Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 2022                 07             06                                         2022/ШЦТ/134                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Энхбаяр*******т холбогдох 2230001530208 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, “Тугалын хөв” гэх газар суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: *******, *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Энхбаяр ******* нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* биед халдан цохиж зодон, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, хамарт зулгарсан шарх, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******Х.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******Х.Энхбаярод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Х.Энхбаяр*******Х.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 68 000 төгрөг төлсөн гэв.

 

            Хохирогч ******* “...2022 оны 05 дугаар сарын 22-ны орой 17 цагийн орчимд намайг гэртээ байж байхад манай гэрт Баттогтох, Баттөр, Түвшинбат, Энхсаруул нар ирсэн юм. Тэгээд бид нар манайд цай, хоол идэж уучхаад 0.75 литрийн 2 шил архи уусан. Тэр архинаас Баттөр бид хоёр ихэнхийг нь уусан. Баттогтох эхний 1 шил архинаас уугаагүй юм. Тэгээд архиа ууж дуусаад бид нар бүгдээрээ сумын төв явцгаасан юм. Сумын төв рүү явж байгаад Баттогтох бид хоёр мал усалдаг худаг дээрээс болж маргалдаж эхэлсэн юм. Тэгээд сумын баруун урд захад ирээд машинаасаа буугаад Баттогтох миний нүүрэнд 2 удаа цохисон юм. Тэгээд цуг явж байсан Баттөр бид хоёрыг салгаад сумын төвд байдаг манай гэрт ирсэн юм. Гэртээ ороод хувцсаа харахад миний өмсөж явсан цамц тэр чигтээ цус болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ******* бид хоёр урьд өмнө худаг дээрээс болж маргалдаж муудалцаж байсан. ******* архи уучхаад 2,3 удаа надад агсан тавьж байсан тохиолдол байдаг. ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүрзээхэй” гэх газарт байдаг худгийг ******* минийх гээд гэрээ харуулаад байдаг юм. Тэр худаг нь манай өвөлжөөний хажууд байдаг юм. *******од цохиулсны улмаас миний баруун талын нүд хөхөрч, хавдсан байна....”  гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 х/,

 

Хохирогч ******* “...Надад одоо гомдол санал байхгүй. ******* надаас уучлалт гуйсан байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 12 х/

 

Гэрч ******* “...2022 оны 05 дугаар сарын 23-ны орой 17 цагийн орчимд манай найз Баттогтох түүний эхнэр Энхсаруул, мөн манай эхнэр Түвшинбат бид 4 гэр бүлийн найз болох ******* гэрт очсон юм. ******* гэрт хоол, цай идэж уугаад тэндээ 0.75 литрийн 2 шил архи ууцгаасан юм. Архиа ууж дуусаад бид нар бүгдээрээ сумын төв рүү явж байгаад гэнэт М.Ганболд, ******* хоёр худаг дээрээс болж хоорондоо маргалдсан юм. Тэгээд сумын баруун урд ирээд М.Ганболд, ******* хоёр машинаас буугаад хоорондоо маргалдаж байгаад ******* нь ******* нүүрэн тус газар нь гараараа 1-2 удаа цохичихсон юм. Тэгтэл ******* хамар дээр нь шалбарч цус гарч байсан. Мөн баруун нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад машиндаа суулгаад М.Ганболдыг сумын төвд байдаг гэрт нь хүргэж өгөөд бид нар хөдөө гэр лүүгээ явцгаасан юм. Тухайн үед миний машиныг Баттогтохын эхнэр Энхсаруул бариад явсан. Энхсаруул архи уугаагүй байсан. М.Ганболд, ******* бид гурав гэр бүлийн найзууд байгаа юм. М.Ганболд, ******* хоёр урьд өмнө худаг дээрээс болж маргалдаж байсан тохиолдол байдаг. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ******* гартаа ямар нэгэн хатуу биет барьсан юм харагдаагүй. Баруун нүд хөхөрсөн, хамрын дээд талд шалбарч цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл үүсээгүй байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,

Гэрч ******* “...2022 оны 05 дугаар сарын 23-ны орой 17 цагийн орчимд *******, түүний Энхсаруул, манай нөхөр Д.Баттөр бид 4 ******* гэрт очсон юм. Тэгээд ******* гэрт хоол, цай идэж уучхаад 0.75 литрийн 2 шил архи уусан юм. Тэгээд бид нар ******* хөдөө гэрээс нь сумын төв рүү явцгаасан юм. Сумын төв явж байхад М.Ганболд, ******* нар машинд худаг ус дээрээс болж хоорондоо маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр машинаас буугаад бие биеэ заамдаад барьцалдаж байсан. Тэгээд би машинаас буугаад тэр хоёр руу очиход М.Ганболд нь газар суучихсан ******* намайг цохичихлоо гээд байж байсан. Тэгэхэд ******* чи ч гэсэн намайг цохисон гээд маргалдаад байж байсан. Тэгээд тэр хоёрыг машинд суулгахад ******* баруун нүд нь хөхөрч, хавдсан байсан. М.Ганболдыг сумын төвд байдаг гэрт нь оруулж өгөөд бид нар явцгаасан. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. ******* нь М.Ганболд хоёрыг маргалдах үед нь би машинд сууж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Баруун нүд хөхөрсөн, хамрын дээд талд шалбарч бага зэрэг цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/,

 

Гэрч ******* “...2022 оны 05 дугаар сарын 23-ны орой 17 цагийн орчимд манай гэр бүлийн найзууд болох *******, Х.Энхсаруул, Д.Баттөр, Г.Түвшинбат нар манай гэт ирсэн юм. Тэгээд хоол, цай идэж уучхаад бид нар 0.75 литрийн 2 шил архи ууцгаасан юм. Тэр 2 шил архиа ууж дуусаад бид нар бүгд сумын төв рүү явсан юм. Манай нөхөр М.Ганболд, найз нь болох ******* хоёр нэг машинд суусан юм. Би хөдөө гэрээсээ хөдлөхдөө өөрийнхөө машинтай явсан юм. Тэгээд сумын баруун урд явж байхад арын машин гэрлээрээ дохиод байхаар нь эргээд очиход манай нөхрийн хамраас нь цус гарч хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд би юу болсон талаар нь асуухад М.Ганболд, ******* хоёртой цуг нэг машинд явж байсан Г.Түвшинбат нь хэлэхдээ наад хоёр чинь худаг усан дээрээс болж маргалдаж муудсан гэж хэлж байсан. Тухайн үед манай нөхөр ******* баруун нүд нь хөхөрч, хавдсан, мөн хамар дээр нь шархтай тэр шархнаас нь цус гараад байсан. М.Ганболд, ******* хоёрыг маргалдах үед нь би хажууд нь байгаагүй болохоор яг ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна. ******* манай нөхөр хоёр урьд өмнө нь худаг дээрээс болж маргалдаж байсан тохиолдол байдаг. Гэхдээ бие биеэ зодож байгаагүй. Баруун нүд хөхөрч хавдсан, мөн хамрын дээд талд шалбарч зэрэг цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х/,

 

Гэрч “...******* хөдөө гэрийн гаднаас хөдлөхдөө М.Ганболд, Д.Баттөр, Г.Түвшинбат мөн манай нөхөр ******* нар нэг машинд явсан. Харин ******* эхнэр Т.Энхтуяа бид хоёр өөр машинд явсан юм. Тэгээд сумын баруун урд явж байхад Г.Түвшинбат миний утас руу залгаад М.Ганболд, ******* хоёр хоорондоо маргалдаж муудаад байна гэж ярихаар нь эргэж очоод би юу болсон талаар нь асуухад Г.Түвшинбат нь хэлэхдээ наад хоёр чинь худаг усан дээрээс болж маргалдаж муудаад байна гэж хэлж байсан. Тэгээд би Баттөрийн машиныг бариад явж байхад М.Ганболд гэнэт манай нөхрийг заамдаж аваад боосон юм. Тэгэхээр нь би сандраад машинаа зогсооход тэр хоёр машинаас бууцгаасан юм. Би араас нь буугаад очиход ******* баруун нүд нь хөхөрч, хавдсан, мөн хамраас нь цус гарсан байсан. М.Ганболд манай нөхөр хоёр урьд өмнө маргалдаж байсан тохиолдол байдаг эсэхийг нь би мэдэхгүй байна. Баруун нүд хөхөрч хавдсан, мөн хамрын цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 304 дугаартай “...******* биед баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, хамарт зулгарсан шарх, хамрын таславчын мурийлт бүхий гэмтэл учирчээ...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 х/,

 

Яллагдагч *******ын  “.... Тухайн айлд очиход М.Ганболд, түүний эхнэр Т.Энхтуяа нарын хүмүүс байсан бөгөөд бид нар тухайн айлд Цагаан нэртэй 0.75 литрийн 2 шил архи хувааж ууж дуусаад 2 машинтай сумын төв рүү явсан. Би Д.Баттөр, Г.Түвшинбат, М.Ганболд, нарын хамт нэг машинд явсан бөгөөд тус сумын ертөнцийн зүгээр баруун урд талд сумын төвөөс ойролцоогоор 7 кмт орчимд явж байгаад М.Ганболд бид хоёр худаг дээрээс болоод хоорондоо хэрэлдэж маргалдаж муудсан. Тэгээд М.Ганболд нь машинаа зогсоо гэж хэлээд машин зогсоолгож байгаад машинаас буугаад миний талын хаалгыг гаднаас нь нээгээд намайг машинаас чирч буулгаад миний нүүр рүү 2 удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд тухайн хүнийг гараараа нүүр рүү цохиход Д.Баттөр нь машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхэд ******* баруун нүд, хамар нь бага зэргийн хавдсан харагдаж байсан, тэгээд бид нар сумын төв ороод гэр гэр рүүгээ явцгаасан. Гэртээ ирээд цаг харахад оройны 22 цаг дөнгөж өнгөрч байсан. Тэгэхээр М.Ганболд бид хоёр оройны 21 цагийн үед хоорондоо зодолдсон байх гэж бодож байна.. Иймд би тухайн хүнийг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 62-64 х/

 

Шүүгдэгч *******Х.Энхбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/

 

Шүүгдэгч *******Х.Энхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 х/

 

Шүүгдэгч *******Х.Энхбаярын  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70 х/

 

Шүүгдэгч *******Х.Энхбаярын  Х.Энхбаяр зөрчилд холбогдогчийн бүртгэл /хх-ийн 62-63 х/

 

Шүүгдэгч *******Х.Энхбаярын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт                   / хх-ийн 84 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 85-86 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 65 дугаартай санал /хх-ийн 87 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******Х.Энхбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* биед халдан цохиж зодон, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, хамарт зулгарсан шарх, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч М.Ганболд,  гэрч Д.Баттөр, Г.Түвшинбат, Т.Энхтуяа, Х.Энхсаруул мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн304 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******Х.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Х.Энхбаяр******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* нүүр рүү гараа цохиж  түүний эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, хамарт зулгарсан шарх, хамрын таславчын мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******Х.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******Х.Энхбаярыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******ынХ.Энхбаяр үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч “надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч *******ыгХ.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Х.Энхбаяр*******од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Х.Энхбаяр******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч М.Ганболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.Энхбаяр*******од танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******Х.Энхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******одХ.Энхбаяр  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Энхбаярод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******Х.Энхбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Энхбаяр*******од оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Энхбаяр*******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Х.Энхбаяр ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.Ганболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР