Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

 

 

 

  2022                07            07                                          2022/ШЦТ/141                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч Б.Батнасан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Батнасангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Түмэнээд холбогдох 2230001650230 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй,  Босса терм ХХК-д нярав ажилтай,  ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг  Дэнжийн 12-29 тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /*******. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.ТүмэнээМ.Ганхүрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг *******  гэр хорооллын гудамжинд М.Сүх-Очиртой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар мөргөх, цохих зэргээр биед нь халдаж зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.ТүмэнээМ.Ганхүрэлг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч М.ГанхүрэлТ.Түмэнээд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Т.ТүмэнээМ.Ганхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч ******* “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Асгат сум руу гарах замын хойд талд байдаг авто засвар дээр машинаа янзлуулаад байж байтал манай ээжийн эгчийн хүү Элбэгзаяагийн найз зүс таних Түмэнбаяртай чаталж байгаад энд байна гэхэд 18 цагийн орчимд хүрээд ирсэн. Түмэнбаярыг ирэхээр нь бид хоёр хойд талын дэлгүүрээс 0.5 литрийн экс нэртэй архи аваад хувааж уусан. Тэр архийг уучихаад дахиж 0.75 литрийн архийг машинаа засвар дээр хүлээж байхдаа Түмэнбаяр бид хоёр хувааж уусан. Тэгээд машин болохгүй байхаар 21 цаг 30 минутын үед Түмэнбаяртай Биллион гэх баар луу ороод нэг нэг лааз пиво уучихаад 22 цаг өнгөрөөж гараад замаараа нэг том пиво аваад Хайлаастад байдаг хүргэн ах Доржготовын гадаа очсон. Эхнэр, манай эгч хоёр гарч ирээд намайг гэр лүүгээ ор гэсэн чинь Түмэнбаяр “байж бай” гээд манай эхнэр, эгч хоёрыг “янхан, гичий” гээд хараагаад байхаар нь би боль хоёулаа уулзъя гэсэн чинь Түмэнбаяр “чи надтай уулздаг болсон юм уу” гээд заамдаж аваад нүүр лүү мөргөсөн. Намайг доош тонгойтол доороос өвдөглөсөн. Тэгээд гараараа нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд Түмэнбаяр яваад өгсөн... Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р х/,

 

Гэрч ******* “...Манай нөхөр М.Сүх-Очир нэг машинтай залуутай ирэхээр нь би гарч очоод нөхрийгөө буулгаж оруулах гэсэн чинь хамт явсан Түмэнээ гэх залуу намайг элдэв бусаар хэлээд байхаар нь манай нөхөр Түмэнээ “хоёулаа зүгээр ийшлээд уулзъя” гэсэн чинь бууж ирээд манай нөхөр лүү томроод манай нөхрийн нүүр болон бие рүү нь цохиод байсан... Манай нөхөр Сүх-Очир Түмэнээгийн биед халдсан болон цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р х/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч А.Болор-Эрдэнийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 275 дугаартай “...1. ******* биед хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, шалбарсан шарх, дээд уруулд язарсан шарх бүхий гэмтэл учирчээ.  2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р х/,

 

Яллагдагч Т.Түмэнээгийн “...Сүх-Очирыг гэр лүүгээ ор гээд байхаар нь би ууж байгаа пивоо дуусгачихаад оруулъя гэсэн, тэгээд Сүх-Очирын эхнэр нь бас эгчтэй нь хэрүүл маргаан хийсэн чинь Сүх-Очир намайг заамдаж аваад хоёулаа уулзъя гээд томроод байхаар нь нүүр орчимд нь гараараа 2 удаа цохичихоод шууд яваад өгсөн... Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би нэлээн согтсон байсан... Миний бие гэм буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р х/

 

******* яаралтай тусламжийн  хуудас /хх-ийн 14 х/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 х/

 

Шүүгдэгч Т.ТүмэнээгМ.Ганхүрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 х/

 

Т.ТүмэнээгМ.Ганхүрэлийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 34-38 х/

 

Хохирогч *******  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 44 х/

 

Шүүгдэгч Т.ТүмэнээгийнМ.Ганхүрэл  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай  хүсэлт  / хх-ийн 45 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 46-47 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 67 дугаартай санал /хх-ийн 48 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.ТүмэнээМ.Ганхүрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг *******  гэр хорооллын гудамжинд М.Сүх-Очиртой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар мөргөх, цохих зэргээр биед нь халдаж зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч М.Сүх-Очир, гэрч М.Энхжаргал  нарын  мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Түмэнээ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч  нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Сүх-Очиртой маргаж түүний нүүр рүү мөргөж, гараараа нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, шалбарсан шарх, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч  Т.Түмэнээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Түмэнээг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Т.Түмэнээгийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Т.Түмэнээг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Т.Түмэнээд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Т.Түмэнээ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.Түмэнээд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Түмэнээг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Түмэнээд  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Т.Түмэнээд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Хавхчин овогт Тэгшээгийн Түмэнээг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 650 /зургаан зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.ГанхүрэлТ.Түмэнээд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганхүрэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.ТүмэнээдМ.Ганхүрэл таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Т.ТүмэнээМ.Ганхүрэл энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч М.Ганхүрэл энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.Сүх-Очир гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР