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн ...хороо, Үйлдвэр 2-23 тоотод байрлах 858 м/кв талбай бүхий газрын эзэмшихийн гэрчилгээ, кадастрын зураг, Хан-Уул дүүргийн газрын алба ... ХХК-тай байгуулсан маргаан бүхий газрыг эзэмших гэрээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н... нь шүүх хуралдааны явцад Хан-Уул дүүргийн газрын алба ... ХХК-тай байгуулсан маргаан бүхий газрыг эзэмших гэрээ гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.

 

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бшүүх хуралдааны товыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н... хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.ХХХК нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ...хороо, Ажилчны соёлын ордны урд байрлах 858 м/кв талбай бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, ... ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/24 тоот Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан хүсэлт, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хүлээлгэж өгсөн акт зэргийг, хариуцагч Г.Д нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотолж Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ... сургуулийн 648 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.Д, Г.Д, Г.Санжаасүрэн нар хэрхэн эзэмших талаар тохиролцсон хэлцэл зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, тэдгээрийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.ХХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох талаар хуульчилжээ.

 

Хан-Уул дүүрэг, ...хороо, Үйлдвэр 2-23 тоотод байрлах 858 м/к талбай бүхий газрыг Ц.ХХХК эзэмших эрхтэй болох нь тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ц.ХХХК, ... ХХК-иудын хооронд байгуулсан гэрээ, мөн 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.ХХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасны дагуу өмчлөгчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй юм.

 

Хариуцагч Г.Д... эзэмшилд маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б...ийн шүүх хуралдаанд гаргасан ... Хариуцагч Г.Дд Хан-Уул дүүргийн ...хороо, үйлдвэр 2, 23 тоотод байрлах 858 м/кв талбай бүхий газрын гэрчилгээ, кадастрын зураг байгаа гэх тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Г.Дгээс Хан-Уул дүүргийн ...хороо, үйлдвэр 2, 23 тоотод байрлах 858 м/кв талбай бүхий газрын гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулж нэхэмжлэгч Ц.ХХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин хариуцагч ... ХХК нь Хан-Уул дүүргийн ...хороо, үйлдвэр 2, 23 тоотод байрлах 858 м/кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, гэрээг хариуцагч Г.Дд хүлээлгэж өгсөн болох нь тэдний хооронд байгуулсан актаар тогтоогдож байх тул хариуцагч ... ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1...зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ...хороо, үйлдвэр 2-23 тоот хаягт байрлах, 858 м/кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн эх хувийг хариуцагч Г.Дгээс гаргуулж, нэхэмжлэгч Ц.ХХХК-д олгож, хариуцагч ... ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.ХХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР